ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ №1

МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ХИЙГЭЭД ХҮМҮҮСТЭЙ АЖИЛЛАХ НЬ
Манай оронд төрөл бүрийн судалгааны ажил их явуулах болов. Үүнтэй холбогдон судалгааны мэдээлэл цуглуулах ажилд мэргэжлийн бус, мэргэжлийн байсан ч дадлага туршлага бага хүмүүс олноороо оролцох болов. Судалгааны чиглэл, сэдэв ямар байхаас үл шалтгаалан практикт судалгааны мэдээлэл цуглуулах нь их хүнд ажил байдаг. Зарим хүмүүс анкет барьж байгаад хүмүүсээр бөглүүлэх шиг амархан юм байхгүй гэж ойлгодог. Гэвч энэ тийм биш юм. Судалгааны ажлын дадлага туршлагыг юугаар ч орлуулж болдоггүй, мөн социологичийн болон дээд боловсролын диплом Танд эхний удаад тус болохгүй. Read more of this post

ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ

ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ

МАХН шинэчлэгдэж гэнээ. Бараг долоо хоног хэрэлдэж, арайхийн намын шинэ дарга сонгосноо шинэчлэл гэж ойлгоод байх шиг. Өнөөдөр намын шинэчлэл гэж цагаан хөөс цахруулан, улайрч байгаа хүмүүст хэлсэн ярьснаа битгий мартаж бай, чи өөрийгөө ч танихаа байтлаа хэтэрхий шинэчлэгдэж байна гэдгийг сануулах гэж энэ өгүүллийг тэрлэж байна. 1996 оны 7 – 8 дугаар сард Та нарын МАХН-ыг яаж шинэчилж эхэлснийг чинь сануулах гэсэн юм. Read more of this post