А.БААТАРХУЯГ: ЦАХИМЖУУЛАЛТЫНХАНТАЙГАА…

Найдлага бол одоо залуучууд. Тэр өнгөрсөн нийгмийн талаар ойлголтгүй, эрх чөлөөний үүлэн цоорхой дунд өсөж төлөвшсөн, хуарангийн системээс ангид сэтгэхүйтэй тийм хүмүүс л энэ байдлыг өөрчлөнө гэж найдъя! Өөр найдлага алга!

Read more of this post

НААДАМ ТОЙРСОН ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ТҮҮНИЙ УЧИР

Энэ жилийн наадам шиг хэрүүл хэл амтай наадам 100 жилийн түүхэнд гарсангүй. Үүнд бодитой бөгөөд бодит бус олон шалтгаан байсан, мөн маш их нөлөөлсөн. Уг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэх нь монголчууд бидний заавал гүйцэтгэх ёстой үүрэг юм. Гэтэл бөөн хэрүүл шүүмж болон өнгөрч байна. Үүнд ямар нэг зүй тогтол, хандлага байгаа юу ? Мэдээж байгаа. Энэ талаар товч эрэгцүүлэл өгүүлэх гэсэн юм.

Read more of this post

ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД

Би У.Хүрэлсүхийг улс төрд бүр “хүүхэд” байхаас нь сайн мэднэ. Энэ өгүүллийг аль дивангалавт буюу 2007.03.07-нд бичиж билээ. Энд У.Хүрэлсүхийн улс төрийн замналын эхлэл нэн тодорхой буй. Сая хайсан чинь интернет хайлтын системээс оргүй устгажээ. Үгүй л дээ, судлаач Ганаагийн үзэгнээс гарсан л бол Та нар юуг ч, яагаад ч устгаж чадахгүй. Иймээс би тэр өгүүллээ дахин тавьж байна.          

Read more of this post

У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, МЯНГУУЖИН УУ…

Манай Г.Уянга нэг удаа: “Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь уншдаг хүн Монголд ганцхан байдаг. Тэр нь манай судлаач Ганаа ах” гэж хошигнож билээ. Тэр ч үнэний ортой. Манайхан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншина гэж ёстой байдаггүй юм. Ингээд би “уламжлал ёсоороо” Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалж дуусав. Хамгийн их сонирхол татсан бөгөөд “агуу их хөтөлбөр” зохиосон нь яалт ч үгүй У.Хүрэлсүх юм. Гэхдээ энд би У.Хүрэлсүхийн хөтөлбөрийн сайн муу, сайхан муухайг огт ярих гээгүй. Зүгээр л У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгаж, хийхээр амласан үндэсний цогц бодлого, бодлого, хөтөлбөр, хөдөлгөөний жагсаалтыг гаргаж байна. Надад итгэхгүй бол Мөрийн Хөтөлбөртэй нь тулгаад шалгаад үзсэн ч болно…

Read more of this post

Д.ЭНХБАТ ЮУ ХИЙСЭН БЭ ?

Д.Энхбат маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Д.Энхбатыг “манай нийгэм мэдэхгүй” гэж МАН-ын болон АН-ын пиарчид цуурах болов. Манай нийгэм түүнийг сайн мэднэ. Мөн Д.Энхбатыг “гэв гэнэт” гараад ирсэн мэт ярих. Тэр “гэнэт” гарч ирээгүй. Иймээс би Д.Энхбат “Иргэний Холбоо” байгуулсан хийгээд түүнтэй хэрхэн танилцсан тухайгаа товч ярих гэсэн юм. Би энэ бичвэрийг Д.Энхбат нэр дэвшихээс хамаагүй өмнө буюу 2013 онд бичсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд тохируулаагүй нь мэдээж хэрэг. Иймээс бодит байдалтай яв цав нийцнэ гэж бодож байна…

Read more of this post

САЙН УУ, МУУ ЮУ АЛЬ ВЭ ХӨ…

Сүүлийн үед манайд маш олон үйл явдал, чингэхдээ дандаа таагүй бөгөөд ноцтой үйл явдал  жирэлзэн гарч байна. Түрүүчийг нь харааж амжаагүй байхад дараагийн хараал идсэн адал явдал ундрах болов. Сайн мууг нь ч ялгахаа болив. “Дундаж” монгол баагийн толгой эргэж гүйцэв. Үйл явдлыг дагаж, нэг нэгээр нь “дүгнэх” боломжгүй болов. Одоо яахав ?! Системийн анализын аргаар сайн мууг нь ялгахаас өөр аргагүй. Гэхдээ системийн анализ бол “судлаач Ганаа” биш юм. Та ч гэсэн жаахан хичээвэл анализ хийж болно л доо. Ингээд манай нийгэмд болж буй үйл явц, хандлагыг хамтдаа шинжлээд үзье…

Read more of this post

ЯЛАЛТ ДАРХАЛСАН ЭРДЭМТЭД

Аугаа Их Эх Орны дайны Аугаа Их Ялалтын ой болж байна. Дайнд жанжин, цэргийнхэн байлдаж ялалт авчирдаг гэж олон хүн ойлгодог ч дайны ялалтад эрдэмтэд асар их үүрэг гүйцэтгэж, ялалтыг оюун ухаанаараа дархалдаг юм. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

КОРОНА ВИРУСТЭЙ ТЭМЦЭХ ТУСЛАМЖ

Дэлхий дахинд корона вирусын цар тахал дэлгэрсэн хүнд үед ихэнхи улс орнууд иргэддээ тусламж үзүүлж байна. Хэлбэр, хэмжээ нь янз бүр байна. Саяхан “Turan Times” сэтгүүл зарим улс орнууд хүн амдаа үзүүлж буй тэтгэмж, тусламжийн талаар харьцуулан бичсэний товч агуулгыг орчуулан хүргэж байна. Санаа авах зүйл маш их байна…  

Read more of this post