САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм Уншигч Та бүхэндээ ирж буй шинэ ондоо аз хиймортой, амгалан тайван, тэсгэл тэвчээртэй, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Европ шинэ жилээр наргиа болгоод хэдэн зураг тавьчихсан чинь ихэд “загнуулсан” учраас энэ удаад “айгаад” чадсангүй. Уг нь сар шинийн их гоё наргиа байсан юмсан. За энэ ч яахав.
Ирж буй жилд Та бидний гаргах шийдэл бидний төдийгүй үр хүүхдийн маань хувь заяанд ихээхэн чухал нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Мэдээж Бурхан Тэнгэр монголчууд биднийг ивээнэ, гэхдээ хамгийн гол нь бид л өөрсдөө хамгаас илүүтэй хичээх ёстой гэдэгтэй Эрхэм Таныг санал нийлнэ гэж бодож байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй !!!

МОНГОЛЫН БАЙЛДАН ДАГУУЛАГЧ

Та бүхэндээ Шинэ Ондоо аз жаргалтай, эрүүл энх, үл ялагдах ухаантай байхын ерөөл дэвшүүлье. Яагаад үл ялагдах гэж үү ?!
Би уран зураг сонирхдог санаатай. Ингээд нетээр тэнэж яваад “Монголын байлдан дагуулагч”, “Умрын бүдүүлгүүд” гэсэн дундад зууны их сонирхолтой хятад зургууд оллоо. Бидний олонхи Европт илүү дассан болоод Дорно Дахины урлагийг тааруу мэддэг гэж би боддог юм. Үүнийг Шинэ жилийн наргиант бэлэг болгон сонирхуулж байна
Read more of this post

ЕРДӨӨ Л ЭНЭ ҮҮ…

МАХН лав хоёр гурав “салах” бололтой. “Жинхэнэ” МАХН үндэсний ардчилсан бөгөөд зүүн төв болно гэдгийг “онолч” дарга нар нь удаа дараа мэдэгдсэн. Харин МАСЗХ гэдэг сүртэй, алдар цуутай байгууллага нь аль хэдийн “нийгмийн ардчилал” болчихсон. Саяхан МАСЭХ нь бас л “нийгмийн ардчилал” болов. Одоо ахмадууд нь ийм болчихвол ч дөрөв салаад “хийсчих” юм байна л даа. Миний хувьд Та нарын төлөө санаа зовоод байгаа юм огт алга. Харин Та нар олон хүн суулгачихаад “согтуугаараа” жолоо бариад хаа хамаагүй давхиад байгаа болохоор чинь сануулж хэлэхээс өөр арга надад алга… Read more of this post

ХҮРЭН ХААЛГАТАЙ ДЭЛГҮҮР НЬ ХӨ…

Одоо чинь олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байхад “хэрүүл” бичихгүй ээ. Харин эмэгтэйчүүддээ зориулж дэлгүүрийн тухай бичье гэж бодлоо. “Хүрэн хаалгатай дэлгүүр” гэж ардын сайхан дуу ч байдаг. Бэлэг ч болог, санамж ч болог. Та бүхэндээ сайн сайхан, аз жаргал бүхнийг хүсэн ерөөе. Read more of this post

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Эрхэм хүндэт уншигч Та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлж, ирэх бар жилдээ аз хийморь, аз жаргал дүүрэн байхын ерөөл дэвшүүлж байна.
Саяхан болсон шинэ жилээс хойш 15.000 хүн миний блогт зочилжээ. Шинэ жилээр 122 мянган уншигч байсан бол одоо 137 мянган хүн уншсан нь хувь хүний блогийн хувьд баярлам үзүүлэлт юм.
Ирэх жил маш олон үйл явдал болох нь гарцаагүй боловч ерөнхий хандлагаараа монголчууд бидэнд ихээхэн нааштай он болно гэж би бодож байна.
Та бүхэн сайхан шинэлээрэй.

ШИНЭ ЖИЛ ХИЙГЭЭД 122.000…

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Аз жаргал гэгчид хүн бүр өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж, ажиллаж, зүтгэж баймаажин хүрэх бөгөөд товчдоо бол ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ТЭМЦЭЛ гэж би ойлгодог юм аа. Read more of this post

28.000

Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ блогийг нээж ажиллуулснаас хойшхи 1 жилийн хугацаанд 28.000 хүн үзэж сонирхжээ. Эхлээд 20-30 хүн үзэхэд баярладаг байсан бол одоо 150-200-ыг “голдог” болох шинжтэй. Намайг дэмжиж, урам өгч, шүүмжилж, загнаж, бас хэрэлдэж байсан бүх хүнд би гүнээ талархаж байна. Яагаад гэвэл амьдрал угаасаа ийм юм. Ирэх жил бүр ч олон бичвэр хийхээ Та бүхэндээ амлаж байна. Сайхан баярлаарай.

Судлаач Д.Ганхуяг.