Түүх бичлэгээр “болохгүй юмыг” түүхийн философ хэмээх арга зүйн том шинжлэх ухаанаар хийж болдог. Манайд түүхийн философи шиг “хоцрогдсон юм” гэж байхгүй. Гэвч үүнийг хийдэг хүн манайд цөөн боловч байдаг. Түүний нэг нь миний эрхэм нөхөр Д.Чулуунжав бөлгөө. Би өөрийгөө ажилсаг гэж “гайхуулдаг” боловч Чулуунжав найзын дэргэд залхуу нь дэндсэн өчүүхэн нэгэн бөлгөө. Ганц харамсах зүйл нь түүний гайхамшигт бүтээлийг олон хүн мэдэхгүй, уншихгүйд байдаг юм. Энэ удаад эрхэм нөхрийн “Монголын эртний түүхийн философи. УБ. 2012” гайхамшигт номын нэг бүлгийн тун өчүүхэн хэсгээс нийтлэхийг өөрийн үүрэг гэж үзэв. Манай судлаачид, түүхчид энэ санааг судалгааны гипотез болгоод үзэхэд мөн ч юм олж, хийж болно гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Ер нь ингэж сэтгэдэг бол ч гэж би үргэлж боддог юм шүү… Read more of this post