ОРДЕНГООС ОДОН ХҮРТЭЛ…

Манайхан шиг шагналд дуртай үндэстэн гэж ховор байх. Хүн бүр л одон авах гэж дайрдаг өвчтэй болжээ. Энэ талаар олон сэтгүүлч, судлаачид залхтал бичсэн боловч тоох янз огт алга. Нийгмийн шилжилт явагдаж бараг бүх зүйл сайн, муу тийш өөрчлөгдсөнөөс хуучин хэвээрээ байгаа ганц зүйл нь төрийн болон бусад шагналын систем юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ЭВИЙГ ЭВДЭХ “АРГА”

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” тэмдэглэх тухай зарлиг гаргаж, бүрээ бөмбөр нижигнүүлж эхлэв. Сүүлийн жилүүдэд манай дарга нар түүхээр тоглодог өвчтэй болчихжээ. Юу нь буруу байгаа юм гэж олон хүн хэлнэ байх. Мэдээж би үүнийг дэмжиж байна. Гэхдээ хаширчихсан болохоор үнэхээр болгоомжилж байна. Саяхны “түүхэн” үйл явдлуудыг эргэн дурсвал Та ч гэсэн надтай адил бодолтой болж магадгүй гэж үүнийг тэрлэв. Read more of this post

УЛС ТӨРИЙН “ХҮҮХЭД НАС” МИНЬ БАЯРТАЙ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан “25-р суваг” телевизээр шууд ярилцлага өгч, сонгуулийн гараагаа эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд тэр “ХАРИУЦЛАГА” гэсэн уриатай орох бололтой. Тэрээр монголчууд бидэнд хариуцлага гэж юу болохыг бүх талаас нь, бүр үндэс язгуураас нь тайлбарлаж эхлэв. 2008 оны 12 дугаар сарын 6-нд болсон энэ “лут” ярилцлагын дэлгэрэнгүй тэмдэглэл “olloo.mn” сайтад байгаа. Үүнийг нь хамтдаа шинжлэн үзье. Read more of this post

МАРТУУЛЖ БАЙГААД Л “ШИНЭ” БОЛГОЧИХДОГ ЮМ УУ…


Ерөнхийлөгч Н.Энхбаяр сүүлийн хоёр жил ганцхан л “том” зүйл ярьж байгаа бөгөөд энэ нь “Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” юм. Бусад нь яахав дээ, уул овоо тахих, уул хадаар явах, хэний ч мэдэх авилгалыг багасгая, төрөө хүнд суртлаас салгая гэсэн жижүүрийн хэдэн үг л байгаа. Энэ нь гадна талаасаа буруугүй, яахлаараа Монголчууд алс хэтийг харсан төрийн бодлоготой байж болохгүй гэж ? Гэхдээ энд л хамаг учир байгаа юм даа. Read more of this post

ТӨРГҮЙ ХУУЛЬ, ХУУЛЬГҮЙ ТӨР

7 дугаар сарын 1–ний үйл явдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх, сургамж авах, цаашдын шийдвэр гаргах хангалттай мэдээлэл, хугацаа байсан ч манай улс төрийн аль ч хүчин үүнийг хийж чадахгүй юм байна. Энэ зөрчилт асуудал маш олон хүн, улмаар үндэстний хувь заяанд үлэмж халтайгаар даамжрах болсны учир бодит байдлыг тодруулах үүднээс энэхүү аналитик өгүүллийг бичиж байна. Read more of this post

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан энэ оны 2 дугаар сард бичсэн өгүүллээ дахин толилуулах нь зүйтэй гэж бодлоо. НИТХ бодит байдал дээр ямар байдгийг санах нь Та бидэнд мөн ч хэрэгтэй дээ.

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

АЛЬ МАХН НЬ ВЭ…

Орон нутгийн сонгууль гэж нэг хөгийн юм болж, УИХ –ынхаас долоон дор дайн хийж байна. Хэдийгээр ийм өвчин байдгийг би сайн мэдэхгүй боловч монголчууд бид сонгуулийн донтой болж байгаа мэт санагдана…Ингээд оношлохыг оролдъё… Read more of this post

ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА

7 дугаар сарын 1 –ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү. Read more of this post