ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой. Read more of this post

АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм.
Read more of this post

АВИЛГАЧИД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ НЬ…

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар, цагдаагийн хурандаа, мөрдөн байцаагч Д.Ганболд болов. Төрийн албаны зөвлөлийн даргаар бас л мөрдөн байцаагч Д. Зүмбэрэллхам болов. Авилгатай тэмцэх газрын даргаар мөн л мөрдөн байцаагч Ч. Сангарагчаа болов. Нэг юмыг тохиолдол, хоёр юмыг үзэгдэл, гурван юмыг зүй тогтол гэдэг зарчмаар авч үзэх юм бол Монголын төр дарангуйлалд шилжиж буй нь илт. Энэ дотроос саяхан тайлангаа ил тодоор тавьсан Авилгатай тэмцэх газрын тухай өгүүлсү. Read more of this post

ТАЛИЙГААЧИД ХҮРТЭЛ ЯРЬДАГ ЮМ Ш ДЭЭ…

Сүүлийн үед намайг янз бүрийн байдлаар айлган сүрдүүлэх, тагнах, хүмүүжүүлэх явдал гаарч эхэллээ. Зарим нэг хүний мэдээллээс болж “энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч мэдээлэл байхгүй. Зүгээр л онолоороо бичиж байгаа” гэж бодоод байх шиг. Надад адгийн амьтдаас айж явах хүмүүжил, суртахуун огт байхгүй. Эхний “бэлэг” болгож үй олон гэмт хэргийн нэг л баримтыг өгүүлж байна. Энэ бол бүхэл бүтэн номын нэг бүлэг гэдгийг сайн санаж яваарай даа… Read more of this post

ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…

Дэлхийн эдийн засгийн хямрал болсон чинь манай эрх баригчид баярлаж байна гэж жигтэйхэн. Бүх улс төрч, эдийн засагч, төрийн бус байгууллагынхан одоо л нэг хийх ажилтай болж байх шиг. Баабарын “нууц” захидал ил тодоор интернетэд тавигдаад ирэхлээр энэ хямрал хэр зэрэг далайцтай үзэгдэл болох нь дэндүү тодорхой байна. Монгол хямралыг дэлхийн хямрал руу тохох том үйл ажиллагаа илт явагдаж байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү. Read more of this post

ИРГЭНИЙ НИЙГЭМ Л ОГТ БИШ…

Сүүлийн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэний нийгэмд их хайртай болжээ. Том том зөвлөгөөн хийж, иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжихээ амлаж эхлэв. Нөгөөдүүл нь ч гэсэн энд тэндгүй мэдэгдэл гаргаж, яриа таниулга хийгээд жигтэйхэн. Энд монголын онцлогтой тун сонин үйл явдал болж байгаа талаар өгүүлсү. Read more of this post

УДИРДДАГ ЮМЫГ ТӨР ГЭДЭГ…

Төрийн удирдлага гэсэн нэг том шинжлэх ухаан байх. Манай том жижиг бараг бүх дарга удирдлагын магистр, доктор гэж намтар дээрээ бичихээс өөрөөр үүнийг огт үл гадарлах. Эндээс л төр нь төр биш болчихдог юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post