МОНГОЛ БАНКНЫ МААПААН

Ердөө л хагас жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сард УИХ Монголын эдийн засаг өсч байгаа юу, хэвэндээ байгаа юу гэдгийг “тодорхойлох” гэж хоёр долоо онолдож онолдож “монголын эдийн засаг хүндэвтэр байна” гэсэн дүгнэлт гаргаж билээ. Үүнийг “дээдэс” өөрсдөө мартдаг юмаа гэхэд судлаач хүн мартдаггүй юм. Одоо эдийн засаг хямралд орлоо, түймэр гарлаа гэж бүгдээрээ орилж байна. Олон жилийн өмнө хямралын тухай хэлэхэд намайг яаж байлаа ?! Бүгдээрээ хамт баларч байж тавлаад ч яахав. Эдийн засаг хямарсны нэг үндсэн шалтгаан нь Монгол банкны хорлогчинтой үйл ажиллагаа юм. Энэ тухай өгүүлсү. Одоо хямрал болоод голдуу “үнэн тоо” хэлдэг болсон учраас энд би ганц ч тоо хэлэхгүй. Тэгээд ч Та нар ямар “тоо тогтоох” биш. Тэр тоог чинь дарга сэтэртэй болгон хэлж байгаа… Read more of this post

“СОНИН” ТОО

МАН энэ 4 дүгээр сарын 2-нд МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэг дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэл-иргэдийн амьжиргаа” илтгэл тавьсан юм. Энэ илтгэлд хэлсэн тоо баримтууд үнэн зөв, сайтар шалгасан, баараггүй магад гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Эндээс Монголын эдийн засаг сүйрч байгааг ямар ч хүн ойлгоно. Харин зарим тоо Монголын эдийн засаг гэгч чухам ямар юм гэдгийг дахин эрэгцүүлэхэд хүргэж байна. Үүний нотолгоо болгож “ганцхан тоо” авч үзье… Read more of this post

ХЭРЭВ АНЗААРВАЛ…

Төр засаг мэдээлэл өгөхөө болив. Намууд мэдээлэл өгөхөө болив. Бүгд үхсэн мэт болов. Хэрэв монголын төр засаг намууд бүгдээрээ чив чимээгүй, таг дуугүй байгаа бол ямар нэг муу ёрын юм хөшигний цаана болж байгаа гэж баталгаатай хэлж болно. Манайхан үүнийг огт анзаарахгүй, мэдэхгүй, хэнэггүй нь дэндсэн, үнэн тэнэг ард түмэн ш дээ. Үүнийг нь хэлэхээр бид ухаантай гэж уурлана. Тэгээд ухаантай юм бол эргэн тойрондоо болж байгааг харах мэдрэх хэрэгтэй ш дээ…. Read more of this post

ХУУЧРААГҮЙ ДҮГНЭЛТ

Өнөөдөр манайхан Н.Энхбаярыг дүгнээд жигтэйхэн. Хүнийг мандаж бадарч явахад нь дүгнэх, бууран доройтсон үед нь дүгнэх хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Мөн арваад жилийн өмнө дүгнэх одоо дүгнэх хоёр үлэмжийн зөрүүтэй. Олон хүн намайг Н.Энхбаярыг зөвхөн хувь хүний талаас нь дайсагнасан гэж үздэг. Үгүй шүү ! Би түүнийг намтай, орчинтой нь системийн түвшинд шинжлэн дүгнэж байсан. Үүний нотолгоо болгож би яг арван жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь энэ өгүүлэл анх гарахад бараг бүгдээрээ “Үндэсний удирдагчаа” өмөөрөөд боож үхэх шахаж байсан чинь баримт шүү дээ. Энэ өгүүллийг 2004 оны 10 дугаар сарын 12-нд одоо УИХ-ын гишүүн, тухайн үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонин”-д “Дарангуй системийн золиос уу, түүнийг бүтээгч үү ?” гарчигтайгаар нийтэлж байсан юм. Эндээс системийн онолын дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй бөгөөд шинжлэх ухаан гэдгийг Таныг ойлгоно гэдэгт найдаж байна…
Read more of this post

СОНГОХ Л БОЛЖ ДЭЭ…

Саяхан Оросын И. Сечин ирж манайд хийн хоолой тавих санал тавьсан мэдээлэл гарав. Манайхан Оросын зүгээр л нэг худалдаа наймаа гэж ойлгоод байгаа бололтой. Тийм юм ёстой байхгүй. Наана чинь ёстой “том юм” эхэлж байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

МАНАЙХААС БУСАД НЬ

Манайхныг Украин гээд солиорч байх хооронд бусад улсууд зүв зүгээр л ажлаа хийж байна. Би гэсэн зүв зүгээр ажлаа хийж байна. Намайг олон хүн нетээр хэрүүл хийгээд ажлаа мартчихсан гэж бодоод байх шиг. Би комментоос өөр юм бичиж чадахгүй мал биш л дээ. Ингээд нүүрстэй улсууд юу хийж байгаа талаар товч өгүүлье… Read more of this post

ТЭНЦВЭР ХЭТ ЭВДЭХЭЭР

Украины явдал өнөөдөр эхэлсэн юм биш л дээ. Аль 1990-ээд оноос эхэлсэн юм. Манайхан бас л мартчихсан байгаа. Ахиад л сануулах хэрэг гарч байх шиг. Орон гаран монголчуудад мартсаныг нь сануулсаар байтал ирээдүй ярих зав гарахгүй юм байна л даа… Read more of this post

АМЕРИК ЗАН

Украины байдал их сонин болж байна. Манай монголчууд дэндүү их мартамхай учраас саяхны үйл явдлыг сануулах гэсэн юм. Хоёр гуравхан жилийн өмнөх юмыг санахгүй бол улс төр, геополитик гэж солиорохоо болих л хэрэгтэй ш дээ… Read more of this post