ДЭЛХИЙН ОНОЛ БА “МОНГОЛ ОНОЛ”
2014/08/17 14 Comments
Манайхны эдийн засгийн төсөөлөл дундад зууных. Харин эдийн засгийг удирдах тухай төсөөлөл бүр балар эртнийх. Бүр төр удирдаж байгаа нөхдүүд хүртэл “төр эдийн засагт оролцох эсэх” талаар лаг сүртэй “онолын” маргаан хийнэ. Өөрсдөө л онол гэж гэж бодож байгаа болохоос тэдний маргаанд онолтой хавьтах юм юу ч байхгүй. Тийм болохоор л практик нь хамгийн утгагүй, үр дүнгүй байдаг юм. Манай эдийн засгийг харахад энэ бүхэн дэндүү ойлгомжтой. Усан тэнэгүүд төр барьж, удирдаж болдоггүй гэдгийг Монголын эдийн засаг, нийгмийн өнөөгийн үхээнц байдал хангалттай харуулав. “Нийгмийг удирдахын тулд нийгмийн дунджаас илүү боловсролтой байх ёстой” гэж ноосферийн онолыг үндэслэгч, академич В.И.Вернадский хэлж билээ. Ингээд энэ талаар зарим асуудал хөндөх гэсэн юм… Read more of this post