ЗОЛИОС БА ХҮЛЭЭС

Сүүлийн үед энэ засаг төрийн явдлыг мэдэх хүнгүй болов. Манайхан төсөв хэлэлцэж тоон дунд толгой эргэж гүйцэж байна. Угаасаа монгол хүн гурваас дээш тоо хэлэхээр толгой нь эргэдэг гэмтэй. Үүнийгээ маргааш нь баараггүй мартах бөгөөд тэгээд “сайхан тоо” хэлсэн хүнийг дагаж хошуурдаг өвчтэй. Ингээд бүгдээрээ “тоо” ярихаар бүгдээрээ дүүрдэг заншилтай. Энэ тохиолдолд тоо ярьж байгаа засаг нь ч, шүүмжилж байгаа УИХ нь ч гэсэн толгой нь эргэх бөлгөө. Иймээс гаднаас нь анализ хийж өгөх нь монгол судлаач миний үүрэг болой. Read more of this post

ХИЙН ХООЛОЙ ХИЙГЭЭД ЕВРОПЫН ДАРЬТАЙ ТОРХНЫ ТҮҮХ

Манайхан өөрсдийгөө Манжийн дарлалд 220 жил болсон гээд шүүрс алдах. Харин Болгар бол Османы эзэнт гүрэн буюу одооны Туркийн дарлалд 500 жил болсон юм. Энэний дэргэд манай 220 жил ёстой “хүүхдийн тоглоом” байхгүй юу. Гэсэн хэдий ч харийн дарлалд адилхан байсан болоод ч тэр үү, Монгол, Болгар хоёр улс нь ч, хүн нь ч их төстэй болохыг би тэнд суралцаж байхдаа анзаарсан юм. Тэгээд болгарын тухай товч өгүүлэхээр шийдэв. Дашрамд Балканы хойгийн нэн шинэ түүхээс хялбарчлан оруулахыг хичээв. Ингэж нурших нь манай уншигчдад сонирхолтой гэж санана. Учир нь Балканы хойг бол хамаг зөрчил тэмцэл, дайн самууны голомт юм. Энэ түүхэн өгүүлэл одооны үйл явдлууд хийгээд Монголд болж буй олон үзэгдлийг ухааран ойлгоход ихээхэн тустай гэж бодож байна. Read more of this post

МОНГОЛ ХЭДЭН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ВЭ

Удирдлагын Академийн 100 жилийн ой болж байгаа гэнэ. Надад эрдэм шинжилгээний хурлын урилга ирэв. Ямар ч гэсэн тэнд би 2 жил багшилсан юм. Их л том хурал болох бололтой. Ганцхан хоногийн өмнө урилга авсан хүн үг бэлтгэж амжихгүй гэж бодож болохгүй л дээ. Энэ үгийг би маргааш буюу 12 дугаар сарын 23-нд хэлэхийг оролдоно. Том хурал дээр үг хэлэх гэсэн Монголын цол хэргэмтэй мэргэд олон байдаг учраас жирийн судлаач би үг авч чадах эсэх нь их эргэлзээтэй. Ингээд хэлж амжихгүй бол бэлтгэсэн үгээ өгүүлэл хэлбэрээр олон нийтэд хүргэхээр бэлтгэсэн юм…
(Азаар Академийн шинэ удирдлага үг хэлэх боломж олгов.)
Read more of this post

С.БАЯРЫН ТҮҮХИЙ ХООЛ

Шийдлийн Засгийн Газар байгуулав. Ингээд хамгийн сайн шийдэл гэж ойлгуулах гэж байна. Яахаараа улс орныг хямралд оруулж мөнгөгүй болгосон хүмүүс сайн шийдэл гаргадаг байна. Энэ бол үнэн утгагүй. Энэ бол С.Баяр. Ц. Элбэгдорж хоёрын түүхий хоол юм. Гэхдээ аль эрт хийсэн хоол юм. Энэ тухай өгүүүлэх гэсэн юм. Read more of this post

Г.УЯНГА: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХОЧ НЬ ХҮРТЭЛ ПОПУЛИСТ

УИХ-ын гишүүн Г.Уянгын ярилцлагыг хүргэж байна. Одоо түүнээс өөр Засгийн Газрыг шүүмжлэх хүн нэг их олон гарахгүй гэж бодож байна. Read more of this post

ЯЛГАА

Засгийн Газар бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Нэрийг нь ч яахав бодоод олчихсон. Авралын гэх мэт. Монгол хэл юутай баялаг. Харин агуулга бол ёстой түй. Мөдхөн онхолдож ойчихоосоо өмнө ардчиллын цагаан морьтой Монгол дээсэн дөрөө хийж байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

ЦАГААН ШААЗАН ЦАВТАЙХАН БАЙВАЛ ЦАЙГАА УУХАА БОЛИХ УУ ДАА ХӨӨ…

Засгийн Газраа онхолдуулав. Төрөө үймүүлэв. Намаа үймүүлэв. Тэгээд гэв гэнэт найрамдаж, шинэ Засгийн Газрыг магтан дуулж, эв нэгдэл, эрч хүчээр хямралыг давах туулахыг уриалан дуудах болов. Гэвч хэн ч анализ хийсэнгүй. Яагаад ? Яагаад гэвэл нөхцөл байдал нэн түвэгтэй болсон учраас. Гэвч анализ хийж болдоггүй нөхцөл байдал гэж байдаггүй юм… Read more of this post

УИХ-ЫН ГИШҮҮН Г.УЯНГА: ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВЭЛ БИ ӨӨРӨӨ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАНА…

Би дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  6 жил УИХ- д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюу Толгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюу толгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана…
2014 оны 11 дүгээр сарын 21.