КАТАСОНОВ: БАНКСТЕРҮҮД ДЭЛХИЙН ХӨШИГНИЙ ЦААНА

Киприйн банк иргэдийн “хадгаламжийн хүүний хэсгийг хураах” болсон нь дэлхий дахиныг шуугиулж байна. Өөрийнхөө тулгын чулуу болсон “хувийн өмчийн халдашгүй байдлыг” капитализм өөрөө устгаж эхлэв. Энэ бол дэлхийн банкны системийн, улмаар капитализмын хямралын нэг том шат, үргэлжлэл юм. Энэ талаар дэлхий дахинд “олон зүйл” гарч байна. Энэ удаад С.Ф.Шараповын нэрэмжит Оросын эдийн засгийн нийгэмлэгийн дарга, эдийн засгийн ухаан доктор, профессор Катасоновын өгүүллийг орчуулан хүргэж байна. Миний ойлгосноор Катасонов дэлхийн банкны системийн ялзарлыг тун сайн системтэй, ойлгомжтой бичжээ. Сүүлийн үед банкныхан гангстерүүдийг санагдуулам ил цагаан луйвар дээрэм хийх болсон учир “банкстерүүд” хэмээн нэрлэх болжээ. Манайд бол О.Чулуунбат “сонгодог банкстер” болох нь ямар ч эргэлзээгүй. Энд өгүүлэх үзэгдлийн олонхи манайд байгаа нь бас л эргэлзээгүй. Харин энэ тухай бичих нь “миний ажил” бөлгөө… Read more of this post

СУН ЯТ СЕН: АРДЫН ГУРВАН ЗАРЧИМ БА ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ

Энэ удаад Сун Ят Сены нэгэн алдарт үгийг хүргэхээр шийдэв. Учир нь манайхан Дорно Дахины сэтгэгчдийг маш муу мэддэг буюу огт мэддэггүй юм. Энэ хүн Хятадын “хувьсгалын эцэг”-ээс гадна дэлхийн улс төрийн сэтгэлгээний түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан суут сэтгэгч. Энэ агуу үгийг тэрбээр 1906 онд хэлсэн боловч утга учир, ач холбогдол нь хэт гүн, үр дагавар нь нэн хол ажгуу. Тэрбээр хятад хүн учраас өөрийн ард түмний төлөө зүтгэх нь мэдээжийн хэрэг. Сун Ят Сенийг монголын төлөө “зүтгэсэнгүй” гэж зэмлэх нь тэнэг хүний ажил. Гэхдээ монголчууд түүний бүтээлийг “сайн ухвал” тун ч “олон юм” гарах нь ямар ч эргэлзээгүй. Түүний бүтээл монгол хэлээр анх удаагаа гарч байгаа нь бараг энэ болов уу даа. Энд би ямар нэг тайлбар хийхгүй, учир нь түүний үгээс мянган утга салаалах бөлгөө. Иймээс ойлгохгүй бол олон юм солиорох хэрэггүй гэдгийг эртхэн шиг хэлчихье… Read more of this post

ЭХНИЙ САНАЛ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ…

Системийн хямрал болж байгааг 1998 онд дүгнэсэн байтал улс төрчид нь дөнгөж 2004 онд “ойлгодог”, тэгсэн атлаа юу ч хийдэггүй, 2004 онд системийн задрал болж байгааг дүгнэсэн байхад одоо болтол “хүлээн зөвшөөрөхгүй” байгаа нь тэнэг мангуугийн шинж биз. Одоо “сайн төр засаг” хүлээгээд нэмэр байхгүй. Одоо гацчихаад байгаа царайг нь харахгүй юу. Эндээс гарах олон хувилбарын нэгийг санал болгоход бас л урьдын адил тоосонгүй. Албан тушаалын төлөө улайрсан олигархуудад юу ч хэлээд нэмэргүй аж. Энэ тухай өгүүлье… Read more of this post

XXI ЗУУНЫ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН 7 ЭЛЕМЕНТ

Энэ удаад Санкт Петербургийн хэл зүйн факультетыг төгсөгч, программист, дизайнер, бизнес Павел Дуровын нэгэн сонирхолтой лекцийг эх үрсийн баярт зориулан орчуулан хүргэж байна. Энэ хүн Оросын хамгийн том “ВКонтакте” сүлжээг бүтээгч, түүний ерөнхий захирал юм. “ВКонтакте”-ын ажил бол олон хүнтэй, түүний дотор залуустай шууд ба шууд бусаар харилцдаг учраас П.Дуров сурагчид, оюутнуудыг хамгийн сайн ойлгодог. Тэрээр орчин үеийн дунд боловсрол бол асуудал, дутагдал, үлдэгдэл элементүүдээс бүрдсэнээс “илүү” гараад байгаа гэнэ. Надад л лав энэ товч лекц маш их таалагдав. Ер нь ингэхэд шинэ юм заавал гадаадаас эхлэх албатай биш гэж санана. Манайд ч гэсэн үүнийг оролдоод үзвэл болохгүй гэж зүйл байхгүй л санагдсан даа. Та ч гэсэн тэгж болвол би ихэд баярлах байна… Read more of this post

К.МАРКС, Ф.ЭНГЕЛЬС: КОММУНИСТ НАМЫН ТУНХАГ

Анх 1848 оны 2 дугаар сард хэвлэгдсэнээсээ хойш дэлхийг “эргүүлсэн” суут баримт бичиг болсон юм. Хуучин манайд энэн шиг элбэг “ном” гэж үгүй байв, одоо үүн шиг “ховор юм” алга болжээ. Капиталист системийн даяар хямралтай холбоотойгоор сүүлийн 4 жилд Марксыг уншиж судлах хэмжээ 8 дахин нэмэгджээ. Мөн барууны их дээд сургуульд марксизмыг судлах цагийг 2-3 дахин нэмжээ. Read more of this post

ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen)

Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна. Read more of this post

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ (United States Declaration of Independence)

Хүн төрөлтхний түүхэнд олон л чухал баримт бичиг гарсан биз. Гэхдээ дэлхийг орвонгоор нь эргүүлж, үзэл санааны үсрэнгүй дэвшил гаргасан хэдхэн агуу том баримт бичиг байдаг юм. Юу ч гэсэн тэдгээрээс хэдийг цувруулан нийтлээд үзье. Энэ бол эхнийх нь. Залуус Та нар болж л өгвөл алив “номыг” эх зохиолоос нь уншиж судлахыг хичээх хэрэгтэй л дээ. Энэ орчуулга маань тааруухан болсон байж магадгүй авч наад зах нь оюутан залууст маань хэрэг болно гэж бодож байна. Read more of this post

Г.В. ПЛЕХАНОВ: ТҮҮХЭНД БИЕ ХҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ АСУУДАЛД

Одоо нөхдүүдээ жаахан ном уншина аа. Гэхдээ сургаар биш эх зохиол уншиж судлах хэрэгтэй гэж бодно. Яваандаа хүн төрөлхтний сэтгэлгээг бүтэн шатаар ахиулж, нийгэм-түүхийн үйл явцад эргэлт гаргаж, асар их нөлөө үзүүлсэн суут хүмүүсийн агуу их бүтээл, мөн агуу гайхамшигт баримт бичгүүдээс цуврал болгон хүргэх санаатай байна. Харин загнавал больж л орхино гэдгээ эртхэн шиг хэлчихье. Эхний удаад суут Г.В. Плехановын суут нэгэн бүтээлийг толилуулж байна. Read more of this post