КАТАСОНОВ: БАНКСТЕРҮҮД ДЭЛХИЙН ХӨШИГНИЙ ЦААНА

Киприйн банк иргэдийн “хадгаламжийн хүүний хэсгийг хураах” болсон нь дэлхий дахиныг шуугиулж байна. Өөрийнхөө тулгын чулуу болсон “хувийн өмчийн халдашгүй байдлыг” капитализм өөрөө устгаж эхлэв. Энэ бол дэлхийн банкны системийн, улмаар капитализмын хямралын нэг том шат, үргэлжлэл юм. Энэ талаар дэлхий дахинд “олон зүйл” гарч байна. Энэ удаад С.Ф.Шараповын нэрэмжит Оросын эдийн засгийн нийгэмлэгийн дарга, эдийн засгийн ухаан доктор, профессор Катасоновын өгүүллийг орчуулан хүргэж байна. Миний ойлгосноор Катасонов дэлхийн банкны системийн ялзарлыг тун сайн системтэй, ойлгомжтой бичжээ. Сүүлийн үед банкныхан гангстерүүдийг санагдуулам ил цагаан луйвар дээрэм хийх болсон учир “банкстерүүд” хэмээн нэрлэх болжээ. Манайд бол О.Чулуунбат “сонгодог банкстер” болох нь ямар ч эргэлзээгүй. Энд өгүүлэх үзэгдлийн олонхи манайд байгаа нь бас л эргэлзээгүй. Харин энэ тухай бичих нь “миний ажил” бөлгөө…
Дэлхийн мөнгө хүүлэгчдийн олон зуун турш бүтээж ирсэн банкны сонгодог систем удахгүй түүхийн хүртээл болно гэдэгт итгэлтэй байна. Ийм итгэлтэй байгаагийн хэдхэн шалтгааныг дурдая.
“Банкны социализм” буюу “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч”
Банкны систем нь “зах зээлийн” институтын шинж чанараа бүрэн алдаад байна. Үүнийг сүүлчийн санхүүгийн хямрал илт үзүүлсэн. Банкууд туйлын амьдрах чадваргүйгээ харуулсан. Хэрэв төрийн дэмжлэг байгаагүйсэн бол өнөөдөр магадгүй Барууны орнуудад банкууд бүгдээрээ дампуураад бараг алга болсон байх биз. АНУ, Баруун Европт санхүүгийн хямралын ид үед эргэлзээтэй буюу “хогийн” актив худалдан авах, дүрмийн капитал дахь хувийг олж авах, түүнчлэн янз бүрийн тогтворжуулах зээл өгөөмөр тараах замаар улсын мөнгийг банкууд руу шахаж эхэлсэн юм.
Зөвхөн АНУ-д улсын хэд хэдэн аврах хөтөлбөрийн хүрээнд банкны сектор руу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс хоёр триллионоос багагүй долларыг шахсан юм. Энэ бол АНУ-ын депозит-зээлийн томоохон байгууллага, юуны өмнө Уолл-Стрит банкыг улсын болгосон (национализаци) хэрэг байлаа. Их Британид банкуудыг улсын болгосон нь багагүй шуугиан дэгдээсэн юм. Гэхдээ Баруунд явуулсан улсын болгох ажиллагаа нь стратегийн шинж чанартай байгаагүй юм. Үүнийг “тактикийн хувьд улсын болгох” гэж нэрлэж болно.
2010 оноос хойш төр банкны сектор рүү оролцоогоо сэмээрхэн чиглүүлж, өнөөдөр хувийн капитал 208-2008 оны анхдагч байдалдаа эргэж ирээд байна. Гэхдээ төрийн ивээл дор тусгай банкууд үлдсэн бөгөөд эрх баригчид тэднийг “муу” гэж хэлэхээсээ ч ичихгүй байгаа юм. Тэднийг хувийн банкнуудын муу активыг “улсын болгохын” тулд зориудаар байгуулсан юм. Баруунд иймэрхүү төрлийн “тактикийн хувьд улсын болгохыг” угаасаа “банкны социализм” гэж нэрлэдэг юм. Төр зүгээр л томоохон хувийн банкуудыг бид аврах үүрэгтэй гэсэн санааг татвар төлөгчдөд суулгаж байна.
Хөшигний арынхан улсын санг өөрийн ашиг сонирхолд цаг ямагт ашиглаж ирсэн юм. Ленинизмын сонгодгууд үүнийг “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч” гэж нэрлэдэг. Өмнө нь үүнийг эдийн засгийн бодит сектортой голдуу холбоотой цэргийн нийлүүлэгчид, захиалагчид, бусад капиталистуудын ашиг сонирхолтой холбож хэлдэг байсан юм. Одоо бол “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч” бодлогын үндсэн бөгөөд бараг цорын ганц шахам “эзэн” нь банкирууд болж байна. Дурын банкир биш, дэлхийн хорь гучаадхан томоохон банкууд болж байна. Бүх хүн “Too Big To Die” буюу “үхэхэд хэтэрхий том” гэсэн хэлц үгийг мэднэ. Энд Уолл-стрит болон Лондон Сити зэрэг банкны аваргуудыг ярьж байна. Түүний хамт бүх нийтийн эдийн засгийн либерализмын дэвсгэр дээр “банкны социализм” хэтэрхий давилуун харагдаж, нийгмийн гишүүдийн 99 %-ийн эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлж байна.
“Банкны нууц” өглөөний манан шиг арилж байна.
Капиталист мөнгө-зээлийн системийн чухал атрибут болсон банкны нууц алга болж байгаагийн гэрч нь бид болж байна. Хэдэн зуун жилийн турш янз бүрийн орны мөнгө хүүлэгчид банкны нууцын тухай хуулийг лоббидож ирсэн билээ. Энэ нууцыг барууны ардчилал, капитализмын мөнгө-зээлийн системийн тулгын чулуу гэж үзэж ирсэн юм. Гэтэл энэ зууны эхээр “мөс хайлж эхлэв”. АНУ-ын мөнгөн зохицуулагчид (юуны өмнө үнэт цаас, биржийн комисс) АНУ-ын хууль зүйн яам, татварын албатай хамтран хэдэн жилийн өмнөөс Швейцарийг “бүсэлж” эхлэв.
Швейцарийн банкууд банкны нууцыг “төмөр мэт” хадгалдгаараа ямагт алдаршиж ирсэн билээ. “Бүслэлт” АНУ-ын санд татвар төлөхөөс зайлсхийсэн америкийн биет болон хуулийн этгээдийн тухай мэдээллийг Вашингтонд өгөх шаардлагад оршиж байв. Энэхүү хүнд хэцүү “бүслэлтийн” нарийн ширийнийг энд ярихгүй.
Швейцарчууд буун өгч, америкийн мянга мянган татвар төлөгчдийн банкны дансны тухай мэдээлэл Вашингтонд шилжих болов. Европын энэхүү оффшор бүгд найрамдах улсад банкны нууцын институт нуран унав. Энэ амжилт АНУ-ын эрх баригчдыг хөөргөжээ. 2010 онд гадаадын дансанд татвар ногдуулах тухай (Foreign Account Tax Compliance Act – FATCA) хууль гаргав. Энэ хуулиараа Америк дэлхийн бүх банкнуудыг АНУ-ын татварын албаны агент болохыг шаардав. Энэ хууль АНУ-ын зүгээс бүх дэлхийн банк, санхүүгийн институтуудэд захиргааны шууд дэглэм тогтоох оролдлого болсон юм.
2013 оны 1 дүгээр сарын 1-нээс энэ хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэв. Бүх дэлхийн банкууд Сэм авгад тайлагнах ёстой болов. Вашингтоны энэ оролдлого даяар хэмжээнд юугаар төгсөхийг хэлэхэд бэрх. Гэхдээ хэд хэдэн орон америкийн энэ хуулинд баяр хүргэж, даян дэлхийн “санхүүгийн тунгалаг байдлын” төлөө тэмцэлд нь Вашингтонд бүх талын дэмжлэг үзүүлэхээ боолын байдлаар мэдэгдсэн юм.
Үүнийг харгалзвал бүх дэлхийд банкны нууц алга болсныг үгүйсгэж болохгүй юм. Америкчууд болон АНУ-д өөрт байгаа гадаадынхны банкны дансны тухай мэдээллийг энэ жилээс эхлэн ТТГ-ыг оролцуулан америкийн бүх тусгай алба авч байх болно. Энэ бүхнийг “санхүүгийн терроризмтэй тэмцэх” нэрийг дор хийж байгаа юм.
Маргааш Вашингтон өөр ямар нэг хууль гаргаад, дэлхийн бүх банкыг ТТГ-ын агент болгож, америкийн тагнуулд анхны шаардлагаар дурын мэдээлэл өгдөг болгохыг би л лав үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл банкууд манай гаригийн хүн амын дээр байгаа дэлхийн хөшигний цаадах хяналтын чухал элемент болон хувирч болох юм.
Мөнгө хүүлэл дэлхийн активыг шууд худалдан авахаар солигдож байна.
Банкууд зээлийн институтын хувьд ашигтай байхаа больсон. Энд хямралын үе шатны тухай биш, эдийн засгийн ердийн, хэвийн гэдэг үе шатны тухай ярьж байна. Энэ үзэгдлийн шалтгаан энгийн. Сүүлчийн санхүүгийн хямрал дууссаны дараа АНУ-ын Холбооны Нөөцийн систем, Европын Төв банк, Английн банк, Японы банк зэрэг томоохон төв банкууд өөрийнхөө “хэвлэх машиныг” бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан. Өмнө нь үүнийг гэмт хэрэг гэж үздэг байсан. Одоо бол үүнийг сайхан, ухаалаг “тоон зөөлөвч” гэсэн нэр томъёогоор илэрхийлж байгаа.
Жишээлбэл, АНУ-д 2012 оны 9 дүгээр сард “тоон зөөлөвчийн” гуравдугаар үе эхэлж, америкийн банкуудаас сар болгон дунджаар 80 миллиард долларын бүхий л төрлийн “хогийн” үнэт цаас худалдан авсан. Мөнгө хэт хүрэлцээтэй, хэт хямд болов.
Хэрэв Японы банк, Холбооны Нөөцийн системийн тооцооны хүү “захдаа” ойртож (жилийн -25%-ийн түвшинд) байхад яаж хямд байх юм ? “Мөнгө” нэртэй таваар ийм их “элбэг дэлбэг” байхад арилжааны банкуудын зээлийн хүү хэт нам, бэлэгдэл төдий байх нь мэдээж хэрэг. Ялангуяа хүүг тооцоход үндсэн валютын хурдан үнэгүйдлийг харгалзах юм бол. Банкны зээлийн операцаас олох ашиг хязгааргүй. Банкууд ердийн депозит-зээлийн институтээс нэр ч өгч болмооргүй байгууллага болон хувирч байна.
Тэд ямар нэг дамжуулан хуваарилагч пунктын үүрэг гүйцэтгэж, “хэвлэлийн машины” “бүтээгдэхүүнийг” байгалийн нөөц, үл хөдлөх хөрөнгө, компани гэх мэтийн бодит актив болгон худалдан авахаар дэлхийн янз бүрийн өнцөг булан руу дахин хуваарилж байна.
Энд ХНС-ийн 2007-2010 онуудад явуулсан зээлийн нууц операцийн тухай ярьж байна. Энэ тухай гадаадын болон оросын ХМХ-ээр бичиж байсан. Зарим зүйлийг сануулъя.
Дурдсан хугацаанд ХНС америкийн болон гадаадын тэргүүлэх банкуудад (энэ жагсаалтад дэлхийн томоохон хориод банк бий) 16 триллион долларын зээл олгожээ. (энэ нь АНУ-ын жилийн ДНБ-нээс давна.) Энэ бол сэтгүүлчдийн таамаглал биш.
Энэ бол 2011 оны зун нийтлэгдсэн аудитын шалгалтын дүн юм. Энэ үед дурдсан зээлийн операци ХНС-ийн балансад тусаагүй байсан. Түүнээс гадна гадаадын банкуудад олгосон зээлийг америкийн хууль зүйн шаардлагын дагуу АНУ-ын конгрессын зөвшөөрөлгүй олгосон байсан. Эцэст нь аудит явуулах үед өгсөн зээлийн өрийн нэг ч центийг дараагүй байсан. Энэ бүхнээс үзэхэд энэ асар их мөнгийг ХНС-ийн гол хувь нийлүүлэгчид, юуны өмнө Рокфеллерынхэн болон Ротшильдийнхний эрх ашгийн үүднээс эрс хямдарсан актив худалдан авах гэж дэлхийн янз бүрийн булан руу явуулсан байна.
Ерөнхийдөө бол ХНС хийгээд дэлхийн тэргүүлэх банкнуудын үйлдэл нь “тахлын үеийн найр”-ыг санагдуулж байна. Эдгээр банкууд депозит-зээлийн ажиллагааг хэвийн гольдрилд оруулж чадсангүй.
Банкууд хөрөнгө хураах хэрэгсэл болох нь.
Дэлхийн мөнгө хүүлэгчид өөрийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг ил бөгөөд улайм цайм хураан авах болжээ. Тэд үүгээр цаг ямагт ажилладаг байсан л даа. Ингэж хураах явдлаа голдуу “банк дампуурсан” нэртэй жүжгийн дор явуулдаг юм. Үйлчүүлэгчдийн мөнгийг хэл амгүй, хүрч болшгүй “алсын алсад” аваачихаад банкирууд гараа дэлгэж: зах зээлийн эрсдэл, яалтай нь билээ, бид яагаа ч үгүй гэдэг юм. Өнөөдөр тэд ил тод хураан авах аргад шилжиж, үүнийгээ ил болгох гэж оролдож байна. Чухам үүнийг Киприйн банкны системийн үйл явдал харуулж байна. Дэлхийн банкстерүүд ёстой галзуурч байна. Сүүлийн үед банкирууд гангстерүүдийг санагдуулах болсон учир тэднийг ингэж нэрлэх болсон байна.
Үндэсний хууль, олон улсын эрх гэх мэт “урьдач бодолд” хүлэгдэхээ байсан тэд өөрийн үйлчлүүлэгчдийн халаасанд савраа шургуулж байна. Үүнийг тэд өмнө хийж л байсан, гэхдээ хулгайн үйлдлээ хэзээ ч ингэж зарлаж байгаагүй юм.
Жишээлбэл, үйлчлүүлэгчдийн хөрөнгийг хулгайлахдаа банкстеруудад “трастын удирдлага” гэж нэрлэх зүйлийг дамжуулан өгчээ. Эрхийн үүднээс бол өнөөдөр Киприйн банкны депозитод “татвар” оруулж байгаа нь үйлчлүүлэгчдийн хувийн өмчид халдсан хэрэг юм. Энэ бол “вашингтоны мужийн намын хорооны” суртал нэвтрүүлэгчдийн байнга нотолдог “хэн ч халдашгүй” хувийн өмч шүү дээ. Энд депозитын орлогоос татвар авах тухай биш (ийм татварыг олон оронд авдаг), чухамхүү депозитийн гэрээгээр үйлчлүүлэгчид 100 % хамаарах мөнгөний хэсгийг хураан авах тухай ярьж байна.
Европын Холбооны ямар нэг ойлгомжгүй бүтцээс ингэж хураах тухай тушаал иржээ. Ийм тушаалын анхдагч сурвалж нь дэлхийн банкны системийн жинхэнэ эзэд болсон дэлхийн банкстерүүд л байж болох юм.
Кипр дэх депозитыг хураах өнөөгийн кампани нь дэлхийн түүхийн өөр явдлыг санагдуулж байна. Жишээлбэл манай оронд иргэний дайны үед большевикуудын явуулсан хүнсэн татвар байна. Эсвэл тэд заводуудыг хураасан явдал байна.
Гэхдээ тэр үед энэ бүхэн нь логиктой, дэс дараатай байсан юм, яагаад гэвэл большевикууд анхнаасаа “мөлжигчдийн өмчийг хураана” гэсэн зорилготой байсан. Өөр нэг тод жишээ бол 1933 оны Ерөнхийлөгч Ф.Рузвельтийн бүх биет болон хуулийн этгээд сарын хугацаанд алтаа улсад тушаах тухай зарлиг байна.
Тэр үед энэ нь хөрөнгөт байгууллын “төгс эрхэмлэл”, хувийн өмчийн “халдашгүй байдалтай” хэрхэн уялдаж байгааг ард түмэнд тайлбарлаагүй. Энэ бол сонирхолтой сэдэв бөгөөд манай ярианы хүрээнээс халин гарна. Тэр үед алт хурааснаараа АНУ-ын эдийн засаг, улс төрийн дэг журмыг эрс өөрчлөх ёстой өөр үйл явдлыг төлөвлөж байсныг тэмдэглэж байна.
Өөрийн диктатурыг тогтоох гэсэн санхүүгийн олигархийн хөшигний цаадах хорон төлөвлөгөө байсан бөгөөд олон шалтгааны улмаас тэр үед хэрэгжээгүй юм. 1933 оны энэ хөрөнгө хураалтыг олонхи түүхчид ойлгодоггүй юм.
Өнөөдөр 2013 онд бид “банкны большевизм” хэмээх парадокс үзэгдэлтэй тулгарч байна. Энэхүү “банкны большевизм” нь нэг талаас улсын мөнгийг банкны бүтэц рүү (дээр бидний хэлсэнчлэн) санхүүгийн аргаар элбэг дэлбэг юүлнэ. Түүний нөгөө тал нь депозитыг хураан авах явдал болно. Одоохондоо Кипрт байна. Гэхдээ энэ бол ердөө л “туршилтын бөмбөлөг”. Кипр дэх банкны өмч хураалт бол ердөө өчүүхэн юм. Түүний боломжит үр дагавар нь өнөөдөр оросын олигархуудын тооцож байгаа миллиард долларын алдагдлын хүрээнээс хамаагүй хол халин гарах юм.
Кипр бол дэлхийн мөнгө хүүлэгчдийн “туршилтын бөмбөлөг” мөн.
Банкны депозитэд “татвар” тогтоох тухай хуулий төслийг Киприйн парламент хойшлуулсан боловч дэлхийн банкны системийн эрс өөрчлөлтийн асуудал зайлшгүй хадгалагдан үлдэж байна. Иймэрхүү төрлийн “татвар” авах оролдлого ахин давтагдана гэж бодож байна. Магадгүй Кипрт биш байж болно, гэхдээ өөр аль нэг оронд. Туршилтын бөмбөлөг аль хэдийн хөөрсөн.
Депозитын тухай яръя. Олон зуун жилийн туршид банкирууд депозитын данснаас банкныхаа нөөцийн баазыг бүрдүүлээд сурчихсан байсан юм. Хувь нийлүүлэгчдийн төлсөн хүүгийн тусламжтайгаар мөнгөн хэрэгслээ татан оруулдаг. Хараад байхад өнөөдөр энэ практик төгсч байгаа бололтой.
Жишээлбэл, швейцарийн томоохон банкууд өнгөрсөн жилээс депозитын дансандаа хөрөнгө байрлуулсны төлөө захиалагчдаас комисс суутгал авах болжээ. Швейцарчуудын араас бусад орны банкирууд дагана гэж бодож байна. Энд дурдсан комисс нь бас л өвөрмөц маягийн татвар бөгөөд зөвхөн улс биш, харин улсаас зохих ёсны бүрэн эрх авсан хувийн бүтэц (депозит-зээлийн байгууллага) авч буй хэрэг юм.
Киприйн цаашдын үйл явдлаас үл хамааран дэлхийн банкны системийг ноцтой донсолгоо, шилжилт (трансформаци) хүлээж байна.
Дэлхий дээр банкны институтэд итгэх итгэл эрчимтэй буурч байна. Зөвхөн бидний дээр дурдсан үзэгдлийн үр дүнгээс ч болсон юм биш. Банкны бизнесийн луйврын, улайм цайм гэмт хэргийн шинж чанарыг илчилсэн иймэрхүү төрлийн өөр олон баримт, үзэгдэл тоо томшгүй олон байгаа юм.
Жишээлбэл, 2012 онд мандсан ЛИБОР-ын (лондонгийн зах зээл дээрх банк хоорондын зээлийн хүү) хүүг луйвардсан томоохон банкуудыг тойрсон будлиан байна. Эсвэл англи, америкийн томоохон банкууд дэлхийн наркомафитай холбоотой нь илэрсэн явдал байна. (харилцан “үйлчилгээ үзүүлж: банкууд наркомафийн “бохир” мөнгийг “угаадаг”, наркомафийн бэлэн мөнгийг банкны депозитэд байршуулдаг гэх мэт.)
Хэн ч банкстерүүдтэй сайн дураараа хамтрахыг хүсдэггүй. Өнөөгийн нөхцөлд дэх банкны сектор бол үндэстэн дамжин салаалсан холбоо харилцаа бүхий, төрийн эрх мэдлийн бүх салаа мөчрийг хянадаг гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл гэдгийг бүгдээрээ сайн ойлгодог юм.
“Банкны капитализм” “хуарангийн социализм” болон өсч байна.
Банкинд итгэх итгэл газар сайгүй унана гэдэг чинь дэлхийн банкны систем мөхөж байна гэсэн үг үү ? Тийм гэж итгэхгүй байна. Учир нь хүмүүс банктай сайн дураараа биш, албадмал харилцаанд орж болдог. Энэ сүүлчийнхийг үгүйсгэж болохгүй.
Немцийн нэрт эдийн засагч, социалист Рудольф Гильфердингийн “Санхүүгийн капитал” гэсэн бүтээл байдаг. Зуун илүү жилийн өмнө бичсэн юм.
Тэрээр банкны зохион байгуулах үүргийг тунхаглаж, банкны ачаар дэлхий дахинд “зохион байгуулалттай капитализм” тогтох цаг ирнэ, банкууд нийгмийн бүх үйлдвэрлэлийг удирдах төв нь болно, капиталист үйлдвэрлэлийн аргын бүхий л урсгал байдлыг устгана, тухайлсан үйлдвэрийн газрын хэмжээнд ч, нийт нийгмийн хэмжээнд ч хөлсний ажилчдын дунд “төмөр мэт” сахилга бат тогтооно гэж бичиж байсан юм.
Гильфердингийн бодлоор банкны диктатурын үед хөрөнгөтний парламентаризм болон ардчиллын аливаа илрэл огт илүү бөгөөд хортой зүйл болох аж. Ер нь бол түүний үзлээр “зохион байгуулалттай капитализм” болон социализм хоёрын хоорондох ялгаа нөхцөлт шинжтэй аж.
Зарим шинж тэмдгээр нь үзвэл Гильфердингийн социализм Лев Троцкий-Бронштейны мөрөөддөг байгууллыг санагдуулдаг. Өөрөөр хэлбэл “хуарангийн социализм” бол хөдөлмөр болон хэрэгцээг хатуу хянаж, насанд хүрсэн бүх хүн амыг “хөдөлмөрийн армид” зохион байгуулах явдал байдаг.
Өнөөдрийн банкстерүүд дэлхий нийтийн шинэ дэг журмын эрэлтийн дор дэлхийн банкны системийг эрс өөрчлөн байгуулахыг яаран оролдож байна гэж үзэх ноцтой үндэслэл байна. Дэлхийн шинэ дэг журмыг “зохион байгуулалттай капитализм” хэмээн нэрлэж болно. Эсвэл “хуарангийн социализм” гэсэн ч болно. Таалагдсанаараа л болно биз.
Киприйн банкны ертөнцөд болсон сүүлчийн үйл явдал ийм л бодол төрүүлж байна даа…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to КАТАСОНОВ: БАНКСТЕРҮҮД ДЭЛХИЙН ХӨШИГНИЙ ЦААНА

  1. Btbr Nm says:

    Мөнгө хүүлэх, хуулийн нэрийн дор олон нийтийг залилан мөлжих увайгүй, ичгүүргүй энэ аргуудыг хувьчлал нэрийн дор манайд ч гэсэн хэрэглэж байгаа.

  2. Bat says:

    Гол нь энд өнөөг хүртэлх дэлхийн хямрал, дайн, ядуурал, гуйланчлал нь санхүүгийн бүлэглэл хэдхэн хүний зориудын явуулга үйлдлүүд байсныг хэлээд байгаам шиг санагдлаа. 2008 оны хямралыг тэд зохиомлоор бий болгож, одоо доллар гэдэг хоосон цаасаар дамжуулж дэлхийн баялгийг гартаа оруулах дараагийн ажиллагааг эхэлж байна гэж нийтлэлээс ойлгогдлоо.
    Гэхдээ энэ бузрын систем хязгаартаа тулж байгааг олон эх сурвалжаас авч болно. Монголд ч бас Оюу Толгойн гэрээнээс хойш тэдний урт гар манай голомтыг савлуулж эхэлсэн. Цаашдаа дэлхийд маш том эмх замбараагүй байдал үүсэх нь бараг тодорхой болж байгаа тул бид Монголд хохирол багатайгаар хэрхэн тэрийг гэтлэн туулах тухай ярилцах хэрэгтэй болов уу.
    Ганхуяг гуай энэ нийтлэлийг орчуулж нийтэлсэн нь ч бас тийм зорилгыг агуулж байгаа болов уу гэж бодож байна.

  3. Orgilkhuu says:

    Ганаа ах тун зев сэдвээр бичсэнд талархая. Таны энэ хендсен сэдэв бол асар олон зvйлстэй уялдаа холбоотой нэг нийтлэл битгий хэл нэг ном ч багадахаар ерген сэдэв гэдэгтэй та ч гэсэн маргахгvй байх. Еерийнхее бодлыг тантай хэдэн зvйл дээр хуваалцая.

    Эхнийх нь О.Чулуунбатын тухай. Би энэ хvнийг енеег хvртэл ямар нvvрээрээ терийн албанд оролцоод явдаг бол гэж vнэхээр гайхдаг. Алт, дилерийн хэргээр ечнеен улсын менгийг vрэн таран хийж манай алтны неецийг энэ ерендее тавиад туухад оролцсон гол этгээдvvдийн нэг яалт ч vгvй мен. Энэ хvний хийсэн луйвартай холбоотой олон зvйл дуулддаг. Бvгд vнэн биш юмаа гэхэд ортой байгаа. Гэхдээ энэхvv eс суртахуун, хариуцлагагvй байдал Монголын улс терд байгаа енеегийн арчаагvй луйварчдын нийтлэг дvр терх юм даа.

    Дараагийн бас нэг зvйл бол “quantitative easing” буюу менге хэвлэж зеелевч хийх явдал. Vнэндээ менге бол дараа нь эргэж телнее гэсэн ерийн амлалт хоосон цаас шvv дээ. Енеегийн санхvvгийн капиталист эдийн засгийн тогтолцоо бол хий хоосон санхvv менгений хеесен дээр суурилсан менхед эдийн засаг есехийг шаардсан ероолгvй ангал л гэсэн vг. Тогтолцоо нь бол vнэндээ гажиг тогтолцоо. Барууныхан эдийн засаг есехгvй, дотоодын нийт бvтээгдэхvvн нь нэмэгдэхгvй бол сvнсээ зайлтал айдаг. Яагаад гэхээр тэнд негее ерийн хvvгийн дарамт бий учир. Эдийн засаг ямар ч аргаар хамаагvй хиймлээр есч энэ хеесен бембелег есч л байхгvй бол тэд асуудалд орно. Негеетэйгvvр “fractional reserve banking” буюу “хоосон” зээлээс дахин есгеж “хоосон” зээл есгеж бий болгох тэр “хоосон” зээлээс дахиж “есгеж” зээл бий болгох мэтээр шат дараалан банкны vндсэн херенгенеесее хэдэн арав зуу мянга дахин их “хоосон” менгийг хязгааргvйгээр дахин бий болгох явц нь менгений vнэ цэнийг жил бvр хэзээ ч зогсохгvйгээр унагах буюу инфеляц бий болгож байдаг. Гэтэл менге санхvvгийн энэхvv хязгааргvй есех “хиймэл” ертенцийн эсрэг талд “бодит” ертенц буюу бидний амьдарч буй дэлхий, бидний эргэн тойрон дахь биет материалаг зvйлс байж байдаг. Бид эдийн засаг гэсэн бидний нийгмийн энэхvv хоорондын харилцаанд хичнээн ч триллион “хоосон” менге херенге шахаж болно. Гэтэл бидний эдэлж хэргэлж буй хувцас хунар, эд хогшил, хоол хvнс гх мэт тvvнийг бий болгоход хэрэгтэй эрдэс баялаг, тvvхий эдvvд бvгдээрээ хязгаартай. Бид хиймлээр менге ургуулдагтайгаа адил дэлхий эхийн бидэнд зориулж буй эдгээр зvйлсийг олшируулаад хувилж чадахгvй. Vvн дээрээс л cvvлийн 20-30 жил дэлхийн дахин халуун яригдаж буй толгой гашилгасан сэдэв бол “Даацтай/Тогтвортой Хегжил” буюу “Sustainable Development”-н тухай асуудал юм. Асар олон янзын тодорхойлолт хэлэлцvvлэг маргаан байдаг. Еренхийдее байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 тулгуур асуудлын эргэн тойрон дахь асуудал. Бас еер vvнтэй холбоотой асуудал бол енеегийн дэлхийн хvн амын хэт еселт. 60 жилийн емне 2 тэрбум байсан енеедер 7 тэрбум шахаад явж байна. Энэ хурд саарахгvйгээр удахгvй 20 жилийн дараа гхд 9 тэрбум болно. Бидний дэлхийн дулаарал тvvнээс vvдэх хоол хvнсний хомдлын асуудал байна. Гутранги байдлаар бодвол бидний vр хvvхэд их л шахалдсан бvгдээрээ хиймэл мах эсвэл бvгд ногоо иддэг их л аривч хямагч байхыг шаардсан цаг vед амьдрах байх даа.

    Энэ бvгд Монголд ямар хамаатай юм бэ гж гайхаж байгаа бол хамаатайгаар барахгvй хамаатай. Хэдхэн жишээ гэвэл хvний амын еселт, дэлхийн дулаарал зэргээс болж тvvхий эд, эрдэс баялаг, хоол хvнс асар их vнэд орно. Менгений vнэ цэнэ хязгааргvй уруудана. Юмны vнэ vргэлж есне. Ийм цаг vед их гvрнvvд, корпорацууд, менгетэй хvмvvсийн “vнэ цэнэгvй” менгеерее хийх ганц чухал зvйл бол vл хедлех херенге, эрдэс баялаг, тvvхий эдтэй холбоотой емч херенгvvдийг худалдан авах ноерхолоо тогтоох асуудал юм. Энэ бvгдэд эзэн суусан хvмvvс ирээдvйн эзэд байна. Тэд тоглоомын дvрмийг зохиож бид тэр дvрмээр нь л амьдрах болж байна.

    Манайд баялагт херенге оруулж байгаа хvмvvс яг ийм л vндсэн шалтгаанаар оруулж байгаа гэвэл хилсдэхгvй. Яагаад гэвэл тэдний 6 тэрбум доллор vнэндээ хэдэн жилийн дараа гэхэд хог болох шахуу vнэ цэнээ алдах учир эртхэн чулуу болгож ашигтай зvйлvvдийн нэг манай баялагт эзэн сууж байна. Бидний гаргаж буй шийдвэр херенге оруулагчдын vргээнэ гэдэг бол нэг талаараа худлаа зvйл. Бидний баялаг улам илvv vнэд хvрэх нь цаг хугацааны л асуудал. Бид ухаантайхан юмаа зарцуулж чадахгvй юм бол дараа vеийнхэндээ хадгалахад ч буруудахгvй. Тэд биднээс илvv ухаалаг зарцуулах vе ч байх юм бил vv.

    • Ganaa says:

      Өөрөө бас зөв дүгнэлт хийж байна аа

    • patriot says:

      О. Чулуунбат Монголбанкны захирал байх үед Эдийн засгийн сайд Н. Батбаяр нарын хэдэн олигархууд Монголбанкаар долларын зээлийн баталгаанууд гаргуулж тус бүрдээ 2-5 сая доллар гаднаас зээлсэн байдаг. Харин тэд мэдээж хэрэг энэ зээлээ төлөөгүй цэвэр завшсан тул Монголбанкны Чулуунбат тэдний энэ зээлийг монголын ард түмний валютаар хаасан. Нэг хэсэг Нямдорж нар ухаад банк-санхүүгийн ажиллагааг сайн мэдэхгүй бсан тул тэгэсхийгээд замхарсан. Иймээс О.Чулуунбатыг төрийн дархлааны дор байлгах нь ганц Чулуунбатын бус бас энэ хэдэн олиграхуудын хувьд амин чухал нууц нь юм. Одоо тэд ингэж завшиж хулгайлсан мөнгөөрөө эргээд бидэнд жанжилж байна. Үүнийг л ил гаргаж ирэхгүй бол улайм цайм зүйл улам гүнзгийрч Монгол орших эс орших эсэх асуудал болж хувирна. Эцэст нь ийм учраас л Чулуунбатыг Н. Батбаяр дэд сайдаа болгож хажуудаа аваад байгаад юм. Учир нь Чулуунбат “унавал” араасаа мөн ч олон хулгайчдыг татан унагана даа…. Тэд одоо Монгол оргын бүхэлд идэхээр шийдсэн бололтой. Хулгайлсан мөнгө хүнийг таг сохолдог гэдгийг эндээс харж болж байна………..

    • tugs says:

      bayarlalaa Orgilkhuu olon zuiliig toimloj bagtaasan sain dugnelt baina

  4. delgermaa says:

    dahin dahin talarhaya, Bank-bankiruudin es zui-bankni aalzni tor delhiig bureed, odoo hoolgui bolood uls orong neg negeer ni “shimj” baina uu daa: Irlandaas ehelsen ideltend 70 billion, Grekees-50, Ispanias-40(+), odoo Kipr-5,8 billion…Mongolin gadaad or cag minutaar osood (uls torchid ni zeeliin ihenhi huwiig HUWIIN bankuud awsan geed sanaa amar baidag!!!), getel hii garahad huwi huwisgalgui dampuurch, irged ORIIG erh ashig, gazar nutagaasaa, idej uuh, omsoh zuuheesee toloh boldog um baina daa…

  5. Болд says:

    Дан ганц банкны системд төдийгүй улс төр, эдийн засаг, технологи гэх зэргээр нийгмийн чухал, бодит хөрөнгө, хүч, боломж, нөөцүүд /активууд/ -г салган тарааж, хэсэгхэн гарт төвлүүрэх явц дэлхийд өрнөж байх шиг?. “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэгчийг урвуу ашиглаж өөрсдөдөө зөв хэрэглэж буй банкстер, олигархи, улстерүүд үнэн дотор худлыг нууж, хулхи үйлдлээ үнэний дүрээр хаацайлж бгаан булталзаал байна даа кк.

  6. Aldar says:

    Тун зөв сэдэвтэй цагаа олсон шилдэг бүтээл байна. Энэ дараа болох нийгмийн үйл явдалд барьж болох арга-зүйл болно. Зоосбанкыг татан буулгахад ЕСБХБ, Сангийн яам (Баярцогт), Монгол банк(Пүрэвдорж) нарын хоорондын нууц гэрээ байгаа, байхгүй гэж хэвлэлээр хальт дурдаж байсан. Үүнийг уншаад дүгнэхэд, тэр гэрээ бодит, байгаа гэж бодох боллоо.

    • Болд says:

      Тийм шүү Алдараа үнэхээр зөв, шилдэг БҮТЭЭЛ, харин арга-зүйл биш арга-зүй түүний гаргалгаа, санаж шийдэх асуудал гэмээр шигээ минийхээр кк. Нэг гэрээ ч юмуу хэсэг бусаг үйлдлийг том зүйлээс нь салгалгүй бүхлээр нь хөрсөнд нь харж мэдэж байх бидний ухамсар санаачлага багадаад байж магад… баярлалаа…

  7. Anonymous says:

    Яваандаа үндэстэн улс гэдэг зүйлийг устгаж дундад зууны үе шиг хэдхэн том банкнууд ба түүнийг хүрээлсэн худалдааны төв хотууд бүхий тогтолцоо үүсгэх гэсэн бодлого байдаг гэж уншиж байсан санагдаж байна. 1971 онд ам доллар гэдэг ноён алтан баталгаагүй чөлөөт хөрвөх болгоод тэгээд тэрүүгээр бараг дэлхийн бүх улс валютийн нөөцөө бүрдүүлчихсэн болохоороо долларын ханшийг унагаж болдоггүй. Тэгээд америк дураараа хэвлээд л байдаг. 100 долларын дэвсгэртийн өөрийн өртөг 3 цент гэвэл 3333 нугалсан ашигтай байна гэсэн үгүү.

  8. Suren says:

    Орчуулж олны хүртээл болгосонд баярлалаа. Орчуулгын ноцтой 3 тухай санал:

    Государство после 2010 года потихоньку стало уходить из банковского сектора, сегодня частный капитал вернулся в основном на исходные позиции 2007-2008 гг.
    гэдэг
    2010 оноос хойш төр банкны сектор рүү оролцоогоо сэмээрхэн чиглүүлж, өнөөдөр хувийн капитал 208-2008 оны анхдагч байдалдаа эргэж ирээд байна.
    бус
    2010 оноос хойш төр банкны сектор дахь оролцоогоо багасгаж, өнөөдөр хувийн капитал 208-2008 оны анхдагч байдалдаа эргэж ирээд байна.

    “А как им не быть дешевыми, если учетные ставки Банка Японии и ФРС приближаются к нулю (на уровне 0,25% годовых)?”
    гэдэг
    “Хэрэв Японы банк, Холбооны Нөөцийн системийн тооцооны хүү “захдаа” ойртож (жилийн -25%-ийн түвшинд) байхад яаж хямд байх юм ?”
    бус
    “Хэрэв Японы банк, Холбооны Нөөцийн системийн тооцооны хүү “захдаа” ойртож (жилийн -25%-ийн түвшинд) байхад хямд байхгүй яадаг юм?” (хямд байх нь аргагүй)

    Прибыль от кредитных операций банков эфемерна
    гэдэг
    Банкны зээлийн операцаас олох ашиг хязгааргүй.
    бус
    Банкны зээлийн операцаас олох ашиг өчүүхэн.
    болов уу

  9. Ганаа says:

    Орост гарсан өгүүллийг өдөрт нь багтааж орчуулах гэж хэрдээ л их хөдөлмөр зарцуулсан юмсан. Гэтэл чи миний алдааг олох гэж түүнээс ч их хөдөлмөр зарцуулжээ. Гэхдээ энэ чинь утгагүй. Яагаад гэвэл би албан ёсны биш. Чи төр засаг, гадаад яам гээд хүн ичиж үхмээр албан ёсны орчуулгын алдааг энэн шигээ ухдаг байсан бол өдийд монгол улс аль хэдийн хөгжчихсөн байхгүй юу…

  10. Suren says:

    Танаас уучлал гуйя, таныг алдааг олох гээгүй юм шүү. Уншиж байгаад ганц хоёр газар “юу билээ?” гэж ойлгоогүй бүдрээд, ойлгоё гэж хичээхдээ орос эхийг нь харсан юм л даа. Тэгээд нэгэнт ойлгосон тул бичье гэж бодоод.

  11. Ганаа says:

    Банкаа сайн ух…Далай шиг нүгэл гарна…

  12. ankhaa says:

    neeree unen gej bodoj bna

  13. нөхөр чинь says:

    Таны нийтлэлүүдийг хаа нэг уншиж байхад энэ бүх шүүмжлээд бгаа юмныхаа хамгийн чухал үндсүүдийг нь олж харахгүй, ойлгоогүй мэт санагддаг байсан. Энэ орчуулгаас харвал нийгмийн ухааны “хөнгөнхөөн” хүн гэдэг чинь бүр ил тодорхой байна даа. ЮМЫГ ОРЧУУЛЖ БОЛНО ГЭХДЭЭ ӨӨРӨӨ ЭХЛЭЭД САЙН САЙТАР ОЙЛГОСОН БАЙХ ЁСТОЙ. ИНГЭХГҮЙ БОЛ ОРЧУУЛГА БҮҮР ШАЛ ӨӨР ЮМ БОЛЧИХСОН БАЙНА. Мэдээж заавал бүхнийг мэдэх албагүй, иймээс би л ГАНЦААРАА онолтой, та нар муу сайн лаларууд гээд орилооод байх бүүр хэрэггүй ээ. Бид олон юмыг ойлгохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ингэж байж цааш явна даа… Харин одоо бол бие биедээ ихэрхэж л бна.

    Үүнийг устгачихаарай. Өөрт чинь хэлж байгаа хэрэг юм. Дайсагнах гэж бодсонгүй, зүгээр л зарим нэг зүйлийг сануулах гэсэн юм. Хүн хэлэхээс наашгүй…..гэдэг

    • Ганаа says:

      Чи тэгвэл санхүүгийн талаар бичсэн юмаа үзүүлчих л дээ. Тэгж ярих юм бол миний блогт санхүүгийн талаар хамгийн олон “юм” байгаа. Шууд хэлэхэд би энэ талаар Монголд хэнээс ч дутуугүй мэднэ. Бузар булайг нь ч сайн мэднэ. Ямар чамтай адилхан нэрээ нуучихаад солиороод байгаа биш. Чи чаддаг юм бол ил гарч ирээд надтай санхүүгээр ярь л даа, лалар аа…

    • Ganaa.D says:

      НӨХӨР-т.Наадах хүн чинь чиний зиндааны хүн биш.Мэдлэг талын зиндаа ярьж байгаа юм шүү.Нэрээ бичхээсээ айж байж юун нөхөр нь болох дуртай юм.Орчуулгын мэдлэгтэй юм бол нийтэд танин мэдхэд тус болчих ганц өгүүлбэрч байхгүй хэвтэж элдэв долоон юм эрээчилгүй мөрөөрөө яв.Энэ хүнийг мөрөөрөө ажил хийж байхад чухал санал ,мэтгэлцээн хийх чадваргүй байж “ганц өгүүлбэр” бичхээ болимоор юм,Шалдир балдир юм бичдэг улсууд хойшдоо анхаараасай билээ

  14. Энх тамир says:

    Хүний мэдлэгийг үндсэнд нь гурав ангилаж үздэг 1д бишрэлийн мэдлэг 2т танин мэдэхүүн мэдлэг 3т оюун ухааны мэдлэг гэж. Аливаа юмс үзэгдэл ойлголтын цаад учир шалтгаан ганцхан хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд хэрэв хоёр дахь гарч ирвэл уг үзэгдэлийн учир шалтгааныг хэзээч олж чадахгүй гэсэн үг. Таны бүх насаараа цуглуулсан мэдлэгийн хуримтлалд оюун ухааны мэдлэг даан ч хомос юм.Эмх цэгц үгүй бишрэлд дулдуйдсан мэдлэгтээ мухардаж шаналсан сэтгэлээ бусдад битгий тулгаж гаргаад бай.Түүний оронд бусадаас тусламж гуйж сур. Бид яаж энэ мухардалаас гарах вэ? гэж асуулт тавь. Уг нь та их сайхан сэтгэлтэй юм. Даан ч тэнэг танаас хол байсан нь дээр

    • Ганаа says:

      Хүний бичсэн орчуулсан хоёрыг ялгачихаад солиорч бай. Энэ хүн ч гэсэн чамаас тэнэг болоод Оросын эдийн засгийн нийгэмлэгийн дарга болоогүй байх. Оюуны хомсдолтой байж бусдын мэдлэгийг “хувааж ангилах” гэсний хэрэг байхгүй. Чам шиг усан тэнэг миний блогоос холхон шиг байвал тус болж байгаа нь тэр…

  15. Болдоо says:

    Залууст ямар үлгэр дуурилал үзүүлээд байна вэ, судлаач гуай. Ингэж бусдыг сонсохгүй, шууд л хүн үрүү нь асаж дайрч давшилж байж бусадтай маргана мэтгэлцэнэ гэж, бусдад тус хүргэнэ гэж байхгүй ээ. Бичсэн зүйлтэй нь маргаж болно, харин бичсэн хүнийг нь дайрч лалар, солиотой энэ тэр гэх бол өөрт чинь илүү тайлбар, аргумент байхгүй байгааг л дахин баталж байгаа хэрэг юм. Битгий араас хараагаад байгаарай. Та жаахан бодоод үз дээ. 😦

  16. Ганаа says:

    Энэ бол 730.000 уншигчтай Монголын хамгийн том блог. Нийгмийн бүх салбарыг хамарсан, шинжлэх ухааны хялбаршуулсан, аналитик, тогтмол ажилладаг ийм блогийг Боловсролын яам, ШУА, төр засаг ч хийж чадаагүй, бас чадахгүй. Мөн бараг бүх сэдвээр сард 8-16 шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл бичиж чаддаг хүнийг чи Монголд надаас өөрийг олж чадахгүй. Чи залуу ч гэсэн ийм мэдлэг ч байхгүй, бас ийм ачаалал ч даахгүй үхнэ. Нээрээ шүү…
    Тэр дундаа үүнийг би сайн дураараа, үнэ хөлсгүй монголын залуучуудын төлөө гэж хийдэг юм. Тэхэд чи юу хийсийм ?!
    Хэрэв нийгмийн дунджаас дор боловсролтой бол наашаа битгий шагай гэдгийг би анхнаасаа хэлсэн. Тэгээд албатай юм шиг шагайчихаад “залуучуудад буруу үлгэр дууриал” үзүүлсэн гэвэл би энэ тэнэглэлийг чинь зөвшөөрөхгүй. Чи ёстой битгий хуц…
    Би Монголын залуусын оюуны боловсролд их хувь нэмэр болж байгаа гэдэгтээ эргэлзэхгүй байна. Харин чи долоон уулын цаагуур далд ор. Чам шиг усан тэнэгийг юу боллоо гэж, юу мэддэг гэж, юу хийж чаддаг гэж сонсох юм, горьдов оо чи…
    Харин зориуд сануулахад чи ганцаараа монголын бараг бүх сайтыг үймүүлж, олон хууль зөрчиж байгаа. Тэрэн шигээ миний блогийг үймүүлнэ гэвэл би чамд мэдээллийн технологи гэж юу байдгийг удахгүй үзүүлнэ. “Сайн бодохгүй” бол уйлах цаг чинь дөхөж байгаа. Чамайг том компанийн “нууц хост” чинь аварч чадахгүй…

  17. Болд says:

    Ганаа ахаа эрдэнэ элэгдэх тусмаа өнгө ордог гэдэг дээ ТА тийм л хүн блогт тань доромжлох бүү хэл амьдралд тань орж үгүйсгэн гутаах буруу санаат бохир бодолт хүмүүн дүртэй адгуус олон ч ном эрдмийн шимийг мэдсэн Монголоо гэх таныг дэмжин түших залуус гэгээн хүмүүс олон шүү. Хүндэтгэсэн дүү нар нь…

  18. Orgilkhuu says:

    Бид таниас бараг ямар хариу сонсохоо гадарлаж буй ч таны бичсэн зүйлсийг уншиж байдгийн хувьд санаа бодлоо нэг зүйл дээр хэлэхгүй өнгөрч чадахгүй боллоо. Засууст таны нийтлэл, орчуулгууд аливааг арай өөр өнцөгөөс харах сануулга өгч тэдний асуудлыг харах сэтгэлгээний цар хүрээ тэлэхэд таны тус маш их гэдэг нь эргэлзээгүй ээ. Гэхдээ таныг энэ аливаа санал бодол шүүмжилэлд дэндүү огцом ширүүн ханддаг байдалдаа та жаахан ч гэсэн дүгнэлт хийгээч гэж хүсье. Гэхдээ нэгэнт тогтчихсон таны зан характер амархан өөрчилөгдөнө гэдэг бараг хэт хожимдсон асуудал байх даа.

    Бидний “мэдлэг” гэгч зүйл харьцангуй ойлголт. Зарим “мэдлэг” тухайн цаг үеийн цаг хугацааны зүйл ч байх нь бий. Заримдаа бид бүгдийг мэддэг гэж итгэдэг ч юу ч мэдэхгүй тохиолдол ч байдаг. Та Платогийн бичсэн Сократын Афинынхантай хийсэн маргааны илтэлийг санаж байгаа биз дээ. Сократ тэр үеийн “Бусдыг үл тоомсорлогч нэгэн хамгийн ухаантай ч байж болно” гэсэн парадоксыг няцаасан бөгөөд Афиныхантай хийсэн нэгэн маргааны эцэст буруутан хэмээгдэн шийтгэгдэж цаазаар авахуулдаг. Энэ ялыг өөрөө сонгосон сонгоогүй ч бай нэг том дүгнэлтийг Сократ хийдэг. Афины хүмүүст ухаантнууд хэмээгддэг улс төрч, яруу найрагч гэх мэт хүмүүс үнэндээ өөрсдөө ч юугаа мэддэггүй гэдгээ анзаардаггүй. Сократ үнэндээ тэр хүмүүс дундаас ганцаараа өөрийгөө юу ч мэддэггүй гэдгээ ухамсарлаж өөрийнхөө үл тоомсорлогч байдлаа мэдэрч буй нэгэн гэдгээрээ хамгийн ухаантан нь байдаг. Платогийн бичсэн Сократын тухай энэхүү “Хүлцэл” нь эхлэхдээ ч Сократ өөрийнхөө үл тоомсорлогч байдлаа ойлгож өөрт нь буй мэдлэг оюун өөрөө юуг нь мэдэхгүй тэр мэдлэгээс эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдгөөр эхэлдэг.

    Монголчууд ч гэсэн “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэж хэлдэг нь Сократын энэ философитой дөхөж очих байх. Монголчууд даруу гэдэг утгаараа Сократын юу мэдэхгүй байдлаа ухамсарлаж буйг илтгэдэг гэж боддог. Бид мэдлэгтэй, чи мэдлэггүй гэж маргах биш аливаа зөв зохистой эрүүл шүүмжийг сонсож хүлээж авч чаддаг байдлыг Монголчууд бид бий болговол хувь хүн гэлтгүй улс үндэстэн маань хурдан өөдөлж дэвжих байх даа.

    Эрхэм ах таньд аймшиггүйгээр ингэж санлаа хэлсэнд өршөөгөөрэй. Таньд мууг биш сайныг санаж бодлоо чадан ядан гаргалаа. Та намайг юу ч гэж хэлэх нь таны дурын асуудал.

    • usa-s says:

      Ganaa ahiin buhimdal-g oilgoj baina aa. Eronhiidoo comment bichigch-d tohiruulj haritsaj baigaa baij medne gehdee l uneheer huts, lalar geh metiin ug helleg neg l hetsuu yum aa. Ongorson songuuliin omno zaluud taniig ner devshuuleheer sanaachilj demjij baisan daa. ter sanaachlaga odoo ch heveeree gej bodoj baigaa shuu. ene asuudliig zangidah mongold baidag hun baina uu.

  19. Нэргүй says:

    Оросын иргэдийн 19 тербум доллар Киприйн банкуудад хадгалагдаж байгаа гэж мэдээгээр ярьж байсан тэгэхээр Киприйн энэ асуудал яах аргагүй чухал асуудал юм даа орсуудад. Гэвч энэ асуудалыг ярихад миний мэдлэг хүрэхгүй тул өөрийн орны банк санхүүгийн талаар бодож явдаг зүйлээ энд бичихээр шийдлээ. Улаанбаатар хотод банк санхүүгийн байгууллага хэвийн хэмжээнээс хэтэрсэн олон салбар нэгж ажилдаг билээ. Олон салбар нэгж ажиллах нь юунд муу вэ гэвэл….
    Нэгд энэ банк санхүүгийн салбар бол онцлогтой салбар юмаа. Баялаг бүтээдэггүй салбар. Ийм ч учраас зардалын хамгийн бага байлгах нь улс орны хөгжилд нэн тустай. Монголын банк санхүүгийн байгууллагын зардалд үйл ажиллагааны зардал өндөр хувь эзэлдэг. Мэдээж тэд энэ зардалаа зээлийн хүүд шингээчихдэг тул алдагдалгүй ажилдаг. Хэн хохирч байна вэ гэвэл нөгөө зээл авагсад. Яагаад ХХБ хүү бага байдаг вэ гэвэл тэд үйл ажиллагааны зардалаа хэмнэж хүүгээ бага байлгах боломж олж байна. Бусад нь ч ийм байх боломжтой. Гэвч тэгдэггүй. Өндөр хүүтэй бүтээгдэхүүнээ шахах гэж олон салбар нээгээд байна. Бүгд ийм хандлага уруу орж байгаа нь өвчилж байна гэсэн үг банкны салбар.
    Хоёрд хотын төвөөр явж үзвэл ямар олон ажлын байрыг ашиглаж вэ энэ банкны салбар гэж гайхмаар шүү. Гэтэл Монголд түрээслүүлэх ажлын байр хэр их билээ дээ. Шинэ бизнес эрхэлий гээд сул байр олдоно гэж гонж шүү. Үүнийгээ дагаад түрээсийн үнэ ч гэж хадаж өгнө. Тэр түрээсийн төлбөрөө эргээд үйлчилгээн дээрээ нэмж авна шүү дээ. Ингээд бодохоор бидэнд гай болоод байна энэ олон салбар нэгжүүд. Би энд ганц банк ярьж байгаа юм биш ББСБ, Даатгал гээд зөндөө юм байна.

  20. Б.Хүрэлтогоо says:

    Сайн байцгаана уу? Ахын мэдээлэл хийгээд бусадын санал бодлоо солилцох энэ цонх . өөрөө “үнэт” юм. Үнэт зүйлд үрэгдэл үгүй, үнэгүй юманд үнэр ч үгүй гэдэг. Улс үндэстэний бие биеэ хийгээд үнэнийг танин мэдрэхүйн эрэлд жижиг томын ялгаа, зааг үгүй болж. Мэдлэг, мэдээлэлийн энэ их хурд дунд Ганаа ахын хийсэн, хийж байгаа, хийх тэр зүйл бол олон жил бэлтгэгдсэн оюуны зөн мэдрэмжээр тунгаагадсан талст юм. Түүнийг юу гэж үнэлэх нь яаруу, дааруу ухааны улга алдалт бишийг мэдрэх нь мэдэрч, түүндээ өршөөл нигүсгэл, хайр бахархалаа, нууж явдаг болохоор “тоосыг” нь хараагаад тосыг нь үмхлэх ухаан өөрөө их гэнэныг уужим сэтгэлт бүхэн инээмсэглэлдээ хучаасай. Та бүхэндээ амжилт хүсэе. Ганаа ахдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайыхныг хүсэе…

  21. Санчир says:

    Ганаа ахын сонорт оросын Михайл Хазины илтгэл ярилцлагуудыг үзээд санаа бодлоо бичээч гэж хүсэж байна. Ялангуяа энэ оны 4 байна уу 5 сард түүний МГИМО-д хийсэн легц ихийг бодогдууллаа. Далайд дусал нэмэр гэж таньд гэсэн нэмэр болох байх.

    • Ганаа says:

      Баярлалаа. Ойрдоо зав муутай л байна. Гэхдээ заавал үзнэ ээ.

    • Санчир says:

      Youtube-д ороод Mixail Xazin geed нэрийг нь хийхэд гараад ирнэ. Энэ хүн 2008 оны эдийн засгийн хямралыг 2000-аад оны эхээр хэлж ярьж байсан сайн аналитик байгаа юм. Монголдоо миний мэдэхээр сайн аналитик бол минийхээр танаас өөр хүн одоохондоо олж харахгүй л байна. Гол нь би зөв дүгнэж сэтгэж байна уу буруу тийшээ хазааж байна уу гэдгээ мэдлэгтэй хүмүүсийн дүгнэлтээс мэдэж авмаар байна. Учир нь дүү нь ардчилалын эх орон гэх, манай Элбэгдөрж ерөнхийлэгчийн шүтээн Америкт ирээд 12 жил ажиллаж амьдарч байна. Үнэндээ Democracy гэж чихэнд чимэгтэй сайхан үгээр халхавч хийж хөшигний ард суугаа найруулагчдын сайн найруулан тавьсан жүжиг л байдаг юм байна гэж ойлголоо. Буруу ч бодож байж болно.

    • Ганаа says:

      Чамд баярлалаа. Хазины бичлэгүүдийг үзэж байна. Үнэхээр сайн аналитик. Тэгээд дэлхийн эдийн засгийн форумуудыг нэмж хараад сууж байна. Энэ дэлхийн эдийн засаг ч ёстой болохоо больж. Бараг Бурхандаа залбирах үлдэж байх шиг. Дээрээс нь манай хэдийн усан тэнэгийг чи ямар мэдэхгүй биш…

  22. jakal says:

    sayahan neg baank gadaad irgediin hadgalamjiin 10% iig shuud hucheer bulaagad avcihsan mayagiin zuil gadaad nzuud mini hellell. ehleed 7 honog hadgalamjiigni tsartsaaj bgaad tiim yum boljee, delgerengui medeelel ugch bolno.

    • Ганаа says:

      Манай банк юм уу ? Тэгвэл өгөөч…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: