ЖОЗЕФ СТИГЛИЦ: ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛ СОНГОЛТ ЮМ

Америкийн нэрт эдийн засагч, неокейнсч, Колумбийн Их Сургуулийн профессор, Нобелийн шагналт Жозеф Стиглицийн нэгэн шинэ өгүүллийг толилуулж байна. Монголчуудыг уншаасай гэж бодсон юм. Одоо монголын “ардчилсан либералууд” Нобелийн шагналт Жозеф Стиглицийг “коммунист”, “алуурчин”, “МАН-ын гишүүн”, “онол мэдэхгүй” гэж загнахыг нь харъя л даа. “Сурвалжаа үзүүл” гэж дайрдаг усан тэнэгүүдэд хэлэхэд энэ өгүүлэл саяхан 2013 оны 10 дугаар сард Нью Таймс сонинд гараад дэлхийгээр нэг гарсан юм. Ер нь ингэхэд либерализм гэж орилсоор байгаад бүх юмаа “зах зээл” болгочихсон усан тэнэг газар Монголоос өөр энэ дэлхийд байгаа юм уу ?! Read more of this post

Америкийн ГУЛАГ

Сүүлийн үед манайд “ухаалаг” төрийн тухай хачин утгагүй либерал номлол ихэд дэлгэрээд байна. Гэтэл бидний үлгэр жишээ авах дуртай АНУ тэр “ухаалаг”, либерал” төрөөс чинь болоод 1930-аад онд Их Депресс буюу Их Хямралд орж ёстой нэг баларсан юм. Ингээд дор өгүүлэх Франклин Рузвельт гэдэг хүн “хүчтэй төрийн” бодлого явуулж, Америкийг аварсан юм. Ингээд өөрийн орчуулж буй нэгэн номын нэгэн бүлгийн ганцхан зүйлийг (параграф) танилцуулъя гэж бодсон юм. Энд нэмж тайлбарлах зүйл бараг байхгүй дээ. Харин өмнө нь бол манай Ц.Элбэгдорж шиг дураараа нөхдүүд “төр эдийн засагт огт оролцож болохгүй”, “төр бол хамгийн муу менежер”, “бид либералууд” гэсээр байгаад улс орноо хөнөөгөөд хаясан юм л даа… Read more of this post

АБДОЛА МОРАДИ: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БА АМЕРИКИЙН НОЁРХЛЫН УНАЛТ

Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн хямралын “юм” хайх болгонд заавал америк хамт гарч ирэх болов. Өмнө нь америк байсан л даа, гэхдээ цөөвтөр байсан болохоор нь “хасаад” яваад байсан юм. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард гэхэд л Испанийн “Rebelion”, Английн Guardian, Америкийн Forbes, AlterNet сэтгүүлүүдэд гарчигт дурдсантай ижил агуулгатай өгүүллүүд гарчээ. Эдгээрийн дотроос Ираны мэдээллийн FARS агентлагийн нэгэн аналитик өгүүлэл миний сонирхлыг ихэд татав. Тэгээд ч манайд ямар ираны “юм” уншиж байсан биш, монголчуудад сонин байх гэж санана. Энэ өгүүллийг Абдола Моради (عبدالله مرادی) гэж иран нөхөр 2013 оны 12 дугаар сарын 18-нд бичсэн юм байна. Би үүнийг оросын inosmi.ru сайтаас авч орчуулав. Иран “сэтгэлгээ” нэлээд онцлог юм. Гэхдээ би эндээс Баабар шиг “Хятад маргааш сөнөх гэж байна” гэсэн шиг дүгнэлт огт хийгээгүй, зүгээр л хандлага нь ийм байна, зарим хүмүүс ингэж бичиж байна гэдгийг л сонирхуулж байгаа юм… Read more of this post

ВАЛЕНТИН КАТАСОНОВ: “САНХҮҮГИЙН МАХЧИН БҮРГЭДҮҮД” ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ТАСЧИН ХУВААЖ БАЙНА.

“Манайхан их зовлонтой. Хятадын тухай буюу хятад хүний “юмыг” бичихээр “хятадын тагнуул”, “хужаагийн эрлийз” гэж загнана, оросын тухай буюу орос хүний “юмыг” бичихээр “оросын тагнуул” гэж загнана. Хаа очиж “оросын эрлийз” гэх нь гайгүй, харин “коммунист” гэж хараана. Ер нь бол хоёр хөршдөө аятайхан хандах нь бүү хэл, ном зохиол ч иш татаж болохгүй болж. Үүнийг би санамсаргүй үзэгдэл гэж огт бодохгүй байгаа. Энийг бол жич ярина. Харин одоо бол Оросын Эдийн Засгийн Нийгэмлэгийн дарга, профессор Валентин Катасоновын өгүүллийг бага зэрэг товчлон орчуулан хүргэж байна. Яг бидний бодох асуудал мөнөөс мөн шиг байгаа юм. Ингээд Катосоновын өгүүлэл… Read more of this post

МАО ЦЕДУН: АРД ТҮМНИЙ ДОТООД ЗӨРЧЛИЙГ ЗӨВӨӨР ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛД

Манайхан Мао-г хамгийн их дуулсан боловч түүний сургааль номлол гэвэл ёстой мэдэхгүй, “тас харанхуй” гэхэд болно. Үнэндээ бол маоизм дэлхийн улс төрийн сэтгэлгээнд ихээхэн том байр суурь эзэлдэг. Одоо ч улс төр судлалд түүнийг эрчимтэй судалдаг ба дор хаяж маогийн “улаан ном”-ыг уншдаг залуус баруунд дүүрэн. Манай залуус түүнийг Баабарын “Спортын мастер Мао” мэтийн уран сайхны өгүүлэл, муулж орчуулсан номнуудаас “аймаар яргачин” гэдгийг л “мэднэ”. Мао Баабарын ярьдаг шиг тэнэг байсан бол ядарч зүдэрсэн Хятад орныг атомын зэвсэгтэй хүчирхэг гүрэн болгох боломжгүй нь мэдээжийн хэрэг. Түүний сургааль номлол зарим үед Зөвлөлтийн суртал номлолоос “илүү гарах” хэмжээнд хүрч байсан нь түүний сэтгэлгээний гайхамшгийг харуулдаг юм. Иймээс Маогийн олон бүтээл дэлхийн улс төрийн сэтгэлгээний сан хөмрөгт орсны зөвхөн нэгээс ихээхэн товчилж уншигчдад хүргэж байна. Харин өөрсдөө сэтгэж бодох нь бидний үүрэг байх… Read more of this post

ЕВРОПЫН 13 БАНКЫГ БУРУУТГАВ

Манайхан сонгуулиа явуулчихсан. Гадаадаас баахан мөнгө зээлчихсэн. 8 хувийн хүүтэй зээл аваад л, “зүгээр байр” авах гээд л. Цаана чинь дэлхийн эдийн засаг их эвгүй байна ш дээ. Аналитикууд хямрал болох магадлал 60 хувь гэж хэлж байна. Бүх дэлхий айж байхад Монгол ганцаараа “онгироод” байхаар гайхаад байх юм. Үнэхээр “санаа нь амарчихсан” улс гэж байх юм… Read more of this post

ОД – СУДАЛТАЙ ПИРАМИД

Манайхан энийг нэг уншчихад зүгээр байх. Энэ бол миний орчуулж буй нэгэн номын нэг л зүйл (параграф) юм. Тодорхой шалтгааны улмаас номын нэр болон зохиогчийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Хэрэв “олон юм” ярьж мэдэмхийрэхгүй бол нэмж нэг параграф гаргаж болох л юм. Уншигчид энэ блогт байгаа “Мөнгө булаах арга” I болон II-ыг дахин санана гэж найдаж байна. Ямар ч гэсэн би олон удаа боломжит бүх хэлбэрээр сануулж байсан. Ингээд намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх… Read more of this post

ХЯМРАЛЫН ОНОЛЫН ТОВЧ ҮНДЭСЛЭЛ

Сүүлийн үед Оросын эдийн засагч, аналитик Михаил Хазин их мандаж байгааг Монголд цөөн бус хүн мэддэг юм. Тэрээр дэлхийн болон Оросын эдийн засаг, санхүүгийн хямралыг олон жилийн өмнөөс таамаглан хэлж олныг бишрүүлсэн бөгөөд одоо ч онолоо хөгжүүлж, лекцээ уншиж, прогнозоо хэлсээр буй. Манайхан Оросоос элдэв “балай юм” орчуулж байснаас шинжлэх ухааны энэ мэт нэрд гарсан төлөөлөгчдийн “юмыг” мэдэж байвал бидэнд л хэрэгтэй гэж санана. Энэ удаад түүний “Хямралын онолын товч үндэслэл”-ийг орчуулав. Зохиогч энд үндэслэлээ ямар ч тайлбаргүй гаргасан нь “оюуны үнэнхүү залхуу” монголчууд бидэнд нэн олзуурхууштай юм. Хазины “хямралын онолыг” гүнзгий мэдье гэвэл түүний worldcrisis сайтаас үзэх хэрэгтэй. Тэрийг нь үзээгүй байж битгий олон долоон “онол ном” яриад, мэдэмхийрээд, цэцэрхээд, солиороод, хадуураад байж үзээрэй дээ. Монголын эдийн засагчид шиг “утгагүй амьтдыг” би энэ яваа насандаа үзээгүй болоод л ингэж хэлж байна…Ингээд Хазины онолын товч үндэслэл энэ байна… Read more of this post