АБДОЛА МОРАДИ: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БА АМЕРИКИЙН НОЁРХЛЫН УНАЛТ
2014/01/12 18 Comments
Сүүлийн үед дэлхийн эдийн засгийн хямралын “юм” хайх болгонд заавал америк хамт гарч ирэх болов. Өмнө нь америк байсан л даа, гэхдээ цөөвтөр байсан болохоор нь “хасаад” яваад байсан юм. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард гэхэд л Испанийн “Rebelion”, Английн Guardian, Америкийн Forbes, AlterNet сэтгүүлүүдэд гарчигт дурдсантай ижил агуулгатай өгүүллүүд гарчээ. Эдгээрийн дотроос Ираны мэдээллийн FARS агентлагийн нэгэн аналитик өгүүлэл миний сонирхлыг ихэд татав. Тэгээд ч манайд ямар ираны “юм” уншиж байсан биш, монголчуудад сонин байх гэж санана. Энэ өгүүллийг Абдола Моради (عبدالله مرادی) гэж иран нөхөр 2013 оны 12 дугаар сарын 18-нд бичсэн юм байна. Би үүнийг оросын inosmi.ru сайтаас авч орчуулав. Иран “сэтгэлгээ” нэлээд онцлог юм. Гэхдээ би эндээс Баабар шиг “Хятад маргааш сөнөх гэж байна” гэсэн шиг дүгнэлт огт хийгээгүй, зүгээр л хандлага нь ийм байна, зарим хүмүүс ингэж бичиж байна гэдгийг л сонирхуулж байгаа юм…
Өмнөтгөл
Капитализм бол хувийн өмчид тулгуурласан, ашиг олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, зах зээлийг гол болгосон, төр түүнд оролцдоггүй, газар зүйн хил нь нээлттэй, гадаад худалдааны төрийн дэмжлэгээс татгалздаг, капитал эзэмшигчид нь ашиг олоход үндэслэсэн эдийн засгийн байгуулал юм. Түүхэн үүднээс бол капитализмын хөгжил, түүний эдийн засгийн амьдрал ноёрхсон нь аж үйлдвэрийн өсөлттэй нэгэн зэрэг явагдсан ба гэхдээ түүний зарим илрэлийг дундад зууны капитализмаас өмнөх худалдааны хүрээнээс ч олж харж болно.
Эдийн засгийн энэ байгуулал XYII-XIX зууны худалдааны капитализм, ХХ зууны аж үйлдвэрийн капитализмын үе шатыг дамжин өнгөрөөд санхүүгийн капитализмын үе шатандаа орсон бөгөөд ингэснээрээ эдийн засгийн онцгой даяар хэв маягийг (тип) бий болгожээ. Эдийн засгийн хямрал өдрөөс өдөрт улам бүр өсч, улс орнуудын боломж, бүх дэлхийн ард түмний сайн сайхан байдлыг цохилтод оруулж байгаа өнөө үед дэлхийн эдийн засгийн байгууллын онцлог, түүний өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох гээд үзье.
Энд дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг эдийн засгийн тухайн байгууллын онолын зарчмууд хийгээд эдийн засгийн хямралын шалтгааныг тайлбарлахтай холбон авч ярих болно.
Дэлхийн эдийн засгийн байгууллын онцлог
Хэдийгээр олон улсын политэкономид нэгдсэн тодорхойлолт байхгүй боловч тэр нь хамгийн ерөнхий хоёр төрлийн харилцан холбоон дээр үндэслэдэг. Нэгдүгээрх нь эдийн засаг болон улс төр харилцан нөлөөлөлд оршдог, хоёр дахь нь тухайлан авсан орны дотоод нөхцөл байдал олон улсын нөхцөл байдалтай хамааралтай гэдэгт байдаг. Энэ нь харилцан хамаарлын хүрээ болон гүн нь үндэсний эдийн засгийн идэвхитэй уусан нийлэх явдлыг (слияние) өдөөхөд хүргэсэн ба энэ нь маш хурц тод явагдаж, үндэсний буюу улс төрийн ямар ч хил хязгаарыг аль хэдийн үлдээгээгүй юм.
Даяаржсан эдийн засагт худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн идэвхи нь газар зүйн хилийн ач холбогдлыг хамгийн бага болгож байна. Улс орны эдийн засаг даяаржихийн хамт дэлхий бие биенээсээ хүчтэй хамааралтай болж, гаалийн болон худалдааны саад бэрхшээлийг аль болохоор арилгаж, харин санхүүгийн урсгалууд улсуудын хооронд чөлөөтэй шилжих болов. Гэсэн хэдий боловч чөлөөт худалдаа, олон улсын хөдөлмөрийн хуваарь, үндэстэн дамжсан эдийн засгийн корпорацуудын ил байдал зэрэг зарчимд үндэслэсэн дэлхийн эдийн засгийн байгуулал хэд хэдэн өвөрмөц онцлогтой бөгөөд эдгээрийг авч үзэх нь түүний анализыг ихээхэн хөнгөвчлөх юм.
1. Капиталист байгууллын төвлөрөл
Нэг юмуу хоёрхон валютын нэгжийн тэгш бус давуу талын ачаар олж авсан дэлхийн зарим орны эдийн засгийн илүүдэл нь дэлхийн тодорхой хэсэг рүү илгээгддэг бөгөөд энэ нь нэг талаас дэлхийн эдийн засгийн нөөцийн шударга бус хуваарилалтад хүргэдэг, нөгөө талаас боол албатын харилцаа, капиталын төвлөрлийг бий болгодог. “Даяар эдийн засгийн байгууллын” онолчдын үзэл баримтлалын дагууд капитализм бол бүх дэлхийд тархсан байгуулал мөн, ийм учраас түүний ноёрхлын үед болж буй дурын үйл явц капиталын хуримтлалын хуульд захирагдах ёстой.
2. Сүлжээний даяарчлал
Дэлхийн эдийн засгийн байгуулалд макро эдийн засаг хийгээд даяар худалдааг удирддаг олон улсын санхүүгийн байгууллагууд байдаг. (Олон улсын Худалдааны байгууллага бол тэдний нэг юм) Тэдгээр нь янз бүрийн орнуудын засгийн газарт эдийн засгийн дэмжлэг үзүүлж, тодорхой санал зөвлөмж өгч байдаг. (Олон Улсын Валютын Сан шиг) Ийм маягаар энэ байгуулал үндэстэн дамнасан шинжийг олж авдаг.
Сүүлийн арваад жилд дэлхийн эдийн засгийн байгуулал улам бүр нарийсч, мөн санхүү, банк, хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгч болон худалдааны системийн харилцан холбоо нь улам бүр хүчтэй болж, өөрөө аяндаа эдийн засгийн даяарчлалын гол үзүүлэлтийн нэг болжээ. Ийм харилцан хамаарал голдуу “сүлжээний даяарчлал”-ын үйл явц гэж нэрлэдэг нөхцөл байдал руу эрчимтэйгээр шилжин орж байна. Энэ ойлголт дэлхийн эдийн засаг дахь улсуудын харилцан хамаарлыг харуулж байна.
3. Олон улсын хөдөлмөрийн хуваарийн хөгжил
Олон улсын хөдөлмөрийн хуваарь бол капитализм бүрэлдэж эхлэх тэр үеэс л байсан юм. Мэдээжийн хэрэг, манай үед энэ үзэгдэл их бага хэмжээгээр өмнөх гаж хэлбэрээсээ салсан, гэхдээ эдүгээ дэлхийн эдийн засгийн байгуулал янз бүрийн орнуудаас бүрдэх болсон, тэдний тэргүүнд хөгжингүй орнууд (хуучны метрополи буюу эзэн улсууд), тэгээд хоёр дахь, мөн гуравдагч орнуудад хагас зах хязгаарын болон зах хязгаарын үүрэг ногдож байгаа.
Энэ шатлалд аль нэг орны эзлэх байр суурь аль улс орон, бүс нутгийг дэлхийн капитал хуримтлуулахад тохиромжтой гэж үзсэнээс болж өөрчлөгдөнө, гэхдээ тухайн бүтэц бүхэлдээ хангалттай тогтвортой. Өөрөөр хэлбэл, дэлхийн хөдөлмөрийн хуваарийн хүрээнд аль нэг улс илүү өндөр нэмэгдэл өртөгтэй аж үйлдвэрийн бараа үйлдвэрлэгч болно, харин бусад нь түүхий эд нийлүүлэгч буюу наад зах нь аж үйлдвэрийнхний хэрэгцээг хангах дахин боловсруулсан түүхий эд нийлүүлэгчийн тоонд хамаарна. Капиталын нийлүүлэлт, санхүүгийн эх булгийн худалдааны саад тотгорыг арилгасны улмаас олон улсын хөдөлмөрийн хуваарь улам бүр ихсэж, улмаар дэлхийн эдийн засгийн ашиг ихсэж, түүнд бүрэлдэн тогтсон ноёрхогч систем батжиж байна.
4. Улсуудын асуудал ба тэдний эдийн засаг улам бүр хамаат болох нь
Эдийн засгийн даяарчлал үндэсний засгийн газрууд өөрийн эдийн засгийн системийг удирдах эрх мэдлийг багасгах зарчмаар ажилладаг. Энэ нь засгийн газруудыг үндэсний эдийн засаг хийгээд зах зээлийг холбон нийлүүлэх хэд хэдэн асуудалтай тулгаруулдаг, тэд энэ холбоог дахин хянан үзэх зайлшгүй шаардлагыг ухамсарладаг.
Эдийн засгийн даяарчлалтай холбогдон үндэсний хууль тогтоомжийн ач холбогдол багасч, олон улсын хэм хэмжээ болон хуулиуд тэргүүн ээлжинд гарч ирдэгт гол асуудал байдаг юм.
Ирээдүйд олон улсын байгууллагууд янз бүрийн орны үндэсний байгууллагуудаас улам бүр их эрх мэдэл олж авах болно. Эдийн засгийн системийн даяарчлал үүссэнээр тусгай тусгай улсууд бие биенээсээ улам бүр хүчтэй хамаарах болов. Хэрэв хямрал хэдэн жижиг оронд үүслээ ч гэсэн тэр нь агшин зуур дэлхийн бусад орнуудад тархаж болохуйц тийм ноцтой нөхцөл байдал бий болоод байна.
Дэлхийн санхүүгийн хямрал
Ийм маягаар бидний дээр ярьсан дэлхийн эдийн засгийн байгуулал зарим ноцтой хямралтай учраад байна. 2007-2012 оны дэлхийн эдийн засгийн хямрал анх 2005 онд бий болсон эдийн засгийн иж бүрдэл шалтгаанаар өдөөгдсөн бөгөөд түүний үр дагавар өнөөдөр тодорхой байна. Энэ хямралын гол онцлог нь банк-зээлийн хүрээн дэх мөнгө барьцаалах чадвар буюу ликвидностийн түвшин буурсан явдал юм.
АНУ-ын орон сууцны зах зээл дээр хөөс хагарснаар хямрал эхэлсэн юм. Үнэн хэрэг дээрээ энэ орны эдийн засгийн нөхцөл гэвэл: орон сууцны үнийн ихэнхи хувийг (ойролцоогоор 90%) эдийн засгийн бүтэц тодорхойлж, худалдан авагчдад зээл хэлбэрээр олгодог байсан юм. Зээлийн хүүг бууруулах, олгож буй зээлийг ихэсгэх гэсэн америкийн засгийн газрын идэвхитэй бодлого эрэлт ихсэх, орон сууцны зах зээл дээр арилжааны тоо ихсэх шалтгаан болсон билээ. Энэ зах зээл өсөхийн хэрээр аажмаар 2006 онд орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давсан юм. Энэ нь улс орны эдийн засгийн системийн бараг 15%-ийг хамарсан, америкийн эдийн засгийн орон сууцны секторын хямралын эхлэл болсон юм.
Энэ нь зээл авагсад түүнийгээ төлөх боломжгүй болж, тэдний хөрөнгийг зарж болохгүй барьцаанд гацаасан нөхцөл байдлыг бий болгосон юм. 2008 оны 1 дүгээр сард худалдаанд байгаа байрны (байшин) тоо 1981 оны түвшингөөс дээд цэгтээ хүрч, нийт дөрвөн сая байрны бараг гурван сая нь хоосон байжээ.
Үүнийг залгаад Goldman Sachs, JPMorgan, Merrill Lynch болон Lehman Brothers зэрэг америкийн олон банкууд ноцтой хямралтай тулгарав. Үүний үр дүнд 2008 оны 9 дүгээр сарын 15-нд Lehman Brothers банк дампуурч, америкийн эдийн засагт асар хүнд хохирол учруулав. Мөн оны 10 дугаар сарын 6-нд Парижийн бирж болон Dow Jones хүчтэй нуралт болж, түүнийг хожим “хар мягмар” гэж нэрлэсэн юм. Ингээд 2008 оныг дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл гэж болно.
Орон сууцны зах зээлийн хямралын зэрэгцээгээр нефтийн үнийн өсөлт, түүнчлэн Ирак, Афганистанд хийсэн хоёр дайны дараа америкийн эдийн засаг цуцсан зэрэг хүчин зүйлүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Энэ хямралд Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн бусад салбарууд даган өртөв. Цаашдаа хямрал санхүүгийн болон банкны бүтцийн дампуурал, ажилгүйгүйдлийн өсөлт, үйлдвэрлэлийн бууралт, машин үйлдвэрлэлийн заводуудын ажилчдыг ажлаас халах зэргээр илрэх болов.
Хямралаас гарахын тулд санхүүгийн юүлэлт хийх хэлбэрээр зарим урамшуулах арга хэмжээ авсан боловч энэ нь нийгмийн хөрөнгийг улам бүр хүрэлцээгүй болгож, инфляци, тогтворгүй байдалд хүргэв. Санхүүгийн хэрэгслийг хэмнэх, алдагдлыг багасгах зайлшгүйг удирдлага болгосон энэ бодлого эдийн засгийн өсөлтийг багасгах шалтгаан болсон ба ийм учраас жад шиг эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Дэлхийн хямралын нөхцөлд бүх улс орнууд дэлхийн худалдаа, санхүү, нийтдээ бол дэлхийн эдийн засагт холбогдсон хэмжээндээ тохирсон зовлон амсдаг юм. Олон улсын эдийн засагт илүү их хэмжээгээр нэгдсэн улсууд хямралын сөрөг үр дагаврыг бусдаас хүчтэй амсдаг. Гэхдээ бие даасан хөгжлийн стратеги сонгосон, үүнээс болж эмзэг байр суурь эзэлсэн хөгжиж буй орнууд бүр ч илүү нэрвэгдсэн.
Тухайлан авсан орны эдийн засаг дэлхийн эдийн засгаас, нэн ялангуяа америкийн эдийн засгаас аль болох бага хамааралтай бол түүнд даяар хямрал бага заналхийлнэ гэдэг нь энэ нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.
Эдийн засгийн хямрал ба америкийн ноёрхлын уналт
Ноёрхогч (гегомонист) тогтвортой байдлын онолоор бол даяар политэкономид хямрал үүсэх гол шалтгаан бол Америкийн Нэгдсэн Улсын ноёрхол, энэ улсын хүчин чадал хийгээд олон улсын даяар эдийн засгийг удирдах тэдний төлөвшиж тогтсон хүчин чадал буурч байгаа явдал мөн. Ноёрхогч тогтвортой байдал гэдэг бол янз бүрийн хүрээнд давуу тал бүхий нэг улс тодорхой дүрэм тогтоож, олон улсын хатуу дэг журам бүтээж, ийм маягаар бүрэлдэж тогтсон системийн тогтвортой байдал, тэнцвэрийг хадгалж, бусад орнууд энэ дүрмийг арга буюу дагах тэр нөхцлийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, ноёрхогч олон улсын харилцаанд ноёрхогч дэг журам, дүрэм, шалгууруудыг бүтээж байдаг. Ноёрхогчийн хүчин чадлын бүр илүү өсөлт, эсрэгээр эрх мэдлийн уналт нь системийн тогтвортой байдал, үйл ажиллагаанд асар их нөлөө үзүүлж байдаг. Бусад орнуудаас технологийн талаар олон талаар давуу болгодог ноёрхогчийн тогтвортой байдал төлөвших үйл явцад экспортын шинэ зах зээлийг хайх төдийгүй, нээлттэй худалдааны бүсийг бий болгодог юм.
Чөлөөт худалдаанд олон талаар баримжаалсан дүрэм журмыг зохистой болгохын тулд Америкийн Нэгдсэн Улс эдийн засгийн шинэ дэг журамд нийцсэн түгээмэл гэрээ хэлэлцээр бий болгох, бэхжүүлэх замаар олон улсын либерал политэкономийн системийн бүх оролцогчдын ашиг сонирхолд нийцсэн тийм тариф, худалдааны практик, дэглэмийг бүрдүүлсэн юм.
Капиталист ертөнцөд тавих хяналт Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа бараг шууд бүрэлдсэн ба Америкийн Нэгдсэн Улсын бүтээсэн байгууллагуудын үйл ажиллагааны ачаар батжин бэхэжсэн билээ. Ноёрхогчийн бүтээсэн валютын нэгжээр олон улсын эдийн засагт ноёрхогч санхүүгийн систем олон улсын худалдааны хөгжлийн нөхцлийг бүрдүүлж, түүний хурдцыг бий болгож, гадаад хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эцэст нь дэлхийн эдийн засгийн системүүдийн хоорондын харилцан холбоог тогтоож, түүнийг зохистой болгосон юм.
Эдийн засгийн хямрал хамгийн түрүүнд хоёр бүлэг орныг хөндсөн юм. Тэдний нэгдэхэд үндэсний капитал нь олон улсын санхүүгийн хэлцэлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг тэдгээр улсууд болно. Нөгөө бүлэгт нь ганц бүтээгдэхүүнт эдийн засгаараа олон улсын капиталд үйлчилдэг тэдгээр орнууд болно.
Гэсэн хэдий боловч дээр дурсан санааг цөөн анхаарсан юм, ийм учраас эцсийн дүндээ америкийн ноёрхлыг нуралтад хүргэсэн дэлхийн эдийн засгийн янз бүрийн хямралууд өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн ээлж дараалан болж өнгөрсөн юм. Олон улсын политэкономид хямрал үүсэх өөр нэг шалтгаан нь 1971 онд Бреттон-Вудын систем сүйрсэн явдал болно.
Хэрэг дээрээ дэлхийн ноёрхогч Америкийн Нэгдсэн Улс өөрийн эдийн засгийн гадаад нээлттэй байдлыг хадгалан, хямралыг алдагдлыг нөхөж, эдийн засгийн сайн сайхан байдлыг сэргээн тогтоох ёстой байсан ба ийм маягаар либерал чиглэлийн даяар эдийн засагт тусламж үзүүлэх ёстой байсан. Гэвч энэ улс өөрийн давуу талын статусыг аюулд учруулж, хамтын ажиллагаанаас татгалзан, бусдыг хазаарлахын тулд цэргийн оролцооны практикт орсон юм.
90-ээд оны эхнээс түрэмгийлэн эзлэлт (интервенция) одоо болтол байгаагүйгээр АНУ-ын аюулгүй байдлын стратегийн нэг хэсэг болсон билээ. Энэ үйл явц Бушийн сионист-христианы засгийн газрын үед бүр ч ул суурьтай үргэлжлэх болов.
Ийм нөхцөлд бүх дэлхийн эдийн засагчид америкийн эдийн засгийн нуралтыг зөгнөн (прогноз) дэлхийн эдийн засгийн балансын ирээдүйн өөрчлөлтийн тухай ярих болжээ. Жорж Сорес (бодвол Соросыг хэлсэн бололтой -Орч.Х.Д.Г.) өөрийн туйлын америк-сионист итгэл үнэмшлээ үл харгалзан америкийн эдийн засаг сүйрч байгаа шинж тэмдгүүдийг зааж, эдийн засгийн хүрээн дэх АНУ-ын ноёрхлын эрин үе төгсгөлдөө ирж, өнөөгийн санхүүгийн хямрал 1929 онд болсон Их Хямралаас бүр ч илүү сүйрлийн шинжтэй гэж мэдэгдэв.
Ямар ч гэсэн орчин үеийн даяар хямрал Америкийн Нэгдсэн Улсын цэргийн оролцооны бодлогын үр дагавар мөн гэсэн сэтгэгдэл төрж байна. Нөгөө талаас, энэ нь олон улсын эдийн засаг болон улс төрийн бодлогод америкийн ноёрхлын эрин үе дуусч байгааг гэрчилж байна. Түүнчлэн олон улсын харилцааны онолчид даяар эдийн засаг дахь АНУ-ын уналт Бреттон-Вудын систем сүйрч, дараа нь капиталист байгуулалд шилжилтийн үе болсон 1971 оноос эхэлсэн гэдэгт итгэлтэй байдаг юм.
Түүнээс гадна сүлжээний даяарчлал олон улсын санхүүгийн хямрал тархах нэг шалтгаан болсон юм. Дэлхийн санхүүгийн зах зээл нэгдмэл болон холбогдсон билээ. Хоёр талын хөрөнгө оруулалт, янз бүрийн зээлүүд, үндэсний болон үндэстэн дамнасан компаниудын хувьцааг худалдан авах зэрэг нь АНУ-д үүссэн санхүүгийн хямрал агшин зуур тархаж, нэгдмэл Европын орнууд, нефтээр баян Персийн булангийн арабын орнууд, түүнчлэн дэлхийн бусад хэсгүүдэд яг адил үйл явц болоход хүргэж байна.
Дүгнэлтүүд
Одоо үед оршин буй эдийн засгийн байгуулал “нэг төв”-өөс “олон туйлт” руу хувьсан өөрчлөгдөж байна. Америкийн ноёрхлын уналт нь дэлхийн хямрал удаан үргэлжлэх үндсэн шалтгаан болж байна. АНУ либерал эдийн засгийн байгууллыг дэмжих хангалттай потенциал байхгүй тухай ярихгүй юмаа гэхэд бүр Дэлхийн Хоёрдугаар дайн дууссан үеэс түүнийг баталгаа болгосоор ирснийг тооцох хэрэгтэй.
Нөгөө талаас, Америкийн орон сууцны зах зээл дээр эхэлсэн дэлхийн урсгал хямрал дэлхийн эдийн засгийн сүлжээний мөн чанарын илэрхийлэл болж, дэлхийн зах зээлийн нэгдэл нягтрал, янз бүрийн улсуудын харилцан хамаарлыг харуулж, бүх дэлхийд, юуны өмнө Европд тархаж байна. Тэнд энэхүү хямрал нь мөнгө барьцаалах чадвар буюу ликвидность, эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг өдөөн, ажилгүйдэл, өрийн хямралтай нэгдэн, Европын Холбоонд хямралт нөхцөл байдлыг бий болголоо.
Дэлхийн 2013 оны эдийн засгийн хөгжлийн өсөлт 3,4%-иас 2,9% болтол буурна гэж Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага тайландаа дурдав. Санхүүгийн хямрал дэлхийг хүчтэй өөрчилж, янз бүрийн орны ард түмнийг неолиберал засгийн газрын хэрэгтэй эсэхэд эргэлзэхэд хүргэх гүн гүнзгий үр дагавар бий болгож байна.
Дэлхийн эдийн засгийн хямрал болж байгаа нь “олон улсын байгууллагуудыг ардчилах” үзэл санаанд үндэслэсэн эдийн засаг, улс төрийн өөр байгуулалд шилжихийн зайлшгүйг хүчтэй болгож байна.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 12.
Паа. Ойлгоход бэрх л юм.
Чи нетээр дэмий тэнэж балайрч байхынхаа оронд наад толгойндоо хэрэг болох шинжлэх ухааны ном уншиж бай. Хар залуугаараа “юм ойлгохоо” больж байна ш дээ, тэнэг ээ…
Их баяраллаа. Гэхдээ бүс нутгийн болоод дэлхий эдийн засгийг яаж системтэй ойлгож болох вэ?
Чи ядахнаа Блумберг үзэж бай. Яг одоо энэ жилд японы иень америк долларын эсрэг 16% чангарна гэж байна. Би чамд орчуулж өгье. Ирэх жилд иень чангарахгүй зүгээр америкчууд улам бүсээ чангална өөрөөр хэлбэл бүдүүн өмдөө танах хэрэг гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үүгээр чинь дамжаад Монгол бүүр хэцүүднэ. Хажууд нь 2 billion долларыг хөрөнгө оруулалт Mutsubishi африк руу оруулна гэж байна. Энэ нь Дайфу аралын өрсөлдөөн Африкт өрнөх буюу байгалын эрдэсийн төлөөх тулаан африкын нутагт явах гэж байна гэж ойлго. Гэхдээ хятад түрүүлчихсэн байгааг Мозамбекийн жишээнээс хар. Гэхдээ Мозамбек руу орж байгаа хятадуудыг US цэргүүд хамгаалж байгаа гэх мэтээр задалж ойлгож бай… Одоо нэг ойрхи дорнод нөхөр ярилцлага өгч байна. Яаж ч нуугаад нууж чаддаггүй зүйл бий. Дүү нь ахыгаа захирч ах нь дүүгийхээ өсгийг зүгээр байлгахгүй… Энэ бол өнөөгий ойрхи дорнод буюу түүнээс эх авсан бүх улс гүрнүүдэд байнга байх зүйл. Энэ хэзээ ч алга болохгүй.. Чи юу ч уншсан бай зөв зүйлээ олж уншихгүй л бол тонноор хэмжигдэх эдийн засгийн судалгааны баримт хараад ч чи иймээрээ л байна. …
Сүүлийн 10-20 жилд барилгын материалын салбарт технологийн хувьсгал гарсныг энд дурдаагүй байна. Жишээ нь шинээр OSB хавтан гарч, өнгөрсөн 10 жилд үнэ нь 10 дахин буурсан. Ийм материалаар байшин барихад маш хялбархан, угсраад угсраад явчихна, хөнгөхөн болохоор хоёр, гуравхан хүн гараараа өргөөд явсан ч болно, зааж сургахад ч амархан гэх мэт үй олон давуу талтай. Энэ технологийн ачаар хямд үнэтэй түрээсийн байрны бизнес цэцэглэсэн. Амины сууц худалдаж авахын оронд байр түрээсэлж суух нь хамаагүй ашигтай болсон. Үүнээс болоод амины орон сууц гүйхээ болиод амины орон сууц барихад зарцуулсан мөнгө нь түгжигдсэн асуудал гарсан юм шүү дээ. Үүнийг л орон сууцны зээлийн хямрал гээд байгаа хэрэг. Ашиггүй бизнес зах зээлээс шахагдах нь жам. Орыг нь ашигтай бизнес эзлэнэ. Энд сүртэй юм юу ч алга. Байдаг л хэвийн үзэгдэл.
Энд барилгын технологи яриагүй, Америкт болсон орон сууцны зах зээлийн хямралыг ярьж байна. Эдийн засаг гадарладаг ганц ч хүн үүнийг үгүйсгэдэггүй. Монголд чам шиг тархиа угаалгасан эргүүнүүд дэндүү олон болжээ. Ядахдаа энэ хямралын талаар хэдэн юм олж уншчихаад дараа нь чалчиж бай л даа…
Өнгөрсөн 7 хоногт Ганаа ахын нийтлэл дээр Жорж Соросын юу гэж ярьсаныг бичих гэснээ хана эрээлэгч нэр авахаасаа эмээгээд больсон. Яг өнгөрөгч долоо хоногийн эхээр Блумбергээр Соросын ярилцлагыг үзээд басхүү нэтээр мөшгилт хийсэн билээ уг нь. Өчигдөр гадны 2 нөхөрт (Нигэр болон Шриланка) өнөөгийн монголын ашигт малтмалын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хэрхэн хар африкийн араас орж байгааг ярьж өгсөн юм. Бодит байдалд би доминэт хийгээгүй мань 2т л одоо Монголд болоод байгааг нь ярьж өгсөн төдий. Гэтэл нөгөө 2 минь эргээд африкын араас эргэлт буцалтгүйгээр явж байгааг маань нүдэнд харагдтал ярьж өгч эргээд нүд нээх шахуу зүйл боллоо. Иймэрхүү гажиг зүйлийн ердөө нэг томоохон илрэл нь глобалчлал гэж яригдаад байгаа нэг нь нөгөөдөхөө бусадтайгаа нийлээд зуурчихаад байгаа тогтолцоо өөрөө юм. Энэ тоглоомд хожигч гэж байхгүй. Харин эгшний ялагч бол бий. Энэ тоглоомын хананы цаана харвал нэг нь асар хямд үнээр буюу ирээдүйд зайлшгүй өсөн нэмэгдэх зах зээлийг хамгийн бага үнээр буюу нөгөөгийхөө бараа бүтээгдэхүүнийг 30, 40, 50 жилээр аль хэдийн урьдчилаад худалдаад авчихдагт хамгийн том факт нь. Энэ өөрөө их харгис систем бөгөөд бүрхэг ирээдүй гэсэн чиглэл рүү бүгдээрээ хөтлөлцөөд явдаг ганц чигтэй.. Монгол бол харинчиг үүн рүү инээгээд явж байгааг ирэх 20 жилд бид ойлгохоороо миний энэ өчүүхэн комментийг эргээд нэг уншина биз… Иран тэнэгтээ ганцаардаж байна гэж бодож байгаа хүмүүс байлгахыг бүх л орон оролдож байгаа бол, үүнийг яг задлах юм бол харин ч эсрэгээрээ.
Мэргэн ахын орчуулгад:
“Дэлхийн эдийн засгийн хямрал болж байгаа нь “олон улсын байгууллагуудыг ардчилах” үзэл санаанд үндэслэсэн эдийн засаг, улс төрийн өөр байгуулалд шилжихийн зайлшгүйг хүчтэй болгож байна.” Үүнийг бүр эсрэгээр нь задлавал харин ч бие даасан шинжтэй байх тусмаа амьд үлдэх магадлал өндөр. Аливаа нэгэн даярчлал болон глобалчлах шинжтэй бүх л нийгмийн байгууламжууд нурж унах ганц тавилантай юм. Хэрвээ үнэхээр мэдлэгийн гүн рүү ухах чиглэлд гойд нэгэнд бол энэ үнэхээр илэрхий зүйл л дээ. Энэ нь өөрөө аль хэдийнээ буюу зуунууд, мянганы өмнө зөвшөөрөгдөхгүй гэсэн нэг л үгтэй. Урьдчилаад хэлэхэд энэ тэмцэлд ганц ялагч байх боломжтой урд хөрш. Бидний насаар үүнийг үзэхгүй байж болох ч дэлхийн түүхд бол энэ бичигдэх нь тодорхой. Гэхдээ энэ нь ч цаг зуурых байх болно. Ингэлээ гээд намайг янз бүрээр минь дуудахгүй л байлгүй. Дэлхийн түүх угаасаа бичигдчихсэн. Түүх бол харин байгалийн үзэгдэл гээд дээрийн нөхөр харин балайраад унавал би хэлэх үгээ харин чиг хэлнэ шүү…
жинхэнэ тэнэг чинь чи өөрөө юу үгүй юу… Ганбаатар наанадаж л узбекуудын канадуудтай байгуулсан гэрээ шиг юм хүссэн. Манайд ир юмаа ух. Эрсдэл технологи бүх юмаа өөрсдөө даа, Манай талбайг уллаж төмс авах юм бол гаргаж байшаа төмс бүрийн (харин үйлдвэрлэлийн дараахь ашиг биш) 70% нь манайх гэж хэлж харж ойлгож чадахгүй тэнэгүүдийг монгол гэдэг юм. …
Ганаа ах, тэр хүүхдийн Ганбаатар гуайн талаар бичсэн зүйл устгагдчихав уу?
Капиталист нийгмийн дотоод процессийг ширхэгчилэн ойлгох сайн багш.
Mongoliin huvid heregleenii ediin zasagtai oron. uildverlegch oron bus ene ni Mongol togrog gadniin valyuttai haritsah haritsaa bidnii huvid ih hemjeenii chuhal nolootoi. oorool helbel naashaa gadnii valyut ursaj orj irehgui bl bid hetsuuhen baidald oroh yum. Gadnii ornuud yalanguya americ. yopon. solongos zereg hogjiltoi ornuud ni busad buurai orniig tuuhii ediin hymdhan zah zeel bolgoh bodlogo ertnees huchtei yavagdsaar irsen. ene ni ch amjilttai heregjij bui. yalanguya americ tsergiin hucheer busad ornii tuuhiin ediigash hymdhan uneer olj avdag. ene bodlogiin bushiin uyd ch ter odoogiin obama giin uyd ch mon urgeljluulseer baigaa. Uls tor ediin zasgiin shine togtoltsoo yah argagui mash chuhal. Herev zov shiideliig olohgui bol niit baylagiig zahirch zartsuulah erh zovhon hedhen humuus buyu ger buld bdag baidal hezeech arilahgui. Etsiin etsest bairtai mashintai ooroor helbel amijargaa ni busdaas yum guilgachihalgui tiim systemiig bii bolgoj chadahgui bol bidnii ireedui tiim gereltei ch bus. uund hurehiin tul erchim huchnii shine eh uusveriig bii bolgoh ni asar chuhal sanagddag. Tanii niitlel saihan boljee. unshihad amttai bailaa
ХАХАХА. Миний мөрөөдлийг устгасан байна шүү. Гэхдээ яаж ч юм сурсан таныг тэнэг гэж хэлэхгүйгээ мэднэ л дээ би. За тэгвэл цагаан сарын өмнө танай гэрт очиж, жаахан юм асуумаар байна. Оросын аналитик гэх хүмүүс нэг юмыг л цаг тутам ярих юм. Тэрэнд би заримдаа итгэж, заримдаа үгүй гэсээр. энэ эргэлзээг тайлахад тусална гэж найднам.
За уучилж үзээрэй дээ. Ядарсан үедээ санамсаргүй устгачихсан юмаа. Юун нэхэл хатуу юм бэ ?! Энийгээ төр засагтаа гаргавал сайнсан. Гэхдээ ахиж тэгэхгүй…
UIH-d suuj baigaa “Delhiin Ediin Zasgiin Hyamral” gej Buragsad neg umshchihaasai daa…, Barag surah bibchig shig saihan tailbralsan bainashdee… / Ganaa ahaa eh linkiig ni tawichwal sain bna shuu naad nuhriin chini bichweruudiig umshij baiy /
UIH-d suuj baigaa “Delhiin Ediin Zasgiin Hyamral” gej “Ug”-nii araar nuugdsan heden gar umshiaasaidaa…, Barag surah bichig shig saihan oilgogdhoor bichsen bainashdee… / Undsen linkiig ni tawichwal sain baina Ganaa ahaa. Naad huniig chini tsaashid umshij baiy /
Энэ нийтлэлийг уншаад, түлхүүр үгээр хэдэн хуудас хойш эргүүлэн 2012.08.25-ны нийтлэлийг уншаад ингэж бодогдов:
Богино хугацааны хэтийн төлөв (энэ их сонирхтой томъёолол): G2 биеллэлээ олох болов уу даа … тогтворгүй болон эрсдэл ихтэй нөхцөл хүчтэй орнуудад ашиггүй, тэр тусмаа хятадад (бүр аюултай). Иймд “номхотгосон том ах”-аа хэсэгтээ суган доороос нь түшээд явах биз. Даярчлал ашигтай ба бүх юмны суурь болчихсон тул оршисоор байх, харин бүх урсгалын чиглэл болон эх нь өөрчлөгдөх болов уу (номлол яах бол?).
Бид нөгөөдрийг харж, өнөөдөр сүүхэйтэйхэн бодлого явуулбал Нэг өдөр бид газар зүйн харин чиг ашигтай байрлалд байгаагаа бахдан суух биз.
Хэрхэх? бид хэн гэдгээ дотроо сайн тунгааж ойлгох, бид хэн болох боломжтойгоо бас л дотроо маш сайн тунгааж бодох, мөн бид хэн болмоор байгаагаа заавал бодох.
Санал: таны хуудаснаа энэ хэмжээний, чиглэлийн асуудлаар дэлхий юу ярьж байгаа талаар локатор маягийн булан байвал, манай их стратегчид хаяа ч болов санаа авч байх болов уу?
Нэг юм асуух гэсэн юмаа. Эдийн засгийн хямралийн талаар таш тодорхой тодорхойлолт эсвэл онол хэлж өгч тус болооч эсвэл ямар нотон дээрээс олж болох талаар хэлж өгч тус болооч
Та нар ямар хачин юм бэ ?! Энэ талаар би 2013 оны 6 дугаар сарын 16-нд “Хямралын онолын товч үндэслэл” гээд их сайхан материал орчуулаад тавьсан ш дээ. Бараг бүгдээрээ өөдөөс солиороод байснаа бас бүгдээрээ мартчихсан ш дээ. Одоо тэрийг л уншаач дээ. Үүнээс өөр онолын юм бараг байхгүй ш дээ…