МИШУСТИНЫ БҮТЭЭСЭН ТАТВАРЫН СИСТЕМ

М.В. Мишустин “зүгээр байж” байгаад ОХУ-ын Ерөнхий сайд болоогүй юм. Тэрээр ОХУ-ын Татварын Албаны даргаар олон жил ажиллахдаа татварын системийг бүрэн шинэчилж дэлхийд гайхагдах амжилт гаргасан. Энэ удаад Ерөнхий сайд Мишустины тухай биш, харин ОХУ-ын Татварын Албыг шинэчилсэн Мишустиныг ярьж байна. Тэрээр олон нийтийн өмнө тэр болгон үзэгдээд байдаггүй. Чимээгүй хийж, чимээ шуугиангүй их үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Мишустины хийсэн татварын шинэчлэлтийн талаар “үй түмэн юм” байгаа боловч маш товчоор өгүүлье. Манайд бол шууд хуулсан ч болно гэж бодож байна. Мөн бүгдээрээ уншаасай гэж хүсч байна…     

  1. Татварыг “тоон болгосон”

Өмнө нь ОХУ-ын татварын системийг юутай адилтгадаг байсан бэ ?  Байнгын оочер, байнгын алдаа, бөөн гомдол, буруу зөрүү зүйл. Одоо ч гэсэн энэ дутагдлаас нэлээд үлдсэн. Зарчмын хувьд төгс байгууллага гэж байхгүй, яагаад гэвэл хүний хүчин зүйл үйлчилдэг. Гэхдээ л ОХУ-ын Татварын алба уг сууриараа өөрчлөгдсөн. Мишустины номлосон үндсэн зарчим бол хүн шалгуулах замыг мартах ёстой. Одоо бол бүгдийг алсаас хийдэг болсон: татвараа төлнө, өмчийн үзүүлэлтээ (параметр) тогтооно, алдааныхаа учрыг олно г.м. Энэ бүхэн цагийн механизм шиг ажиллахгүй л байгаа. Гэхдээ л 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй дээр болсон. 

  • Хулгайлахыг зогсоосон

Одоо бол татвар төлөх амархан, харин татвараас зугтах ихээхэн хүнд болсон. Ялангуяа олон тэрбумаар хулгайлдаг баагийнуудад тун хүнд болсон. ОХУ-ын татварын системд хамгийн их хулгайг нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) хийдэг байсан. Энэ бол маш түвэгтэй татвар юм. Хулгайлах бүдүүвч хэд хэдэн янз байсан. Голдуу нэг “өдрийн фирмийг” ашиглаж буруу гарын гүйлгээ хийдэг байв. Улсад төлөх өрийг “нэг өдрийн фирм” хүлээх ба харин эзэд нь “алга болдог” байв. Үр дүнд нь энэ бүдүүвчийг зохион байгуулагчид асар их мөнгө хэмнэдэг байлаа. Харин Мишустин Татварын хяналтын автоматжуулсан бий болгов. (оросоороо АСК НДС). Ингээд бүх данс баримтыг ерөнхий суурь өгөгдөлтэй болгов. Хэрэв компани ямар нэг зүйл ачаалаад татвар төлөөгүй бол энэ ялгааг татварынхан шууд мэдэх болжээ. Үүний үр дүнд сэжигтэй гүйлгээний хэмжээ нийт гүйлгээний ердөө 0,6% болтлоо буурав. 3 жилийн өмнө бол сэжигтэй гүйлгээ нийт гүйлгээний 8%-ийг эзэлдэг байсан, түүнээс өмнө бүр ч их байсан.    

    3. Татвар цуглуулалтыг нэмэгдүүлэв              

Хатуу хяналт үр дүнгээ өглөө. “Баян тансаг” жилүүдтэй харьцуулахад Оросын татварын хувь бараг өөрчлөгдөөгүй байхад татвар цуглуулалт хэд дахин нэмэгдэв. Бодоод үз дээ: хамгийн таатай 2008 онд Холбооны төсөв 4 триллион рубль, харьцангуй муугүй 2010 онд 3 триллион рубль байв. Харин Мишустины ачаар өнгөрсөн жил 12 илүү триллион болов. Чингэхдээ энэ үеүдэд эдийн засгийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй, харин ч нефтийн үнэ хоёр дахин багассан (100$ байснаа 60$ болов). Инфляци ч бас байсан, гэхдээ л юмны үнэ 2 дахин л өссөн байхад улсын сан 3-4 дахин өссөн дүн гарсан.

   4. Онлайн касс гаргаж, шалгалтын тоог цөөрүүлэв.

Бүх нийтээр “тоожуулах” чиглэлд хийсэн дараагийн алхам нь онлайн-кассыг нэвтрүүлсэн явдал байв. Онлайн-кассыг 2 жилийн өмнөөс олноор нь байршуулж эхэлсэн. Мэдээж хэрэг үйлдвэрлэгчид гомдол санал гаргаж байв. Гэхдээ л кассын хажуугаар нууц гүйлгээ хийх маш хүндрэлтэй болсон. Харин ч ажил хийхэд нэн тохиромжтой болов. Одоо бол бүх мэдээлэл татварын албанд ирнэ. Энэ аварга их өгөгдлийг эдийн засгийн анализ хийхэд ашиглаж болно. Ингээд байн байн шалгах шаардлагагүй болов. Одоо татварын байцаагч нар сэжиг бүхий тайланг л харж анхаардаг болсон. Үр дүнд нь татварын шалгалтын тоо хэмжээ хэдэн арваас хэдэн зуу дахин багассан.

5. Өөрөө ажиллагсдыг татвартай болгов

Энэ бол Татварын албаны хамгийн либерал алхам юм. Өнгөрсөн жилээс Москва, Москва болон Калуга муж, Татарстан гэсэн 4 газарт энэ туршилтыг эхэлсэн. Ганцаараа ажиллаж, “саарал орлого” олдог дурын хүн гар утсандаа хавсралт суулгасан. Ингээд тэр захиалагчдаас хэдий хэрийн мөнгө олж байгаагаагаа өөрөө мэдэж “бөглөдөг” болсон ба татварт нийт орлогынхоо 4 буюу 6%-ийг төлдөг болов. Ямар ч тайлан байхгүй, мөн татварын албаны зүгээс ямар ч шалгалт хийхгүй. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр үндэслэх болов. Эхэндээ мэргэжилтнүүд энэ санаа үл гүйцэлдэх зүйл гэж үзэж байв. Гэвч эрүүл ухаантай хэн боловч татвараа төлөх нь зүйн хэрэг. Үр дүнд нь өөрөө ажиллагсад улсын төсөвт 1 миллиард рублийн татвар төлжээ. Одоо энэ системд 300 мянган өөрөө ажиллагч хамрагдаад байна. 2020 оны 7 дугаар сарын 1-ээс энэ системийг ахиад 19 муж газарт нэвтрүүлнэ.        

Судлаач Х.Д.Ганхуяг.

2020 оны 07 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to МИШУСТИНЫ БҮТЭЭСЭН ТАТВАРЫН СИСТЕМ

  1. Bat says:

    Баярлалаа танд. Дээгүүр авч хэрэгжүүлдэг бол санаа авах юм их бичих юм даа.

    • Anonymous says:

      Монгол Улсын татварын тогтолцоонд энэ чиглэлийн шинэчлэлүүд хийгдэж байгаа л юм байна

  2. Sooyo says:

    Ганаа ахаа сайхан наадсан уу? Та 1911-21 оны хувьсгал хүртэлхи Монгол орны эдийн засаг санхүүгийн байдлыг дүгнэж бичиж болох уу?Миний бодлоор 1915 оны автономит эрхээ өөрсдийн гараар устгахад гадны зээл,жаахан төсвөө зохисгүй байдлаар эрх ямбатангууд нь хувь хувьдаа ашигласан нь нөлөөлсөн санагддаг.

  3. есөн says:

    Бие нь сайн уу ах минь?

  4. есөн says:

    “Рузов-жизнь и смерть” аудио лекц байгаа.

  5. Баяр says:

    цаана нь ахиад тив алгасагч про-д илэрдэггүй кинжал, сармат, буревестник бас далайн посейдон пуужингууд бгаа гэж бодхоор л

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: