ХЯМРАЛЫН ГУРВАН ШАЛТГААН

УИХ дээр ч, Засгийн Газар дээр ч, гудамжинд ч “хямралын шалтгааныг” ярьж байна. Гэхдээ олохгүй байна. Иймээс тэрхүү маргааныг шийдэхэд нэмэр болгох зорилгоор энэхүү аналитик өгүүллийг толилуулж байна. Уг нь цуврал өгүүлэл бичих санаатай. Гэвч “онолдоод” загнаад байвал заавал үргэлжлэлийг бичих албагүй…
Монголчууд “дордохын долоо” гэж ярьдаг учраас 7-ийн тоонд дургүй. Тэртээ 1999 онд Үндсэн Хуулинд оруулсан долоон өөрчлөлтийн нэг өнөөдөр Монголд улс төрийн хямралын шалтгаан болоод байна. Зарчмын хувьд өнөөдөр энэ долоон өөрчлөлт ямар ч хэрэгцээгүй, гэвч нэгэнт оруулсан өөрчлөлтийг засалгүй удааснаараа АН энэ өөрчлөлтөөс хойшхи анхны ялалтаа баллаж байна. Үнэндээ энэ өөрчлөлт АН-д ямар ч тус болоогүй, тэр ч байтугай 2004, 2008 оны сонгуулиар “2006 оны МАХН-аас ч хүчтэй “сөрөг хүчин” болох боломжийг хаасныг АН-ын мангарууд мэддэггүй юм. Яагаад гэвэл Н.Энхбаяр үнэмлэхүй ялалтынхаа дараа ч хаширлаж, Цэцээс хориг тавьчихаад байсан Үндсэн Хуулийн өөрчлөлтийг улам баталгаажуулсан ба ингэх шалтгаан нь Н.Багабандийг бага банди болгохоор зорьж байсанд оршино.
Ер нь бол 1992 оны “Үндсэн хууль” үнэ цэнээ алдаж, хэн дуртай нь гишгиж байдаг цаас болсон. Тиймээс цоо шинэ, үндэсний ааг шингэсэн Үндсэн Хууль бидэнд хэрэгтэй. Өнөөгийн улс төрийн хямралт байдлын эхний шууд шалтгаан энэ. Гэвч үүнийг нөхцөлдүүлэгч хоёр хүчин зүйл буй.
Энэ бол нэг нь “Оюу толгой” төсөл, нөгөө нь арилжааны банкууд юм. Манайхан хоёуланг нь эдийн засгийн асуудал гэж төөрөлдөөд байна. Хоёулангаар нь жигтэйхэн сүртэй шуугидаг боловч олигтой юм юу ч ярьдаггүй. Үнэндээ бол нэг нь гадаад орчны асуудал, нөгөөх нь гадаад орчинтой нөхцөлдсөн санхүүгийн асуудал юм. Төрийн бодлогын хэмжээнд энэ хоёрыг салгах ямар ч нөхцөл байхгүй юм. Өөрөөр хэлбэл яг эдийн засаг гэсэн суурь шинжлэх ухаан байдаггүй. Үүнийг Баабар ч хэлдэг, тэгэхдээ тэр “эдийн засаг бол сэтгэлгээ” гэж хадуурсан. Үнэндээ бол эдийн засаг бол улс төрийн бодлогын хавсарга л юм. Гэтэл хий хоосон эдийн засгийн ухаан Монголд хөгжсөнөөс Монгол хөгжихгүй байгаа юм.
Социализмын үед “политэконом” буюу улс төрийн эдийн засгийн ухаан бүх удирдагчдын үздэг гол хичээл байсан, үүнийг бүх их дээд сургуульд заадаг байсан, харин өнөөдөр үүнийг нийтээрээ мартжээ. Гэтэл эдийн засгийн бодлого өөрөө улс төрийн бодлогын үргэлжлэл юм. Энэ уялдаа холбоо алдагдсанаас сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн бодлого бодит эдийн засгаа хорлосоор ирсэн юм.
Өнөөдөр нүүрлээд байгаа “эдийн засгийн” хямралын гол шалтгаан арилжааны банкууд ба “Оюутолгой” компанийн хэлэлцэн тохирсон мэт ажиллагаа юм. Үнэндээ бол санхүү болон хөрөнгө оруулалтын хямрал л юм. Гэтэл яг хямралын шалтгааныг олохгүй эдийн засаг гэгчээ засах гэж гүйлдээд байгаа нь солонго барих гэж гүйж байгаа хүүхдээс ялгаа юун ? Тиймээс “Оюутолгой” төслөөс эхэлье.
“Оюу толгой” ба хөрөнгө оруулалтын хямрал
Өнгөрсөн хугацаанд Монголчууд стратегийн нэг том алдаа хийжээ. Энэ нь ганц хөрөнгө оруулагчаас хамааралт байдал юм. Өөрөөр хэлбэл улс төр эдийн засгийн бодлогоо ганц “Рио Тинто”-д тавиад туучихсан байна. Монголын эдийн засаг бол дэлхийн жишгээр дундаж компанитай дүйцэнэ, гэтэл “Рио Тинто” бол аварга эд. Санхүүгийн энэ харьцаа Монголд ашиггүй байдал үүсгэжээ.
Монголын давуу тал нь “төр” гэж нэг юмтай, харин Монголчууд төрөө “ухаалаг” болгох нэрээр устгаж байгаа. Ингэсэн улс шууд хараат болдог. Хамгийн тод жишээ нь Монгол өөрөө болж байна. Гэхдээ Монголд нэг давуу тал байгаа нь төрт ёсны уламжлал нь эртнийх бөгөөд бат бөх суурьтай тул тийм ч амар суларчихгүй байна. Одоо асуудалдаа шууд оръё. Ингэхдээ цаг хугацааны дарааллыг бус, логик үйлдлийн дарааллыг гол шугамаа болгон авч үзье. Хүчний харьцаа:
1:1
“Оюу толгой” төслийг хэрэгжүүлэгчид үнэндээ бол аймшигтай луйвар хийсэн байв. Ордыг ашиглахад шаардлагатай мөнгийг хөрөнгийн зах зээлээс босгосон ч түүнийгээ хэт үрэлгэн зарснаас ил уурхайг барьж дуусаад хөрөнгийн дутагдалд оржээ. Ингэж үрэлгэн загнах шалтгаан нь “Рио Тинто”-гийн босгосон мөнгөний гуравны нэгийг Монголын Засгийн газар төлөх учиртайд байжээ. Хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгө гэнэт дуусаж, “Рио Тинто” төслөө үргэлжлүүлэхийн тулд нэмэлт зээл авахаас аргагүй боллоо гэж мэдэгдсэн нь Монголын Засгийн газрыг сандаргажээ.
“Рио Тинто” үрэлгэн зардлын тайлангаа нуухгүй байх ч шалтгаан байжээ. Учир нь тус компани сүүлийн жилүүдэд 42066 удаагийн шилжүүлгээр Монголын компани, иргэдэд ихээхэн хэмжээний мөнгө өгсөн байна. Бас нэг шалтгаан нь АН сонгуульд ялснаар барууныхан илүү эелдэг хандана гэж тооцсон бололтой.
АН Засгийн эрхийг авмагц “Рио Тинто” нэмэлт зээл авах болсноо мэдэгдсэн нь хямралын эхийг тавьжээ. АН ч Засгийн эрхийг аваад “Рио Тинто” найдвартай дэмжигч болно гэж горьдсон нь том алдаа байжээ. Энэ итгэлцэл эвдэрснээс Монголын Засгийн газар Монгол хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн маргаан хямралын суурь шалтгаан болсон байна.
2:1
Юуны өмнө Засгийн газар байгуулагдмагц БНХАУ-ын талаас авах нүүрснийхээ хэмжээг багасгахаа мэдэгдсэн ба ингэхдээ “Овоот толгой” дахь ялгаварлан гадуурхсан шийдвэрт дургүйцэж байгаагаа нуугаагүй юм. Үнэндээ Хятадуудад ингэх шалтгаан байсан. Яагаад гэвэл “Чалко” “Овоот толгойн” нүүрсний ордыг ашиглах гэрээгээ МАН-ын Засгийн газартай хийхдээ яг “Оюутолгойн” гэрээний жишгээр хийсэн юм.
Гэтэл Монголын парламент сонгуулийн өмнө бужигнаж, МАНАН-гийн 10 гаруй гишүүн хамтарч 2012 оны хаврын чуулганы эхээр “Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” нэлээд популист хууль батлуулж орхижээ. Тэр хуулиар “Овоот толгойн гэрээ” нуран унах учиртай байв. Популист гишүүдийн хуулийг батлуулахгүй байх хүч МАН-ын дарга Сү.Батболдод байсангүй. С.Баяр зугтчихсан юм.
Гэвч Сү.Батболд сүүлийн залиа хэрэглэж “Овоот толгойн гэрээ”-г үргэлжлүүлнэ гэж амлаад урьдчилгаа 250 сая ам.доллар авч түүнийгээ сонгуулийн үеэр амлалтын мөнгө тараахад зарцуулав.
3:1
Дараагийн бантанг ингэж хутгажээ. Сү.Батболд БНХАУ-д айлчлахдаа Таван толгойн ордод Хятадуудыг оролцохыг зөвшөөрсөн гэж сонссон Д.Медведев Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, яагаад Оростой бус Хятадтай хамтрах болсон талаар тайлбар өгөхийг хүссэн байдаг. Харин Ц.Элбэгдорж бас л хулхиджээ. Ингэхдээ асуудлыг Ерөнхий сайд дангаараа мэддэг юм биш, цаашид ҮАБЗ, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх тул санаа зоволтгүй гэжээ. Оросууд дахин нэг хулхидуулав.
4:1
Монголчууд мөн л хөгийн заль гаргаж, Таван толгойд бус Овооттолгойд Хятадуудыг оруулжээ, ингэхдээ Оюутолгойн бас нэг хамтрагч “Айвенхоу Майнз”-ыг шахан гаргаж, лицензийг нь булааж авчээ. Ингэснээрээ дараа дараагийн маргаанд “Рио Тинто”-гийн эсрэг хамтарч болох түншээ алдчихсан байна.
“Оюу толгой”-г эзэмшигч “Туркойз хилл”-ийн 66 хувийг л “Рио Тинто” эзэмшдэг. Энэ бол Оюутолгойн 66 хувийн 66 гэсэн үг. Рио Тинто Оюутолгойд 44 хувь л эзэмшиж байгаа ба Монголын 34 дээр “Айвенхоу”-гийн 22 нэмэгдэхээр 56 хувийг нэгтгэх боломж “Айвенхоу”-д ч, Монголын талд ч байсан юм. Гэтэл МАН ялагдаж, АН Засгийн газраа байгуулмагцаа нөгөө стратегийн хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Ийнхүү Фрийдланд өсөрхөж үлдэв.
Хууль хэрэгжиж эхэлмэгц Хятадын тал дургүйцлээ илэрхийлж, хулхидаж авсан мөнгөө төлөхийг шаардсанаар барахгүй, бас нүүрсний үнэ унаж байгаа, ОХУ-тай нүүрсний томоохон гэрээнүүд байгуулсан тул нүүрсээ хямдруулахыг тулгажээ. Шинэхэн Ерөнхий сайдад бяр амтагдаж байсан тул зөвшөөрсөнгүй. Харин ч хувь талаасаа Хятад руу нүүрс тээвэрлэхийг бизнес ашигтай гэж харжээ. Оросууд ч Таван толгойтой ноцолдохын оронд өөрийн нүүрсийг Хятадад нийлүүлэх хувилбарт шилжив. Ингэснээр хоёр хөрш ба хөрөнгө оруулалтын тэнцвэржүүлэгчээ алдсан Монголын Засгийн газар “Рио Тинто”-той халз тулгарч үлдэв. Харьцаа дөрөв нэг буюу манайд туйлын ашиггүй болов. Засгийн газар дөрвөн фронт дээр үзэлцэх болжээ.
Хямрал эхлэв
Засгийн газар Хятадын дарамт шахалтын эсрэг 2012 оны 10 дугаар сард Дорнод дахь нефть олборлолт явуулж байсан “Дачин” компанийн бүх хөнгөлөлтийг цуцлаж хариу барьжээ. Уг гэрээг 1990-ээд оны дундуур хийхдээ манай тал мөнгөгүйдэж ашиг багатай хийсэн нь шударга бус явдал гэж үзжээ. УИХ-ын дарга иргэний хөдөлгөөний төлөөлөл оролцсон нэлээд шазруун багтай Дорнодод очиж, ажил байдалтай “газар дээр нь танилцжээ.” Яагаад “шазруун” гэхээр лав л УИХ-ын гишүүн Г.Уянга энэ томилолтод маш их бэлтгэж, “ухах төнхөх” асар их материал бэлтгэснийг би мэдэх юм.
Ингэх явцдаа нэгэн зүйлийг бид анзаараагүй юм. Дэлхийн нүүрсний зах зээлийн гол хэрэглэгч БНХАУ нүүрсний хэрэглээгээ танаж эхлэхээр бэлтгэж байжээ. Үнэндээ Хятадын тал зөвхөн Монголоос ч биш, ОХУ-аас авах нүүрснийхээ хэмжээг хэт их өсгөөгүй ба тус улсын зах зээлд улс төрийн бодлогоор орсон ОХУ-аас гадна Австрали, Индонез зэрэг улсууд манайтай өрсөлдөж байв. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сулруулсан гол хүчин зүйл нь автозамаар нүүрс тээвэрлэж байсан ба энэ нь өртгийг нь үлэмж өсгөж байсан юм. Гэтэл Оросууд төмөр замын төслөөр шахамдуулж эхлэв. Таван толгойг алдсанаа төмөр замаар нөхөхөөр шийджээ. Гэтэл Х.Баттулгын бодлогогүй үйлдэл, хуучин Орос түншийнх нь увайгүй үйлдэл төмөр замыг гацаасан юм.
Овоот толгойн маргаанаас болоод БНХАУ нүүрс авах үнээ эрс багасгахыг шаардав. Уг нь гэрээгээ урьдын адил үргэлжлүүлэх боломж бол байсан, тэр нь ердөө л хөршийн хувьд өмнө хийсэн гэрээний үнээ мөрдөхөд л болох байв. Гэтэл гайтай нь Монголын тал эхэлж гэрээгээ өөрчилж эхэлсэн ба хариуд нь үнийн өөрчлөлт хийх ёс суртахууны эрх Хятадуудад олджээ.
АН нүүрсний экпортод хяналт тавихын тулд “Эрдэнэс таван толгой”-н Б.Энэбишийг зайлуулжээ. Хариуд нь МАН-ын удирдлага Ерөнхий сайдын хүргэн, ЗГХЭГ-ийн дэд дарга Дэнзэнгийн нүүрс тээвэрлэх компанийн тендерийн асуудлыг гаргаж нийгэмд шуугиан дэгдээв. Ингэх шалтгаан нь МАН-ын үед авсан Хятадын урьдчилгааг буцаан төлүүлэх, ингэхдээ нэгэнт өөрийн Засгийн газрын үед байгуулсан гэрээ учраас БНХАУ-д тал алдахгүй байхад оршиж байв. Засгийн газар хоёр талын шахаанд орж, буулт хийхээс аргагүйд хүрсэн ба нүүрсний үнийг буулгахаар зөвшилцжээ. Үүнийг БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нэг тийш болгожээ. Н.Алтанхуяг хэрэв өмнөх үнээ барьсан бол оны эцэс гэхэд өрөө төлчихнө гэж тооцсон ч нүүрсний өр төлөх ажиллагаа яалт ч үгүй сунжирчээ. Үнэндээ Засгийн газар өмнөд хөрштэйгээ хэлэлцээрт орохдоо барьц байхгүй үнэхээр сандарч байжээ. Гэтэл “халхын заяа их” гэгчээр Япончууд туслах болсон нь манайхыг түр ч юмуу, бүр ч юм уу аварсан байна.
Дорноос мандах наран
Япончууд Хятадтай арлын маргаан хийж байсан ба Хятад дахь Японы эсрэг үндсэрхэх үзлийн давалгааны хариуд хөрөнгө оруулалтаа зүүн өмнөд азийн орнууд руу татаж байсан нь улс төрийн нөхцөл болсон юм. Нөгөө талаас 2020 оны Олимп зохион байгуулах эрх авснаар эдийн засгаа хөдөлгөөнд оруулж, өсөлтийг бий болгоод байсан ч ирээдүйд Орос-Хятадын түүхий эдийн бойкотод орж болзошгүй учраас л тусламжийн гараа сунгажээ. Хэрэв гэнэтийн ийм тусламж байгаагүй бол Монгол Мозамбик болох байв.
Дараа нь Засгийн газраас Их Хурлаар яаралтай хэлэлцүүлж, нөгөө сүрхий “стратегийн хөрөнгө оруулалтын” хуулиа цуцалсан авч тэр нь аль хэдийнээ хэргээ барчихсан байсан юм. Гэвч хууль цуцлагдсанаар хэвлэл мэдээлэл ба банкны салбарт гадаадынхан хүч түрэн орж ирэх үүд хаалга нээгдэв.
Хүч тэнцвэргүй тулаан
Гэтэл энэ үеийг далимдуулан “Рио Тинто” ар хударгаар шахалт үзүүлж эхэлжээ. Ингэх шалтгаан нь үргүй зардлаа Монголын талаар хүлээн зөвшөөрүүлж, “Рио Тинто”-д зээл авах зөвшөөрөл олж авах гэсэн хэрэг байв. Овоот толгойгоос болоод ашиггүй байдалд ороод байсан Засгийн газар ахиж хүнд байдалд орохыг хүссэнгүй. Хятадуудтай шударгаар харьцсан шигээ “Рио Тинто”-той ч шударгаар үзэх хэрэгтэй болжээ. Нөхцөл байдал манай Засгийн Газрыг шударга болгосон байж ч магадгүй. Хэрэв ингэхгүй бол “Чалко”-тай байгуулсан гэрээгээ Хятад талдаа муутгаж зөрчиж болдог, “Рио”-той байгуулсан гэрээгээ улам таатай болгодог байж болохгүй байв. Ийм хоёр нүүрт бодлого Монголыг эдийн засгийн хоригт оруулах осолтой байв.
Тэртэй тэргүй ОХУ-тай асуудалтай байгаа Монголчууд өмнөд гарцаа хаалгавал “Рио Тинто” ч туслаж чадахгүй нь ойлгомжтой юм. Засгийн газар ахиад л шазруун загнаж, Сангийн яамнаас аудит томилж, зардлыг нь хянажээ. Зардал үнэхээр замбараагүй үрэлгэн байсан нь илрэв. Аудитын дүнгээр “Рио Тинто”-д шахалт үзүүлэх гэсэн авч Монголын нөхцөл байдал хүнд байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа “Рио Тинто” үүнийг огт тоосонгүй.
Үүний дараа Монголын тал зардлын хяналтыг хийж чадаагүй үндэслэлээр “Оюу толгой” төслийн ТУЗ-д орсон Монголын талын гишүүдийг эргүүлэн татжээ. Ингэмэгц “Рио Тинто” аргаа өөрчилж, хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг Улаанбаатарт биш, Лондонд хийх санал тавьж санасандаа хүрчээ. Лондонгийн хэлэлцээрт ТУЗ-ын шинэ гишүүд орсон ч мөн л мухардалд оров. “Рио Тинто” огт буулт хийхгүй байв. “Рио Тинто” ганцхан гарц байгааг анхааруулж байв. Тэртэй тэргүй та нар Орос, Хятадтай, бүр “Айвенхоу”-тай харьцаагаа муутгасан. Тиймээс манай зээлийг зөвшөөрсөн цагт л хөрөнгө оруулалтаа сэргээж, бусад хүндрэлүүдээ давж чадна. Өөр гарц танайд байхгүй. Энэ зуур Засгийн газар “Айвенхоутай” холбоотон болох боломжийг судалсан ч “Рио Тинто” цаадуулыг нь дарамталж, хувьцааных нь багцыг худалдан авах замаар төслөөс гаргахаар сүрдүүлсэн тул манай оролдлого амжилт олсонгүй. Манай найдвар бараг тасрав.
Тэгмэгц Монголыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд улс төрийн арга хэрэглэхээр шийдэж, Их Британийн улс төрчидтэй, тэр дундаа сөрөг хүчний улс төрчидтэй нь уулзаж, “Рио Тинто”-гийн гаргаж буй авирт АН-ынхан урам хугаран гутарч байгаа талаар гомдол мэдүүлжээ. Хариуд нь Лондонгоос Тони Блэйрийг зуучлагчаар оролцуулах болж, тэрээр яаралтай ирж зөвлөхөөр ажиллахаар болов. Тони Блэйр Монголын Засгийн газарт зөвлөхөөр ажиллахдаа “Рио Тинто”-гийн талд ороогүй юм, тэр зуучлагчаар л оролцож байгаа билээ.
Энэ зуур Н.Алтанхуяг аль алинтай нь шазуур зуун үзэлцсээр байв. МАН-ыг “Та нарын баасыг цэвэрлэх гэж ядаж байна” гэж баалахын сацуу “Рио Тинто”-гийн тавьсан саналыг хүлээн авахгүй зөрүүдэлсээр байв.
“Рио Тинто” ч хариу улс төрийн арга хэрэглэж байсан ба Ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж дуусмагц дахин сонгогдсон Ерөнхийлөгчид хандаж, гүний уурхайн санхүүжилтийн зээлийн асуудлаар дэмжлэг үзүүлж, Засгийн газраа шахаж өгөхийг хүсчээ. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөрөнгө оруулалтын болоод бусад асуудлаар АН-д онцгой дарамт үзүүлээгүй ба энэ нь түүнд томоохон дэмжлэг болсон юм. Түүнчлэн тус компанитай хамтарч ажилладаг “нийгмийн сүлжээ” Ерөнхийлөгчийн кампанит ажилд нэлээд тус дэм болсон нь Ц.Элбэгдорж тэдэнд ямар нэг амлалт өгснийг харуулдаг. Гэвч одоо л харагдана даа, дандаа хоёр сандалтай байгаад байж болохгүй л дээ…
Уг нь энэ сүлжээ АН-д сүрхий дарамт учруулж чадах байсан уу гэвэл, тийм. Жишээ нь С.Баярцогтын оффшор бүс дэхь дансыг илчлэх замаар шахамдуулж, АН-ын бүлгийг төлөөлсөн парламентын дэд даргын хувьд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрүүлэх алхам хийхийг тулгасан юм. АН-ынхан ярилцаж байгаад С.Баярцогтыг дэд даргаас нь огцруулж, нэг дарамтаас салжээ. Асуудал хэр дарамттай байсныг Ерөнхийлөгчийн твиттерээр Х.Баттулга сайдыг загнаснаас харж болно. “Юу ч хийхгүй гүлдийгээд байх юм. Тэр Баярцогтын асуудлыг хурдан шийдээч” гэж бухимдсныг бүгд мэдэж байгаа.
Ц.Элбэгдорж гэрээний асуудлыг ярих бол дангаараа шийдвэр гаргаж болохгүй гэж тайлбарлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөтгөсөн байдлаар хуралдуулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн, Д.Содном, С.Баяр нарыг урьсан ба хашир Ерөнхий сайдууд “Рио Тинто”-гийн саналыг яагаад ч хүлээн авч болохгүй гэж зөвлөжээ. Харин С.Баяр олигтой үндэслэл тайлбар хийсэнгүй. Яг энэ үед УИХ-ын гишүүн Г.Уянга “ҮАБЗ-өөс бүрдсэн зөвлөх танхим” байгуулах тухай хуулийн төсөл цагаа олж санаачилсан юм. Энэ нь үндэсний эрх ашгийг төвлөрүүлэн илэрхийлэхэд хамгийн чухал санаачлага болсон билээ. Г.Уянгийн энэ санаачлага “Рио Тинто”-гийн увайгүй үйлдлийг тас цохиход тус болсныг хуучин ерөнхий сайд нар өндрөөр үнэлсэн юм. Ямар ч байсан сунжирсан тулааны явцад Засгийн газар харьцааг 4:3 болгов.
5:3
Ингэмэгц “Рио Тинто” бүр ч увайгүй алхам хийжээ. Дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хавчин шахдаг гэсэн таагүй мэдээлэл тарааж эхлэв. Энэ мэдээллийн агуулгад Дорнод дахь татварын хөнгөлөлтөө алдсан Хятадын компаниуд ч давс нэмж эхэлжээ. Гадаад ертөнцөд Монголын нэр хүнд огцом унав. Мэдээллийн явцад “Рио Тинто” санхүүгийн боломжоор давуу байдал олж авсан ба энэ нь “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авахгүй бол Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг бүрмөсөн үгүйсгэж байгаа хэрэг болно гэсэн төсөөллийг дэлхий дахинд бий болгож чаджээ. Үүндээ хэзээний үрэлгэн зардал дээрээ нэмж өчнөөн мөнгө цацжээ. Үрэлгэн байдлын хамгийн энгийн жишээ нь л гэхэд “Оюу толгой” төслийн захирлууд дэлхийгээр аялахдаа 5000 ам.долларын буудалд буудаг ба ингэхдээ бүр гэр бүлээрээ зугаалдаг байна. Энэ бол манай нэг томоохон сонинд сардаа өгдөг л мөнгө шүү дээ.
Үүнд эгдүүцсэн ТУЗ-ын гишүүн, ЕТГ-ын дарга П.Цагаан ч ТУЗ-ын ажлаа өгөхийн өмнө олон нийтэд “Рио Тинто”-гийн увайгүй үйлдлийн талаар хатуухан мэдээлэл өгчээ. Шинэ ТУЗ-ын гишүүд ч, аудитын шалгалтын комиссынхон ч шоконд оржээ. Үүний учир нь Монголын нэр нөлөө бүхий олон хүн “Рио Тинто”-той хамтран ажилладагт байлаа.
“Рио Тинто”-гоос мөнгө аваагүй хэвлэл мэдээллийн байгууллага Монголд бараг нэг ч үлдээгүй юм. Монголын толгой сэхээтнүүд, нийтлэлчид, эдийн засагчид, ассиоциацууд, улстөрчид, тэр ч бүү хэл байгаль хамгаалах болон иргэний хөдөлгөөнүүд энэ сүлжээнд ямар нэг хэмжээгээр орооцолдсон нь бодит баримттай юм.

Монголд эх орон, газар шорооны төлөө иргэний байгууллага бараг байхгүй болов. Тэмцсэнийг нь хатуу шийтгэж байгаа нь гаднын болон дотоодын нөлөөтэй гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй. Чухам ийм учраас л Г.Уянга Ц.Мөнхбаяр нарыг өмгөөлөөд байгаа юм. Үүний учрыг олоогүй зарим маанаг түүнийг шүүмжлэх нь даанч гачлантай бөгөөд өрөвдөлтэй. Эх орон, газар шороо, тусгаар тогтнолын асуудал бол хууль эрхийн асуудал огт биш юм. Энэ агуулгаар Ц.Мөнхбаяр нарыг нэн даруй суллах ёстой гэж санана.
Хэрэв Засгийн Газар энэ асуудлыг задалбал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бараг нэг ч үлдэлгүйгээр Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай дайрах нь тодорхой байв. УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн яамны аудитын дүнг ил болгож зарлах, Оюу толгойн ТУЗ-ын өмнөх болон шинэ бүрэлдэхүүнийг дуудаж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгүүлэх, шаардлагатай бол хаалттай мэдээлэл авах талаар УИХ, Засгийн газар, Сангийн яаманд хэд хэдэн удаа хандсан ба иргэний хөдөлгөөнүүд, эдийн засагчид, судлаачдыг цуглуулж уулзсаар байсан ч тэдний олонхи ямар нэг хариу үйлдэл огт хийгээгүй юм. Мөн Г.Уянга мэдээллийг ил болгохыг удаа дараа шаардсан ба ингэснээр “Рио Тинто”-гийн увайгүй үйлдлийг Монголд төдийгүй дэлхий дахинд ил болгох боломж гарна гэж анхааруулаад ч тусыг эс олжээ. Түүнчлэн С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс татаж, шалгах замаар асуудлыг ил болгохыг шаардаж, Ерөнхийлөгчид хүртэл хандаад амжилт олоогүй. Яагаад түүний энэ олон удаагийн үйлдэлд бүх байгууллага, хүмүүс бүгдээрээ ямар ч хариу өгдөггүй, яагаад бүгдээрээ таг чиг болдог юм ?!
“Рио Тинто” Монголын хэвлэл мэдээллийн салбарыг хяналтандаа оруулж, бүх мэдээллийг цензурдэгт гол учир нь байгаа юм. “Рио Тинто” энэ зорилгоор судалгааны агентлаг гэгчийг Монголд бойжуулсан нь өнөөдөр Монголын бүх телевизүүдийг тоолуураар хянадаг гэдэг “Максима” судалгааны агентлаг юм. Энэ агентлагийг үүсгэн байгуулагч нь “Оюу толгой” төслийн нэгэн захирлын найз бөгөөд Монголд гуяа ганзгалж ирээд өнөөдөр Монголын бүхий л телевизүүдийн программыг секунд ч үлдээлгүй хянадаг нөлөө бүхий хүн болчихоод байна. Хэрэв аль нэг телевизээр “Рио Тинто”-гийн эсрэг мэдээлэл гарвал шууд гэрээгээ зогсоохоор сүрдүүлдэг юм. Иймээс “Рио Тинто”-гийн эсрэг ямар ч мэдээлэл хяналтад байдаг, цензурдүүлдэг.
Ингээд “Рио Тинто” мэдээллийн давуу байдлаа ашиглан сөрөг мэдээлэл түгээж эхлэв. Ийм нөхцөл байдлын улмаас Засгийн газар асуудлыг нийтэд ил зарлахаас арга буюу болгоомжлох болов. МАН ч чимээгүй болж Хятадтай хийсэн гэрээгээр шахахаас бус “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлаар ганц үг ганхийхгүй болжээ. Үнэндээ МАН-ыг баалаад ч байх юм байхгүй, бүгдээрээ л ямар нэг сэжмээр “Рио Тинто”-той холбогдсон, гагцхүү бүгдээрээ хэн нэг нь үүнийг хэлчих вий гэж болгоомжилж байна. Засгийн газраас “МонЦаМэ” агентлагаар дамжуулан гадаадад хариу мэдээлэл түгээх эхний оролдлого чамгүй амжилтанд хүрсэн ч дараа дараагийн алхам шуудхан хэлэхэд амжилтгүй болов. Учир нь мэдээллийн дотоод дахь бүрхэг, нууц байдлаас болж гадаадын хэвлэлүүд Монголын талын дэвшүүлсэн асуудлыг огт анзаарахгүй байгаа юм. Нөгөө талаар “Рио Тинто” хавьгүй мөнгөтэй, тэдэнд ойр юм.
Дотоодод мэдээлэл түгээгчид хэзээ ч “Рио Тинто”-г шууд өмөөрч дуугардаггүй бөгөөд цөөхөн асуудлаар чингэхдээ зөвхөн эдийн засгийн агуулгаар л дуугардаг. Тэд “Рио Тинто”-гийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг хөрөнгө оруулагчиддаа дарамт учруулдаг гэж ойлгуулдаг. Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагаас доллар хомсдож, төгрөгийн ханш огцом өсөж, ард түмний амьдрал муудаж байна. Дүгнэлт, иймээс хөрөнгө оруулагчдад, үүний гол нь Рио Тинтод нэн таатай нөхцөл олго. Буулт хий. Энэ бол хамгийн хүчтэй тархаж буй мэдээллийн дарамт. Үүний сонгодог жишээ нь Баабар тэргүүтэй либерал “онолчид” болно.
Гэтэл эдийн засгийн өөр мэдээлэлд манай хэвлэлүүд туйлын мэдрэмжгүй ханддаг. Жишээлэхэд Овоот толгойн гэрээ ба “Оюу толгойн гэрээ”-ний асуудлын шийдэл гараагүй байхад БНХАУ-ын талаас Оюу толгойн олборлосон түүхий эдийг авахгүй удсан ба өмнөд хил дээр зэсийн баяжмалын овоолго үүсээд байсан юм. Түүнийг манай хэвлэлүүд “агуулахад хадгалагдаж байгаа түүхий эд” гэж өхөөрдөн нэрлэхээс өөр юу ч хийгээгүй.
Монголын Засгийн газар ядаж л “Чалко”-г ялгаварлахгүй шударга ажиллаж байгааг харсан Хятадын тал, хямралд боогдсон манай Засгийн газрын хүсэлтээр хилээ нээснээр ил уурхайн олборлосон баяжмал экспортод гарч эхэлсэн юм. Зэс бол дахин хайлуулж ашигласан ч чанараа алддаггүй металл, баяжмалыг хэчнээн ч удаан хадгалсан чанараа алдахгүй юм, харин нүүрс бол олборлоод овоолоод нэг жил болоход л шороо болдог эд.
“Рио Тинто” хамгийн сүүлийн шахалтыг хаврын чуулганы өмнөхөн хийсэн юм. Ингэхдээ тус компани Авсрали дахь Монголд хөрөнгө оруулах зорилготой, IPO хийж буй компаниудыг урьж, хяналтын багцуудыг нь худалдан авсан бөгөөд энэ нь Монголд гадаадын хөрөнгө оруулагчид итгэхгүй байгааг нотлох ганцхан зорилготой. Чухам иймээс хөрөнгө оруулалтын чуулганд оролцогчдын тоо огцом буурсан ба үүнийг Монголын хэвлэл мэдээллийнхэн шүүрч аваад элдвээр баалж байна. Монголоос хөрөнгө оруулагчид зугтлаа гэж “баяр бахдалтай” мэдээлээд мөнөөх л “бууж өг” гэдгээ хэлэв. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зээлийг гадаадын банкуудаас биш, харин ОУ-ын санхүүгийн байгууллагуудаас авахаар тохирсноор Засгийн газар давхар улс төрийн дарамтанд оров.
5:4 (?)
Засгийн газарт энэ хаврын чуулганыг хүртэл ганцхан зэвсэг байсан. Хэрэв “Рио Тинто” ийм байдлаар шахалт үзүүлбэл асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж “айлгаж” байгаа бөгөөд “Рио Тинто” үүнээс үхтлээ айж байгаа юм. Учир нь УИХ-д “Рио Тинто”-той холбогдоогүй олон гишүүн “гудамжнаас” орж ирээд байгаа юм. Жишээ нь: манай Г. Уянга бол Засгийн Газрын муу муухай, урагшгүй унхиагүй, болохгүй бүтэхгүйг сайн мэддэг, түүнийгээ ч ил тод, хатуу ширүүн хэлдэг, түүнийг огцруулахаасаа ч сийхгүй, гэлээ гэхдээ бүхэл бүтэн улс үндэстэн байж ганц компанийн атганд орчихоод бүгдээрээ шахам дарамтлуулаад, дээрэлхүүлээд шударга бус, тэгш бус, хойч үедээ халгаатай гэрээ хэлэлцээр хийхийг хэрхэвч зөвшөөрөхгүй хүн гэдгийг би сайн мэднэ.
Биднийг хоорондоо маргаж суух хооронд “Рио Тинто” гар хумхин суугаагүй бөгөөд гудамжныхан хөрөнгө оруулалтыг боож байна, улс төрчид эдийн засагт оролцож байгаагаас эдийн засаг хямарч байна гэж хөлсний хэвлэлээр байнга улиглаж байна. Гэтэл үнэндээ эдийн засаг бол улс төрийн хавсарга гэдгийг дээр хэлсэн. Чухамдаа эдийн засаг дахь улс төрийн оролцоог үгүй хийснээр гадаадын хөрөнгө оруулагчид дээр дурдсанчлан дураараа дургидаг гэдгийг Монголчууд дөнгөж ойлгож байна.
“Рио Тинто”-гийн сүүлчийн сануулга давхар дээлийг тайлах асуудлаар далимдуулж Засгийн газрыг хөнтрөх шахаж байгаа бөгөөд хэрэв Засгийн газар унавал дараагийн Засгийн газар “Рио Тинто”-гийн дуулгавартай зарц болох бодит аюул байгаа юм. Үүнд МАН-ынхан идэвхтэй туслаж байна. Тэднийг саяхан Монголд ирсэн С.Баяр чиглүүлж байгааг хэлэх нь илүүц. Үнэндээ С.Баярын хаусны зураг твиттерээр тархсан нь мөн л С.Баярцогтынхтой адил шалтгаантай байж болох талтай.
Засгийн газар дарамтанд орж эхлэх үед “Рио Тинто” яаравчлан “Ирэх есдүгээр сард хоёр тал гүний уурхайн санхүүжилтийн гэрээг зурна” гэсэн мэдээлэл түгээж байна. Өнөөдөр Засгийн газар огцордог юм гэхэд сандал суудлаа булаацалдаж, цэгцэлсээр байтал 9 дүгээр сар гэхэд л шинэ Засгийн газар бүрдэх нь тодорхой. Нөгөө талаас хэрэв 9 дүгээр сард гэрээг зурдаг юм гэхэд 10 дугаар сард төсвийн төсөл УИХ-д орж ирнэ. Ингэхдээ дараагийн Засгийн газар бийлэгжүү загнах нь тодорхой, яагаад гэвэл “Рио Тинто”-оос гарцаагүй их хэмжээний зээл авна. Тэр зээл “Оюу толгой”-д орсноор хөрөнгө оруулалт сэргэж байгаа мэт харагдана. Гэхдээ тэр бол ирээдүйд дааж давшгүй өр болно. Оюу толгойн гэрээ тэр цагаас одоо ч, ирээдүйд ч Монголд ашиггүй болно.
Учир юун хэмээвээс 42066 шилжүүлгийн ард хэдэн Монгол байгааг тооцох ёстой. Энэ Засгийн Газар хоёр хөрш, хоёр хөрөнгө оруулагчаас гадна МАН, АН доторх “сөрөг хүчин” ба “Рио Тинто”-гийн нийгмийн сүлжээний эсрэг үзэлцэж байна.
Ийм нөхцөлд хямралд Засгийн газрыг дангаар нь буруутгах ёстой юу ? Ёстой бол буруутгал нь ёстой тэдний мэдэлд байдгаар нь дотоод эдийн засгийн бодлогод л байх учиртай. Гэвч Засгийн газар дотоод эдийн засгийн бодлогоо хянаж чаддаг гэж үү ? Үүнийг дараагийн өгүүлэлд өгүүлнэ.
Улс төр-эдийн засгийг салгаж буй жийрэг нь Монголын банкууд юм. Банкуудыг төрийн мэдлээс салгасан ба тэр тусмаа улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Төв банкийг төрийн мэдлээс салгаснаар арилжааны банкууд төрийн бодлогод огт захирагдахгүй болж байна. Захирагдахгүйгээр барахгүй төрийн мөнгөөр луйвар хийж эдийн засгийн хямрал руу чирч байна. Энэ талаар “Монгол банкны маапаан” өгүүлэлд зах зухаас нь өгүүлснийг олон хүн санаж байгаа байх…
Энэ өгүүллийг тэрлэж байх хооронд “Монгол дэлхийн хамгийн том шорон” өгүүлэл Блүүмбүргт гарах жишээний. Энэ чинь Монголыг дарамталж байгаа хэрэг биш юм уу…
Үргэлжлэл бий.
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 04 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

84 Responses to ХЯМРАЛЫН ГУРВАН ШАЛТГААН

  1. Chimedee says:

    Төмсөгөө базуулчихсан улс төрчид аргагүй дээ. Тэр тендерт нь жирийн компани ялдаггүй цагийн гарз байдгийг нь ойлшогосон.

    • Anonymous says:

      Тендерийн талаар санал нэг байна

  2. EZA says:

    хэрэв монгол дуусвал хоёр хөршийн маань нэг нь манайхыг нэгтгэвэл юу болох бол. энэ 2 улсын хооронд ямарч жийрэг байхгүй болно. тэгвэл ямарч жийрэггүй 2 том улс эв найрамдалтай амьдарч чадах уу. дэлхийн түүхээс харвал чаддаггүй юм байна. Тэгвэл энэ жийрэгийг байхгүй болгочийлдоо гэж хэн бодож болох вэ. Ингэхээр бид хэнд ч найдах аргагүй. Бүх фронтод тулалдах болж байна. Орчин үеийн дайн мэдээлэлийн хэрэгсэл, санхүүгийн системд эхлэж явагдана. Ийм учраас гадныханы гарт орсон банкны салбарыг эхлээд буцааж авах хэрэгтэй.

    • GNS says:

      Ёстой ойлголтгүй нөхөр байна шүү өөрөө

  3. Батэрдэнэ says:

    Тэр 40 гаруй мянган шилжуулгийн хуулбарыг харах юмсан. Ихэнх нь МАН-ы дарга нар байгаа даа. МАН-ы УИХ-ын гишууд Оюу Толгойг шийд гээд засгын газрыг их шахаад байгаа. Монгийг нь авчихсан юм бол арга ч угуй юм байна.

  4. erka says:

    Монгол Путин шиг удирдагчтай байсан ч болоосой. Даанч амны пигуурнаас цаашгүй амитан юм даа. түй чоорт.

  5. Зочин says:

    Сайн бичсэн байна, Танд баяр хүргэе. Монголын үндэсний эрх ашгийг биш, харин гадныхны гар хөл болсон нийтлэлч нар, мэдээллийн хэрэгсэл ихсэж байгаа нь үнэхээр харамсалтай. Санаатай, санамсаргүй гэдгийг нь мэдэхгүй юм, мунхагийн харгайгаар тийм юм хийж явдаг ч байж мэдэх л юм, зарим нь. Улс төрчид бол аль хэдийний тэдний атганд орсон л доо.

  6. Тээээ тэнд бүдэгхэн харагдаж байсан зүйлийг тодруулж өгсөн сайхан нийтлэл байна, баярлалаа. Малгай хагаравч толгой дотроо Олгой хагаравч тогоон дотроо гэдэгдээ.За яаахуу тэр хэдэн мөнгийг нь авсан л юм байгааз!! /уучилсан хэрэг бишэлдээ хаха/. Яг үнэндээ өчүүхэн нулимдас л байнадаг. Гарууд дотроо учиртай “алалцаж”, Гадныхантай бол хамтаа “үзэлцдэг” байвал хамаагүй дээрсэн. Rio мэтийн мөнгөнөөс хамааруулдаг юмнуудад хатуу самар гэдгээ үзүүлдэг л байх хэрэгтэй МУ. Rio нтрээс илүү “Areva” мэтийн мангасууд хамаагүй аймааар санагдаад бдын хэхэ.

    • Anonymous says:

      Хамаг зовлонгийн үндэс 34хувьд баигаа юм биш биз.Роялтийгаа нэмээд нийт борлуулалтын орлогын 55хувийг монгол улс-д үлдхүицээр гэрээ шинэчлэн баигуулбал яадаг бол?

    • Anonymous says:

      Malgai hagaravch tolgoi dotroo bdag ni haramsmaar yumaa.

  7. bi says:

    ene tsag ued hamgiin chuhal asuudal ni zasgin gazraa unagaalgui avch uldeh um bn tiimuu zasgiin gazar maani amargui tulaan hiijee hiij ch bga um bn zasgiin gazriihaa tald buyu mongolchuud oorsdiihoo tald bugdeere zogstsgooye

  8. GNS says:

    Гэрээгээ буруу байгуулсан гээд ч яахав. Ниргэсэн хойно нь хашгирах гэдэг л болж байх шив…

    • Ганаа says:

      Би гэрээний буруу зөвийг яриагүй. Энийг “өнгөрсөн хорвоо” гэж би үзээд одоохондоо дуугүй байгаа. Харин гэрээнд заасан төслийн мөнгө дуусчихаад, хэтэрчихээд, Монгол Улсыг дарамталж байгааг би ярьж байна. Чи битгий худал цэцэрхээд өөр юм рүү оруулах гээд бай. Би судлаачийн хувьд энэ засаг төрд үнэн дургүй ч миний улс үндэстнийг гадаадынхан дарамтлах гэвэл би Монголоо өмөөрч л таарна…

  9. Anonymous says:

    Ene medeelliig wikealeaks shig medeelliin heregseluuded ugch surug dairalt hiij bolhu

    • Ганаа says:

      Мэдээж болно. Тэгвэл үнэн чухал байна аа. Ингэж байж л Монгол Улс, үндэстэн ялах болно. Хичээ л дээ, залуучууд аа…Харин бид Рио-той огт гэрээ хийхгүй гэж хэлээгүй, харин шударга бус тулгалт хийж, жижиг улсыг дарамтлахаа зогсоо гэсэн агуулгаар хэлэх нь зүйтэй болов уу…

    • etuguldur says:

      Нийтлэлийг уншаад нулимс минь гоожих гэж байна. Улс төрчид, ЗГ аа буруугаар бодож байжээ. Таны нийтлэлийг түгээсэн болно. Өшөө сайхан мэдээллүүд оруулж байгаарай. Бид бүхний бодлыг өөрчлихөөр.

  10. батаа says:

    Хямралын бүүр цаад, анхдагч шалтгаан нь анхнаасаа буруу засаглал сонгосонтой холбоотой. Хямрал дөнгнөж сая эхлээгүй, аль 1992 онд эхэлсэн юмаа, ах минь.

    • Ганаа says:

      Энэ талаар миний “БНМАУ-аас Монгол Улс руу” гэсэн өгүүлэл бий. Тэрийг эхлээд унш, шар завжит минь. Мөн академич Г.Чулуунбаатар, Д.Чулуунжав бид гурвын бичсэн: “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: Ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (1998) ном бий. Энэ бол төрийн байгууламжид системт шинжилгээ хийсэн анхны бүтээл юм. Чи 2014 онд аавдаа адуу манахыг заавал шог л байхгүй юу…

    • bataa says:

      Наад номыг тань уншаагүй биш уншиж байсан юм. Гол гогцоонд дөхсөн ч арай наагуур нь явчихсан ном байна лээ. Ер нь бол монголд байгаа бүх л номыг нь аль хэдийнэ уншчихсан юмаа, дүү нь. Миний зөв гэдгийг танаас илүү сайн мэдэж байна.

  11. Ganbold says:

    Нэг сайхан Хонгилдоон шиг нөхөр гарч ирээд энэ хэдэн авлигачидыг нэг нэгээр нь алчихаасай дээр нь шалтгааныг бичээд. Тэгж байж л энэ хэд гадны гар хөл болж улс орны эрх ашигаа худалдахаа болих байх даа. Өөрөөр ч ямар ч хүн гарч ирсэн мөнгөөр худалдаад л авах байхдаа. Гарц харагдахгүй л байна. Уянга ч мэдэхгүй тууштай санагддаггүй ш дээ. Өнгөрсөн түүхийг нь харахад

    • Ганаа says:

      Чи одоо хаашаа юм ?! 1980-аад онд Солонгосын “Хонгилдоон” кино үзээд “хөгжил” чинь зогсчихсон бол чамд ямар ч “гарц” харагдахгүй ш дээ…

  12. Мундаг хүн шүү

  13. erka says:

    Энэ хэдэн материалуудыг бүгдийг нь эмхэтгэж Англи, Орос, Хятад хэл рүү орчуулаад Wikileaks руу upload хийвэл яасан юм бэ. Мөн Рио Тинто чинь Шинэ Зеландад бас өчнөөн паакттай. Тэгэхлээр олон орны хэвлэл мэдээлэл, энэ тэрээ бас өөр үзэл бодолтой нөхдүүдэд одоогийн нөхцөл байдал дарамтыг цацаж тараавал яасан юм бэ? Рио Тинтод аллергитай баагийнууд өчнөөн байгаа.

  14. erka says:

    Рио Тинто, Арева хоёр чинь хоорондоо салшгүй холбоотой болж таарлаа. http://www.atominfo.ru/newsh/o0761.htm

  15. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Нэг санал хэлэх гэсэн юмаа. Та нийтлэлүүдээ нэгтгээд ном, товхимол болгоод гаргавал илүү олон хүнд хүрэх болов уу. Данс нээгээд мөнгө цуглуулаад хэвлэлтэнд өгвөл таныг дэмжидэг маш олон хүн байгаа шүү.

    • Ганаа says:

      Баярлалаа. Энэ талаар бодож л байна. Надад сайн ханддаг олон хүн сүүлдээ намайг загнадаг болсон. Үнэнийг хэлэхэд би энэ тал дээр их хайнга хүн…

  16. erka says:

    Уул нь Алтанхуяг ч зайлуул юм хийгээд л байгаа. Урьдны Сү. Батболд шиг ямар ч сэтгэлгүй, цэвдэг амьтан амьтан биш. Оюу – Толгойн гэрээг хүүнээс хүү боддог энэ тэрээ хулхигүйгээр олигтой хийчихсэн бол Монгол дороо босоод ирэх л байсан. Гэвч хэдэн гар нийлсэн хулгайчууд С. Баяр, Баярцогтын удирдлаган доор Монголын эрх ашиг руу нулимж хаяад Рио Тинтогийн ноход болцгоож худалдагдсан. Хүн идэж ууж болно, гэхдээ хэмжээ хязгаар гэж байдаг, мөн улс орны эрх ашиг гэж юмыг бодож байх ёстой. Дэндүү сэргэлэн загнацгаасан гэж бодож байгаа урвагчид долоон үеэрээ хиараг.

  17. sainaa says:

    Ганаа ах юм асууя…

    Нэг өгүүлэлд 2-3 санаа агуулагдаж байх нь дээд үзүүлэлт гэж та хэлдэг. Гэхдээ энэ нь өнөө академик өгүүлэлд хамаатай болов уу гэж тааварлана. Сурталчилгааны өгүүлэлд ямар байдалтай байхыг харин мэдэхгүй, сэдэв, үйл явцаасаа л хамаарах болов уу. Ер нь ингэхэд Сурталчилгааны өгүүлэл гэдгийг өөрөөр нэрлэж болдоггүй юм байх даа. Өнөөх бид нарын орой болгон хардаг зүйлтэй холилдож толгойд бууж ирээд байх юм.

    Өгүүлэл бичихдээ техникийн хувьд ямар арга барьдаг вэ? Эхлээд ерөнхий хар зургийг нь гаргачихсан байдаг уу, аль эсвэл шууд л шугам шиг татаад хаячихдаг уу. Өгүүлбэрийн гишүүдийн байрлал дээр хэт нямбай хандах нь өнөөх “scrupulus” -д хүргэж мэдэх тал бий юу.

    • Ганаа says:

      Сайнаа, ах нь яг одоо зав алга. Наана чинь төр нураад сүйд болж байна. Дараа…

  18. GNS says:

    Ганаа ах, Үнэндээ Монголыг хэн ч дарамтлаагүй л болов уу. Өөрсдийхөө л байгуулсан гэрээ аман дээрээ өөрсдөө хальтирч байгааг харж байна. Таны үргүй зардал гэж нэрлээд байгаа зүйл тодорхой хэмжээгээр Монголын зах зээл рүү шахагдаж байсан. Гэхдээ яг 100% бол биш. Манайхан үйлдвэрлэгч биш учраас технологийн саппортууд ихэнх нь өөр тийш чиглэжээ. ТЭЗҮ 2 тэрбумаар хэтэрлээ гэж хичнээн жил ярих вэ? Дахиад нэгээс хоёр жил лав ярих шинжтэй. Эбигээс эхлээд одоо л нэг ухаан орсон шинжтэй зүйл ярьж байна. Рио-д монголд байгуулсан уурхай чухал ч, зэсийн уурхай ганц монголд л байна гэж санавал хол эндүүрэл. Сайншандын зэс хайлуулах үйлдвэр байгуулагдвал Рио зэсээ тийшээ өшөх болов уу. Үгүй л болов уу. Яагаад – энэ баяжмал Эрдэнэтээс гаргаж байгаа баяжмалаас найрлага болон бүх зүйлээрээ илүү үнэ агуулах болохоор үүнийг Монголд боловсруулах нь стратегийн хувьд Риод хэр байх юм бол. Одоо нэгэнт гэрээний өөрчлөлт хийх тухай яригдаж байгаа бол их хол харах л чухал. Үүнийг хийхэд өнөөгийн төр засаг дангаар үнэхээр хийж чадахгүй. Уламжлалт шинж чанар ирэх 50 жилийн стратеги гээд маг олон зүйлийг харах ёстой. Гэтэл 5 нь ч жилийн төлөвлөгөө байхгүй замын уулзвар засагчид үүнийг хийх нь юу л бол…

    • Ганаа says:

      Уг нь би дөнгөж саяхан буюу 2013 оны 10 дугаар сарын 20-нд “Өнөөдөр заваараа юу…” өгүүлэл бичиж, гадаад дарамтыг он сар, өдөр хийгээд бүх баримт нотолгоогоор харуулсан юмсан. Үүнийг миний блогоос шалгаад үзэж болно. Хэрэв чи хэн ч Монголыг дарамтлаагүй гэж үзэж байгаа бол миний энэ өгүүллийг бодит баримтаар няцаах ёстой гэж бодож байна. Харин төрийн бодлого байхгүй тухайд чамтай санал мэдээж нэг…

  19. GNS says:

    Аан нэг зүйл нэмж хэлэхэд 170н жилийн түүхтэй компанийн хувьд 4н жилийн настай хэдэн нөхдүүд нэг их асуудал биш. Хэрвээ бид олон нам энэ тэр гэж далчилзалдахгүй нэгдсэн нэг гар байж чадвал их зүйлийг хийх сэнж. Үйлдвэрлэгч л болох хэрэгтэй байна. Бүх салбарт… Нефть химийн үйлдвэр, Ган боловсруулалт, Электроник гээд л .. Даанч энэ хэд үнэхээр ажил хийлгэхгүй байна шүү дээ…

    • Ганаа says:

      Чи зүгээр л нэг оюутны ярьдаг мөрөөдөл, гуниглал ярих гэж байгаа бол миний блог руу орох хэрэг байхгүй л болов уу. Уг нь чамайг овоо л үнэлдэг юмсан…

    • GNS says:

      Ганаа ахад, ташуур өгсөнд гүнээ талархаж байна. Алтанхуяг шиг гэнэхэн юм бичсэнээ ч мэдрэх нь мэдэрсээн уг нь… хичээнэ ээ.

  20. Эхлээд өөрийгөө says:

    Өнгөрсөн 220 70 24 жилд бид нэг л юмаар алдаж байсан. Тэр нь гадаадынхан сайн. Дотоод бол муу. Манжийн хаан сайн, монголын ноёд муу, Орос ах нар сайн манай дарга нар муу, Америк сайн манайх муу. Бид хөгжмөөр байна, үйлдвэртэй болммор байна энэ тэр гэж байгаа бол эхлээд өөрийгөө тоож сурах хэрэгтэй. Рио 170 жилийн түүхтэй ч наана чинь Монголын төрийн уламжлал гэж нэг юм байна. 2224 ч бил үү? Яг ийм зааг үед буулт хийснээрээ л Африк, нөгөө латинамерикчууд чинь балраад байсан. Одоо бол хатуу зогсох ёстой. Ард түмэн нь ч Рио нь ч Засгийн газрыг муу, дайсны тал гэж адлаад байвал юу болх вэ та минь ээ?

  21. Boldbaatar says:

    Маш сайхан анализ хийж тайлбарласанд баярлалаа. Үргэлжлэлийг нь бичээсэй гэж хүсэж байна. Энэ мэдээллийг гадагшаа орчуулахдаа зарим дотоод бодлогын мэдээллийг хасаж, нэлээн сайн боловсруулж найруулах шаардлагатай юм байна.Тиймээс орчуулж тавина гэж бодож байгаа нөхдүүд Ганаа ахаас коммент авах хэрэгтэй болов уу.

  22. Anonymous says:

    “2006 оны МАХН-аас ч хүчтэй “сөрөг хүчин” болох боломжийг хаасныг АН-ын мангарууд мэддэггүй юм. Энэ бяцхан алдаа юу эсвэл үнэхээр тийм юм уу. Эсвэл 1996 оныг хэлж байна уу.

    • Ганаа says:

      Ахиад уншихгүй юу. Чи ямар уран зохиолын ном уншиж байгаа биш…

  23. Erdene says:

    Ерөнхийлөгчийн UBS tv -д өгсөн ярилцлага -ийн талаархи таны бодол ямархуу байндаа..

  24. Delger says:

    Er ni bol neelttei company, IPO bosgox gedeg sanxuugiin luivar delxiid xogjood nen udsan. Exnii xorongiig gargagch buyu luivardagch etgeed oortoo todorxoi xuvi uldeegeed xorongiin birj deerees mongo bosgodog gedgiig bugd medne. Rio ali xediin anx oruulsan mongoo olood avchixsan, tsaashid Oyu Tolgoig ajillaxgui baisan ch tooxgui. Uuneesee manai uls torchdod jaaxan doloolgoson. Gevch birjees xuvitsaa xudaldaad avchixsan ui olon baagiinuudiin omno amia xoixoilox gexdee Mongoliin zasgiin gazriig shorootoi xutgaj bga. Odoo nemj zeel avna gedeg chin mon l surtstai xulgaigaa xiix gej bga xereg. Manaixan ayataixan uxaantai xodlood auditiin ur dung delxiigeer neg delgeedexvel manaid davuu tal garch irex magad. Gevch unendee iim bolomj, chadvar dutna l daa. Ug ni bol manaix royalty bolon busad tatvaraa xanatal ni avaad ter xuvitsaa muvitsaa metiin demii yumiig xayax xeregtei baisan. Delxiin sanxuu xedxen tom, undesten damnasan corporation-n medeld orchixson sh dee. Manaixan sanxuugiin toglomd oroltsox xonshoor dutna.

    • GNS says:

      Кроссинг гэж зүйл байх, хөндлөн ажиллагаатай гол дамнуургын үйлчлэлээр олон тумблүүр оньсыг өөр өөр зорилгоор удирдах. Гол нь тэдгээр оньсны аль нь ч жагсаалаас гарсан гол шугам унаж болохгүй тухай.
      Монгол бол Риогийн хувьд тэдгээр оньснуудын л нэг. Сая африкт Рио дахин том төсөл эхлүүлэхээр бүх хүмүүсээ (хөрөнгө оруулалт, IPO хийх, дэд бүтцийн асуудлыг түр орхив) цуглуулж эхэллээ. Монголд хийсэн бүтээн байгуулалтын далд ашиг буюу тэдний өөрсдийн ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт хэтэрхий ашигтай байсан болохоор тэр. Энэ тухай тайлбарлах нь энэ комментын зорилго бол биш, харин зүгээр TЭЗҮ мэтийн зүйлс, хөрөнгө оруулалт яагаад монголд үлдээх бололцоо байхгүй байгаа талаар хэдхээн үг л хэлье. Жишээ нь: томоохон уурхайн системийн удирдахын тулд мэдээлэл технологи, дэд бүтэц эрчим хүч, бла бла гээд явж өгөх… наад зах нь мэдээлэл технологийн хэсэг гэхэд сүлжээний тоног төхөөрөмжүүд, сервер, клоуд сектор (массив oнлайн системүүд), клоуд компьютинг … , хяналтын системүүд (3DP модулар, каттеррайн) үүнийг хангачих үйлдвэрлэл-сорсинг, монголд бий юу? Байхгүй. Тэгэхээр яахав гадны хэн чадах орноос, пүүс компаниудаас авч л таарна…. Хэт халсан газар их ус асгахад шингэдэггүйтэй л яг адил. Шингэж дуустлаа аль тогтоц байх газар руу урсахаас өөр аргагүй..

      Дэлгэрийн хэлсэн дээр нэмж хэлэхэд үнэхээр үндэстэн дамнасан компанийн үйл ажиллагаа ч тэр, бизнесийн зардал ч тэр өөрөө кроссинг байхаас өөр аргагүй. Ийм үед яагаад гэж асуугаад суугаад байх өөрөө үнэн классик тэнэглэл.

    • Ганаа says:

      Чи Ботсванд Рио Тинтогийн саяхан олсон төмрийн хүдрийн том ордыг ярьж байна. Нэг юм сонсонгуутаа фантаазлах хэрэггүй. Тэрийг чинь ажиглаж байгаа хүн надаас эхлээд олон байгаа. Монгол бол тийм ч дүүрчихсэн мангуу газар биш…

  25. GNS says:

    Манайхан ч нээрээ тэр суртчилгаанд гардаг биш заримдаа ч үнэн “дүп” юм даа. Хятад өөрөө геополитикийн зоны хувьд дотроо хэд хэдэн бүлэглэлд хуваагддаг юм. Энэ яг дедикэтид байдлаар биш ч гэсэн хэн хэн нь ам хамараа олчихсон байдаг. Бүсчлэл нь гэхдээ азаар босоо….(уг нь монголчууд ухаантай. Гэхдээ үнэн ухаан муутай маанагууд нь улс төр хийгээд байдагаас биш – Батбаярууд, Баярцогт, Алтанхуяг, Ганхуяг гэх мэт.. дүпүүд байна аа байна…) Бид урагш нь сайншандын чиглэлд төмөр зам татлаа ч энэ нь хуавэйн юмуу сиэнписигийн зонд байгаа учраас тэдний дүрмээр Чайнакөйл болон Төрийн мэдлийн Чалко болон бусад нь тоглоно. Хэрвээ баруун урдуур говь алтайгаар чигээр шан татвал тэнд бас “Шанси” гээд бүлгэм байж л байна. Булганаар нүүрс зөөвөл Шинхуа байж байна… Гэтэл энэ бүрээс зөрөөд монголд өргөн царигаар хэн хөндлөн төмөр зам татах гээд байна. Хөндлөн чиглэлд тавиад чулуунхороот эрээнцавын олдскүүл өргөн царигт холбохоор хэн манай нүүрсийг авах вэ? Оросыг царай алдаж эхлэж байгаа японд коксоо хүргэж өгөхөд оросууд доминэйт хийхгүй байж яг харагдаач. Ингээд л нэг сайхан бөөн зардал төмөр зам бий болно. Товчхондоо Испанийн өрийн их хямралыг төмөр зам нь эхлүүлсэн. Манайд ч мөн адил тийм л байна… юу ч сурахгүй юмдаа Монголчуудаа гэж…

    • Ганаа says:

      Хятад бол баруун хийгээд АНУ шиг биш. Яг үндэсний эрх ашиг болонгуут нэгдмэл эрх ашгаа л барина, намын бодлогоо л дагана. Манайхан нэг удаа Чалко-г хөөгөөд Шинхай-тай найрах гэж үзсэн юм шүү. Энэ чинь ёстой бүтэхгүй. Та нар битгий барууны онол номоор Хятадыг тайлбарла…

    • GNS says:

      Таны эхний 2 өгүүлбэртэй санал ял нийлнэ. Гэсэн ч хятадууд манайхны баруун солгойгүй тараасан лицензүүдийг эзэмшигч компаниудын үндсэн багцуудыг худалдаж аваад эхэлчихлээ.. Фрийдландын “найзууд” монголоос яагаад ч салахгүй нь дээ.. бид их ч дутуу бодох юм даа гэж..

    • Ганаа says:

      Засгийн Газрууд бол “бид” биш. Би л лав дутуу бодоогүй…

    • GNS says:

      Оросуудын тухай ганц нэг дутуу бодсон зүйл бий л байх…

    • Ганаа says:

      Чи байна ш дээ, бодоод, үйлдээд, хор хохирол учруулсан гадаад, дотоодын хүмүүстэй эхлээд ярьж сур.

  26. Anonymous says:

    Үнэн факт дэлгэж бичсэн юм шиг санагдлаа. Үнэндээ энгийн ард бид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Гэхдээ Оюу Толгойн гэрээ хийлээ гээд дээдчүүл баяжаад байгаа болохоос ард бидний амьдрал сайжирсан зүйл огт байхгүй. Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй гэхэд тэнд хот байгуулахгүй гэж байгаагаас нь харахад л зүгээр л бүх баялгийг нь
    хурдан хугацаанд зөөгөөд дуусгах бодолтой байгаа нь тодорхой. Харин Эрдэнэтийн хувьд бүхэл бүтэн хот, Сэлэнгэ мөрнөөс ус татах байгууламж, цахилгаан станц, үйлдвэрийн газрууд барьж хүний амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Харин Оюу-Толгой бол кемп маягаар хүмүүсийг боловсон шоронд хорьж байгаа мэт ээлжээр ажиллуулсаар байгаад дуусгах юм шиг байгаа юм. Хүмүүст тарааж өгсөн мөнгөний хувьд бүхэл бүхэн цахилгаан станц барих мөнгийг зүгээр л тараагаад өгчихсөн шүү дээ. Цөөн хэдхэн Монголчууд 2 хуваагдлаа гээд л байдаг үнэн хэрэгтээ намын гишүүд гэдэг чинь хэдхэн хүмүүс л байгаа ш дээ. Нам бус хүмүүс хүн амын ихэнх хувийг эзэлж байгаа. Нам бус хүмүүс улс орондоо их юм ч хийж байдаг. Харин намын нөхдүүд гэж үргэлж ашиг хонжоо хайсан хогийн муу илжирсэн сэтгэлгээтэй хүмүүс байдаг болохоор улс эх орноо хойч үеээ гэсэн бодолгүй тийм л нөхдүүд байгаа болохоор дандаа л идэж уухын дон шүглэсэн хэдэн нөхдүүд дураараа дургих юм даа.

    • GNS says:

      Үүнд чинь фантазлах ямар хэрэг байгаа юм. Фантаз нь яг хаана байна. Жишээ нь сиско системсийн бүхий л сүүлийн үеийн ололь амжилтыг Рио хэрэглэж байна. Диспатч (диспетчер) системийн хамгийн сүүлийн үеийн ололт болох MInecare, CatTerrain, 3ДП Ашиглаж хамгийн бага зардлаар ухаалаг систем ашиглаж байж л уурхай амжилттай хөгжинө. Тэр байтугай дугуйн халалт даралтыг хүртэл хэмждэг систем Риод байна. Хэрэгжүүлж байна. Монголын засгийн газарт юу байгаа юм. Баахан авилгачин дугуй шахагч нар л байгаа биздээ.. Тэр 5 толгойгоо хар. Та нарын юу ч мэдэхгүйгээр далимдуулаад пуужингийн машинуудыг өөрчлөөд ХОВЛ Трак болгоод л, хужаа дугуйнуудыг та нарт 7, 8н тэрбумаар нь зарчихаж л байгаа биз дээ.. Тийм их ажигладаг юм бол та хэд хэлэх нь яасан юм бэ? 5н толгой багануур 2 үнэндээ адилхан л байхгүй юу? Яагаад гээч технологи мэдэхгүй худлаа халтар хултар англи хэлтэй холын шуналтай шар дээлтэнгүүдийн хүүхдүүдийг л та нар энэ тэнд ажиллуулж байгаа нь үнэншдээ. Одоо тэр шинэ хийх гэж байгаа төслүүдээ хар “ийм тийм дарга л авна гэсэн зар” жинхэнэ баялагийг бүтээгчид, эгэл ардынхүүхэд инженерүүд хэзээ ч Монголын балайрчихсан авилгачин компаниудад хүчээ өгөхгүй, өгөхчгүй.. Жишээ нь deliotte гээд аудитын компанын монгол дахь нүүр царай болж байгаа хүүхдүүд ай мөн “гэцүү” байна аа. Сайхан англиар шулганадаг л юм биз дээ…. Үүнээр юу хэлэх гээд байна аа гэвэл баялаг бүтээгчид хэзээ ч балай улсын байгууллага компаниудад зүтгэдэггүй л байхгүй юу … Риогийн төмрийн ордын тухайд сонссоныы биш мэдэж байгаа болохоор ярьж байгааг болгооно биз…

    • GNS says:

      Оюу толгойн хөдөлмөрийн систем хүртэл Монголдоо хамгийн шилдэг гэж хэлж болно. Ажиллаж байгаа хүн бүр нь хаппи л байдаг байхгүй юу. Өөр аль газар хэн хаппи байгаа юм? Зөвийг нь зөв бурууг нь буруу гэж хэлэх хэрэгтэй.

    • Ганаа says:

      Чи бол үнэн солиот юм. Оюу Толгойн асар их өрөөр бүтсэн хөдөлмөрийн бүтээмж хийгээд нийт Монголд өгч байгаа ашиг орлогын харьцаагаар үүнийг боддог юм. Эрдэнэт шиг бол ярьж болно. Би чамайг эдийн засгийн анхдагч мэдлэггүйгээс гадна Монголын төлөө гэсэн сэтгэлгүй тул хаалаа…

    • user says:

      GNS гэж ОТ IT-д ажилладаг юм уу. Дотор нь ажилладаг та хэд ч гэсэн уг нь хэлж ярьж л байх ёстой доо. Хэдэн цаас илүү цалин авдагтаа л happy байдаг байхдаа. Тэрүүгээрээ их л бодож гайгүй машин унаж, арай хэдэн цаас илүү үрнэ биздээ. Бүтэн улсыг худалдаж авах гээд үзээд байгаа л гэж ойлгоод байна, тэр ажиллагааны нэг хэсэг нь л ОТ-д ажилладаг монголчууд байлгүй дээ.
      Монголд хэрэгтэй хийсэн юм юу байна аа тэдэнд.

  27. GNS says:

    Нүүрсийн хэд шанагадах вэ? Машины эдэлгээг яаж уртасгахав (уртасгах вэ), хэрхэн боломжит идеаль хувилбараар хамгийн бага зардлаар баялагийг бий болгох гээд, үүнийг дэлхийд BHP Рио 2л төгс хийдэг юм. Манай шарын гол, багануур, бор өндөр, бэрхийх шиг тийм тэнэг менежмэнт гэж хаа ч байдаггүй л байхгүй юу… Дээр нь Ганхуяг Алтанхуяг нь нэмэгдэхээрээ жинхэнэ мунхаглал болж хувирч байгаа л байхгүй юу… Гарц бидэнд байсан ш дээ… тэгээд тэрийгээ аль хэдийн мэдэж байсан юм бол яг ингэ тэг хээд хэн чинь хэлсэн юм.. Үнэндээ наадахыг чинь жинхэнэ инженерүүд л мэддэг байхгүй юу эцсийн эцэст.. Тэрнээс биш хаа нэг зангиа зүүсэн бүдүүн бол гонжийн жоо л байхгүй юу…

    • Макёимагийн малд says:

      хөөе чи судлаачийг аргалж байгаад Риог магтаад унав даа. мөлжлөг бол цалин дээр тогтдог бөгөөд мөлжлөгийн хамгийн энгийн хэлбэр бол ядуу буурай орны иргэдэд харьцангуй өндөр цалин өгөх юм. Баруунд өгөхөөс тав дахин бага ч чдуу оронд өгөхөөс хоёр дахин өндөр. Болоо биш үү? Инженерүүд уул уурхайгаа мэдэхээс биш ашиг орлогоо мэддэггүй юм мал аа. Ер нь монголчууд мэдэхгүйдээ гэрээ хийчихээгүй авилгачид хийчихсэн атал чи яагаад мушгиад байна аа? Яг Баярцогтын 20 мянган хувьсагч шиг тэнэг юм ярихаа боль чи за юу. Баруун мэдлэгтэй тийм учраас шулах ёстой гэж хэн чамд хэлсэн юм. Энэ бол нэг дэх нь. Хоёр дахь нь чам шиг тархиа угаалгасан гадныхныг шүтэгч мэдлэгээрээ гайхуулдаггүй юм за юу. Гуравт асуудлын гол нь тоглоомын дүрэмд байдаг болохоос мэдлэгт байдаггүй.Энэ удаад Риогийн дүрмээр тоглож байгаа учраас бид алдаж шахаанд орсон байна. Тиймээс чи энд олон юм хуцалгүй зайл. Чамаар монгол дутахгүй. Чи тэр Риодоо очиж ажилла за. Максимагийн мал аа.

  28. GNS says:

    Тэр Энхбаярын хүүгийн хэлсэн үгийг анхаарчихаарай. “Эдийн засгийн өсөлт хадгалагдсан”. Эдийн засаг өсөлт хадгалагдах байтугай эгшин зуурч оршин тогтнохгүй. Энэ бол хувьсах шинж чанартай Тэр хэлгий баярцогтын 20000 хувьсагчаас нарийн ойлголт. “Эдийн засгийн өсөлт хадгалагдсан” Ёо ёо үүнийг тэнэглэл гэхгүй бол өөр юуг тэнэглэл гэх вэ? Алтны чинь авдарыг хэн харгалзаж байгаагаас мунхагийн чинь орчил хэмжигдэмуй.. Орон гаран бөөлжигч Баятбаяр, амьдралын зах үзээгүй мангар бацаан МБ-ны дэд ерөнхийлөгч, алдарт алт диллер түгжээтэй…. Онгойлгоход амар болохоор нь тэнэгүүдээр мануулчихлаа гэж үг бий.

  29. GNS says:

    Ер нь тэр бөөлжигчийг дагаж бөөнөөрөө гал асаахаа болихгүй бол бүр дампуурна шүү. Эби ерөнхийлөгч хэрвээ Ганаа ахын блогоор ордог бол “зөвлөхөөсөө” цаад шалтгааныг нь асууна биз…

  30. Sanchir says:

    Баабар таний хэмжээнд хүрэхгүй ч гэсэн тэр өөрөө биологийн салбарийн хүн болохоор биологийн талаас нь бүх юмийг өөрийн мэдлэгийн хэмжээнд ертөнцийн жамтай холбож тайлбарлаж байгаа сэтгэгч юм биш үү? Тэр өнтсгөөс нь хараад Улсынхаа төлөө нэгдэх хэрэгтэй штээ. Та ч гэсэн өөрөө Монголчууд нэгдэлгүй гэдэг мөртлөө Баабартайгаа учраа олж чадахгүй нэгдэж чздахгүй бие биенээ ойлгох чадваргүй энэ үеийн төөрөгдсөн сэхээтнүүд юм бишүү к. Та 2 учраа олвол Монголчууд учраа олно гэсэн үг биз, бодоорой. Дараа үеийн сэхээтнүүд арай задгай open байх эхлэлүүд тавигдах юм даа.

    • Ганаа says:

      Энэ үгийг чинь би анх удаа сонсож байна. Хүн болгон л намайг чи муу Баабарын хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй гэж загнадаг ш дээ. Гэхдээ бид хоёр уралдаагүй, бас барилдаагүй…
      1. Биологийн салбарын хүн нь биологоо хөгжүүлээд байж болох. 2. Улсынхаа төлөө нэгдэнэ гэвэл гадаадаас мөнгө авахгүй байх ёстой. 3. Бас мэддэг бөгөөд сайтар судалсан юмаа ярих ёстой. 4. Сэтгэгчид “учраа ололцдоггүй”, зөвхөн маргалддаг, мэтгэлцдэг. 5. Хэдийгээр энэ нь гудамжны зодоон биш боловч нэр төрийн хэрэг мөн. 6. Би үүнд ямагт бэлэн байдаг…

  31. Sanchir says:

    Нэг нэгнийгээ ойлгож чадна гэж бодож бна.

  32. Монголд гадаадын банкыг оруулж болдоггүй юм уу? Манай арилжааны банкнуудын хүү гэж хэцүү юм аа. Феодаолын нийгэм юм уу даа хө. Банкны систем ард иргэдийн амьдралыг тэтгэгч юм уу эсвэл бид банкны системийг тэтгэгч юм уу?. Мэдэхээ байлаа. Хугацаа нь ч гэсэн ямар богинохон гээч. Энэ сэдвээр нэг зүйл бичвэл баярлана шүү.

    • Ганаа says:

      Тэртэй тэргүй манай бүх арилжааны банкууд гадаадын ихээхэн оролцоотой. Феодалын нийгмээс ч долоон дор…

  33. BIO says:

    ganaa axaa ene sonin .mn novshiin sait bishvv,,tanii niitleliig ashiglaad gexdee uurtuu xeregteigeel avch bna ,,,ene chuxal niitlel chine amraltiin udur tavigdsan ,,ajiliin udrvvdeer xvmvvs ix ordogshde xaraad bxad,,,tegxed sonin.mn 2udur taviadl ,,dunguj xvn orj exelxed avchixsan ,,vsreed 20n komenttoi ved,,getel busad neex chuxal bish niitlel olon xonog bdag ,,,,tanii xelsenchlen ,,,rio tinto,,,medeeliin saituudiig vldeelgvi bazjee

    • Ганаа says:

      Би үүнийг нэлээд хэдэн удаа анзаарсан. Sonin.mn-тэй ямар нэг гэрээ тохироо надад байхгүй. Зүгээр л “монгол ёсоор” тэд авч тавьдаг, би дуугай байдаг. Саяын Рио Тинтогийн тухай өгүүллээс Монголын сайтуудын нүүр царай харагдсан гэж бодож байна. Энэ талаар ярих цаг гарах байлгүй дээ…

  34. bat says:

    монголд маань болж байгаа юм байна уу.бодоод байхаар өөдтэй сайн ирээдүй харагдахгүй юм шиг.

    • Ганаа says:

      Ямар ч нийгэм зарим нь болоод, зарим нь болдоггүй. Харин Монголд төр засаг нь өөрөө хулгайч учраас хамаг юм нь болдоггүй…

  35. Anonymous says:

    Бид тэртээ тэргүй 60 70 жилийн дараа ӨМӨЗО шиг Хятадын нэг хэсэг болно. Тиймээс эртхэн идэж уугаад өөрийнхөө амьдралыг баталгаажуулаад авья гэсэн үзэлтэй хүн нилээдгүй байгаа юм шиг санагддаг. Би биеэ засаад, гэрээ засаад одоо хөгжиж яваа залуу хүн. Над шиг олон залуучууд байгаа болохоор санаа зоволтгүй хойч бидэндээ энэ мэдлэгээ л сайн түгээгээд байвал мунхаг үзэл арилах байх. Танд амжилт хүсье!

  36. Boldoo says:

    Би тантай уулзаж ярилцаж үзмээр бна. Хэрвээ үнэн бол энэний эсрэг тэмцмээр бна. Эргэлзээ их бна. Суралцах зүйл ч их бна. Тантай уулзаж болох уу яаж уулзах уу?

    • Болд says:

      кк чи эндээс суралцаж дөнгөхгүй бгаамуу сүрхий тэмцэгч гар ирэхнээ эхлээд өөртэйгээ дараан болохгүйтэй тэмцчээд уулзах мэтийг бодуул дээр бхоо хэхэ.

  37. Batbold says:

    Mongold uuseed baigaa buh zuil zasaglaliin haymral shuu dee, Manai ulsiin uvchin bol zasaglal ni buruu bna, Uchir ni odoogiin gishuud bugd mungu oloh gech orj irsen humuus, bas munguur bugdiig shiideh bolomjtoi geed bodzon. Zaashid iim baidlaas garahiin tuls Uls Turiin namiin sanhuujiltiin huuinaas avhuulaad uurjlult hiih heregtei. eni bol gal shaltgaan ni shuu. namd hen mungu ugsun ter ni alban tushaal ojood bna sht. Uls turiin namuud turuus sanhuujdeg boloh heregtei,

  38. bi says:

    ganaa ahdaa amjilt husye taniig mongol ulsiin tor zasag ahiglaasai mongolchuud uhaantai umsan

  39. koko says:

    uneher um bodogduulmar niitlel bn tanii site iig bur uhaj unshnaa nad shig umnii uchir sn oilgohgui hun eniig unshad zundu um oilgoj ehlev

    • Boldoo says:

      Тийм шүү залуучууд бид нар мэдээлэлгүй маш их төөрөлдөж бна

  40. Utuvshin says:

    Goyo

  41. ТӨМӨР ЗАМЧИН says:

    Бид дандаа гадныхантай тэдний зохиосон дүрмээр тоглодог юм байна.
    олон улсын дүрэм журмыг баримтлаад дүрмээ зохиож чадахгүй бол өөрийн муу ухаанаар бас зохиож чадахгүй юм бол юу ч хийгээд хэрэггүй улс юм даа.
    чадахгүй улсууд нь хээр гарч малаа хариулбал таарна.
    энд хийсэн хойноо гутарч суухаар…

  42. Aldar says:

    Монголын гадаад худалдааны дийлэнхийг Орос, Хятадтай хийсэн худалдаа байсан. Гэтэл яагаад Монгол түрүүлж Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэнийг ойлгодоггүй юм. Улс төрөөр тайлбарлахад шалтгаан нь гарах уу?

  43. saikhnaa says:

    Uneheer sonirholtoi gun gunzgii shinjilgeetei oguulel boljee. Daraagiin oguuleliig tesen ydan huleey. Tanid amjilt buhnii deediig husen erooy.

  44. Болд says:

    Ганаа:… “Улсынхаа төлөө нэгдэнэ гэвэл гадаадаас мөнгө авахгүй байх ёстой.” тэгээд хэнээс авах юм. Дотоос уу, төгрөг үү? хэ хэ

    • Ганаа says:

      Жишээлэхэд би хэнээс ч аваагүй. Ухаандаа би хэнээс ч мөнгө гуйж үзээгүй. Үүнийг нэр төр гэдэг юм.

  45. Болд says:

    Ер нь бол таны юм дотор Баабар дурдагддаг. Харин Баабарын юм дотор та байдаггүй. Яагаад. Та болоод Баабарыг харьцуулах боломжгүй л дээ. Хоёулаа л мундаг…

  46. Болд says:

    Би таныг ЗГ-ыг л хэлж байгаа юм байна гэж бодсон ш д. Тэгээд намайг битгий “хаа” л даа.

    • Ганаа says:

      Чи бол өөрөө бэртэгчин төдийгүй бэртэгчин өвчнийг түгээн дэлгэрүүлэгч хорт могой. Засгийн Газар бол хувь хүнтэй яг адил өөртөө итгэж ард түмнээ зохион байгуулж зоригжуулах ёстой. Чи ч тэр, Засгийн Газар ч тэр, түүнчлэн бүх намууд гуйлга гуйж арчаагаа алдахаас өөр юм сэтгэж чадахаа больсон арчаагүй новшнууд…

Leave a reply to GNS Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.