ЛЕОНИД ИЛЬИЧИЙГ ДУРСАХ НЬ

Сүүлийн үед Баабар, Д.Баярхүү нар Ленинийг муулдаг ганц ажилтай болов. Сүүлдээ Брежнев рүү ордог болов. Өөр “ажил” тэдэнд байхгүй бололтой. Брежневийн хөгширсөн үеийн хэдэн зураг үзүүлж монголын залуу үеийг хордуулах хэрэггүй л дээ. Тэр хүн чинь залуудаа дэндүү сайхан, дэндүү жавхаатай хүн байсан юм. Хамгийн гол нь Монголд дэндүү ихийг хийсэн юм. Энэ тухай өгүүлсү…
Брежневийн үнэлгээ
Саяхан 2013 оны 4 дүгээр сард Левада-Центрын хийсэн судалгаагаар Л.И Брежнев Оросын хамгийн шилдэг эрх баригчаар тодорсон юм. Түүнд оросуудын 56% таатай ханддаг, 29 хувь таагүй ханддаг аж. Гэтэл 2 дугаар байранд Ленин (55% таатай, 28% таагүй), дараа нь Сталин (50% таатай, 38% таагүй), II Николай (48% таатай, 21% таагүй) орж байна.
Яагаад Л.И.Брежнев бүх томчуудыг ардаа хаяж Оросын бүх ард түмэнд таалагдаж байгаа юм ?! Яагаад гэвэл тэр ард түмнээ амгалан тайван амьдруулж, улс орноо хамгийн хүчирхэг болгож, амьдралыг нь харьцангуй чинээлэг болгож өгсөн юм. Үүнийг дагаад Монголчууд бид ч өөдлөн дэвжсэн юм. Энэ бол няцааж болшгүй бодит үнэн.
Тэгсэн чинь юу вэ, Д.Баярхүү муулах юм гэнэ, хуцваа л байна. Хэрэв муулах гээд байвал наад зах нь Брежневийн бэлгэнд өгсөн III, IY хороолол, Хуримын ордон, Байшин үйлдвэрлэх комбинатаас эхлээд ер нь бол Улаанбаатар хотоо нурааж байгаад дараа нь муулсан дээр байх. Мөн сурсан орос хэл, боловсрол, соёл бүхий мангуу толгойгоо хага цохисон нь дээр байх…
Брежнев ямар хүн байв
Ажилчин ангиас гаралтай тэрбээр комсомолын ажилтнаас үйлдвэрийн дарга болтлоо дэвшсэн юм. Дайн эхлэхэд үйлдвэрийн дарга хүн ар талд үлдэж болох байсан ч тэр сайн дураараа фронтод явсан юм. Түүнийг фронтод улс төрийн ажил хийж “зүгээр” байсан гэдэг бол хуурамч яриа бөгөөд Новороссийск зэрэг хамгийн хүнд газарт баатарлаг байлдаж байсан олон баримт байдаг. Хожмын оросын томчууд дунд ганцаараа фронтовик нь Брежнев л байсан юм. Тэр фронтод генерал болтлоо дэвшиж чадсан юм.
Дайны дараа нам түүнийг хамгийн хүнд газруудад илгээж байлаа. Эхлээд тэр дайнд сүйрсэн Запореж, Днепропетровск зэрэг аж үйлдвэрийн томоохон хотуудыг сэргээн босгов. Дараа нь Молдав улсыг хэдхэн жилийн дотор босгов. Тэгээд Казакстанд атар газар эзэмшиж Зөвлөлт улсаа талх тариагаар хангав. Энэ нэн хүнд зорилтыг биелүүлэх үед түүний удирдан зохион байгуулах авъяас чадвар тодрон гарсан юм. Үүний дараа Батлан Хамгаалах аж үйлдвэр хариуцсан ЗХУКН-ын нарийн бичгийн дарга болов. Ингээд тэр Зөвлөлтийн хамгийн хүнд бөгөөд ирээдүйтэй салбарыг хариуцах болов. Энэ салбарыг тэр олон жил хариуцан ажилласан ба түүний ачаар Гагарин сансарт нисэж, Зөвлөлт сансрын их гүрэн болсон юм. Энэ салбарт олсон стратегийн асар их амжилтын үр шимийг Оросууд одоо болтол амсаж явна.
Брежнев баатарын анхны таван хошуугаа сансар судлалд оруулсан амжилт, Гагариныг нисгэлээ гэж авсан юм. Энэ нь зүй ёсны хэрэг байсан юм. Тэр үед энэ хүн ийм байсан юм.
Зураг № 1. Гагариныг сансарт нисгэсний учир Л.И.Брежнев баатрын анхны таван хошуугаа хүртжээ. Энэ үед тэр Зөвлөлтийн Батлан Хамгаалах болон сансрын салбарыг хариуцаж байлаа. Эрч хүч дүүрэн жавхаатай генерал харагдаж байна.
??????????????
Дараа нь тэр Н.С. Хрущевыг халж ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан юм. Ялангуяа 1965-1975 он бол Зөвлөлтийн түүхийн алтан үе байлаа.
Байнга шахам дайны байдалд байсан улс орон сая нэг амсхийв. Бүтээн байгуулалт урд байгаагүй их өрнөж, ард түмний амьдрал нүдний өмнө сайжирч, сансарын болон шинжлэх ухаанаар дэлхийд гайхуулж, эдийн засгийн өсөлт үсэрч, АНУ-тай эн тэнцүү өрсөлдөж байлаа. Бүх талын гэж хэлж болох амжилтыг Брежневын үед л олсон юм.
Харин “зогсонги үе” гэсэн утгагүй нэр томъёог хожим Горбачевын болон “ардчиллын үзэл сурталчид” гаргасан бөгөөд энэ нь ямар ч утгагүй гүтгэлэг байсан нь эдүгээ тогтоогдоод байна. Манайд ч гэсэн 1960-1980-аад оны үе бол ид бүтээн байгуулалтын үе байсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй.
Зөвхөн 1965-1980 оны гурван таван жилд Брежнев Орост 1,6 миллиард квадрат метр орон сууц барьсан нь тэр үеийн Зөвлөлтийн орон сууцны фондын 44% болдог юм. Оросуудын орон сууцных нь тэн хагасыг Брежнев 15-хан жилд барьж өгсөн юм.
Зөвхөн Брежневийн үед хөргөгч, угаалгын машин, телевиз, автомашин (ВАЗ) зэрэг ахуйн олон зүйл оросуудын жирийн хэрэглээ болж чадсан юм. Оросуудыг дагаад манайх ч гэсэн 1960-1980-аад онд “хүн шиг” болж эхэлсэн юм.
Манайх оросуудыг дуурайж орон сууцны барилга их хэмжээгээр барьж эхэлсэн ба 1989 онд манай барилгын салбарт 42.000 хүн ажиллаж 1989 онд 585,2 мянган.метр квадрат ашигтай талбай бүхий орон сууцны байр ашиглалтад оруулж байлаа. Гэтэл 2012 онд 570 мянган квадрат метр болж багасчээ. Одоо барилгын салбарт 59,2 мянган хүн ажиллаж байна. Ингэхээр хөдөлмөрийн бүтээмж дээшилсэнгүй, харин ч буурсан байна. Дээр үеийн орос мэргэжилтэн хийгээд одоогийн хятад “мэргэжилтнийхээ” тоог харьцуулаад үзэх ухаан байх хэрэгтэй ш дээ…
Социализмаас хамаагүй дутуу байж түүнийгээ “бүтээн байгуулалт” гэж онгирч байна. Үхсэндээ онгироод байгаа юм…1989 жил тутам 11796 айл шинээр орон сууцанд ордог байв. Одоо бол байранд орсон хүний тоо статистикт “алга” болж, харин зээл өгсөн хүний тоо болон мөнгөний тоо хэлдэг болов. Одоо 1989 оны энэ тоонд хүргэчих л дээ. Энд би чанарын асуудлыг огт яриагүй байна…
Эрчүүд үнсэлцэх ёс
Орост жинхэнэ эр хүмүүс уруул дээрээсээ үнсэлцдэг хамгийн нандин ёс байдаг юм. Ямар ч улс үндэстэнд бусдад гаж мэт санагдах нандин ёс байж болно биз дээ. Ухаандаа Эх орны дайны үед хэзээ ч ахин уулзахгүй цэрэг эрс сүүлчийн удаа үнсэлцээд гарцаагүй үхлийн өөдөөс явдаг байсан юм. Аз болж хэдэн сая тохиолдлоос ганц нэг нь эргэн уулзвал ингэж уруул дээрээсээ үнсэлцэнэ. Тэгэхлээр оросуудын хувьд эрчүүд үнсэлцэх нь хамгийн нандин заншил бөгөөд утга зохиолд ч их ховор тэмдэглэдэг юм. Үүнийг оросын зан заншлыг нэвтэрхий мэддэг цөөн хүн л мэддэг юм. Тэдний нэг нь манай Ю.Цэдэнбал дарга, германы Э.Хонеккер нар л байсан бололтой, тэгээд тэд л Брежневтэй үнсэлцсэн юм.
Гэтэл 1990 оноос хойш Л.И.Брежневтэй тэдний үнсэлцэж байгаа зургаар “социализмын” муу муухайг харуулж 20 гаруй жил суртал нэвтрүүлэг хийж байна. Пүү паа л гэнэ, ямар муухай жигшмээр юм л гэнэ. Өөрснөө болохоор бараг л бэлгийн гаж донтонгуудаа мэдэхгүй хэвтэж хүн шүүмжлэх санаатай. Одооны гомо ижил хүйстний дэргэд бол тэд нар чинь жинхэнэ ариун нандин хүмүүс байхгүй юу…
Лав л манай Ю.Цэдэнбал дарга Брежневтэй нэг үнсэлцээд л Монгол Улсдаа өч төчнөөн юм аваад ирдэг байсан юм. Худлаа гээд хэл л дээ. Усыг нь уугаад ёсыг нь дагаж байгаа хүнийг Та нар яах юм ?! Одоо ч гэсэн Брежневийн бэлгийн байшинд Улаанбаатарынхны 5-ны нэг сууж, бэлгийн Хуримын Ордонд залуус маань хуримаа хийж байна. Брежневыг Монгол Улсын хүндэт иргэн болгосон гэж ноён Баярхүү шүүмжилж байна. Тийм. Яагаад гэвэл тэр Монголд дэндүү элэгсэг байсан юм. Ийм хүнийг “хүндэт иргэн” болгосон ч яадгийм.
Брежневийн өгсөн юм
1966-1970 онд Дархан хотыг байгуулав. Улаанбаатарын ахуйн үйлчилгээний шинэ төв, 1000 машины засвар хийх Авто засварын завод, Ховд, Улиастай хотод тус бүр 200 машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх Авто засварын газар барьж, Налайхын уурхайг шинэ малтагч комбайнаар хангав. Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьснаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг бүрдүүлжээ.
1969-1970 онд Чойбалсангийн Дулааны станц, Улаанбаатарын Оёдлын фабрик, Чойбалсан, Өлгий хотуудад Ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинатын Эсгий, эсгий гутал болон Арьс, ширэн эдлэлийн фабрик, Сүхбаатарын Шүдэнзний үйлдвэр, Дарханы Хүнсний комбинатыг барьжээ.
1971-1975 онд Чойбалсангийн Хүнсний комбинат, Бэрхийн Жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын Алтны уурхай барьжээ.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар, Дархан хотод жилд 210 мянган кв.метр хүч чадалтай Байшин үйлдвэрлэх хоёр комбинат болон бусад чухал объектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. Нийт 2000 гаруй охид хөвгүүд ТМС-д суралцсан.
1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, УБ-ын III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, УБ-Налайх-Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын голын уурхай, Адуунчулууны уурхайн өргөтгөл, атрын болон тэжээлийн иж бүрэн аж ахуйнууд, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөөс ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний системтэй холбов.
1981-1985 онд УБ-ын IY цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж, УБ-Дархан, Багануур¬-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн шугам, УБ-ын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент, шохойн иж бүрэн үйлдвэр, Улаанбаатар, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Эрдэнэтийн Хивсний үйлдвэр, Улаанбаатарын Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Эрдэнэтийн Хүнсний комбинат, Улаанбаатарын Талх, чихрийн комбинат, Модон эдлэл, Ханын мебель үйлдвэрлэх Мебелийн үйлдвэр, Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын өргөтгөл, Бор-Өндөрийн Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр, Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны уурхай, Их-Алтатын Алтны уурхайн өргөтгөл, Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв.м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Манай 9 мянга гаруй ажилчин, ИТА курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцжээ.
Брежнев сайхан ч эр, жавхаатай ч эр
Монголын залуучуудад Брежневийн хамгийн хөгшин зургуудыг үзүүлсээр байгаад түүнийг “мөнх хөгшин” байсан мэт имиж бүрдүүлчихэж. Мөнх хөгшин байдаг хүн гэж байхгүй л дээ. Тэр сайхан ч эр, жавхаатай ч эр байсан юм. Баруунд түүний гоо сайхныг бахдан ярьж, гоц ухааныг шагшдаг үе байсан юм шүү. Үүний нотолгоо болгож хэдэн зураг үзүүлэв.
Зураг №2
PTDC0004
Зураг №3
??????????????
Зураг №4
??????????????
Зураг №5
PTDC0005
Тэр амьдралд дуртай, хөгжилтэй, найз нартаа сайн, хүнлэг, ялангуяа хүүхнүүдийн ая эвийг олдог, урлаг утга зохиол сайн мэддэг, үнэн сэтгэлээсээ их сайхан бүжиглэдэг, хошин шогийн хурц мэдрэмжтэй хүн байсан гэдэг.
Энэ ч яахав. Оросын удирдагчдаас Монголд хамгийн элэгтэй, хамгийн их бүтээн байгуулалт хийсэн нь яах аргагүй Леонид Ильич юм. Бараг бүх ясль, цэцэрлэг, сургууль, бүх эмнэлгийг чинь Брежнев барьсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй л юмдаг. Зөвхөн Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор оросууд 7 сургууль, Улс тунхагласны ойгоор Брежнев ирэхдээ 2 сургууль зүгээр бэлэглэсэн юмдаг. Дээрээс нь энэ III, IY хорооллыг бүхлээр нь, бас Хуримын ордонг бэлэглэснийг мартчихаад муулаад сууж байдаг болжээ. Монголчууд Брежневийг муулбал ёстой алдас болно…
Харин 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхнээс түүнийг бараг тахин шүтэх болж, тэр ч өөрөө хөгширч дорой хүн болсон нь өөр асуудал юм. Энэ богинохон “хөгшин” зурвас үеэр түүний бидэнд тус болсон сайн сайхан үеийг бүгдийг нь баллаж болохгүй биз дээ.
Яг нарийндаа ярих юм бол 1960-1980-аад оныхон бүгдээрээ, түүний дотор Баабар, Д.Баярхүү хоёр ч гэсэн Брежневийн “хүүхдүүд” л байхгүй юу даа…
Брежневийг муулсан нь “ардчилсан” болдог, өмөөрсөн нь “коммунист” болдог юм бол үнэний шалгуур нь хаа байгаа юм ?!

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 11 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

59 Responses to ЛЕОНИД ИЛЬИЧИЙГ ДУРСАХ НЬ

  1. Anonymous says:

    kkkk Үнэн л юм бичсэн байна.

  2. Saaral says:

    Би ардчиллыг дэмждэг. Гэхдээ эд нар сүүлийн үед арай л хэт туйлширдаг болоод байх шиг. Социализм коммунизм хичнээн муу муухай байлаа ч яахын аргагүй бидний туулаад ирсэн түүхийн үнэн. Муу муухай байсныг үгүйсгэхгүй ч сайн сайхан бас байсан нь үнэн. Лениний хөшөө, цагаан хаалгыг социализмын бэлэг тэмдэг гэдэг шалтагаар нурааж хаялаа. Эдгээр нь нэг талаас бидний туулаад ирсэн үнэн түүхийн дурсгал. Тэдгээрийг нураалаа гээд бидний түүх өөрчлөгдөхгүй. Баабар Түвдэнгийн Бор, Зоя Космедеменская хоёрыг хомсдолтой, явдалтайгаар нь цоллосон. Бодит хүмүүс нь ямар байсныг мэдэхгүй ч монголчуудын бүхэл бүтэн нэг үеийнхний бахархал, шүтээн байсан гэхэд хилсдэхгүй. Тэдний тухай үлгэр домог мэт түүхүүд олон хүнийд урам зориг, сэтгэлийн дэм өгч байсан. Гэтэл тэр нэгэн үеийнхний итгэл үнэмшлийг доромжлох ямар шаардлага байна. Энэ амьдралаа дуустал итгэж байсан тэр л юмандаа үнэмшиж, сэтгэлийн дэм авах нь буруу хэрэг үү. Тэртээ тэргүй одоо цагт ч супермен энэ тэр гээд худал зохиомол юмнууд зөндөө байсаар л байна даг.

  3. Anonymous says:

    Sanal neg baina. Bid alivaa zuiliig uneneer ni kharj baij yamar neg dugnelt khiij surakh chukhal.
    Bayarlalaa.

  4. Aldar says:

    Брежневийн нас барахад Баруун бүх сонин хэвлэл мэдээллүүд ЗХУ-ын удирдагчдаас шилдэг нь байсан, эдийн засгийн хүчин чадал, өрсөлдөх чадвараа үлэмж нэмэгдүүлсэн, Европын намжмал байдлыг тогтоож бэхжүүлэхэд чармайлт гаргасан, түүний засаглалын үед ЗХУ хүчирхэг болсон, дахин ийм удирдагч гарахгүй болов уу гэж бичиж, харамсал илэрхийлсэн мэдээ гарч байсан. Монголын эдийн засагт оруулсан том хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн алтан үе Брежневийн үетэй давхацаж байдаг. Тэр үеийн нийгмийн харилцаа, хүмүүсийн соёлийн түвшин ч нүдэнд илт өөрчлөгдөж байсныг тэр үед бүтээсэн уран сайхны киног өмнөх үетэй харьцуулахад амархан мэдэгдэнэ.

  5. Munkhbayar says:

    Ediin zasgiin hyamraliin uyed baisan terguulegch hamgiin muu nertei, ergen sergeltiin uyed baisan ni hamgiin sain nertei l baidag yumdaa. Hervee ter uyed uur hun baisan bol hichneen iluu ihiig hiih baisaniig bid medehgui shude

    • haliun says:

      timee bid medehgui sain ch bh bsan yum biluu muu ch bh baisan yum biluu !!! sergen mandaltaa dalimduulaad mongoliig daraad avah bolomjtoi bsan ch yum biluu !!! bid medehgui gehdee unuudur odoo bgaa buhnee hardaa ene hun bsan bolhoor l bid udii zeregtee yavaa n unen buguud fact gej helmeer bna … Gants unen gevel ene l bna. uuriin chin orond eh chin ohintoi bolood iluu saihan ch amidrah bsan yum biluu hen medlee gehdee l chi odoo bgaagaara uuriin tursun ehdee jargal avchirj bgagas yalgaa yu bna.

  6. egel1n says:

    Mash zo’v zuitei niitlel bna aa. Ed nariin heterhii tuilshral herees hetreed baigaa yumaa. Hend ch hereggui shal demii zarim neg hurliin protocol-g baritm bolgoj ireed l muulna. Arai denduu. Bi Soc-iin bu’teegdehuun bish l dee. Namaig medee orj bhad l archihlal gedeg zuil anh garch bsan. Getel ter tsoohon on jiluuded bidnii ovog deedes herhen ih buteen baiguulalt hiisen gedeg henii ch o’mno ilerhii bhad l ene ardchilagch nertei heden teneg no’hod arai hetruuleed bdiin. Bi Archilaliin o’glii geh nutagt ni 10 jil amidarch bna. Tednii sain saihan geed amia tavichih geed bgaa zuil ni bas ch tiim saihan niigem bish gedeg ni haragdaad bdag…

    • Болд says:

      Мундаг бна дүү, хүн юмыг нүдээрээ үзэж биеэрээ туулаагүй үедээ “төсөөлөл” “сэтгэл” “орчин” “хүсэл” “тэмүүлэл” тэйгээ хутгаад балалчих гээд байдаг нь гачлантаймоо кк. Ардчилалд буруу гэж юу бхав харин яаж хэрхэн ойлгож бгаад асуудал бий. Ард олноороо хийж бгаа!? хүсэж бгааг хэрэгжүүлж НИЙТийн сайн сайхны төлөөх нийгэм хэзээд ҮНЭН болох ба түүхийн хөгжлийн нэг хэсэг, хэсэг бусаг үг үйлдлийг товойлгон баллуурдах эрх ХЭНд ч байхгүй гэж мунхагладаг даа. БИд өвөг дээдэс үйл замаа мэдвэл, судалвал олон юмны учрыг зөвөөр олж харж болийшд. Тэгэх ч үүрэг эрхтэйн ХҮНИЙ ЁС юм даа.

  7. Болд says:

    Манайхан хэзээ тархи мэдрэл сэтгэлийнхээ ээдрээг тайлахыг “БИ ТААШГҮЙ” ч тэр цагтаа соц гэж хэмээн адалж бгаа үедээ хүн болж улс болж нийгмээрээ дэвшилд орсноо маргаангүй тэмдэглэн үлдээж, зовсоны эцэст жаргадаг гэхчээр өдгөөгийн ардчилалын гэх “баруунжин барлагдсан” 23 жилийн хэцүү нугачаа хугачааг “таньж” туулсанаа ухамсарлан МОНГОЛоороо үлдэж чадсандаа бахархалтай мишээн баярлаж байхдаа энэхүү “судлаач Д.ГАНХУЯГ” ахын “зөвлөлт холбоот улс” Л.И.Брежнев гуайг дурсан сануулж байгааг гарцаагүй үнэн зөвөөр харах буйзаа. /Ум сайн амгалан болтугай Л.И.В/ Надад шашин нам лам байхгүй ч ерөөл өргөчихлөө… уучлаарай Ганаа ахаа 🙂

  8. Болд says:

    Дүү түүхийг шүүдгүйшд. Өөр хүн бгаагүй болоол тэр хүн хийсэн тэгвэл чи одоо ядахдаа дэлхийд байг монголдоо нөлөөлж ЭБИ-гийг оронд бгаад ихийг хичээч дээ амжаагүй чадаагүй байж бүү бүлтэр хө хэхэ. Ганаа ахын нийтлэлээс жооохон юм ойлгож санаж дөнгөөгүй чам шиг “нялхамсаг” “тэнэг “хөлдүүснүүд бага бгаасай билээ кк.

  9. Ayan says:

    Энэ Баярхүү багш сонин шдээ… МУИС-ийн харилцаанд сурч байхдаа оросуудыг муулах мэргэжилтэй юмуу л гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн. Сүүлд яахав, барууны бахан ном уншиж тэдний оросуудын талаар бичсэнийг тэр чигээр нь давтаж байсныг мэдсэн. Баабар болохоор оросуудын тухай польшуудын бичсэнийг л давтаад байдаг. Польшид удаан байсан болоод тэр байх… өөрийгөө тийм нөлөөнд байгаагаа мэддэг ч юмуу үгүй ч юмуу. Баярхүүгийн багш нэгэн хичээл дээр “Халх гол чинь монголын дайн байгаагүй, монголын газар нутагт орос-япон хоёр дайтсан байхгүй юу” гэдгийг сонсоод хэдэн найзуудтайгаа алмайрч билээ… одоогийн оюутнуудад юу ярьж, юу зааж байгаа бол…

  10. Батболд says:

    Өнөөдөр улс тунхагласны баярын өдөр.
    Энэ засаг төрийн бодлогыг гайхаад байх юм, Монгол улс Манж, хятадын дарлалд огт байгаагүй юм шиг хандах юм, эсвэл Хятадын нэг хэсэг болгох гээд байгаа юм уу, бүтээн байгуулсан хамаг юмыг өмч хувьчлал нэрийн дор өөрсдөө залилан авч дампууруулаад, бүх зүйлээр хараат бус байсныг устгасан, өнөөдөр нийт хэрэгцээний 90 хувь нь гадны хараат байдалд байгаа шдээ.

    • Болд says:

      Тийм шүү бусдаас хараат байх тусгаар тогтнох гэдэг нь агуу ЧАДАМЖ гэдгийг хэн хүн бүгд гүйцэд ухаарваас зохилтой. Аливаа талаар “соёл, улс төр, эдийн засаг гэхчлэн” улс гүрний эрхэм ашиг хэзээд байсан бөгөөд байлгахад өвөг дээдсийн маань “уламжлал” “ёс заншил” үүц хөрөнгө “эрдэм сургааль” нэлээдгүй хувь нэмэр болж бгааг өнөө цагт бага мэдэрч /мэдэхгүй шахуу/ бгаа нь харамсалтай. Тэгэвч МӨНХ ТЭНГЭР оршин буй цаг дор МОНГОЛчууд, хорвоогийн ХҮН бүгд эсэн цэнгэлд хүрэх нь дамжиггүй гэж итгэдэг.

  11. Aldar says:

    1973-74 онд нефтны айхтар хямрал болсон. Дэлхийн Хөрөнгийн биржүүдийн уналт 45-75% хүртэл байсан ийм үед Монгол орон хямралыг харьцангуй мэдрээгүй, харин хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, гол бүтээн байгуулалт обьектүүдийг барьсан, эдийн засгийн өндөр өсөлтүүд гарч байсан. Одоо манайхны хямралыг боломж болгох тухай ярьдаг сэдэв маань энд туулсан практик түршлага байгаа. Брежнев нийт системийн эдийн засгийг удирдаж байсны хувьд тухайн үед зөв л менежмент хийсэн. Харин амьдралын сүүлийн жилүүд 1979 оноос эрчим хүчний хямрал дахин дэгдсэн. Түүний ажлыг үргэлжлүүлсэн хүмүүсийн үед алдааг эсвэл системээс хайх нь хэрэгтэй. Брежнев бусад удирдагч шиг онол гэхгүй өлсөх дайтахын зовлон, амьдрал талхын үнэ цэнийг мэдэрсэн аж ахуйч, өнөөгийн ойлголтоор менежер хүн байсан.

  12. Ганаа says:

    Яг тийм. Брежневийн үед Оросын ДНБ 3 дахин өссөн. ЗХУ Хаа-н бүтээгдэхүүнээр Европт 2, дэлхийд 2-т орж байсан. Энэ нь Оросууд 1984 онд өсөлтийн хурдцаараа Германаас 3 дахин, Японоос 1,7 дахин их байсан гэсэн үг. Энэ тоог би биш, танай “барууны” эдийн засагчид тооцож гаргасан юм…

  13. нэргүй says:

    Хуучин ЗХУ-д сурч байх үед маань Брежнев нас барж байсан. Тэр үеийн ЗХУ-д сурч байсан оюутнууд дотор Брежнев үхэхээр Монгол яах бол гэсэн бодолтой хүн надаас гадна хэдэн зуугаараа л байсан байх. Тэр хүнийг тахин шүтсэндээ биш яах аргагүй Монголд их юм хийж өгсөн учраас өчнөөн олон залуусыг нь ЗХУ-ын олон хотуудад сургах боломжийг тавьж өгч байсан учраас тийм бодолтой байсан байх. Судлаач Ганаа тантай яах аргагүй санал нэг байна.

  14. Anonymous says:

    bid sain muu har tsagaan tuuhteigee ireeduiruugee uragshlah uymsan

    • Ганаа says:

      Тэрийг чинь Монгол хүн Монгол ухаанаар дүгнэдэг юм байгаа биз дээ ?! Дандаа “гадаадаар” дүгнэсээр лавтайяа 400 илүү жил болж байна…

    • Болд says:

      Нэртэй зүстэй харагдчихаад үг-ээ сэтгэл-ээ бодол-оо тодорхой хэлэхгүй бол ерөнхийлөн шальчигнаж, дэмийрвэл солиорол ш дээ кк, нохойн гөлөг ч сар луу хуцаж муу сайныг дуулгаал урагшлаал бдаг доо хэхэ.

  15. Anonymous says:

    Ганхуяг гуай хэрвээ залуучууд хойч уедээ унэнийг хэлэхийг хусч байгаа бол сайнтай муутай авсан огсентэй нь бич л дээ. Унэндээ бол хуйтэн дайн коммунизмын емнед хил байсны тусгал гэвэл чихэнд арай ойр мэт. Бид юугаа алдсан юутай болсон билээ цагийн зуу буцаж эргэдэггуйтэй адил амьдрал ухардаггуй нь харин унэн болвуу.. Унэндээ хужаа орос 2 адилхан .

    • РАВДАН says:

      Орос манайхаас хэдэн жил хичнээн толгой мал , хичнээн тонн мах , хунсний ногоо ашигт малтмал туухий эд ямар унээр авч байсын бол Ганхуяг гуай мон манай монголд хувийн сууцтай машинтай аж ахуйтай хун хэд байлаа мон та одоогийнх шигээ амныхаа зоргоор бурсан бол ямар шагнал авах байсан бол . Мен манайд хичнээн тооны цэрэг зэвсэг техник манай орны херсийг эргуулсэн болон хичнээн их цемийн шаар хаягдал булсаныг хэлж чадахуу.. Нам дагаж найз нохдее ах дуусээ матаж хоолоо олж иддэг албан тушаалд горилдог оорийн ухаан хуч чадлаар амьдах чадваргуй социализмын халдвар одоо ч хэвээрээ ургэлжилсээр байгаа бегеед мед арилахгуй бололтой. Бидний хамгийн том алдсан юм хувь хун еерее еерийгее зев удирдан ажил амьдралаа авч явах чадварыг алдсан л байгаа юм

    • Ганаа says:

      Брежневээс өмнө “хувь хүн өөрийгөө зөв удирдан ажил амьдралаа авч явж” байгаагүй. Жалгын нэг тарж, мал дагаж байсныг үйлдвэр завод, сургууль соёлтой болгосон. Үүнийг орчин үеийн буюу үйлдвэржсэн нийгэм гэдэг юм. Равдан гуай Та түүхэн баримтыг няцааж чадахгүй. Постиндустриал нийгмийн онолыг унш…

    • Болд says:

      Түүхийг шүүж болно гээд ядчихсан өөрийгөө үнэнг олчихсон гэж яваа улс хөөрхий. ДАШБАЛБАР ах нэгэнтээ хэлэхдээ “бусад хүмүүс чамайг үгүйсгэж бхад өөрийгөө бүү бусадтай нийлж гээ л дээ” гэсэн шиг үр хүүхэддээ ХҮН амьдралынхаа алдаа тоочхоос илүүтэй сайн сайхнаа хэлж өвлүүлдэгтэй адил өнгөрсний мууг биш сайныг өртөөлөх нь ХҮНИЙ ЁС, МОНГОЛ УХААН юм даа.

    • Болд says:

      равдан РАВДААН орос манийг хожсон, хужаа шулсан дарласан, `АНУ` “ардчилал” нэрвэсэн гээл түмэн юм ярих УТГА үгүй. Судлаач ГАНХУЯГ ах сэтгэл зүтгэлээрээ бичсэн нэгхээн ТОМ нийлэлийн буланд өчүүхэн сэтгэгдлээрээ новшролгүй юмыг тунгааж цэцэглүүлэл дээ. Тэгж ярьвал өнгөрсний биш өдгөөгийн замналын балаг нүүрлээд хэцүүдэж бгааг ухаантай сэхээтэй монголчууд мэдийшд кк. Нарийн ярьвал орос “ахтай” бгаад олсон маань алдсанаасаа их буюу сүртэй юм ярьвал угсаа мэдлэгээ устгуулсан ч урагшлах ОРШИХ боломж УХААРАЛтай болж, МОНГОЛоороо үлдсэн минь ололт шүү.

    • b says:

      Orosd uguh 11 trebum dollarin uruu 50 saya dollaraar haasan. 90 onoos hoish uussen 11 terbum doiluriin uriig baruunihan 50 sayar haalguulahiig zuvshuruh uu ?

  16. haliun says:

    tanitai uneheer sanal niilj bna … Tand bayarlalaa tanii niitlelees uurt taalagdsan bolgonoo uuriin uhaarch oilgoson buhniig busdad hurgeiin huld urgelj uuriin FB deer postoldog gevch ter bolgon humuus oilgoj unshihig gusehgui yumdaa … hervee ta bolomjtoi bol Ленин bagsh , Сталин darga, Bas Tsedenbal dargiin tuhai uuriinhuu uzel bodloos huvaaltsaj hairlaach… taniig guneen hundetgesen Khaliun 😀 tand ajiliin undur amjiltiig husen eruuye !!!

  17. Ундрахбат says:

    Атар, бага газар, сэргэлт гэж ” бяцхан номыг нь хүүхэд байхдаа өхөөрдөн уншдагсан.
    Дайны жилүүд, хүнд бэрх зовлонг эр хүн яаж дааж, давж гардагийг үлгэрлэсэн хүн.
    Төр улс байтугай гэр бүлээ даахгүй, эхнэр хүүхдийн хэрүүлээс болоод архинд орж будаа болдог мань мэтийн эрс юутай ичиг..

    • Болд says:

      УДРАХБАТ сайхан нэр бна, үнэхээр үлгэр домгийн шидийг мэддэг идийг ойлгодог бидний үе өөрсдийгөө үгүйсгэж болохгүй шүү кк… Бүү мууг хэлж муухайг тоочиж архи мархи дурдалдаа лав би чамайг будаа болоогүй гэж ИТГЭЖ чадаж бна учир нь бид будааны хүүхдүүд биш шүү дээ хэхэ.

  18. Дорж says:

    Л. И. Брежнев гуайн засаглалын үед л дэлхий даяар намжмал байдал тогтсон юм шүү! Модун Сайн Хаан, Лю Бан нарын үе шиг…

  19. sukhee says:

    орос оросоо муулах нь дотоодын асуудал харин гадны хэн нэгэн муубал бух оросууд дургуйцэнэ тэгээд бодлого гэж ойлгоно. ур дун нь ард тумэнд тусна бензин гэх мэт …

  20. rentsen says:

    Brejnev Gumilyeviig yaasan bilee.

  21. Purevdavaa says:

    Ардчилал хүний эрхийг 1921 оноос хойш яриад явсан бол бүгд бичиг үсэггүй хүмүүс өдийд сууж байгаа. Аав ээж нар нь мал ахуйдаа найдаад хүүхдүүддээ бичиг үсэг сургах дургүй байсан улс. Бичиг сурах нь хүнд учраас хүүхдүүд ч өөрсдөө дургүй. Гуйж гувшиж, хүчээр шахуу сургаж байж л энэ улсыг өөд нь татсан. Бүдүүлэг балархай улс түмэнд эрх чөлөөг өгч болдоггүй юм. Ардчилалыг өгч болдоггүй юм. Тэд улам л залхуу болдог, тэд залхуурах хялбарчлах эрхээ л юун түрүүнд эдлэдэг.
    Ардчилал нь зохих улс үндэстэндээ л зохино, комунизм ч мөн адил. Хангайн хүнийг говьд амьдар гэвэл чадахгүй, Говийн хүнийг хангайд амьдар гэвэл чадахгүй. Түүнтэй л адил. Гэтэл таарахгүй байгаа зүйлийг манайхан хүчээр тааруулах гээд байна. Коммунизм тийм муу систем юм бол Хятад одоо яагаад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 2-т яваа юм бэ.

    Ер нь Монголчууд хэт туйлшрамтгай зан чанартай учраас Ардчилал гэгчийг юу болохыг ойлгоогүй байжийж хүлээгээд авчихсан улс. Шинэ юм хүлээгээд л авсан, тэр нь Ардчилал байж таарсан. Дэлхий дахинд өөр нийгэм шинээр тогтлоо гэхэд ойлгохгүй хэрнээ л дахиад авна. Тэр нийгэм нь улс оронд нь таарах зохицох эсэх нь хамаагүй, зүгээр л бусад улсууд нэвтрүүлж буй учраас л дагах ёстой. Өөр бусад улсууд гоё сайхан гээд байна, тэрнийг нь авъя л даа гэцгээнэ, тэгээд л болоо.

    • номин says:

      зөв “Бүдүүлэг балархай улс түмэнд эрх чөлөөг өгч болдоггүй юм. Ардчилалыг өгч болдоггүй юм. Тэд улам л залхуу болдог, тэд залхуурах хялбарчлах эрхээ л юун түрүүнд эдлэдэг.”

    • Болд says:

      ҮГҮЙ дээ яалаа гэж, бүдүүлэг балархай улс түмэнд БИД “МОНГОЛчууд маань нэгдчихгүй хэмээн найджийн шооо”. Дэвшил олгох нь зүй ч албадаж өгөх нь буруу бхоо. Угаасаа “Уг суу гал” маань жинхэнэ АРДЧИЛАЛ байхад “Democratic” гэж тэдний итгэсэн, сургасан, ухаан БОДОЛТОЙ “нийцэж” “тохируулж” “зохицож “амьдрах нь арчаагүй бөгөөд өөрийгөө хүн бишээ гэдэгтэй ижил шиг … Монголчууд туйлширдаггүй харин эцсийг нь шалгадаг л АРД ТҮМЭН. Хүний нийгмийн байгалын хөгжил дэвшилд нийцэж ОРШИХУЙгаа олдог тоо л МӨНХ ХӨХ ТЭНГЭР -тэй улс шүү дээ.

  22. nadad ter uyd hevlegdsen shinjleh uhaanii nomnuud ih taalagddag oilgomjtoi bas ikh sain orchuulgata mon shinjleh uhaani zognolt zohioluud nadtai sanal niileh mini uyiin zaluus bga bh gehde ihenh n bish Bi neeh nuudaggulde mini bodloor ter uyiin buteen baiguulalt bolon shinjleh uhaani hogjil odooginhoos ilu bsan gedgiig gehde terneese bolood communist nerte bolchood bhin . ene uyiin tuha mon hen bidend sana tavij bsan talaar
    bichij ogson tand bayralla 😀

  23. Балай says:

    Communism гэдэг үг нь ууг нь Communis гэдэг Латин үгнээс гаралтай Нийтийн, Хамтын, Нийтлэг гэх мэтчилэн утгатай үг байх.
    Гэтэл манайд лав л ихэнх залуучууд нь муусайн Коммунистууд гэж хараах нь элбэг. Хамт олонч, Нийтэч, бусдын төлөө байлаа гээд харааж зүхээд байдаг нь сонин.
    Харин эсрэгээрээ бэртэгчин, хувиа хичээгч, ашиг хонжоо хайгч байвал л адлуулахгүй болцон үе юм байна. Зах зээлийн нийгмээс хойш хамаг болохгүй бүтэхгүй зүйлүүдийг
    нөгөө гайхалтай ардчилал гэдэг нь бүгдэд нь эрх чөлөө өгцөн. Ингээд бүх юм задгайрангуут архидалт, хар тамхи, янхандалт. садар самуун, мөрийтэй тоглоом байж болох
    бүх л муу муухай зүйлс газар авлаа. Хүний мөс чанар ямар болтолоо доройтсоныг хүн болгон мэдэх байх. Ардчилал гээд үхгээд байдаг хүн сүргүүд энийгээ эрх чөлөө гэж нэрлэдэг.
    Хүн багаасаа ямар орчинд өсөж том болно тийм л үзэл бодолтой байх нь элбэг. Багаасаа холливүүдийн кино үзэж, барууны номоор бөмбөгдүүлж, CNN, BBC мэтийн барууны хэвлэл мэдээллээр
    угжуулж өссөн америкийг магтан дуулагчидийн арми бойжсоор л. Хүйтэн дайн буюу үзэл сурталын дайнд хэн нь илүү хэвлэл мэдээлэл ашиглаж нөгөөхөө доош нь хийж өөрсдийгөө дөвийлгөсөн нь ялах
    байлаа. ЗХУ-ийг Америкийн жийнс, кока кола, рок хөгжим унагасан гэх хошигнол ч байдаг. Америк кино, ном, мэдээ мэдээлэл дээр нь ЗХУ-г байж болох бүх аргаараа
    доош нь хийж, дэлхийн хүн амын үзэл бодлыг өөрчилж чадсан. Барууныханд толгойгоо угаалгацан, багаасаа угжуулаад өсцөн хүн сүргүүдийн армиуд Коммунист гэж хараах нь
    ойлгомжтой. Тухайн хүн хэдий чинээ Коммунизмийг зүхэнэ төдий чинээ тархиа Неолиберализмд угаалгасаны шинж. Энэ 2 системд 2-ланд нь сайн, муу бий. Маркс хүн л болсон хойно
    алдаж оножил таараа. Шашны хувьд буддийн шашиныг сайн судлаагүй мэт. Бүх шашинг үгүйсгэсэн нь манайд их хэлмэгдэлтийг авчирсаныг бүгд мэднэ. ГЭхдээ одоогийн
    манай Буддын шашин бол Ламын шашин болсон доо. Сидхартагийн тухайн үеийн сургаал номлол өнөөгийн Буддийн шашин 2 бол төрөл арилжаад утгаа алдсан. Үзэл сурталын дайны үед энэ тэндгүй
    байх Барууны тагнуулууд, бусниулагчид дайралт, зогсоо зайгүй тархиний угаалга болсон хэвлэл мэдээЛЛИЙН бөмбөгдөлтөн дор ямар улс орон дотооддоо цэвэрлэгээ хийх нь
    ойлгомжтой тэрийг зарим хүмүүс хэлмэгдэлт гэж нэрлэнэ. Алсан хядсанаа тоолвол 2 тал ялгаагүй л их цус ургасан. Өнөөдөр ардчилал, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон
    нөгөө АНУ маань дэлхийн номер нэг түрэмгийлэгч улс болсон байна. Олон ч улсыг бөмбөгдөж байна, олон ч газар цэргий баазтай, олон ч хүний цусийг урсагасаар л. Хүн төрлөхтөний түүхэнд анх удаагаа
    олон мянган хүний эсрэг цөмийн бөмбөг хэрэглэсэн улс. Неолиберализмд хүн алах олон янзийн арга бий. Шууд зэр зэвсгээр хөнөөх, хооронд мөргөлдүүлэх, эм тариа, хоол хүнсээр нь дамжуулж хүмүүсийг өвчлүүлэх, эдийн засгийн аргаар туйлдуулж, удаанаар өлсгөж алах.

  24. rentsen says:

    ter goyo geed bsan 80 aad ond chin Moskvad l jaal baraa bsan bolohoos Novo,Shavart yu ch bgaagui yum shuu. Baraa geheer hamgiin goyo n Finland chiher blaa.uur yu ch ugui oros oron kommunismd orloo geed tarhi ugaaj bsan.Odoonii huuhduud tiim ih kommunismd durtai yum bol hoid solongost ochood ajillaj amidarch bolno shuu dee.

    • Ганаа says:

      Элбэг дэлбэг байгаагүй нь үнэн, харин юу ч байгаагүй гэвэл арай сэрүүднэ. Манайд ч гэсэн 80-аад онд “турж үхчих” гээд байсан юм огт байгаагүй. Одоо дураараа “шаавал” хүн үнэмшинэ гэж бодож болохгүй ш дээ…

    • Болд says:

      Тэмээ гэхээр ямаа гэдэг эргүүнүүдэд юм хэлээд ч нэмэргүй хар толгойнхоо хэмжээгээр бусдыг нялдаг ч гэлээ бузар шүлсээ хүүхэд рүү нулимах дэнднээ. Ямар хүүхэд ямар коммунизмд хаана дурлаад бгаан?! одоогийн шудрага бус авилгач шулаач нийгэмд байж ядсандаа өнгөрсөн үеийн хамтач хүнлэг хүний төлөөх зүйлүүд сайн сайхныг ярьж хүсэмжилж бхад санаатайгаар собак царайлж сар луу боргох гөлөгнүүд байх газраа очоосой билээ.

  25. LYa says:

    Санал нэг хэдий ч, та мэтийн хүмүүс энэ мэтийн асуудлаар яагаад ийм хожуу дуугарч байгаа нь хачирхалтай, миний бодлоор молороо мэтийн та хөгшчүүл гэнэт ухаарсан мэт байгаа нь худлаа гарууд мэт санагдах, эсвэл одоо л хүмүүс уншиж харж ойлгох ярилцах тохиромжтой цаг болсон байж болох

    • Ганаа says:

      Би 20 жил “дуугарч” байна. Чи бага шиг хуц. Чиний саяхан “бичиг үсэг” сурсанд би буруутай биш ш дээ…

  26. Фэйсбүүкчин says:

    Ер нь 1950-1990 он яагаад ч юм хүн төрөлхтний “алтан үе” ч гэмээр юм уу байсан санагддаг. Тэр үеийн номнууд хамгийн гоё. Тэр үеийн кинонууд хамгийн гоё. Технологийн хөгжил, хүн чанар хоёр яг тэнцвэрээ олсон үе байсан юм шиг санагддаг. Тэгээд л 1991 оноос дэлхийн дулаарал гэх мэт асуудлууд хөндөгдөж эхэлсэн. Одоо юмс улам сайжраад, айфоон гарч ирээд байгаа мэт боловч айфооноороо хүссэн газраа фэйсбүүкдээд хүмүүс хоорондоо харилцахаа болисон. Монголчууд тэр үед нь харин амжиж хөгжөөд хөөрхөн хэдэн ном бичээд, кино хийгээд авчихсан. Одоо тэр хэдийгээ л уншиж, тэр хэдийгээ л үзэх юм даа, хөөрхий. За за шал өөр юм бичээд явчихлаа. Загнавал загна загна.

  27. GNS says:

    Юу үнэн гэвэл түүх үнэн. Юу худлаа гэвэл түүхийг зохиогчид худал. Тухайн үеийн Агуу Орос одоогийн орос 2 өөрөө шал өөр. Баабардировка одоо болимоор байна.

    • Ганаа says:

      Би “тухайн үеийн Орос” болон “одоогийн Орос” хоёр адилхан гэж хэзээ ч хэлээгүй. Чи битгий гүтгээд бай. Тэнэгээрээ гайхуулах утгагүй байдаг…

  28. Boloroo says:

    тэр үед Ганаа гуай одоогийнх шиг чөлөөтэй, солиотой сэтгэж нийтлэлүүдээ бичсэн бол лав шоронд орох байсан байх. Одоогийнх шиг л сая уншигчтай болохгүй байсан.

    • Ганаа says:

      Би “ардчилсан” засгийн үед шүүхээр шийтгүүлж, ажлаас 7 удаа халагдаж, намаас хөөгдөөд байна гэж “мянган удаа” хэлсэн. Намайг хулгай дээрэмтэй эвлэрсэнгүй гэж, түүнийг илчилсэн гэж шийтгэсэн. Би “ардчилал” нэртэй ийм утгагүй юмны эсрэг тэмцэж байна. Чи битгий миний өмнөөс мэдэмхийрээд бай…

  29. монгол хүн says:

    Одооны ардчилал шиг тэнэг систем нийгэм худлаа хөгийн юм байхгүй гэхдээ тэр үеийн коммунист засаг төр нийгэм сайхан байсан гэж байгаа бол маш том индүүрэл мал минь! Аль аль нь муухай балай мөлжигч дарангуйлал!

  30. Bat Khurts says:

    Ah ovoo itgel unemshil tutuuleh yum bichij baisnaa dund ni ijil huitstenuudiig doromjlood tsaash unshih sonirholiig min untraachih yumdaa.

  31. lkhagvaa says:

    Tanii bichsen ihenh zuil dr sanal niildeg ch ene der estoi sanal niilehguim bnaa. Brejnev bol tanii ued orosiin mynga myngan zaluusig frontru uhel ru yavuulj uharval buudna shu gd buu bariad ard n zogsoj bdg uls turiin ajiltan L bsn, Dainii ued yamar ch gavya baiguulagui hernee Zuvlult holboot ulsiin baatar tsoloor uuriigu 4 udaa shagnasan ner aldart durtai hiimel dur esgegch, odooginhoor horchin tiim l hun bsn gdg, WWII iin ued hamgiin ih gavya baiguulsan tsergiin janjid Zhukov, Rokossovsky nariin gavyag uur deer bichuleh gj zutgedeg bsn.gdg yamar sainda Aguu ih Zhukov 4 udaagin baatar Bolohod ataarhsanda uurigu 4 udaagin baatraar shagnaad nemed iluu garah gd socialist hudulmuriin.baatriig egnuuled zuudeg bsn gdg. Ug n.ter hun dainii ued yun frontod tsereg commandlaj taktik bolovsruulah tserguudin tolgoig nam gh hiisver zuiler ugaaj uhel ru tulhej bsn.nuhur

    • Ганаа says:

      1. Дайны үед аль ч арми тэгдэг юм. Германы болон бусад армид ч ийм явдал түгээмэл байсан. Дайн бол хүнийг хүчээр үхэл рүү явуулах хэлбэр мөн.
      2. Зөвлөлт гүрэн Брежневийн үед хамгийн хүчирхэг болсон ба одоогийн Оросын “цөмийн нударгыг” Брежневийн үед хийсэн юм.
      3. Нусаа ч арчиж чадахгүй байж дайны тухай битгий дүгнэж бай.

  32. Oros ah nariin hucheer yar tembuuneesee yaj salsnaa sanah heregtei, hereb ted tuslaaggui bol ta bid hun bolj torood ,odoo ingej dongodoj yabaach uu? ugui ch uu?

  33. 30-иад оноос улаан тарианы хүүхнүүд гээд , дараа нь хүүхдүүд болоод дууссандаг .Энэхүү сэдэвийн талаар бичвэл, нэн сонирхолтой урт түүх сөхөх болно ,яршиг цаашаа…

  34. ulamusukh says:

    Мундаг хүн байж дээ.Бид буруу ойлголттой байж.Ер нь сүүлийн үед манайхан сөрөг муу мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй шууд итгээд дэвэргэж,харин үнэн эерэг мэдээлэлд хэдэн ч удаа учирлаж сэнхрүүлээд ч олигтой итгэхээ болиод удаж байгаа ш дээ.Арай л байгаа шүү!!!

  35. радио реле-ний шугамыг бэлэглэснийг санаж байна. Үүний дүнд Ногоон нуур сумын өвгөн Бек УБ-т суугаа цэргийн хүүтэйгээ нүүр нүүрээ харж утсаар ярьж байсныг мэднэ. Тухайн үедээ техникийн гайхамшиг л байсандаа. Тэр жилүүдэд Монгол Улс мал тооллогоор 25 сая толгой малтай байсан ба энэ тоонд экспортод гаргасан 6-8 сая толгой мал, дотоодын хэрэгцээнд зарцуулсан малын тоо ордоггүй байсан. Ардчилсан хувьсгал ялсан үеэс мал экспортод гараагүй 13 жил болжээ. Жил бүр гадагшаа гаргадаг малаа энэ хугацаанд гаргасан гэвэл манай улс 78-104 сая толгой мал экспортод гаргасан байх ёстой. Өнөөдөр түүхэндээ байгаагүй хэмжээгээр мал өсч 45 сая боллоо гэх юм. Дотоодын хэрэгцээний малаа 13 жил тооцохгүй юм гэхэд экспортод гарсан байх ёстой 78-104 сая толгой мал хаачсан бэ?

  36. jonon says:

    ene buhniig unshaad tuuh bol tuuheeree l uldene hen ch tuuhiig uurchilj chadahgui Tarhinii aguulamj ni muiharaar uursdiiguu ardchilagch geh humuus odoo bolimoor bgaa yum ed nar 24 jiliin hugatsaand edgeer buurluudiin derged yu hiiv tegeheer neg yumiig neeh tomoor delhiig baildan daguulsan daitai yum yarina biz magtaad bainga jishee bolgodog amerik bidniig er ni yaaj giiguulsen yum be undesnii erh chuluunii huvisgaliin daraa mongoliin tusgaar tognoliig huleen zuvshuurch chadsan yum uu olon hunii tsusaar odoogiin mongol bii bolson gej bi boddog yum odoo 37 onii helmegduuleltees ih hun hort havdar avtiin osloor ungurch ene bol ard tumen ardchlal gej tuuhee muulj yarihaas uur yum hiij buruu ardchlaliig hugjuulj bui nuhduudiin buruu biz ee

  37. Батдорж says:

    баабар бол өөрийгөө Монголдоо дэндүү тэнэг хүн гэдэг нь ард түмэнд улам тод харагдсаар байна. баабар баярхүү мэтийн БОЛОВСРОЛГҮЙ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД бол дүүрэн байдаг хойно.

  38. tanya says:

    одоо хэдүүлээ түүх ярьж муудалцаад яахав дээ. Нэгэнт өнгөрсөн зүйл шүү дээ. Аливаа нийгэмд сайн, муу хоёр тал байдаг. Бидний хувьд ирээдүйгээ тунгаа бодож, зөв замаар улс орноо хөгжүүлэх нь л маш чухал шүү дээ. ИРЭЭДҮЙГҮЙ ХҮН ӨНГӨРСНӨӨРӨӨ БАХАРХАНА гэж нэг айхтар үг байдаг шүү дээ. ЗӨВХӨН ИРЭЭДҮЙН ТАЛААР ЯРИЛЦАЖ САНАЛ, БОДОЛОО ХУВААЛЦАЖ, ХЙИЖ БҮТЭЭХ НЬ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ…..

    • Ганаа says:

      Чи буруу ярьж байна. Түүхээрээ бахархдаг ард түмэн трээдүйг бүтээж чаддпаг. Мөн өнгөрсөндөө зөв шинжилгээ хийхгүйгээр ирээдүйг ярих боломжгүй. Тэгээд ч түүхийг би эхэлж яриад байгаа юм биш. Монголын либерал ардчилагчид юу ч бүтээж чадахгүй болохоороо түүхээр тоглож эхэлдэг…

  39. Б.Батбаатар says:

    Тэр социализмыг байгуулсан коммунизмыг тэмүүлж байлаа .Интернационализмыг бодит утгаар нь хэрэгжүүлэж байсан юм.Монголын ард түмэнд үнэн сэтгэлээсээ хайртай байв.БАМ.Социалист интеграц. СЭВ (ЭЗХТЗ ) гээд дэлхийн түүхэнд томоор бичигдэх зүй ёсны хүн.

Leave a reply to Saaral Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.