ШУДАРГА БУС ШУДАРГА ЁС

Баабар ахиад л тархи угааж эхлэв. Ахиад ямар ч “буруу байхгүй” аргаа хэрэглэв. Энэ нь ойлголтын системийг санаатайгаар дутуу тайлбарлах түүний “шалгарсан арга” юм. Бараг уйлмаар “зөв” бичих боловч түүний номлолын хор уршиг голдуу олон жилийн дараа илэрдэг учраас хамгийн хорлогчинтой. Энэ удаад би олон жил хүлээхгүй, хүлээлгэхгүй…
Монгол асуулт
Дээрэмчдийн хоёр бүлэг байжээ. Сүүлдээ хоёулаа нийлж дээрэм хийгээд олон жил болжээ. Гэтэл нэг бүлэг нь арай илүү давуу байдалтай болжээ. Тэр бүлэг нь энэ давуу талаа ашиглаад нөгөө бүлгээ хулгай дээрэм хийсэн хэргээр шийтгэнэ гэж сүрдүүлэх буюу энэ нь бодитой болж эхэлжээ. Энэ нь шударга ёс мөн үү ? Үүнийг шударга ёс гэж сурталчилж байгаа хүн өөрөө шударга хүн үү ? Нөгөө дээрмийн бүлэг нь дув дуугай байж байгаад бүгдээрээ шоронд орно гэж арай тооцсон юм биш биз дээ ? Энэ чинь олигархийн зодоон биш юм уу ? Энэ чинь “дайн” болон өргөжвөл яахав ? Зодооны дараа нөгөө бүлэг ялаад яг ийм үйлдэл хийвэл “шударга ёс” мөн үү ? Баабар үүнийг үнэхээр “шударга ёс” гэж баттай хэлж чадах уу ? Мэдээж чадахгүй. Ингээд ноён Баабарын “шударга ёс” сөнөж байна. Өөрөө шударга бус байхаар бичсэн юм нь хүртэл шударга бус байдаг юм.
Шударга ёс гэж юу вэ ?
Энийг би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл хүн төрөлхтний түүх бол шударга ёсыг хайсан түүх мөн нь ямар ч эргэлзээгүй. Одоо ч гэсэн хайсаар л байна.
Харин Баабар шиг “шударга ёс бол хууль” гэж хэлсэн хүн бараг байхгүй. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний хүрсэн ерөнхий нэг зураглал, ойлголт төсөөлөл байна л даа. Тэр нь миний ойлгосноор дараах байдалтай:
“Үйл хийгээд түүний үрийн харьцааг шударга ёс гэнэ. Энэ нь шашны утга мэт санагдаад байвал хүний үйл ажиллагаа хийгээд түүний үр дүнгийн нийцэлд тавьж буй шаардлага, “байвал зохих зүйл”, “байх ёстой зүйл” юм.
Энэ нь эрх ба үүргийн, хөдөлмөр ба түүний урамшуулал, гавъяа ба түүнийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг ба шийтгэл, хувь хүн, янз бүрийн социал бүлэг, давхрааны нийгмийн амьдрал хийгээд социал байр суурь, үүргийн (роль) нийцэл, эдийн засагт бол хязгаарлагдмал нөөцийг хуваарилж байгаад иргэдийн тавьж буй шаардлага зэрэг болно. Энэ мөн чанарын хооронд байх ёстой нийцэл байхгүй тохиолдлыг шударга бус явдал гэж үзнэ. Түүнчлэн ҮНЭН бол шударга ёсны нэг төрөл юм.”

Эндээс үзэхэд манайд ямар ч шударга ёс гэж байхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Гэтэл Баабар “яаж хэмжих” рүү оруулаад хүний толгой эргүүлж байна. “Хэмжихийн” тулд эхлээд түүнийгээ “байлгах” ёстой. Байхгүй бол “хэмжихийн” хэрэг юун…
Шударга ёсыг Аристотелээс эхлээд сэтгэдэг хүн бүр судалсан боловч Г.Спенсер, Ж.Локк нарыг илүү сайн судалсан гэж үздэг. Шударга ёсыг Аристотель анх удаа тэгшитгэлийн, хуваарилалтын гэж хоёр хуваасан. Энэ нь нийтийн эрх, хувийн эрх ч билүү эрх зүйн онолд ороод одоо болтол яваад байгаа хэрэг л дээ.
Энд ноён Баабар “харин тийм, шударга ёсыг зөвхөн хуулиар л хэмждэг байхгүй юу” гэж мэдэмхийрэх нь лавтай. Үгүй л дээ, хүн төрөлхтөн ингэж хэмжиж чадахгүй болохоороо үнэт зүйлс гэсэн багц ойлголт нэмдэг юм. Үүнийг захын оюутан мэдэх атал Баабар “мэдэхгүй” орхиж байна. Үүнийг л “тархи угаана” гэдэг юм.
Одоо хэдэн зарчим авч үзье.
Нэг. Хүн адилтгах системд буй үндсэн эрх чөлөөний хувьд тэгш эрхтэй байх ёстой.
Хоёр. Нийгэм болон эдийн засаг шударга бус байдаг ч гэсэн дараах байдаар зохион байгуулагдах ёстой: 1. Бүх хүн түүнээс давуу талыг ухаалгаар хүлээж болох, 2. байр суурь (positions), албан тушаал бүхэнд нээлттэй байх.

Энэ зарчим бол Баабарын “зарчмуудаас” тэс өөр байгааг бид харж байна. Яагаад гэвэл энэ бол Жон Ролз-ийн (John Bordley Rawls) “Шударга ёсны онол” гэсэн гайхамшигт номноос авсан болоод тэр. Шударга ёс бол хууль мууль гэж донгосоогүй л байгаа биз дээ.
Ацан асуудал буюу дилемма
Шударга ёс ямар “амарханыг” Баабар сайн мэддэг бол ямар хэцүүг дэлхийн эрдэмтэд мэддэг юм. Хэрэг болж магад гэж бодоод дилеммийг ацан асуудал гэж буулгав.
Жишээ авъя. Сократ хилс хэргээр шоронд оржээ. Түүний баян найз Критон түүнийг мөнгө төлж шоронгоос оргуулъя гэж ятгажээ. Орговол хилс хэргийг хүлээнэ. Үгүй бол хилс хэргээр шийтгүүлнэ. Сократ татгалзана. Үүнийг яриа хэлбэрээр Платон бичсэн бөгөөд үүнийг Критоны дилемм гэдэг. Энэ нь нийгмийн зөвшилцлийн нэн эртний хэлбэр гэж үздэг. Энэ чинь бараг 3000 шахам жилийн өмнөх явдал. Үүнээс болсон юм уу шударга ёсны асуудлыг голдуу шоронгоор жишээ аваад байх шиг санагддаг юм.
Цаашаа явъя…
Энэхүү дилеммыг 1950 онд Мерил Флад (Merrill Flood), Мелвин Дрешер (Melvin Dresher) математик Альберт Такер (Albert W. Tucker) нар нээгээд одоо болтол шийдээгүй юм.
Нөхцөл нь ийм юм: Шоронд нэг үед, төстэй гэмт хэргээр орсон хоёр хоригдол байна. Тэднийг хам хэрэгтэй гэж үзэх үндэслэл байгаа. Цагдаа тэднийг тусгаарлан хорьж дараах хувилбаруудыг санал болгоно: хэрэв нэг нь нөгөөгөө илчилж, нөгөө нь дуугай байвал илчилсэн хүн мөрдөн байцаах ажилд тусалсны учир суллагдаж, дуугай байсан хоёр дахь хүн дээд зэргийн 10 жил хоригдох ял авна, хэрэв хоёулаа дуугай байвал тэдний үйлдлийг арай хөнгөн зүйл ангиар зүйлчилж хоёулаа тус бүр 6 сарын ял авна, хэрэв хоёулаа бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгвөл арай хүндэвтэр тус бүр 2 жилийн ял авна. Ингээд хоригдлууд дуугай байх уу, мэдүүлэг өгөх үү гэдгээ өөрөө шийднэ. Хамгийн гачлантай нь нөгөө хүнээ яах гэж байгааг нөгөө нь мэдэхгүй. Ингэвэл юу болохов ? Үүнийг хоригдлын сонгодог дилемм гэнэ.
Хүн юм чинь ямар ч гэсэн өөрийн хоригдох хугацааг багасгахыг эрмэлзэнэ. Энэ тохиолдолд хүн шударга ёсыг сахина гэж бодож байна уу ? Ихэнхи тохиолдолд хүн шударга бус байхыг эрмэлздэг байна.
Баабар бол хууль байвал болно гэж байна. Хуцваа л байхгүй юу.
Энэ дилеммыг шийдвэрлэх гэж дэлхийн шилдэг оюун ухаантнууд толгойгоо гашилгаж байна. Математик загвар хийж тооцоод үзэж л байна, сэтгэл зүйн болон социал туршилт хийгээд үзэж л байна. Нэшийн тэнцэтгэл, Паретогийн оптимал гээд тоо моо болоод бараагүй хол явчихсан байна.
Хэрэв энэхүү дилеммийн нөхцлийг нийгмийн том системд олон удаа давтвал “нийгмийн сүйрэлд” хүргэдэг нь тодорхой болсон. Хэрэв ноён Баабарыг шоронгийн ийм нөхцөлд оруулбал хамгийн түрүүнд “шударга ёсоо” мартах хүн гэдэгт мөрий тавьсан ч болох байна.
Иймээс эрдэмтэд нийгмийн сүйрлээс зайлсхийхийн тулд нийгмийн зөвшилцлийн хувилбар, ойлголцлын шинэ загварууд дээр тооцоолол хийж байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтнийг шударга болгох гэж үйлээ үзэж байна. (Oskamp 1971, Reychler 1979, ялангуяа Dawes 1991 нарын судалгаа)
Үүнийг Баабар сайн мэдэж байгаа гэж би бодож байна. Тэгвэл яах гэж ингэж санаатайгаар бүдүүлэгжүүлэх, нэг тийш гуйвуулах, өрөөсгөлөөр тайлбарлах шаардлага байгаа юм. Энэ бол улс төр л байхгүй юу. Өөр юу байдгийм…
Баабарын санааг тайлахуй
Баабарын “Сөрөг хүчин гэж хорлон сүйтгэгчдийг нэрлэдэг үү?” хэмээх өгүүлэл сөрөг хүчнийг хүчнийг шүүмлэхээс эхэлсэн. Энэ бол болж байна. Улс төрч хүнд энэ зэргийн юм байх. Дараа нь шударга ёсны лекц эхэлсэн. Энд буруу юм байхгүй ч гэсэн түүний мөн чанарыг хэр зэрэг гуйвуулсныг Та бид дөнгөж сая авч үзлээ.
Тэгээд “хууль яс биелүүлэх” ёстой тухай ярьж байна. Бас л “зөв” боловч чухам энд л түүний стратегийн том алхам байна.
“Төрийн ганц ч ажил явуулахгүй улдан чангааж, хараан зүхэж, харлуулан гүтгэж, улайран эсэргүүцэж, хорлон сүйтгэнэ. Харж л байгаарай!”
Энэ ч мэдээж хэрэг. МАН ялсан байсан ч АН бас л ингэх байсан. Би наад хоёр нам чинь ямар ч ялгаагүй новш гэж хэлээд байхад Баабар үгүй ээ АН нь сайн гэж зориуд зүтгээд байгаад л бид хоёрын ялгаа байгаа юм.
Энэ бол олигархийн зодоон болж төр нурж буйн баттай шинж тэмдэг. Миний 1998 оноос хойш үглээд байсан системийн хямрал, 2004 оноос хэлээд байсан системийн задрал болж байгаа чинь энэ. Энд шударга ёс мос ямар ч хамаагүй, яагаад гэвэл монголын олигархид шударга хүн, нам ганц ч байхгүй.
Баабар цаашаагаа хаяагаа манаж байна:
“МАН муу улсаар дүүрчихсэн юм бишээ. Үүнийг буй болгосон институци нь өөрөө ийм юм. Сүүлийн хорин жил урьд байсан нам-төрийн тогтолцоог одоо болтол өөрчилж чадаагүй яваа улс шүү дээ, бид”
Сүүлийн 20 жилийн гавъяаг болохоор АН авдаг биш бил үү ?! Ноён Баабарын түүхийн болон бусад бүтээлээс 70 жил дарлагдаж, колоничлогдож, зовж зүдэрч байгаад бид нар л (?!) ардчилалд оруулж “цэнгэлийн манлайг олголоо” гэж сурталчилдаг байсан. Одоо тэгээд иймхэн юм болж таарч байна уу ?! Би зөвшөөрч байна.
Цаашаа…
“Бид энэхүү үзэн ядлаар өвч зэвсэглэсэн, өдгөө нэгэнт үзэл суртал огт үгүй болсон машиныг бүтцийнх нь хувьд үндсээр нь өөрчлөхгүйгээр цааш явах аргагүй. Хүндээ биш, гишүүддээ биш, цаад механизмдаа л хамаг учир бий. Одоо засгийн эрх барихаар болж буй шинэ хүчин ч энэ механизмыг эвдэхгүйгээр явбал өрөөсөн гутал нь болно. Тун удахгүй шавартаа жаргаж буй гахай болно доо.”
Хэдхэн хоногийн өмнө Баабар л “бид ялав” гээд дэвхцээд байсан ш дээ. Өрөөсөн гуталтай гахай болохыг нь мэдээд баярлана гэж баймааргүй юм. Мэдээгүй байсан бол надад хэлэх үг алга. Бид ялав гахай шиг орилохынхоо оронд сэхээтэн хүн шиг механизмаа ярьсан бол дээр байхгүй юу…
Цаашаа…
“Энэ бүх боловсон хүчнийг улс төрийн намаас бүрэн тусгаарлаж, хараат биш болгохгүй бол тун удахгүй Ардчилсан нам өөрөө түрүүний хүчнийхээ орыг залгагч, өв залгамжлагч болно”.
Төрийн боловсон хүчний бодлого найгаа алдаж, тамтаггүй болсон гэдгийг бүх монголчууд сайн мэднэ. Тэднийг намаас аль хэдийн тусгаарлачихсан, хуулиараа бол. Гэхдээ болдоггүй юм. Яг боловсон хүчний хувьд түс тас шударгаар хэлэхэд МАН арай илүү. Иймээс адгийн новшнуудийг л зайлуулна уу гэхээс дарга болох гэсэн дураакуудыг оруулбал “иргэний дайн” болно. Тийм дураакууд АН-д МАН-аас дутахааргүй олон байгаа. Ер нь төрийн боловсон хүчинд “шударга өрсөлдөөн” гэсэн ганц л нөхцөл хангавал болно доо. Гэхдээ энэ систем буюу АН, МАН байгаа цагт үүнийг чадахгүй.
Учир нь боловсон хүчний асуудал бол МАН-ын гэхээсээ ах дүү, танил талаа авдаг, “чихдэг” монгол менталитеттэй илүү холбоотойг хэлэх нь илүүц хэрэг. Энд намын ялгаа байхгүй. АН бол МАН-ыг орыг залгагч, өв залгамжлагч биш, харин хам хэрэгтэн, хамтран зүтгэгч мөн. Гэхдээ дээрэмчдийн “орлогч дарга” жинхэлж дээрэмчдийн “дарга” болж байгаа утгаараа бол “өв залгамжлагч” мөнөөсөө мөн. Тэгвэл Баабар ёстой “зөв” хэлсэн байна…
Цаашаа…
“Механизмаа үндсээр нь өөрчилж байж л бид хүчирхэг төртэй болно. Хүчирхэг төр гэдэг бол функционал үйл ажиллагаагаа төгс гүйцэтгэдэг машиныг хэлнэ шүү дээ.
Хуулийг энэ оронд хүн болгон сахин мөрддөг, зөрчигсөдийг нь хуульд зааснаар яс шийтгэдэг байж бид жинхэнээсээ Шудрага гэж ярих эрхтэй болно”.

Эхний өгүүлбэр зөв ч гэсэн мөрөөдөл л байна. Эрх баригч намын гол үзэл сурталч мөрөөдөл биш, биелэх юм ярих ярих ёстой.
Хоёр дахь өгүүлбэр “цэвэр” улс төр байна. Энд механизмаа өөрчилсний дараа хуулиа яс биелүүлэхийг ярьж байна уу, яг одоо яс биелүүлэхийг ярьж байна уу гэдгээ тодруулсангүй. Энэ нь:
Яг одоо биелүүлбэл Төв Цэнгэлдэхээ шорон болгоод бүх улс төрчдөө А-аас Я хүртэл жагсаагаад яг яс шударгаар шийтгэж болно. Баабарт ийм жагсаалт “бэлэн” байгааг би сайн мэднэ. Гэхдээ Баабар хэнийх нь нэрийг Ц.Элбэгдорждоо өгөхийг би мэдэхгүй. Ингэхлээр л Баабарын “шударга ёсонд” болон хуулиар яс шийтгэнэ гэсэн “зарчимд” эргэлзээд байгаа юм…
Шударга ёс бол ёс суртахуун болон эрхэмлэл хийгээд үнэт зүйлгүй бол хоосон үг байдаг. Цагаа тулбал би ч гэсэн “шударга бус хүн”. Яагаад гэвэл би энэ жижиг, хэврэг үндэстнээ дайсагнуулахгүй гэсэн эрхэмлэлийн үүднээс олон зүйлийг хэлдэггүй, ярьдаггүй. Монгол хүний сэтгэл зүй, зан араншинг би сайн мэддэг болоод ингэдэг юм. Ахиад л шууд хэлэхэд манай монголчууд их тэнэг ш дээ, нэг мангар нь хөдөлбөл яаж ч мэднэ. Би нэгэнт ингээд төрчихсөн болохоороо энэ мангар ард түмэндээ хайртай, тиймээс сайныг нь ч, мууг нь хэлэх үүргийг өөртөө сайн дураараа авчихсан юм. Эхлээд уурладаг байснаа одоо бол “дассан” шүү…
Энд Баабар баахан шударга ёсны онол монол ярьсан боловч түүнийг амархан тайлж болно. Баабарын “шударга ёсыг” тайлбал дараах байдалтай болно:
“Биднийг “юм” хийлгэхгүй бол яг хууль ёсоор шоронд хийнэ.”
Энэ бол шударга ёс биш, энэ бол орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил хөгжим юм. Энэ бол хоёр дээрэмчний бүлэг нэг нэгнээ сүрдүүлж байгаа хэлбэр юм. Ингэхлээр ард түмний хувьд үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй. Энэ бол бидний хэрэг биш. Шорондоо хэнийгээ хийнэ, алалцана уу яана, тэдний хэрэг. Харин дараа нь бидний хэрэг эхэлнэ…
Баабар шиг хуулиар ярина гэвэл надад ч гэсэн ярих юм их л байна. Гэсэн ч би ёс суртахуунаараа, монгол үндэстэнээ хамгаалах үүднээс өөрийгөө хязгаарлаж байгаа болохоос биш, хулгайч дээрэмчдийг мэдэхгүй буюу хайрлаад дуугай байгаад байгаа юм огтхон ч биш. Миний мэддэгийг мэдвэл миний ард түмэн шууд босно, гарцаагүй цус урсана, ингээд л би “доозыг нь” тааруулж хэлдэг юм. Үүнийг сул доройн шинж гэж үзвэл ёстой яршиг л байна…
Одоо наад “хуулийн дагуу” чинь арай хэтэрч байна. Үзэгдсэн харагдсанаа баривчилна гэж дайрдаг болж байна. Ухаандаа наад З.Баянсэлэнгэ гэдэг хүүхэн чинь ёстой шударгаар гарч ирсэн. Нээрээ шүү. Бараг хэн ч түүнийг анзаараагүй. Ер нь ингэхэд энэ сонгуульд жинхнээсээ шударга оролцсон хоёрхон хүн бий. Энэ бол З.Баянсэлэнгэ, нөгөөдөх нь бие даагч Г.Баасан. Одоо Та нар түүнийг “хууль” яриад “шударгаар шүүх” гэж байгаа чинь л инээдэмтэй байна. Нэртэйгээр нь Та нар “хуулийн цоорхойгоор гүйсэн” гээд хуулийн шинэ зүйл анги гаргачих л даа…
Н.Энхбаярын хувьд гэвэл түүний гэмт үйлдлийг “том”, “жижиг” гэж хоёр хувааж болно. “Том” гэмт үйлдлийн хувьд гэвэл Та нар бүгдээрээ холбоотой. “Жижиг” үйлдлийн хувьд гэвэл үнэн ч гэсэн “том”-оосоо хавьгүй хөнгөн гэмт хэрэг. Шийтгэж л таардаг байх. Ингээд Та нар алцганаж, тэнэгтэж байгаа чинь худлаа юу…
Монголын шилдэг сэхээтэн, хамгийн цэвэр улс төрч, ИЗНН-ын дарга Д.Энхбатыг бүхэл бүтэн хоёр жилийн турш зориудын зохион байгуулалттайгаар намтай нь, хүнтэй нь хорлон сүйтгэж байгаа нь чинь шударга ёс уу, Ц.Элбэгдоржийн “замыг засах” гэж Та нар ийм “шударга ёс” хэрэгжүүлж байгаа чинь худлаа юу. С.Оюун, С.Дэмбэрэл нарын урвагч, хорлон сүйтгэгчдийг үүндээ ашигласан чинь худлаа юу…
Та нарын “шударга ёс” гэж ийм л хөгийн ш дээ…
Эдүгээ засгийн эрх барьж буй болон түүнд нөлөөлж буй олигархууд Та нар “бүгдээрээ нийлж” байгаад Монгол орныг ийм хөгийн, шог байдалд хүргэсэн. Одоо элдэв янзийн “онолын тайлбар” гаргаж ноёрхлоо үүрд хадгалах боломж би Та нарт олгохгүй.
Та нар бол МАНАН, Та нар бол НАНАМ, Та нар бол сиамын ихрүүд, өөр юу ч биш.
Эдүгээ улс төрийн болон төрийн байгуулалтын гаж систем систем задран нурж байна. Энэ бол зүй тогтол бөгөөд түүний нуралтыг үзэл суртал хийгээд мөнгөний аргаар тогтоон торгоох боломжгүй гэдэг ганц л зүйлийг би баталгаатай хэлж чадна.

Цагаа тулбал надад ч гэсэн “нэрсийн жагсаалт” хангалттай байгаа. Мэдээлэл устдаггүй гэдгийг Баабар бас л мэдэхийн дээдээр мэдэх учиртай.
Тэрэн дотор мөн ч олон хүний нэр, “данс тооцоо” байдаг юм л даа…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

53 Responses to ШУДАРГА БУС ШУДАРГА ЁС

  1. Нацаг says:

    Баабарын ишлэлийг нь налуулж юмуу эсвэл налуулж зузаанаар бичиж ялгахгүй бол таны ноцтой хэлсэнтэй Баабарын баасыг хольж хэсэг будлив 🙂

  2. Зочин says:

    Юу үнэн бэ гэвэл:
    Ус ууж амьдрах нь үнэн (ус уух ёс)
    Энэ орчлонд нэгэн бие цогцосыг олж төрөөд буцах нь үнэн…
    Энэ орчлонд таниас үлдэх зүйл гэвэл үр удам чинь л юм шүү.
    Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаярын хийсэн үйлийн үрийг үр хойч нь эдлэх нь гарцаагүй.

  3. Anonymous says:

    Нацаг минь, бэлэн хоолыг ганц ч болтугай халбагадаж үз!

  4. Odloi says:

    Хүний уураг тархины хүчин чадлыг нэг үнэн мэтээс нөгөө үнэн мэт рүү шилжих чадвараар нь тодорхойлдог гэдэг. Үнэн байхгүй, харин энэ цагт аль нь үнэн байж болох вэ түүнийг л сонго гэсэн үг юм уу даа. Үүгээр ухвал Баабар хамгийн багтаамж багатай тархитан мэт. Ямар ч байсан түүний тархи хөрвөх үйлийг хийдэггүй юм шиг байгаа юм. Төгс нийгэм байхгүй гэдгийг мэдсээр байж нэг л нийгмийг улайран хамгаална гдг нь Улаан Коммунист гэсэн үг мөн бизээ. Тэр 1900 онд төрсөн бол 21 онд жинхэнэ улаан ком мөн байх байсан.

  5. tugs says:

    Гайхалтай дүн шинжилгээ байна, талархлаа судлаачдаа. Миний бодлоор эрт үеийн эсвэл дундад зууны үед алиа салбадай буюу жокер гэдэг албан тушаал улс бүрт байсан байх юм. Хааны дэргэд үргэлж байж, уран донгодож, алиалан марзаганах тэр алиалагч нар нь үнэн хэрэгтээ дайсны талд хүчин зүтгэгч бөгөөд үг бүрийнхээ дундуур (буюу далд утгаар) тархи угаалт гэгчийг ёстой маш чадварлагаар, алсын бодолтой гүйцэтгэж, хааны бодлыг бага багаар хордуулан, түүний шийдвэр гаргалтад нөлөөлж чаддаг, гаднаас нь харахад хамгийн дорой нэгэн юм шиг хэрнээ, үнэн хэрэг дээрээ хөзрийн хүн шиг л хамгийн хүчтэй, туйлын чадварлаг сэтгэлзүйч-ховсчид байдаг байсан байна. Яг иймэрхүү төрлийн нэг “алиа салбадай” манай оронд, бидний дунд ч гэсэн байгааг сануулж судлаач маань энэ нийтлэлдээ тун урнаар илчлэн гаргажээ.

  6. TSEG. says:

    yum unshdag, bichdeg hun tsaanaa uur avch ashgilsan jishee ishlel tun taalagdlaa. academic character tun undur yumaa. lekts unshij, hevluulmeer yum da. bayarlalaa tand

  7. Ганбаа says:

    Хамтран ярилцаад нэгэнт тохирсон тоглоомын дүрмээ л барьж ажиллах нь шударга ёсны нэг гол нуруу юм болов уу гэж боддог.

  8. gankhuyag says:

    Цаадуул чинь бараг өдөр болгон тохиролцож, өдөр болгон бие биенээ хулхиддаг юм. Тэгсээр байгаад нэг талаас хашир гэж бурхи шиг, нөгөө талаас ам гэж хошного болчихсон улсууд шүү дээ. Дээр нь толгойд нь юу ч байхгүй. Одоо бол бүр маанаг, юу ярьж хэлж байгаагаа ч мэдэхээ байчихсан. Судлахад хүртэл зовлонтой ш дээ. Ухаандаа “манай аваргуудыг” үзэл санааны ямар урсгалд багтаахыг энэ дэлхийн ямар ч институт ойлгож судалж чадахгүй. Тухайн өдөр “манай аваргуудын” толгойд нь юу орж, юу хэлэхийг хэн таах билээ ?! Эрхбиш би монгол судлаач тулдаа “монгол аргаараа” багцаалдаг болохоос…

  9. Snow says:

    Kk burhi shig sanaatai, Jorlon shig Amtai laitai zuirlesen, asuudliin gol yag end bgaa um bna. Tgd yamar garts bgaa we, jorlonguud zodoldood duusahiig ni huleegeel suuj bh uu?

  10. gankhuyag says:

    Наадах чинь надаас байнга асуудаг асуулт л даа. Үнэнийг хэлэхэд надад хувилбар бол байгаа. Тэгээд үүнийгээ нетээр хэлбэл одоохондоо ард түмэн ухаарч амжихаас өмнө олигархууд түрүүлж “ойлгоод” байдаг юм. Маанаг ч гэсэн эрхбиш төр барьж байгаа ухаантай учраас. Та нар л мэддэггүй болохоос би тун олон удаа санаагаа хулгайд алдаж байсан. Гэхдээ сэтгэл нь буруу учраас “зөв” хулгайлж чаддаггүй л дээ. Би ахиж олигархуудад “юм зааж” өгмөөргүй байна. Тэртэй тэргүй Та нар зүгээр л хүлээгээд сууж байгаа ш дээ. Нэг их миний үгэнд ороод тэмцдэг юм шиг илүү зүйл асуухаа боль л доо. Бие биенээ хуураад яахав. Харин ам ажил хоёр нь нийлдэг шинэ хүчин бүрэлдэж байгаа шүү…
    Snow-оо. Надад битгий гомдоорой. Чамаар төлөөлүүлж олон хүнд хэлж байгаа юм шүү, би чамайг хүндэлж явдаг…

  11. bi says:

    namuudiig taraah umsan battulgiig demjij an iig demjeed bdagiin iim humuus yamar 1 butsetgui namgui bol bodoj bgaagaa hiij chadahgui bolood namaar damjuulj hiihiig orolddog dalimd ni ooroo ch horogddog baih

  12. Соёмбо says:

    Ийм сайхан цагийг үзэх хувьтай хүн юм аа би чинь. Барууны үзэл суртлыг сурталчлан түгээгч Монголын олон үеийнхний тархийг угаагч оюун санааны алуурчин БААБАРЫГ шүүмжилдэг буруушаадаг бүхэл бүтэн баг хүмүүс өсөн өндийж сөрөн зогсож буйг харах хичнээн бахархал гэж санана.
    Бүхий л харийн үзэл сурталыг ҮНДЭСНИЙХЭЭ ҮЗЭЛ, ҮНДЭСНИЙХЭЭ ҮЗЭЛ СУРТЛААР шүүж үзэж тунгаан ойлгож туйлын үнэн гэж ойлгох ерөөлийг ЭХ ОРОН нэгтнүүддээ өргөн дэвшүүлье. Энэ бол хамгаас чухал.

  13. Соёмбо says:

    Судлаачийг 2 гараа 2 хөлөө өргөн дэмжиж байна. Агуу түүхтэй өвөрмөц түмэн олон бидний дундаас шандас сайтай энэхүү судлаач төрөн гарах нь нэг талаас зүй ёсны хэрэг бөгөөд нөгөө талаас бид нүднийхээ цөцгий мэт хайрлах учир нигуур байгаа юм.

  14. mymongol says:

    tugs-ийн коммент таалагдав. Вердигийн Риголетог дахиж үзмээр санагдчихлаа. Ганаа ахад: Бидний хэдэн залуус өнөөгийн хүүхэд, залууст зөв хандлага, үнэт зүйлс, үзэл санаа байх ёстой гэж боддог. Тиймээс өөрсдийн чадах хэмжээнд сургалт явуулж, томоохон үйл ажиллагаанууд төлөвлөөд байна. таны нийтлэлүүд бидэнд санаа, шийдэл өгч, урам зориг оруулдаг шүү. амжилт хүсэе

  15. Anonymous says:

    uneher ineedtei zuil bichhiimaa.. galzuu hunii udriin temdeglel yum uu ain… erguuuuuuuuuuuuuu ch nuhur yum daa

  16. gankhuyag says:

    Наад арга чинь хоцрогдсоон. 1990-ээд онд бол “явдаг” байсан. Одоо бол ёстой гонжгор нь. “Өвгөн партизаны яриа”-гаа больж үз…

  17. bathuu says:

    gaihamshigtai bichver gaihamshigtai niigem uls toriin hicheel tand danda talrhdag shuu

  18. Urnaa says:

    Үнэхээр тархиа угаалгасан түмэн олноо яах вэ? Энэ 2 намын хэн нь ч бай адилхан гэдгийг ойлгохгүй. Баттулга гээд байх юм аа. Олигархийн сонгодог төлөөлөгч мөн гэж бодож байна. Гол нь бичээд байгааг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийг яах хэрэгтэй юм бол доо. Яаж, хамгийн гол нь аль болох олон хүнд хүргэж, ёстой нөгөө тархины түгжээг нь мултлахыг эрхэм та юу гэж бодож байдаг юм бол доо.

  19. gankhuyag says:

    Олон хүнд хүргэхийг би яаж мэдэх юм. Би бол бичнэ. Бусад нь өөр хүмүүсийн үүрэг. Магадгүй чи ч байж мэднэ. Ингэхэд” би юу хийсэн билээ” гэж чи өөрөөсөө нэг асуу даа. Онолын хувьд мэдээлэл тайлбарлаж, түгээх чадвартай сэхээлэг хүмүүсийн 8-10 ойлгоход үйл явц аяндаа өрнөнө. Судалгаагаар энэ босго дөхөж байгаа. Үүнээс илүүг би нетээр хэлэх боломжгүй…

  20. Жонон says:

    Цөмөөрөө дүрэмтэй бая. Тэгээд дүрмээрээ л тоглоё. Хөзөр тоглохдоо, Шатар нүүхдээ тогтсон дүрэмээрээ л тоголдог тиймээс тэнд маргаан гардаггүй. Харин хэн нь тэр дүрмийг өөрт ашигтайгаар эргүүлсэн нь хождог.
    Тархи угаалгах нь хувь хүний асуудал Баабар биднийхийг угааж байна та бас л угааж байна. Эндээс би өөрийнхоо итгэл үнэмшлээр өөрийн ойлголтоо авна. Энэ нь бидэнд нээлттэй байгаа л өнөөдөрийн ниймийн сайн тал. Энэ систем нь буруу байгаатай санал нэг байна аа.

  21. gankhuyag says:

    Чи зарчим л ярьдаг хоосон толгой байна. Энд би шинжлэх ухаан ярьсан. Улс төрийн системийн шинжилгээ гэдэг нэртэй юм. Би шинжлэх ухаанд тогтсон дүрмээр тоглож байна. Би булхайцдаггүй. Тэгвэл чи дүрэм ёсоор “өөрийн итгэл үнэмшил”-ээ бич л дээ. Хэн чамайг боль гэмийм ?! Чамд байхгүй л байхгүй юу. Та нарт үлдсэн ганц арга чинь энэ л дээ, “хоёулаа адилхан тархи угааж байгаа” гэж цуурхал тараах. Пиар хийхдээ нүдээ сайн нээж бай, санууллаа шүү…

  22. bodogch says:

    ИЗНН-ийхний нууц их энгийн шүү. Тэд сая сонгуулиар намын жагсаалтандаа урьд огт харагдаж байгаагүй нөхдүүдийг дандаа том мөнгөөр оруулсан. Алтны компаний эзэд, Боди групийн төлөөний гарууд хүн бүр 500 сая төлж бөөн найдлага орсон гэсэн. Оюун, Дэмбэрэл нар хуйвалдаж мөнгөнөөс нь авсан сурагтай. Тэд намынхаа улс төрийн зөвлөлийн олон хүнд 10-20 сая төгрөг өгч амыг нь үдсэн. Энхбат эсэргүүцэж энэ гаруудыг сонгуульд авч орохгүй гээд тэднийг орхисон гэсэн. ИЗНН-ийнхэн Оюун, Дэмбэрлээ авч хаяхгүй бол сөнөх цаг нь ирж байгаа байх. Харин Энхбат гуйа яагаад дуугай байгаад байгаа нь сонин юм

  23. Snow says:

    uu, gomdoh yum yu baihav ee, harin tiim ersdel baigaag oilgoj bna, bas tiim shine ue garch irj bgaagaa gdgtei bol sanal neg baina

  24. mongolzuu says:

    өөө би л лав Баабарыг уншдаг, дуртай, хүндэлдэг. Бусдаас арай өөрөөр бас нэгийг бодогдуулсан нийтлэл бичдэг. Процессыг өөрийн үгээр тайлбарладаг зарим сэтгүүлчдээс л дээр гэж хувьдаа үздэг. yea 😀
    Таны бодлоор Бат-Үүл хэр хүн бэ? би тун дажгүй хүн гэж боддог. ИТХ сонгуульд ялсан нь зөв зүйтэй сонголт боллоо гэж бодож байгаа.

  25. gankhuyag says:

    Мэдээж, Баабар шилдэг нийтлэлч. Түүнийг би сэтгүүлчдээс доор гэж хэлээгүй. Би түүнийг “бүхэлд” нь биш, харин нэг л өгүүллийг шүүмжилж байна. Ингэж болохгүй юу…Бат-Үүлийн хэр хүнийг би яаж мэддэгийм, харин муу улс төрч гэдгийг нь мэднэ…Ингэхэд ер нь чи миний энэ хэлсэн ялгааг ойлгочихоод өмөөрсөн чинь дээр байх. Өөрөөр хэлбэл боловсролоо анхан шатанд хүргэ…

  26. Зоригоо says:

    Судлаач аа! Та манай чадвартай, оюунлаг сэхээтэн мөн боловч багаар ажиллах чадвар л танд дутаад байна даа. Ганц мод гал болдоггүй гэгчээр та энд хичнээн боож үхэх гээд нэмэргүй ш дээ. Таны үгийг энэ олигархиуд тоож авч хэлэлцэхгүй. Тиймээс та төлөвлөгөө бий гээд сууж байхын оронд үзэл бодол 1 хүмүүстэйгээ хүчээ нэгтгэн тэмцэх ёстой байх. Тэхгүй бол хүний нас богино. Таны бодол, таны төлөвлөгөө тантай л хамт дуусна. Олигахрууд хожоод л гарна. Мөн үү. Тэрнээс миний хувьд таныг хүндэлж явдаг. Танд таалагдахгүй бол битгий тэнэг новш, гахайгаар минь дуудаад унаарай даа. Гуйя!

  27. gankhuyag says:

    Ойлгож байна аа. Би “боож үхэж”, “дуусаад”, олигархууд “хожоод” гарах юм байна. Харин чи яахав ? Хожно гэж бодож байна уу ? Ингэхлээр чинь л нөгөө айхтар үгийг хэлэх ёстой болдог юм. Гэхдээ чамайг гуйсан болохоор хэлсэнгүй. За энэ бол логик тоглоом шүү !!!
    Би тэдэн хүнтэй, миний төлөвлөгөө тэрэнд байгаа гэж нетээр зарлаж болохгүйд учир нь байгаа юм. Надад маш сайн, шилмэл баг байгаа. Бидний тухай ямар ч мэдээлэл олигархуудад байдаггүй болохоор цаадуул чинь “хуучнаараа” бодож байгаа байхгүй юу даа… Ийм л байна…

  28. Монголхүү says:

    Яг яахыгаа мэдэхээ байсан хүмүүс олон байна шүү дээ. Бүүр арга барагдахдаа сүүлд нь энэ нь арай бага жудагтай идэж уудаг болохоор энэ нь арай гайгүй гээд УИХ-даа сонгож байна ш дээ. Бидэнд хүсэл тэмүүлэл, маргааш нөгөөдрөө бүүр цаашлаад үр хүүхдийнхээ ирээдүй, энэ Монгол улсаа гэсэн сэтгэл зүрх бүүр томоор яривал үндэсний эрх ашиг, сонирхолоо бодож чаддаг, түүндээ ч тууштай байж чадах хүчин, бүлэг, хамтлаг байгаа муу. Байгаан бол энэ бүхнийг сэрээж мэдрээж ухаараач гээд байгаа нөхдүүдийг яагаад сонсохгүй байна. Яагаад тархиа угаалгасаар л яваад байгаа юм бэ. Яагаад 22 жил хууртагдаж амьдарснаа үнэн гэж зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Яагаад хууртагдсанаа мэдэж байгаа ч цаашид засрах байх арай гайгүй идэж уудаг болох байх гээд хүлээгээд итгэл хүлээлгээд байгаа юм бэ. Бидэнд цаг хугацаа байна уу. Бид ухаарч сэхээрч дуусаагүй байхад биетээр байгаа хөрсөн дээрх доорх бүх баялгаа ухуулж төнхүүлээд сүүлдээ тархи толгой сэтгэхүйдээ байх ёстой Монгол эрх ашиг, Монгол зан заншил, Монгол ухамсар, бүүр энэ байг гэхэд өөрт байх ёстой амин хувийнхаа эрх ашгийг арчуулаад хуйхлуулаад шатаалгаад дууслаа шүү дээ. Бид одоо яах ёстой юм бэ, бид ингээд дуусах ёстой юм уу. Даанч дээ ….

  29. Соёмбо says:

    Хөрсөн доорх баялгийн тодорхой хэсэг өнгөрсөн хорвоо болоод байна аа. Тархин доторх үйл ажиллагаа , тархиар чиглэгдэх хандлага-үзэл бодол л хайран байна.

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ НЬ нэг талаас АНУ-н урдаас зэвсэглэл болон байгалийн баялгаар сөрж чадах дэлхийн хамгийн том газар нутагтай хүчирхэг гүрэн болох ОРОС болон АНУ-н өөдөөс эдийн засгаараа болон уламжлалт төрт ёсоороо сөрж зогсож чадах дэлхийн хамгийн олон хүн амтай хүчирхэг гүрэн болох ХЯТАД гэсэн хоёрхон хөрштэй нөгөө талаас МОНГОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХ СЭТГЭХҮЙД авцалдах Монгол улсын түүх соёл МОНГОЛ АХУЙГ цогц тусгасан бичигдмэл НОМЛОЛ СУРГААЛЬ ХЭРЭГТЭЙ БӨГӨӨД үүнийг МОНГОЛ ЭРДЭМТЭД ЯАРАЛТАЙ БҮТЭЭХ ШААРДЛАГА байна. Орчин цагийн хүн судлалын шинжлэх ухааны аргачлал судалгаа туршилтаар гаргаж авах ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ-аа бичигдмэл хэлбэрт оруулаад хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр завсар зайгүй завдал сэхээгүй тараах хэрэгтэй агаад үүнийг ХАРИЙН элдэв үзэл суртлыг таягдан хаях байдлаар анхнаас нь бүтээж зохион байгуулж байж бид оюун санааны боолчлолоос сая салж чадна.

  30. delgermaa says:

    minii tolgoini bantan ch gaigui um aa, Tani deer “MONGOLD songuul* l boldog” gedeg ugui umaa, MONGOLD BUH UM BOLJ baina, baruunii uzeltei baih uls toriin huchin het zuunii huchintei ewsedeg um MONGOLD l bolj baina daa, liberalizm, huvi hunii erh choloo, choloot zah zeel surtachlagch neg talaasaa, nogoo talaas Kommunist uzel sanaa yaj niileh uu??? Chig barimjaa, oilgolt er baihgui um baina

  31. delgermaa says:

    TEGEHEER MONGOLHUUD MONGOL uhaanaaraa l baisan deer um baina

  32. gankhuyag says:

    Энийг бид олон жил мартаж ирсэн л дээ. Бараг 100-аад жил. Одоо үзэл санааны хувьд сэргээн хийж болно, боломжтой. Ажиллаж байгаа. Харин элдэв үзэл суртлаас авах юмаа авна, гэхдээ суурь үндэс нь монгол байна…

  33. grandeura says:

    Энэ сэдэвийг нээгдэхээс өмнө өөртөө болон өрөөлд бичиж байснаа доор орууллаа.

    Шударга ёс
    Хүний ертөнцөд “шударга ёс” гэдгийг тодорхойлох нь цэгийг тодорхойлохтой адил хэцүү юм. Цэгийг тодорхойлж чадаагүй мөртлөө байнга ашигладаг шиг “шударга ёс” гэдгийг хүмүүс амьдралдаа байнга бий болгох гэсээр ирсэн. Бүр мөрдөхийг хичээдэг хэсэг ч байдаг. Юуг нь мөрдөж “шударга ёстой” амдаръя гээд байдгаа яг үнэндээ тэд мэддэггүй. “Шударгаар амьдрах” мөрдлөг гэж байдаг бол би лав итгэхгүй. Хайртай хүнийхээ төлөө хүн хүнээ хороож болдог “шударга ёс” гэж байж болно. Гэр бүл эх орныхоо төлөө олон зуун хүний амьдралаар тоглодог “шударга ёс” нэг талдаа байж байна. Өөрийнхөө төлөө бусдыг үл хайхрах “шударга ёс”, бусдын төлөө амиа золиослох ч бас “шударга ёс”. “Шударга ёс тогтооё” гэж орилж байгаа хүнийг хараад энэ ярьж байгаа зүйлээ ойлгож ухаарах чадалгүй нэгэн юм гэж бодоход хүргэдэг. Гэтэл бүгд л ам мэдэн “шударга ёс” гэж орилцгоодог. Шударга – Үнэнч байя энэ ч бас ялгаагүй ойлголт. Хүн болгоны тархинд үнэнч байх гэдэг ойлголтын хэмжүүр нь хоорондоо нэгээхэн ч адилхан байж чаддаггүй. Үнэнч – Шударга байхын хэмжүүр тогтоогоод ажил амьдралдаа хэрэгжүүлэх гээд байгаам шиг ярьдаг бол тэр жинхэнэ луйварчин, ямар ч тодорхойгүй “шударга ёс” гэдгээр өөрийгөө халхалсан тэнэг. Гэхдээ ихэнх хүмүүс тэднийг ухаантай гэж хараад байдаг нь харамсалтай.

    Шударга ёс гэж яг юуг хэлээд байгаам бэ? Гэхдээ би энэнд хариулт авахыг хүссэнгүй.

  34. gankhuyag says:

    Би мэдэхгүй гэж дээр хэлсэн ш дээ. Гэхдээ одоо хүрээд байгаа түвшинг нь бас хэлсэн. Жи: Нарыг хүн бүр мэднэ. Харин тодорхойл гэвэл бараг хэн ч чадахгүй. Яруу найрагч “орчлон ертөнцийг гийгүүлэгч”, нөгөө нь “халуун цөмийн урвал”, бас нэг нь “од” гэж ч магадгүй. Гэхдээ тодорхойлолтоос үл хамааран нар байж л байдаг, нарыг хүн бүр, хүүхэд ч хүртэл мэддэг. Шударга ёс энэ мэт бодитой байж л байгаа ш дээ. Практикт бол “ажлын тодорхойлолт” өгч, ингэсэн арга, аргачлалаа хэлээд л цааш явдаг ёстой. Энэ үйл явц тасралтгүй явагдана.
    Чи болон залуус Карл Попперийг уншвал зүгээр дээ…

  35. mongolzuu says:

    Шүүмжилж болох уу? Болно. Харин та өөрөө хүний бичсэн сэтгэгдэлийг сайн уншаад дараа нь “мэдрэлт”. Өмөөрсөн хүн алга, хувьдаа хүндэлдэг уншдаг л гэсэн болохоос таныг муулчихлаа гээд энд “боож үхэх” гэсэн юм биш. Бусад сэтгүүлчдээс илүү болохоор (миний үнэлэмжээр) нийтлэлийг нь би унших дуртай гэж санаагаа тодотгосон хэрэг.
    Бат-Үүлийг таныг мэддэг юм болов уу гэж бодоод асуутал мэдэхгүй гэж “хэдэрлэв”.
    Ялгааг ойлгохийн тулд өнөөдрөөс эхлэн эрчимтэй “анхан шатны боловсрол”-доо анхаарахаар би “шулуудав”.
    Зиа тэгээд амжилт Ганаа ахаа.

  36. grandeura says:

    Би хариулт авахыг хүсээгүй гэдгээ хэлсэн дээ… Зүгээр таны санаа минийхтэй төстэй юм.

  37. gankhuyag says:

    grandeura-д. Би ч гэсэн хариулт өгөхийг бодоогүй. Зүгээр л чи бид хоёрын яриа олон хүнд хэрэгтэй болов уу л гэсэн хэрэг. Чи энэ дээр бичсэн нөхрийг харж байгаа биз дээ. Бат-Үүлийг ямар хүнийг хүнийг “тодорхойл” гэж тэнэгтчихээд Баабарыг унших дуртайгаа гайхуулж байгааг нь харж л байгаа байх. Тэрийгээ өөрт нь хэлбэл болоо ш дээ. Үнэнийг нь хэлэхээр монгол залуусыг ихэнхи уурладаг юм. Яахав уурлаж л байг. Тэнэг нь бага ч гэсэн арилна биз. Би алив хүний сайн мууг бүхэлд нь “тодорхойлдог” хүн биш л дээ. Харин тодорхой тохиолдолд тодорхой алдааг бол хэлдэг хүн…

  38. Жонон says:

    Шинжлэх ухаан нь судалгаа шинжлэгээ хийж зохих үр дүнд хүрэн одоо байгаа дүрэмдээ шинэчлэл хийдэг болов уу гэж би бодож байна. Дүрэм нь он жилийн явцад үргэлж сайжирч засагдаж ирдэг, шинжлэх ухааны ачаар. Шинлэх ухаанаа хэдий чинээ судлана төдий чинээ сайн дүрэм зохиох байх. Алдаатай дүрэмээ засах нь зөв. Бүгд алдаатай байна гээд л байгаа. Хэрхэн засах талаар ярих бичих нь ховор юумдаа энэ хүмүүс

  39. gankhuyag says:

    Дүрмээ бараг бүгдээрээ мэдэхгүй юм чинь ямар юмных нь сайжруулах байхав дээ ?! Залуус Та нар сайжруулахын тулд сайжруулах юмаа мэдэж байх ёстой. Одоо би хувийн бодлоо хэлье. Одоо монголын залуучуудыг аргадах аргаар хүмүүжүүлэх хөг өнгөрсөн. Одоо бол Та нарын “чихийг нь мушгиж, хонгыг чинь хорсгох” хэрэгтэй. Хүн болгон аргадсаар байтал Та нар арай хэтэрч байна.
    “Үхсэн хойноо” юу ч мэдэхгүй, юу ч хийж чадахгүй хэвтэж дандаа солиордог, мэдэмхийрдэг өвчтэй балай амьтад болж байна ш дээ, Та нар. Ихэнхи нь шүү дээ. Хайран залуу нас ?! Уур чинь хүрнэ л байх. Гэхдээ үнэн бол энэ л байна. Үнэн бол шударга ёсны нэг төрөл гэдгийг мартаагүй гэж найдаж байна…

  40. grandeura says:

    Тиймээ залуучуудыг “сургаж” өгөх хэрэгтэй, аргадаж биш алгадаж…

  41. delgermaa says:

    niigmiin unet zuilsee ehleed todorhoilood, tuun deeree undesleed DURMEE gargah bish uu? Niigem n* bureldeegui baihad yaj unent zuils baihaw? yaj olnooroo huleen zowshoorson DUREM baih uu?

  42. gankhuyag says:

    “Муухай” нийгэм дотор “шинэ” үнэт зүйлс өөрөө гардаг, тэгээд заримыг нь уламжлалаасаа сэргээдэг юм. Яасан сайхан юм гээд бүгд хүлээн зөвшөөрнө гэж байхгүй ш дээ. “Дүрмийг” бол үйлээ үзэж байж хийдэг. Би үндэсний үзэл санаагаар оролдож байгаа гэж бараг сард нэг удаа хариулдаг…
    Манайхан их сонин ш дээ, дандаа “зарчим” асууна, дандаа “зарчмаар” маргалдана. Ингэж байгаад “хөгшрөх” улсууд байна даа…Би ингэж бодож байна, ингэж хийвэл ямар вэ, миний хийсэн, бүтээсэн, бичсэн энэ юмны алдаа, оноог хэлээд өгөөч гэхчлэн ХИЙХ тал руу, БҮТЭЭХ тал руу асуух хүн ганц ч гарахгүй юм байна даа. Уг нь юм хийгээгүй тохиолдолд “зарчим” ярих боломжгүй ш дээ. Битгий гомдоорой, Дэлгэрмаа, чи зүгээр л “жишээ” болж таарлаа. Одоо тэнэгүүдийг биш сайн улсуудаа загнана, энэ нь арай дээр байх…

  43. delgermaa says:

    miniiheer mongo shutsen, “huvi hunii erh choloo” gedgiig nen teruun tawidag, toriin orolcoog uguisgesen amerikiin unet zuils Mongold sain um awcharsangui shuu dee. Ger bulees ehelwel yasan um be? Mongol ger buliin unet zuils yu we? geed l ehel*e…Ganaa ahaa “UNET ZUILSee” todorhoiloh ni buruu bish uu dee, metgelceen, sanal bodloo cholootoi solilcoe bugdeeree. Huuchin bidend yamar unet zuils baisan be??? Al n* odoogiin cag yued niicehgui baina uu? Yamar martagdsan unet zuilsee sergeeh we?

  44. gankhuyag says:

    Би бодохдоо АНУ-ын үнэт зүйлийг “зарчмын хувьд” авч болно ш дээ. Харин авбал авсан шиг авах ёстой. Өөх ч биш, булчирхай ч биш болохоор л утгагүй болж байгаа юм. Тохирохгүй гэдэг чинь зөв л дөө.
    Үнэт зүйлсийг тодорхойлох, харьцуулах гэдэг санаа чинь тун зөв. Ах нь энэ чиглэлээр академик судалгаан дээр ажиллаж байгаа болохоор блогоор хэлэлцүүлэх зав муу байна. Надад 24 цаг үнэхээр багадаж байна. Блогоор хэлэлцүүлэг хийх нь сайн хэрэг ч цаг их алдана ш дээ. Үүнийг ойлгоно гэж санаж байна.
    Энэ том ажилд санаа оноо байвал хэлж байгаарай. Завсрын үр дүнгээр зарим нэг хэлэлцүүлэг явуулахыг бодно. Харин хатуу үгийг бүү мартаарай. Наад харьцуулалтаа чи өөрөө бичиж болно ш дээ…Энийг л юм хийнэ гэж хэлээд байна ш дээ…

  45. Anonymous says:

    Delgermaa chi USA uzel surtaliig mash sain todorhoilson baina. Unet zuilsee todorhoiloh gedeg bol hamgiin chuhal asuudal baidag yum. Chi busadtai sanal zoroldoj bolno sh dee. Hun bolgon ooriin gesen arga bariltai.

  46. B. Jamts says:

    Дээрэмчдийн хоёр бүлгийн тухай жишээ, шударга ёсны тодорхойлолт, Критоны дилемма энэ тэр гээд их сонирхолтой байлаа. “Эдүгээ засгийн эрх барьж буй болон түүнд нөлөөлж буй олигархууд Та нар “бүгдээрээ нийлж” байгаад Монгол орныг ийм хөгийн, шог байдалд хүргэсэн. Одоо элдэв янзийн “онолын тайлбар” гаргаж ноёрхлоо үүрд хадгалах боломж би Та нарт олгохгүй. . . ” гэх мэт зүйлс их таалагдсан тул орж ирж уншиж байхаар шийдлээ.

  47. dudunuma says:

    baabar tanii bichseniig unshdag l bxdaa bodvol
    unshaad yu gj boddog boldoo kkk

  48. Anonymous says:

    ta chin jiriin hun bish barag l burhan yum bish uu ee baldanlhamaa gej

  49. gankhuyag says:

    Чи битгий балайраад бай. Футурологи (ирээдүй судлал), системийн анализ, шугаман бус динамик, хаосын удирдлага гэхчлэн олон шинжлэх ухаан байдаг юм. Эдгээрийг мэдвэл системийн төлөв байдлыг цаг хугацааны интервалд маш нарийн урьдчилан хэлж болдог юм. Энэ бол бөө мөө, шашин машинтай ямар ч холбоогүй. Яг нийгэм, улс төрийн үйл явцыг бол би ямар ч лам, бөөгөөс илүү, маш өндөр нарийвчлалтай хэлж чадна. Тэгээд юу гэж ?! Чам шиг балай тэнэг юм байгаа биш…

  50. job says:

    БААБАР ГЭЖ ӨГӨР ТАЯГЫГ ЯАЯДАА БАЙЗ ДАНДАА ХУДЛАА ЮМ БИЧХИЙМ.ТИЙМ БИШЭЭ ИЙМ ГЭНГҮҮТ Л АЛНА ХАЙНА ОЛНО ГЭЖ СҮРДҮҮЛХИЙН ЯАНААА

  51. mongol zaluu says:

    за ахиухан юм унших хэрэгтэй сайн ойлголоо мэдлээ танд баярлалаа би эргэж ирнэ ээ

  52. smsr says:

    yanztai boljee. Mongol hun tuldaa l argiig ni olj bna gene uu. hhahaha. manai avarguudiig uzel sanaani yamar ursgald bagtaah geed bolohgui gene uu. hahaha. ter avarguudiig eniig unshaad yu gej bodoh bol. oilgoh bolov uu gej uu. hahahaha

Leave a reply to Anonymous Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.