ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 2
2012/03/15 18 Comments
Нэрт түүхч З.Лонжид, түүхч Ж.Өлзий нарын бичсэн “Шударга баатар Бавуужав” товхимлын нэгдүгээр хэсгийг үргэлжлэлийг толилуулж байна. Read more of this post
2012/03/15 18 Comments
Нэрт түүхч З.Лонжид, түүхч Ж.Өлзий нарын бичсэн “Шударга баатар Бавуужав” товхимлын нэгдүгээр хэсгийг үргэлжлэлийг толилуулж байна. Read more of this post
2012/03/11 18 Comments
ХХ зууны Монголын эх орончдын дотроос Бавуужав баатар өдрийн од шиг харваад өнгөрсөн жинхэнэ эх оронч билээ. Манай нэрт түүхч З.Лонжид, Ж.Өлзий нар энэ эрхэм хүмүүний тухай “Шударга баатар Бавуужав” номыг аль 1996 онд бичсэн билээ. Гэтэл элдэв балай юманд элбэг дэлбэг олддог мөнгө нь тэдэнд олдсонгүй. Ингээд зургаан жил хүлээсний эцэст зохиогчид номоо хасаж танан 2002 онд “царай муутай” товхимол болгон арай ядан хэвлүүлсэн билээ. Одоо энэ нь ч олдохгүй болжээ. Ингээд эл товхимлын нэгдүгээр бүлгийг уншигчдад толилуулж байгаагийн учир нь энэ мэт бүтээлч түүхчдэд ивээн тэтгэгч олдоосой, залуу үеийнхэн судлаасай гэсэн чин хүсэл билээ. Read more of this post
2012/03/06 30 Comments
Сонгууль дөхөөд энэ хоёр нам солиорч өгч байна. Сүүлдээ хачин хачин юм “санаачилдаг” болж байна. Read more of this post
2012/03/01 34 Comments
Сонгууль ойртсон биш, манайхны онолддог өвчин гаарав. Баруун зүүнээ “нотлох” гэж үйлээ үзэж байна. Ядахдаа хүний хэлсэн санааг “зөв” хулгайлж чадахаа байж. Гэтэл энэ дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Сонгуулийн хөтөлбөр энэ тэрдээ санаа оноо аваасай гэж үүнийг бичиж байна. Гэхдээ энэ ертөнцийн хамгийн хув хуучин Та нар “ойлгохгүй” л дээ. Харин монголын ард түмэн ойлгодог болцон ш дээ… Read more of this post
2012/02/28 12 Comments
Анх 1848 оны 2 дугаар сард хэвлэгдсэнээсээ хойш дэлхийг “эргүүлсэн” суут баримт бичиг болсон юм. Хуучин манайд энэн шиг элбэг “ном” гэж үгүй байв, одоо үүн шиг “ховор юм” алга болжээ. Капиталист системийн даяар хямралтай холбоотойгоор сүүлийн 4 жилд Марксыг уншиж судлах хэмжээ 8 дахин нэмэгджээ. Мөн барууны их дээд сургуульд марксизмыг судлах цагийг 2-3 дахин нэмжээ. Read more of this post
2012/02/22 9 Comments
Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна. Read more of this post
2012/02/16 18 Comments
Хүн төрөлтхний түүхэнд олон л чухал баримт бичиг гарсан биз. Гэхдээ дэлхийг орвонгоор нь эргүүлж, үзэл санааны үсрэнгүй дэвшил гаргасан хэдхэн агуу том баримт бичиг байдаг юм. Юу ч гэсэн тэдгээрээс хэдийг цувруулан нийтлээд үзье. Энэ бол эхнийх нь. Залуус Та нар болж л өгвөл алив “номыг” эх зохиолоос нь уншиж судлахыг хичээх хэрэгтэй л дээ. Энэ орчуулга маань тааруухан болсон байж магадгүй авч наад зах нь оюутан залууст маань хэрэг болно гэж бодож байна. Read more of this post
2012/02/13 10 Comments
IPO-г манайхны зарим нь айпоо гэнэ, зарим нь ийпоо гэнэ. Ийпоо нь арай “монголжуу” юм шиг байгаам. Алин байлаа ч гэсэн тэр компани ийпоо гаргаад ёстой “алаад хаяж” гэх мэт ярих. Монголын ийпоо бүгдээрээ шахам нүүрсний компанийх гэдгийг нэг муу мэдээд байдаг юм. Харин ямар хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэж, тэр нь Монгол Улсад ямар ашиг өгөх, тухайлбал өөрт нь ямар хамаатайг олонхи нь үл мэднэ. Тэгсэн атлаа “эдийн засгийн онол”-оор бол ёстой “нисээд өгнө”. Манайхны хувьд “онол хэтрэхээр оргүй болдог” гэсэн хэллэг яг таарна. Миний хувьд монголчуудынхаа нүүрсний мэдлэгийг нэмэх гэж ёстой үйлээ үзэж байна. Аналитик өгүүлэл бичихээр “загнана”, зураг үзүүлэхээр “уйдана”. Одоо хичээл маягтай юм орвол бас л загнах болов уу, яах бол… Read more of this post