ЗЭС БОЛ “ШИНЭ НЕФТЬ”

Сүүлийн үед АНУ-ын “Forbes” болон ОХУ-ын хэд хэдэн сайтад удахгүй болох зэсийн хомсдол, зэс болон ногоон эрчим хүчний суурь зөрчил, манай ОТ болон дэлхийн бусад ордын ач холбогдлын тухай маш олон өгүүлэл гарах болов. Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэлийг идэвхитэй хэлэлцэж байхад ганцхан манайд л “явган хэрүүл” хийгээстэй. Эх орон, үндэстнээ хөгжүүлье гэвэл зөвхөн энэ түвшинд сэтгэж үйлдэх ёстой.  Энэ удаад “Ногоон эрчим хүчний гол метал ховордож байна. Дэлхийд зэсийн төлөө тэмцэл хэрхэн өрнөж байгаа вэ ?”өгүүллийг орчуулан хүргэж байна. Сонирхож байвал нетийн хаанаас ч олж болох учраас сурвалжийг зориуд дурдаагүй. Үүнд үндэслэн бодож сэтгэж, үйлдэх асар их ажил байгаа ба үүнийг хийх эсэх нь Та бүхний мэдэх хэрэг…

Read more of this post

ЗАСАХ УУ, ШИНЭЭР ХИЙХ ҮҮ…

Сүүлийн үед төр засгийн бузар булай энд тэндгүй садарч байна. ЖДҮ-ээс эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС г.м. Ард түмний дургүйцэл жигшил, уур хилэн бадарч байна. Энэ нь манай улс төрийн систем ажиллах ямар ч чадваргүй болсныг илт харуулна. Одоо бол доодос нь уурлаж хилэгнэсэн, дээдэс нь яах аргаа олохгүй сууж байна. Энэ нөхцөлд манай улс төрийн системийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны үүднээс шинжлэх дүгнэж, “одоо яах вэ ?”, “юу хийх вэ ?” гэсэн асуултад хариу өгөх ёстой. Үүнд тус болох үүднээс онол-арга зүйн зарим асуудлыг товч хөндөе...

Read more of this post

АЖ ҮЙЛДВЭРЭЭ Ч, БАС СОЁЛОО Ч АВАРНА…

Ялалтын баяр болж байгаатай холбогдуулан дайны ялалтад маш их нөлөөлсөн “нүүлгэн шилжүүлэлт” хэмээх дэлхийн түүхэнд байгаагүй аварга их үйлсийн тухай товч өгүүлье.

Read more of this post

ГЭРИЙН ДААЛГАВАР: ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ…

Манайхан гэрийн даалгавар хэрэгтэй, хэрэггүй талаар маргалдаад олон жил болж байна. Гэхдээ аль алийг нь харьцуулсан, харшуулсан үндэслэл бараг үгүй. Би саяхан гэрийн даалгаврын сайн мууг харьцуулан жишсэн материал олов. Маш чухал материал учраас түүнийгээ орос хэлнээс орчуулан хүргэж байна… 

Гэрийн даалгавар өгөх практикийг хэвээр нь үлдээх үү, эсвэл бүрэн халах уу  ?

Read more of this post

ХӨШИГНИЙ ЦААДАХ ЗОДООН…

Уг нь өдийд УИХ-ын сонгуулийн ажил эхэлж, элдэв төрлийн реклам, гэмт хэргийн илчлэлт өргөн хүрээнд явж, улс төрийн байлдаан ид явагддаг байв. Одоо бол таг чиг. Олон нийт ч улс төрийг бараг сонирхохоо болив. Харин ил харагдаж байгаа юм нь нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны нээлттэй хэлэлцүүлэг, ОТ-н далд уурхайн нээлт. Энийг ч гэсэн нийгэм онцгой их сонирхохгүй байна. Ингээд өнгөц харахад монголын улс төр зогссон мэт санагдана. Гэвч улс төр хэзээ ч зогсдоггүй бөлгөө. Харин манай улс төр маш эрчимтэй явагдаж байна. Гэхдээ их далд, нууц, мөн тун өвөрмөц байдлаар явагдаж байна. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ЗУДНЫ СУРГАМЖ БУЮУ ҮЙЛДВЭРЖИЛТИЙГ ЮУНААС ЭХЛЭХ ВЭ ?   

Монголчууд улс төрийн чиг баримжаагаа их зөв сонгодог хэрнээ эдийн засгаа хөтлөн явуулах тал дээр их алддаг. Энэ бол уламжлалаа үл тоодог, хэт шинэ юманд яардаг үндэсний сэтгэлзүйн онцлогтой нь холбоотой байх. Ардчилсан хувьсгалаас хойш эдийн засгийн чиглэлийн алдаанууд улс орныг ядууруулах эхлэлийг тавьсан билээ. Шинэ үеийн хувьсгалчид шинэ нийгэмдээ огт бэлтгэгдээгүй байснаас эдийн засгийг сүйрүүлэв.

Read more of this post

НАМАА АВРАХ УУ, УЛСАА АВРАХ УУ ?

“Нүүрсний” жагсаал цуглаан тос хийсэн мэт гэнэт дүрэлзсэнээ бас л гэнэт намжиж, зогсонги байдалд оров. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж байна. Өөр яах ч билээ ?! Харин жагсаал цуглааны цаана өрнөсөн улс төрийн үйл явдал хийгээд өөрчлөлтийг бараг олж харахгүй байна. Түүнээс гадна бид төр засгийг дагнан яриад намын асуудлыг огт хөнддөггүй. Намын асуудлыг ярихгүйгээр төрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар товч өгүүлсү…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: НҮҮРСНИЙ ДАЙН…

Аливаа хувьсгал, эргэлтэд ялангуяа жижиг буурай орныход гадны нөлөө зайлшгүй тусдаг. Одоо жишээ нь “40 их наяд төгрөгийн хулгай хийсэн” тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаажин тарж байна. Тайваний хэвлэл үүнийг бүр ч сайхан монтажтай цацаж байна. Барууны агентлагууд “Ройтерс”, “Дойче велле”-гийн мэдээнүүд ав адилхан гарчигтай цацагдаж байна. Энэ бүхнийг нэгтгэх ганцхан газар бий! Тэр нь “Рио Тинто!” Олон арван их наяд, за больё хэдэн зуун тэрбумтай, түүгээрээ эрх мэдэл худалдаж аваад, системтэй сүлжээ байгуулсан хулгайчууд амархан буугаад өгчихгүй л дээ! Ёстой хазахаас бусдыг хийнэ!? Бүр хүн алахаас ч сийхгүй…

Read more of this post