БҮТЭЭН БАЙГУУЛАХАД ЭХЛЭЭД БОДДОГ

Бүтээн байгуулалт гэвэл Монголчууд ухаанаа тавиад туучих бололтой. Тийм юм байхгүй ш дээ. Ингээд Испаниар жишээ авсан өгүүллээ толилуулъя. Системийн шинжилгээ хийгээгүй ямар ч бүтээн байгуулалт боломжгүйг ухаарвал би ихэд баярлана. Энд Испанийн тухай мэт боловч Монголын тухай байгааг эрхбиш ойлгоно биз… Read more of this post

ДИАЛЕКТИК Л БАЙХГҮЙ ЮУ

Сүүлийн үед бүгдээрээ шахам синергетик гэж донгосох болов. Бөөгөөс эхлээд шинжлэх ухааны нэр зүүгсэд хүртэл ингэж ярих болов. Мэддэг “амьтан” гэж Монголд тоотой хэдхэн гэдгийг би баталгаатай хэлнэ. Хэрэв мэддэг байсан бол ядахдаа нэг удаа системийн анализ хийх байсан биз. Шинжлэх ухаанд хүртэл “моод” гэж байх бөлгөө. Ухаандаа зөрчлийг Маркстай хамт “устгав”, шог л байхгүй юу. Бас зөрчлийн диалектикийг “устгав”. Тэгээд ?! Оронд нь зүсэн зүйлийн новшийн “юм” гаргаж ирэв. Одоо тэр боломж нь дуусч байна. Ингээд бүгдээрээ гүн ухаан, танин мэдэхүй, ёс суртахууны мухардалд орсон нь тодорхой байна. Эсэргүүцсэн, шүүмжилсэн болгоныг марксист, ленинист, социалист, коммунист гэж хоч зүүн “айлгаж” “дарж авдаг” үе аль хэдийн өнгөрчихөөд байна. Ингээд орчин үеийн танин мэдэхүйн асуудлыг хөндсөн өгүүллээ толилуулж байна. Read more of this post

ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГ ЖАРГАЛАН

Манайхны эрүүл мэндийн систем ярьж байгаа нь ёстой эрүүл биш. Монголын эрүүл мэндийн салбар шиг дампуу юм хорвоод үгүй. Дассан сурснаараа л “систем” гэхээс биш, түүнд системтэй төстэй зүйл нэг ч байхгүй. Одоо шинэ систем бүрдүүлэхээс өөр арга байхгүй. Аргаа бараад гадаадын зарим системүүдийг харьцуулснаа толилуулж байна. Үүний дээрээс сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятад, Солонгос, Малайз зэрэг Зүүн-Өмнөд Азийн орнуудын системийг нэмж үзвэл тун олон юм мэдэж авч болох байх. Уг нь бол манайд эрүүл мэндийн системийг янзлах шиг амархан юм байхгүй л байхгүй юу… Read more of this post

ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОДЛОГО

Хоёр хоногийн өмнө буюу энэ арван сарын 24-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн газар “Хятадын эрчим хүчний бодлого-2012” гэсэн “Цагаан ном” гаргаж дэлхий нийтэд зарлав. Тэд эрчим хүчнийхээ өнөөгийн хөгжлийг шинжлээд одоогийн цаг үеийн дуудлагыг шинжлээд ирээдүйд баримтлах стратегээ зорилтоо “эрчим хүчний нөөцийг удаан хугацаагаар, тогтвортой, давшингуй ашиглах явдал” гэж тодорхойлов. Read more of this post

БНМАУ-ААС МОНГОЛ УЛС РУУ

Энэ төрийн байж байгаа царайг харахад зургаараа л явж байна. Аргаа ядаад энэ тухай талаар 2008 оны 1 дүгээр сарын 9-нд бичсэн өгүүллээ дахин толилуулж байна. Яахаараа гадаадад уншаад байдаг Монголд болохгүй байдгийн учрийг би ерөөсөө олдоггүй юм. Өөрийгөө боловсролтой гэх монголд тангадын хараал хүрсэн гэлтэй. Учир нь “нам төр” гэх өгүүллийг 3-4 мянгаараа уншдаг монголчууд энэ өгүүллийг 4 жилд ердөө л 300 удаа уншсан байгаа юм. Даан ч дээ. Манай эмээ хэлэхдээ тэр нь: “Өөрөө битгий мэт, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэсэн байдаг юм гэнэлээ… Read more of this post

ХӨШӨӨ БА ТУСГААР ТОГТНОЛ

Хориод жилийн өмнө Сталины хөшөөг нурааж билээ. Тэр үед бүх зүйл “ойлгомжтой” байсан. Коммунизмын бэлэгдэл болсон аймшигт дарангуйлагчийн хөшөөг нураагаад оронд нь ардчилал, зах зээл байгуулна гэж бид омог бардам хэлж чадаж байв. Одоо Лениний хөшөөг нурааж байна. Даанч оронд нь хэлэх юм алга. Коммунизмтай тэмцэнэ гэвэл түүн шиг инээдэмтэй юм байхгүй. Хамтран ажиллаж, хамтран хулгай хийчихээд ямар нүүрээрээ тэмцэх юм. Одоо Ц.Элбэгдоржийн “ардчиллын хоёрдахь давалгаа” гэсэн хөгийн үзэл суртлын төлөө ура хашгирах болж байна уу… Read more of this post

НЭР БИЧИХ ТУХАЙ

Энэ бол зөвхөн санал юм. Сүүлийн үед манай нэр бичих нэг л биш, будлиан гараад л. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэх мэтээр бичих явдал нэг л хуучраад байна. Норовын Алтанхуяг, Цахиагийн Элбэгдорж гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь бас л учир дутагдалтай. Наад зах нь энэ олон Энхүүдээ ялгахаа байж эхэлж байна. Манайд ижил нэртэй олон хүн бий. Тэгвэл яахав. Ургийн овог саяхан нэвтрүүлж цахим үнэмлэхэнд нэвтрүүлсэн боловч түүнийг хэрэглэж байгаа тохиолдол бараг үгүй. Энэ тухай л ярих гэсэн юм. Read more of this post

ХЯМРАЛ БОЛООД Л…

Саяхан Токиод ОУВС болон Дэлхийн банкны жил тутмын хуралдаан болов. Их л хүнд байдалд болох шиг болов. Манайд улс төр гээд хямрал анхаарах завтай хүн, “тэр муу” дэлхийн эдийн засгийг тоодог нам төр алга бололтой… Read more of this post