ХУВЬ ЗАЯАНЫ ТОХИОЛ

Саяхан МАН хоёр сонгуульд дараалан ялагдаж үхэх сэхэхийн дэнсэнд ирэв. МАН сүйрснээр монголын улс төрийн системийн задралыг хурдасгаж байна. Онол, чиг баримжаа, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагаа “бүгдээрээ л зөв” гээ биз дээ. Тэгээд “бүгдээрээ зөв” юм бол яахаараа ингэж сүйрдэг юм ? Үүнийг бодсон хүн байгаа юу ?! Read more of this post

МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ШИНЖЛЭХ УХААН ГЭДГЭЭ Ч МЭДДЭГГҮЙ

Саяхан миний хүндэтгэж явдаг нэр бүхий академич, доктор, профессор 131 эрхэм шинжлэх ухааныг “аврах” УРИАЛГА гаргажээ. Уриалга ч яахав байдаг л зүйл. Харин бичсэн зүйл нь хүн гайхмаар. Ийм нэр хүндтэй, ийм эрдэм номтой хүмүүс нь шинжлэх ухаанаа ингэж ойлгож, ингэж улс төр, үзэл суртал хийхээр чинь энэ улс ард түмэн нь яадаг байна аа гэж бодов. Дунд нь Баабар хүртэл орчихож. “Үзэл суртлыг” нь тэр нөхөр л “зааж” өгсөн юм болов уу гэж хардав. Ингээд хамтдаа шинжлээд үзье. Ичмээр л юм, гэхдээ яая гэхэв… Read more of this post

ТОВЧ АСУУЛТ-ТОВЧ ХАРИУЛТ

Саяхан европарламентын креационизмын тухай нэг тогтоол орчуулсан чинь манай шинжлэх ухааны эсрэг бүх хүчний хорсол заналыг төрүүлчих шиг бололтой. Монголын гүн ухаантан, хагас дутуу гүн ухаантан, бүрэн бүтэн мухардмал сүсэгтнүүд, төөрсөн ухамсартнууд дайрч, тэр нь улам ширүүсэх шинжтэй. Тэдэнтэй бол байлдана… Read more of this post

600.000

Өнөөдөр миний блогийн уншигчдын тоо 600.000 хүрэв. Саяхан л хагас сая болж байсан санагдана. Миний бичвэрийг уншиж надтай хамт байсан Та бүхэнд баярлалаа.
Олон хүн надаас Та блогоо хэний санхүүжилтээр хийдэг вэ гэж асуудаг юм. Би энэ блогийг аль нэг байгууллага, хэн нэгнээс сохор зоос ч авалгүй сайн дураараа хийдэг юм. Ингэж хэлэхэд олон хүн надад үнэмшдэггүй. Цаана нь “ямар нэг юм” байж л таараа гэж бодож байгаа нь илт байдаг. Гэхдээ л цаана нь юу ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна.
Read more of this post

КРЕАЦИОНИЗМЫН БОЛОВСРОЛД УЧРУУЛАХ АЮУЛ

Энэ үгийг манайхан сайн мэдэхгүй биз. Энэ бол “бүтээгч” гэсэн латин үгээс гаралтай бөгөөд шинжлэх ухаан хийгээд түүний тулгуур зарчмуудыг үгүйсгэдэг, түүний орыг эзлэхийг оролддог, тэгсэн атлаа шинжлэх ухааны нэр томъёог зээлдэж, оронд нь далд, нууц, шашинлаг үзлийг номлодог янз бүрийн сургааль номлолын ерөнхий нэр юм. Сүүлийн үед “шинжлэх ухааны креационизм” хүртэл гарсан. Үүнтэй соёлт хүн төрөлтөн тэмцэж эхэлжээ. Жишээлбэл, 2011 оны 4 дүгээр сард АНУ-ын Нобелийн шагналтнууд, тухайлбал, химийн 17, физикийн 17, анагаахын 8, нийт 42 алдарт эрдэмтэн креационизмын эсрэг нээлттэй захидал бичсэн юм. Энд толилуулж буй Европарламентын 2007 оны тогтоол бол энэ тэмцлийн агуулгыг илэрхийлсэн албан ёсны баримт болно. Энэ тогтоолын агуулга, зарчим, үзэл санаа манай хувьд ихээхэн ач холбогдолтой. Read more of this post

МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ХЭРЭГЦЭЭ

Судлаач хүн их сониуч л даа. Ер нь ингэхэд монголчууд нетээр юу сонирхдог юм бол гээд үзлээ. Гамбуушаас өөр сонирхож байгаа юм даан ч алга. Google хайлт хийгээд үзсэн чинь манай монголчууд хүйсээ солиулсан Гамбуушийг ихэд сонирхож, түүний тухай мэдээлэл 140.000 илэрцтэй аварга амжилт тогтоожээ. Илэрц нь ийм байхад хайж уншсан нь үүнээс хавьгүй олон байх нь мэдээж хэрэг. Монголчууд бүгдээрээ манин болчихсон юм шиг байна. Яагаад гэвэл монголчуудын амь амьдрал, хувь заяа ганцхан “хүйс солиулахтай” холбоотой юм байна… Read more of this post

ЧААВААС

Цаана чинь монголын улс төрийн гурван хүчин хүчин “хамтарсан” мэдэгдэл гаргав. АН, “Шударга ёс” эвсэл, МАН гурав гэнэ. “Энх тайван” тогтов уу гэсэн чинь үхсэн хойноо, бүгдээрээ анхан шатандаа боловсон хүчнээ удирдаж дийлэхээ байчихаад “хамтарсан мэдэгдэл” гаргаж байгаа юм байна. Тэнэг нь дэндэхээрээ өөрсөддөө хүртэл мэдэгдэл гаргадаг болсон юм байна. Чааваас гэж… Read more of this post

ШИНЖЛЭХ УХААН НААШАА, ЛУЙВАРЧИД ЦААШАА…

Сүүлийн үед Монголын ид шидтэн, зөн билэгчид арай дэндүү даварч байна. Телевизээр хүртэл солиордог болж байна. Зөн билэгч гэдэг нь экстрасенс гэснийг бөөндөж орчуулсан бололтой. Харин манайд бол бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, лам хувраг, далдыг харагч нэртэй мэргэжлийн луйврын олон төрөл мунхруулгын бизнесийн систем тогтож, манай нийгмийг муу дээр нь муухай болгож байна. Read more of this post