УИХ-ЫН ГИШҮҮН Г.УЯНГА: ШАНТААЖНЫ ТӨСӨВ БУЮУ ОДОО БҮГДЭЭРЭЭ ХААЧИХ ВЭ ?!

Одоо гишүүнээ халах гэж байгаа Р.Амаржаргалыг 2000 онд Ерөнхий сайдын албаа өгч байхад манай төсвийн орлого 295 тэрбум төгрөг байв. Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,655,158.6 сая төгрөгөөр баталсугай” гэж байна. Төсвийн орлого өдгөө 15 дахин өсчээ.
Гэтэл манай хүн ам энэ хугацаанд 15 хувь л өссөн. Амьжиргаа сайжраагүй, хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдолтой хэвээрээ, хүн амын өсөлтөөс үүдсэн төсвийн ачаалал 15 дахин нэмэгдээгүй нь тодорхой атал аанай л их наядаар алдагдалтай төсөв батлуулах болчихоод байна.
Read more of this post

ОЛОН УЛСЫН “АВИЛГА”

Манай улс авилгаар дэлхийд 2 дугаарт орж гэнэ. Энэ ч яахав, “ойлгомжтой” асуудал. Энэ “Transparency International” чинь манайд арав гаруй жил судалгаа хийж байгаа газар ш дээ. Манай авилга сүүлийн хэдэн жил дэлхийд 50-60 дугаар хавьцаа байнга явдаг байсан юмсан. Гэв гэнэт дэлхийн №2-оор “шаачихдаг” байна ш дээ. Манайхан үүнийг огт анзаарахгүй байна. Тэхээр олон улсын судалгаанд “нэг учир” байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

“ЗААГЛАСАН” АНАЛИЗ

МАН-ын Их Хурал болов. Манайхан энэ талаар системийн дүгнэлт хүсч байгааг би сайн ойлгож байна. Гэвч манай нийгэм-улс төр, сэтгэл зүйн хандлага, гаж зөрчилт байдал, хандлагын улмаас анализ хийхэд улам түвэгтэй болсоор байна. Асуудал анализ хийж болох болохгүйдээ биш, анализын зүйл болон хүрээ салаалж, олон нийтийн төсөөлөл төөрөлдөж, үүнээс болж би өөрөө “хэрэгт орчих” гээд байгаатай холбоотой юм. Энэ тохиолдолд өөр олон арга байдаг юм л даа. Үүний нэг нь “заагласан анализ” юм. Үүнийг хэрэглэх гээд үзье… Read more of this post

МОНГОЛЫН ТҮҮХЭЭС ЮУ ҮЛДЭХ ВЭ

Өнөөдөр Улаанбаатар хотын ой болж байна. Улаанбаатар нэрийн тухай манай залуус ихэд сонирхох. Энэ тухай болон ер нь түүхэн бие хүмүүс хийгээд түүхийг үнэлэх тухай өгүүлэх гэсэн юм… Read more of this post

МЭНДЧИЛГЭЭ, ИЛГЭЭЛТ ХОЁРЫГ ХАРЦУУЛАХ НЬ

Их Хурлаа хийж буй намд мэндчилгээ явуулах нь улс төрийн соёлын хувьд зайлшгүй үйлдэл, ёс заншил юм. Намууд энэ ёсоор үйлддэг боловч түүнд улс төрийн болон дипломатын тун олон ил далд санаа, утга агуулгыг илэрхийлж болдог. МАН-ын XXYII Их Хуралд АН мэндчилгээ, МАХН илгээлт явуулжээ. Энэ нь “ёс мэдэхгүй” хүмүүст хамаагүй мэт боловч тун гүн гүнзгий учир утгатай байдаг. Үүнийг хамтдаа шинжлээд үзье… Read more of this post

НАМЫН ИХ ХУРАЛ ЮУ ХИЙДЭГ ВЭ

Манайхан МАН-ын Их Хурлаас их зүйл хүлээгээд байх шиг. Ер нь ингэхэд энэ дэлхийн намын их хурлууд юу хийдэг вэ ?! Мэдээж мөрийн хөтөлбөр дүрмээ шинэчилнэ, батална, тайлан илтгэлээ сонсоно, төлөөлөгч нар нь үг хэлнэ, удирдах бүрэлдэхүүнээ сонгоно. Ийм л юм хийдэг биз дээ ?! Аль эсвэл үгүй юм уу ! Үүнээс “өөр юм” хийдэг их хурал гэж энэ дэлхийд байхгүй. МАН-ын энэ удаагийн Их Хурал энэ зүй тогтлоос гажихгүй гэж бодож байна. Харин бидэнд өмнө нь, “дотор” нь юу болсон, дараа нь юу болох л сонин гэж санана… Read more of this post

ХОЁР ХӨРШ ГАНЗАГА НИЙЛЭВ

Хятадад Оросын Д.Медведев, Энэтхэгийн Манмохан Синг, Монголын Н.Алтанхуяг гэсэн 3 Ерөнхий сайд зэрэг айлчлав. Хятадын “Жень миньжибао” сонин манай түүхэнд гурвын гурван ерөнхий сайд зэрэг айлчилсан тохиолдол байгаагүй гэж их хоржоонтой бичиж байна. Гэтэл Орост Си цинпин айлчилж байхад манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг “хоёр хүн уулзаж байхад маньд ямар хамаа байна” гэж хэлдэг хүн билээ. Одоо Орос, Хятад, Энэтхэг гурвын дунд 4 дэх нь болоод очихоороо том жижиг, хамаатай хамаагүйгээ ойлгоно байх. Ямар ч гэсэн Хятад, Орос хоёр юу бүтээснийг аваад үзье. Манай Ерөнхий сайд “дутахааргүй их юмтай” ирэх байлгүй дээ… Read more of this post

ӨНӨӨДӨР ЗАВААРАА ЮУ…

Манайхан ойрдоо Оюу Толгой яриад жигтэйхэн. Өмнөхийг нь мартчихсан гэдгийг би сайн мэдэж байна. Юун төлөө монгол судлаач бил ээ ?! Иймээс болоод өнгөрсөн зарим үйл явдлыг зарим нэг тайлбартай дахин хүргэж байна. Эрхбиш санах байлгүй ! Юмыг үнэлж дүгнэхийн тулд өмнөх юмаа хоолтойгоо холиод идчихгүй байх хэрэгтэй гэдгийг би ахин дахин сануулж байна. Яагаад гэвэл намайг юм ярих гэхээр хажуугаас тас харанхуй нөхдүүд дайрч орж ирээд үймүүлээд тэнэгтээд байдаг болохоор чинь ингэж байгаа юм. Тэдний “цээжний бан” надад ямар ч хамаагүйгээс гадна монголчуудад гай болдог юм л даа… Read more of this post