ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ…

Энэ мэдээ 1923 оны 4 дүгээр сарын 29-нд Монголын цахилгаан мэдээний агентлаг “Монта”-гийн хураангуй сэтгүүлийн № 96-д гарч байсан юм. Өнөөгийн “Монцамэ” агентлаг л даа. Одоо энэ мэдээг нэг уншаад үз дээ. 100 жилийн дараа хэр их өөрчлөгдсөн байна… Read more of this post

ТЕХНОЛОГИЙН ДАЯАР ХУВЬСГАЛЫН ТУХАЙ

Бид технологи ярих цаг болсон. Үүнийг системтэй ярихгүй бол болдоггүй юм. Иймээс бараг оюутнуудад зориулсан энэхүү өгүүллийг толилуулж байна. Мэддэг хүмүүс ч гэсэн хааяа нэг “мэдлэгээ цэгцэлж” байвал тун зүгээрсэн. Үүнийг би зохиосон гэхээсээ илүү системт чанараараа их сайндаа орох олон бүтээлээс авсан юм. Манайх технологийн хувьд “сармагчин болтлоо” хоцрогдсон гэдгийг “хөгшчүүдэд” ойлгуулах гэсэн юм. “Барууны технологиор” надад гайхуулж онгирох нэг хэрэг, Монгол Улсаа хөгжүүлэх өөр хэрэг гэдгийг зарим залуучуудад ойлгуулах гэсэн юм. Мөн технологийн талаар баримтлах үндэсний бодлогыг “технологичид” биш, тэр мэргэжлийн эрдэмтэд биш, харин “өөр хүмүүс” хийдэг юм гэдгийг ойлгуулах гэсэн юм… Read more of this post

МАН-Д ЧАДАХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА…

Давхар дээл тайлах асуудал нуран унав. Энэ бол монголын улс төрийн стратегийг шийдэх асуудал байсан юм. Мэдээж Монголд ямар ч стратеги хэнд ч байхгүй учраас би улс төрийн шинжлэх ухааны заншил ёсоор “стратеги” гэж нэрлэж байна. МАН олон жил санаж мөрөөдсөн юмаа өөрөө нураав. Read more of this post

АРГАГYЙ АМРАГУУД

Түүх давтагддаг гэдгийг Та үүнийг уншаад ойлгох болно. Энэ өгүүллийг би одоогоос бараг арваад жилийн өмнө буюу 2005 оны 4 дүгээр сарын 1-нд “Эх орон-Ардчилал” эвсэл задрах үед бичиж тэр үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонинд” нийтэлж байсан юм. Олон хүн намайг 2008 онд ganaa.mn блог нээгээд “бичиг үсэг сурсан” гэж ойлгодог, үүгээр би түүнээс хавьгүй өмнө бичиж байснаа нотлохыг хичээв. Энэ өгүүлэлд банк, хуйвалдаан гээд одооны бүх юм байгаа. Мөн гарч буй хүмүүс нь бараг бүгдээрээ одоо ч гэсэн хуучин улс төрөө хуучин аргаараа хийгээд давхиж яваа нь үнэхээр гайхалтай. Монголчууд ийм хүмүүсийг энэ олон жил байлгаад залаад байдаг нь бүр гайхалтай… Read more of this post

ХЯМРАЛЫН ГУРВАН ШАЛТГААН

УИХ дээр ч, Засгийн Газар дээр ч, гудамжинд ч “хямралын шалтгааныг” ярьж байна. Гэхдээ олохгүй байна. Иймээс тэрхүү маргааныг шийдэхэд нэмэр болгох зорилгоор энэхүү аналитик өгүүллийг толилуулж байна. Уг нь цуврал өгүүлэл бичих санаатай. Гэвч “онолдоод” загнаад байвал заавал үргэлжлэлийг бичих албагүй… Read more of this post

ХӨРШҮҮДИЙН НАЙРСАЛ БА ХҮЙТРЭЛ

Манайхыг мөнгөтэй мөнгөгүй гэж заваарч байх хооронд эргэн тойронд олон л юм болж байна. Энэ тухай бяцхан эрэгцүүлэл өгүүлсү… Read more of this post

СҮҮЛЧИЙН ГЭРЭЭ

Түншлэлийн гэрээний эх ноорог гэгч зүйл хэвлэгдэв. Түүнийг О. Цолмон МАХН-ын өмнөөс бичиж АН-тай байгуулах гэж буй хэмээн тайлбарлаж байна. Хамгийн гол нь үүнийг хуурамч бичиг хэмээн цуурхаж байна. Ямар ч гэсэн шинжлээд үзье… Read more of this post

АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ

Дэлхийн эдийн засгийн байдал ч, эрчим хүчний байдал ч нэн хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг Монголоос бусад нь анзаарч маш хурдан арга хэмжээ авч байна. Тэд бодлогоо өөрчилж байна, дасан зохицож байна, шинэ арга зам хайж байна. Монгол л тэнэгээрээ юугаа зарж, мөнгө олдог билээ гэсэн ганцхан юм бодож байна. Ингэхээр чинь ажил үйлс бүтнэ гэж байхгүй л дээ… Read more of this post