Саяхан 2012 онд Александр Рар “Путин хаашаа явах вэ ? Хятад Европ хоёрын дундах Орос орон” (Куда пойдет Путин ? Россия между Китаем и Европой. ОЛМА. М. 2012) ном бичсэн юм. Энэ ном Европ болон Орост тэр дороо л бестселлер болж билээ. Тухайн үед нь би энэ номыг олж аваад орчуулах тухайгаа хэд хэдэн хүнд хэлсэн боловч зохиогчийн зөвшөөрөл авах, ивээн тэтгэх хүн олох гэхчлэн олон бэршээлтэй тулгараад чадаагүй юм. Энэхүү Александр Рар бол оросын цагаач гаралтай, Германы иргэн, олон улсын сэтгүүлч хүн юм. Тайваньд төрсөн гэж байгаа. Оросын асуудлаар мэргэжсэн Германы нэртэй сэтгүүлч юм. Миний ойлгож байгаагаар А.Рар Путинд бодит үнэлгээ өгөхийг оролдсон барууны цөөн мэргэжилтний нэг юм. Гэхдээ Рарын дүгнэлт Оросын албан ёсны болон орос дүгнэлтээс нэлээд өөр байх нь мэдээж хэрэг. Барууны хүн бол барууны л хүн байдаг. Гэхдээ Рар алд дэлэм алдаагүй, голч дүгнэж чадсан. Харин тэр номонд дундаа өөрийн үзэл санааг хавчуулахад юу нь буруу байх билээ. Уг нь Александр Рарын эл ном маш сонирхолтой ч энэ удаад номын 2 дугаар бүлгийн ганцхан зүйлийг (параграф) орчуулан хүргэж байна. Read more of this post