ЗОЛИОС БА ХҮЛЭЭС
2015/01/10 29 Comments
Сүүлийн үед энэ засаг төрийн явдлыг мэдэх хүнгүй болов. Манайхан төсөв хэлэлцэж тоон дунд толгой эргэж гүйцэж байна. Угаасаа монгол хүн гурваас дээш тоо хэлэхээр толгой нь эргэдэг гэмтэй. Үүнийгээ маргааш нь баараггүй мартах бөгөөд тэгээд “сайхан тоо” хэлсэн хүнийг дагаж хошуурдаг өвчтэй. Ингээд бүгдээрээ “тоо” ярихаар бүгдээрээ дүүрдэг заншилтай. Энэ тохиолдолд тоо ярьж байгаа засаг нь ч, шүүмжилж байгаа УИХ нь ч гэсэн толгой нь эргэх бөлгөө. Иймээс гаднаас нь анализ хийж өгөх нь монгол судлаач миний үүрэг болой. Read more of this post