Г.УЯНГА: СИСТЕМ БА СЭДЭВ
2020/02/26 6 Comments
Би заримдаа боддог юм. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол гэж…
Хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх асар их амбицтай, хувийн ямар ч бизнесгүй залуусыг шилж авчирч яамдаа удирдуулаад, зөвлөхөөр нь Монголын хамгийн сайн мэргэжилтнүүдийг шилж авчирч ажиллуулаад ганцхан арван жил тасралтгүй бодлого явуулахсан гэж… Гэвч ялсан намын үй олон гишүүд намын дарга-ерөнхий сайдаасаа ажил нэхэж зовоодог тул, “Бидний хүчээр Ерөнхий сайд болчихоод хаа хамаагүй хүнд албан тушаал өгч бидний доромжиллоо” гээд гомдогсод бүгд нийлж түүнийг унагах төлөвлөгөөндөө орох тул боломжгүй. Систем дэмжихгүй гэсэн үг. Read more of this post