Шинжлэх ухаан гээч юм бараагүй хол хөгжөөд явчихжээ. Зарим нь шинжлэх ухаан “зогсчихсон”, “мухардчихсан” гэж дүгнэх. Бидний мэдэх уламжлалт шинжлэх ухааны салбарууд цоо шинэ төлөв байдалд орж, эдүгээ шинэ зүйлийг олон шинжлэх ухаан хавсарч, нийлж байж хийх болжээ. Цоо шинэ “багц” шинжлэх ухаан үүсч байгаа олон шинж илт байна. Түүний тэргүүн эгнээнд нь яваад байхгүй юмаа гэхэд ядахдаа бараагий нь алдчихгүй явбал зүгээр юмсан гэж бодоод энэ өгүүллийг аль зун орчуулсан юм. Улс төр, эдийн засаг, ашигт малтмал гэж байхад юуны чинь шинжлэх ухаан гэж хэлэх хүн байвал Та бид “тулга тойрсон яриа”-наас заавал холдож сэтгэлгээгээ шинэчлэх ёстой гэж би хэлэх байна. Үүнтэй төстэй, нэгтгэн дүгнэсэн бүтээл үй олон буй ч энэ өгүүлэл шиг товч бөгөөд ойлгомжтой өгүүлсэн нь тун цөөхөн. Харин зохиогч нь орос хүн учраас бараг л хамаг юмыг оросууд нээчихсэн мэт хандсан тал буй. Гэхдээ тэрийг нь хаячихсан нь дээр л дээ…
Зарим хүнд энэ нь их хүнд, амьдралаас хэт хол мэт санагдаж магадгүй. Эсвэл хадуураад шашин, шинжлэх ухаан хоёрыг шууд л хөзөр шиг хольчихож хараахан болохгүй байх. Бид сэтгэлгээгээ илүү өндөр түвшинд гаргаж, энэ бүхнийг ойлгож, ойлгохыг оролдож байж л ирээдүйгээ бүтээж чадна. Шинжлэх ухааныг үүнээс илүү хялбарчлах боломж огт үгүй байх…Бид хэдий болтол хуучнаараа явах гэж ?! Read more of this post