Эрхэм Хоридой мэргээн. Таныг болон бусад хүмүүсийг “сайн бичээд бай” гэхээр “баадуураад” мөн ч олон жил бичиж байна даа. Гэхдээ хүний физиологийн болон сэтгэл зүйн боломжит “дээд хязгаар” байдаг гэж би санана. Би энэ боломжийг олон зуу, магадгүй хэдэн мянга дахин “давуулан биелүүлсэн” гэж Эрлэгийн өмнө ч нотолж чадна. Би “төмрөөр” хийсэн хүн огт биш. Энэ өгүүллээрээ би ямар аймшигтай эрсдэлд орж байгааг манай монголчууд огт төсөөлөхгүй байна. Ийм “тэнэг зоригтой” хүн Монголд тоотой цөөхөн…Намайг чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүс уучлана биз ээ. Хэрэв би эдийн хувьд сайхан амьдаръя гэж бодсон бол аль нэг намд ороход л хангалттай. Бодит аюул занал коммент бичсэн Та нарт биш, харин над дээр ирдэг юм. Үүнийг би сайн мэдэрч байна…Харин Миний Монголчууд намайг юугаар дэмжсэн юм ?! Бодвол комментоороо л гэх байлгүй дээ. Уучлаарай намайг…