ҮНС ҮҮ, АЛТ УУ…

Ноднин бараг өдийд “Баярлах уу, уйлах уу” өгүүллийг бичиж билээ. Энэ маань нэг талаас бодож эрэгцүүлэх гэсэн, нөгөө талаас дарга нартаа мэдэмхийрэх, далбигнах гэсэн олон хүнд тус болсон гэж санана. Манай хэдэн дарга нар глобал буюу даяар мэдээллийг хаах гэж үйлээ үзэж байгаа бөгөөд энэ нь ёстой хүүхдийн мөрөөдөл гэдгийг би батлан хэлж чадах байна. Read more of this post

Н.К.РЕРИХ. ТУЯАРАН БУЙ ШАМБАЛ

Энэ удаад Н.К.Рерихийн 1928 онд бичсэн нэгэн алдарт өгүүллийг орчуулан хүргэж байна. Түүний энэ болон бусад олон бүтээл, мөн Түвд болон Манжуурт явуулсан экспедицийг тойрсон их маргаан одоо болтол намжаагүй байна. Зарим нь зохиолчийн хийсвэрлэл гэнэ, зарим нь үнэхээр Шамбалыг хайсан гэнэ, зарим нь улс төрийн зорилготой байсан гэхчлэн. Ямар ч гэсэн Н.К.Рерих Буддын гүн ухаан, Шамбалын талаар ихээхэн мэдлэгтэй байсан нь тодорхой байна. Гэхдээ энэ өгүүллийг тэрбээр европчуудад зориулж бичсэн нь тодорхой юм. Чингэхдээ нэгэн эрдэмт ламтай хийсэн ярианы хэлбэрээр дүрслэн бичсэн юм. Олон хүн энэ яриа үнэхээр болсон гэдэгт итгэдэг. Харин Шамбалыг бол монгол хүн болгон мэдэх, үгүй ядахдаа сонссон байдаг билээ. Орос нэр томъёог монгол руу буцааж орчуулахад олон хэлний нэр томъёо, дуудлага холилдсон ихээхэн бэрхшээл учирч чамгүй олон алдаа мадаг гаргасан буй за. Энэ бол миний мэдлэгийн түвшинд хүчрэх ажил биш боловч ямар ч гэсэн агуу их хүний бүтээлийн гол санааг ч болов уншигчиддаа хүргэхийг хичээлээ. Энэ дашрамд хэлэхэд намайг Шамбалыг хайгаад хадуураад явчихсан гэж бүү ойлгоорой. Би хийдэг ажлаа хийж, судлах юмаа судалж л байгаа… Read more of this post

ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ…

Сүүлийн хэдэн жил эхлээд хэдхэн хүн хувьсгал ярьдаг байсан бол бараг улс төрийн голлох хүчин, улс төрчид, жирийн иргэд ч чөлөөтэй ярьдаг болжээ. Зарим “том” улс төрчид бүр “хувьсгал” хийх ном зохиол хүртэл хэвлэж, сурталчилж байхад Ерөнхийлөгч нь хувьсгалаа бид аль хэдийн “хийчихсэн” ч гэх шиг яриад эхэлж байна. Хэрэв хувьсгал гэдэг үг төрийн томчууд төдийгүй жирийн иргэдийн амнаас гарах болсон ахул Монгол орон яах аргагүй хувьсгалын босгон дээр тулж ирлээ гэсэн хэрэг юм. Харамсалтай нь бидний олонхийн “хувьсгалт” ойлголт марксист-ленинист загвараас огтхон ч гарч чадахгүй байгаад “хамаг зовлон” байгаа юм. Read more of this post

ЭНЭ НЯМДОРЖ ЯМАР АРИУХАН АМЬТАН БЭ…

Ц.Нямдорж 2000 оны дундуур “МАХН бол Чингисээс хойш монголын түүхэнд гарсан хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэж ганцхан “онол”-той байсан амьтан байв даа. Тэгсэн сүүлийн үед “бодоод байсан” чинь “арай л биш байна” гэнэ ээ. Тэгээд тэр бүх дайснуудаа дайран довтолсон “агуу” ярилцлага өгчээ. Энэ балиар ялгадсыг нь өөрийгөө албадан байж шинжлэн үзэв Read more of this post

МАХН-ЫН ДУУСДАГГҮЙ “ШИНЭЧЛЭЛ”-ҮҮД…

Аливаа ажил үйлсийг эхлээд албан ёсны баримт, хэлж ярьсан үг, бодит үйлдлээр нь, тэгээд түүнийгээ хэрэгжүүлсэн үр дүнгээр хэмждэг жамтай. Олон хүн надаас асууж байсан боловч би дуугай байсан. Учир нь би нам, төрийн гол “томчуудын” хэлэх ярих, үйлдлийг хүлээж байсан юм. Энэ бол Ц.Элбэгдоржийн улс төрийн ямар ч баримжаагүй, утгагүй үг, С.Баярын арчаагүй үйлдэл хоёр болно… Read more of this post

“ИНТЕРНЕТ УЛС ТӨР”

Миний блог дээр үе үе ширүүн “хэрүүл” болдгийг олон уншигч мэднэ байх. Мэдээж намайг л муухай ааштай, хэрүүлч гэж бодож байгаа биз. Миний бичсэн юм болгон заавал хүмүүст таалагдах албагүй нь мэдээжийн хэрэг. Санал нийлэх, нийлэхгүй, бас “сайн”, “муу” сэтгэгдэл байлгүй яахав. Гэтэл энэ нь байнгын шинжтэй, нэг сэтгэлгээ, нэг арга барилтай, олон удаагийн давтамжтай, хэдхэн цэгээс дайраад байхаар хүн чинь анзаардаг юм байгаа биз дээ. Эхлээд хэдэн “сахилгагүй” админ пацаанууд байна гэж бодсон чинь биш юм аа. Цаана нь их том сүлжээ, бас маш том улс төр явж байна. Ингээд л “хэрүүл” үүсдэг юм. Зөвхөн “ил” хэсэг нь шүү дээ. Read more of this post

76 ТЭРБУМЫН “ТӨР”…

Төрийн удирдлага гэж “нэг юм” байдаг гэж би лавтайяа 20 жил үглэж байна. Энэ хооронд манай улс төрчид бараг бүгдээрээ гадаад дотоодод “сураад” доод тал нь “удирдлагын ухааны” мастер, магистр, дээд тал нь доктор, академич болчихож. Тэднийг тоо болон дипломоор нь хэмжвэл Монголыг байтугай, дэлхийг удирдах хэмжээнд аль хэдийнээ хүрчихсэн бололтой юм. Гэхдээ даанч нэг хэрэг алга даа, манай “удирдагчид”. Хэрэв бодит үр дүн гаргахгүй бол Та нарын тэр хар мянган диплом, цол хэргэмээр чинь ямар үхснээ хийхийм ?! Read more of this post

ЭРТХЭН ШИГ ХЭЛЖ БАЙЯ…

Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай. Эдгээр нь бараг зэрэгцсэн үйл явдлууд бөгөөд азаар манайх нэг хоногийн түрүүнд байдаг юм. Манайхан ямар ой тэмдэглэж чадах биш, баахан найр наадам хийж, их л сайндаа ганц хоёр эрдэм шинжилгээний хурал, үй түмэн шашны ёслол хийнэ биз. Энд гайтай юм гэвэл “түүхийн хэрүүл”, лайтай юм гэвэл “феодалын ёслол” хоёр бөлгөө. “Түүхийн хэрүүл”, “феодалын ёслол” хоёр нийлээд ирэхээрээ зүгээр л “сонгуулийн” улс төр болох бөгөөд энэ л үндэстнээ ёстой хагалан бутаргана даа. Манайд чинь “социалист” байж байгаад гэв гэнэт “капиталист” болчихдог, эсвэл урвуугаар хагарах шахсан “капиталист” байж өөрийгөө “социалист” гэдэг, аль эсвэл хэдхэн жил “либерал”, “консерватив” байж байгаад гэв гэнэт “үндэсний үзэлтэн” болчихдог хүмүүс пиг дүүрэн ш дээ… Read more of this post