МИШУСТИНЫ БҮТЭЭСЭН ТАТВАРЫН СИСТЕМ

М.В. Мишустин “зүгээр байж” байгаад ОХУ-ын Ерөнхий сайд болоогүй юм. Тэрээр ОХУ-ын Татварын Албаны даргаар олон жил ажиллахдаа татварын системийг бүрэн шинэчилж дэлхийд гайхагдах амжилт гаргасан. Энэ удаад Ерөнхий сайд Мишустины тухай биш, харин ОХУ-ын Татварын Албыг шинэчилсэн Мишустиныг ярьж байна. Тэрээр олон нийтийн өмнө тэр болгон үзэгдээд байдаггүй. Чимээгүй хийж, чимээ шуугиангүй их үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Мишустины хийсэн татварын шинэчлэлтийн талаар “үй түмэн юм” байгаа боловч маш товчоор өгүүлье. Манайд бол шууд хуулсан ч болно гэж бодож байна. Мөн бүгдээрээ уншаасай гэж хүсч байна…     

Read more of this post

Г.УЯНГА: ЭЗЭМДЭХИЙН ТУЛД…

У.Хүрэлсүх МАН-ын 65 суудлыг 62 болгон бууруулж, С.Эрдэнэ АН-ын 9 суудлыг 11 болгож өсгөсөн ч Хүк биш Эрдэнэ хариуцлага хүлээлээ. За энэ ч яахав, хөнгөн наргиа. АН-ын дарга сонгуулийн дүнг тэр дор нь хүлээн зөвшөөрч намын даргын албаа өгч байгаагаа мэдэгдмэгц залуучуудын шаагилдаан эхэлж, мөнөөх л эмх замбараагүй, удирдлагагүй хаос төлөвтөө АН ядах юмгүй шилжиж орхив.

Read more of this post

СЭТГҮҮЛЧ СЭРГЭЛЭН: МОНГОЛЫН ТӨРИЙН МЭС ЗАСАЛЧ

Яадгийн, Би түүний улаан фэн.

Тээр нэгэн цагт Монгол төр цадигаа алдаж, засгийн албыг панзлан наймаалцаж, авилга төгсрөх хөрсийг хэн тарьсан? Н.Энхбаяр тарьсан. Төр наймаачдаар дүүрэх хаалга цэлийтэл нээгдэв. Ингэж нам гээч нь арилжааны компани боллоо. Улмаар шуналын туламнуудаар дүүрсэн нам нь төрөө, нийгмээ чирч уруудсаар эцэстээ улс орноо хөнөөж дуусна. Н.Энхбаяр гээч хорт хавдар ийнхүү буглажээ. Үүнийг зөв оношлосон хүн Г.Уянга. Оношлосон төдийгүй тэр хавдарыг ухаж гаргахаар дайрсан.

Read more of this post

ТОГООЧ – БААТАР

Агуу Их Ялалтын 75 жилийн ой болж байна. Энэ ойд зориулан нэгэн орос цэргийг баатарлаг яюдлын тухай өгүүлнэ. Ахиад л сүхтэй орос цэрэг, гэхдээ тогооч цэрэг. Энэ тогооч орос цэрэг ганцхан сүхтэй атлаа бүхэл бүтэн танкийн экипажийг буулгаж авсан гайхалтай баатарлаг түүхийг өгүүлье… Read more of this post

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН ШҮЛЭГ М.ГОРЬКИЙ. “САЛХИЧ ШУВУУНЫ ДУУ”

Энэ дэлхийд олон шүлэг байдаг боловч М.Горькийн “Салхич шувууны дуу” шиг хувьсгалт өөрчлөлтөд уриалан дуудаж, хувьсгалын дуулал болон алдаршиж, түүнд эрч хүч нэмж байсан нь үгүй. Энэ дууллыг монгол хэлнээ Бямбын Ринчин авхай орчуулсан бөгөөд нэг хэсэг дунд сургуулийн сурах бичигт орж, цээжлүүлдэг байлаа. Read more of this post

А.БААТАРХУЯГ: ӨНӨӨД “ЖИДҮҮ” ЧИНЬ ҮХЭРТ ХАЛДЧИХАЖ…

А.Баатархуягийн шинэ өгүүлэлд маш их ухаарал өгөх асуудлууд багтжээ… Read more of this post

А.БААТАРХУЯГ: ТЭВЧЭЭРИЙН ТУХАЙ…

Монголд хоёр л том баяр бий, үндэсний… Шинэ жил энэ тэр ч яахав дээ, “Орос баяр”! Read more of this post

ХӨГШЧҮҮЛИЙН МААНЬ САЙХАН СЭТГЭЛ…

Саяхан Нийгмийн Ухааны Институтэд хамт ажиллаж байсан хөгшин эгч өөд болжээ. Энэ тухай найз хөгшчүүд нь надад дуулгаж байна. Намайг ажилд ороход анх хүлээн авч, загнахдаа загнаж, сургахдаа сургаж, нэг үгээр хэлбэл намайг хүн болгож, ажилд сургасан ажлын газрын эгч маань юмсан… Read more of this post