ХАЧИН ЗҮЙ ТОГТОЛ

Өнгөрсөн 2012 онд дэлхий даяар баахан нүүрсний уурхай хаасныг Та бид мэднэ. Нүүрс нь илүүдсэн гэж монголд ойлгосон байх. Гэтэл тийм биш байж магадгүй байна. Энэ тухай ганцхан мэдээ хүргэе… Read more of this post

ХЯМРАЛ

Намар эдийн засаг сүйрнэ гэж намайг хэлэхэд манайхан сурснаараа намайг л хараасан. Үнэн тэнэг гарууд ш дээ, манайхан. Бүгдээрээ сонгуулийн өвчин тусаад, дараа нь наадамдаад. Одоо түмэн морьтон жагсааж солиорч байхад чинь эдийн засаг сүйрч байна. Энэ тухай товч өгүүлье. Read more of this post

ХУУРАМЧ ЮАНЬ

Манайхан хуурамч юань аваад сүйд болж байна гэнэ. Уг нь бол тэдний банк 9-12 болон 14-17 цагт байнга ажилладаг юм гэнэ л дээ. Тэхдээ хүнд суртал гэж жигтэйхэн гэнэ. Чек, хувийн бичиг баримтаа заавал үзүүлж байж валют солих ёстой юм байна. Манайханд энэ дүрэм журам юуны хамаатай.
Давхиж очоод “Найман шарга” дээрээс хэдэн улаан Мао Зэдуны зурагтай зуут, бас тийм тавьт байхад л болоод явчихна. Одоо ийм цаг чинь дуусч байна, гэнэ хонгорууд аа…
Read more of this post

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэе.
Өнгөрсөн жил би яг 108 “юм” буюу 3,3 хоногт нэг “юм” бичжээ. Энэ нь хэр их ачаалал гэдгийг ямар ч хүн гадарлана биз. Уншигчдын тоо оны эхэнд хагас сая хүрч улам нэмэгдсээр яг одоо 647.000 гараад байна.
Read more of this post

МОНГОЛЫГ ТОЙРСОН НҮҮРС

Ажаад байхад нүүрсний дэлхийн идэвхи манай Монголыг л тойроод байдаг болчихлоо. Үүнийг нотлох их амархан л даа. Ингээд эхлээд дэлхийн коксны тойм, дараа нь хоёр хөршийн хамтын ажиллагааг харахад л хангалттай. Read more of this post

600.000

Өнөөдөр миний блогийн уншигчдын тоо 600.000 хүрэв. Саяхан л хагас сая болж байсан санагдана. Миний бичвэрийг уншиж надтай хамт байсан Та бүхэнд баярлалаа.
Олон хүн надаас Та блогоо хэний санхүүжилтээр хийдэг вэ гэж асуудаг юм. Би энэ блогийг аль нэг байгууллага, хэн нэгнээс сохор зоос ч авалгүй сайн дураараа хийдэг юм. Ингэж хэлэхэд олон хүн надад үнэмшдэггүй. Цаана нь “ямар нэг юм” байж л таараа гэж бодож байгаа нь илт байдаг. Гэхдээ л цаана нь юу ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна.
Read more of this post

БНМАУ-ААС МОНГОЛ УЛС РУУ

Энэ төрийн байж байгаа царайг харахад зургаараа л явж байна. Аргаа ядаад энэ тухай талаар 2008 оны 1 дүгээр сарын 9-нд бичсэн өгүүллээ дахин толилуулж байна. Яахаараа гадаадад уншаад байдаг Монголд болохгүй байдгийн учрийг би ерөөсөө олдоггүй юм. Өөрийгөө боловсролтой гэх монголд тангадын хараал хүрсэн гэлтэй. Учир нь “нам төр” гэх өгүүллийг 3-4 мянгаараа уншдаг монголчууд энэ өгүүллийг 4 жилд ердөө л 300 удаа уншсан байгаа юм. Даан ч дээ. Манай эмээ хэлэхдээ тэр нь: “Өөрөө битгий мэт, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэсэн байдаг юм гэнэлээ… Read more of this post

НЭР БИЧИХ ТУХАЙ

Энэ бол зөвхөн санал юм. Сүүлийн үед манай нэр бичих нэг л биш, будлиан гараад л. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэх мэтээр бичих явдал нэг л хуучраад байна. Норовын Алтанхуяг, Цахиагийн Элбэгдорж гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь бас л учир дутагдалтай. Наад зах нь энэ олон Энхүүдээ ялгахаа байж эхэлж байна. Манайд ижил нэртэй олон хүн бий. Тэгвэл яахав. Ургийн овог саяхан нэвтрүүлж цахим үнэмлэхэнд нэвтрүүлсэн боловч түүнийг хэрэглэж байгаа тохиолдол бараг үгүй. Энэ тухай л ярих гэсэн юм. Read more of this post