“НИЙГЭМ- ТҮҮХИЙН ОНОЛУУД” ЦУВРАЛ № 1. ФОРМАЦИЙН ОНОЛ

Сүүлийн үед манайхны онол, түүхээр байлдах өвчин гаарч байна. Энэ нь нэг их муу хэрэг биш боловч манайханд хэл амаа ололцох гээч зүйл оргүй алга болсон нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Ямар ч утгагүй хоосон хэрүүл түгээмэл болж. Энэ нь ярьж маргаж буй сэдэвтэйгээ холбогдох онол-арга зүйн бүтээлүүдийг мэдэхгүй, мэдсэн ч бусадтай нь харьцуулж үздэггүй “буруу” сэтгэлгээ, арга барилтай холбоотой. Иймээс нийгэм-түүхийн гол гол онолуудын зах зухаас товч тойм болгон цувралаар нийтлэхээр шийдэв. Read more of this post

ХУВЬСГАЛЫН ҮНДСЭН ОНОЛУУД

Сүүлийн үед хувьсгалын сэдэв “моод” болов. Зарим нь хувьсгалд шууд уриалан дуудаж, зарим нь үхэн хатан үгүйсгэж тэмцэлдэж тэрсэлдэж байна. Хэрэв тэр нь бодитой болбол яахав ?! Энийг манайд бараг хэн ч бодоогүйд л хамгийн их аюул байгаа юм. Нэг талаасаа дэлхийн түүх бол тэр чигээрээ хувьсгалын түүх, нөгөө талаасаа хувьсгалын үр дагавар, хор уршиг нь олонхи үндэстний хувьд голдуу гамшиг байдаг. Юутай ч гэсэн Лениний онолоос арай цааш харах нь Та бидэнд л хэрэгтэй байх. Өнөө бидний үед дэлхийд нэрд гарсан польшийн социологич Петр Штомпка-гийн “Нийгмийн өөрчлөлтийн социологи” гэсэн агуу бүтээл байдаг. Түүний “Хувьсгалын үндсэн онолууд” бүлгээс ихэд хялбарчилж, товчлон орчуулж Та бүхэнд хүргэж байна. Хувьсгал “хийх” буюу “дарах”-аасаа өмнө ядахдаа онолыг нь мэдээд авбал аштай юу… Read more of this post

УУХАЙ УУХАЙ, ХУРАЙ ХУРАЙ…

Ураа хашгирч үзээгүй хүн монголд ганц ч үгүй гэж санана. Ядахдаа л спортын тэмцээн дээр орилж үзсэн биз. Би л багадаа “ура” гэдгийг оросын буюу “манай” улаан цэргийн гэж ойлгодог байлаа. Бас японууд “банзай” гэж дайралтад ордог байсныг осолгүй сонсож байсан. Миний мэдлэг маань ердөө л энэ байв. Гэхдээ хар аяндаа ойлгомжтой юм их нарийн байх тохиолдол амьдралд элбэг. “Ура” гэдэг энэхүү дайчин, шидэт, хүчтэй үг хаанаас үүссэн юм бол ? гэж хэдэн жил бодож явав. Нэлээд олон хүнтэй уулзсан боловч мэдэх хүн байдаггүй. Харин сэтгүүлч А.Баатархуяг хэдэн сонин зүйл хэлчихээд “алга” болчихов. Тэгээд нетээр бяцхан хайлт хийж үзсэнээ Та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Гэхдээ энэ бол бие дааж бичсэн өгүүлэл огт биш шүү. Зүгээр л энд тэндээс чадан ядан цуглуулсан хэсэг бусаг баримтуудаасаа сонирхуулж байгаа юм. Би л лав “ура” монголоос үүссэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Манай хэл болон түүхийнхэн, холбогдох бусад мэргэжилтнүүд мэдэх мэдэх зүйлээ тал талаасаа нэмэрлэвэл “ура”-ны үүслийг хялбархан тайлбарлаж чадна гэж бодно. Read more of this post

А.БААТАРХУЯГ. 10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…

“Улс төрийн сонин”-ны 2009 оны № 5-д А.Баатархуягийн нэн сонирхолтой өгүүлэл гарсныг би өөрөөс нь гуйж байж сайтдаа нийтэлж байна. Энэ өгүүлэл түүхэн сэтгэлгээний маш өвөрмөц эрэгцүүлэл болсон нь эргэлзээгүй юм.  “УТС” бизнесийн тодорхой шалтгааны улмаас интернетэд гардаггүй юм. Та бүхэн коммент бичмээр санагдвал politicalnewspaper@yahoo.com хаягаар харилцаарай. Учир нь би зохиогчийн өмнөөс хариулах нь зохимжгүй.. Read more of this post

НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ЗАМААР


Амласан ёсоор 2001 онд бичсэн өгүүллээ дахин хэвлэж байна. Энд: 1) түүхэн үйл явдлыг бүхэлд нь харах, 2) холбоотой, зөрчилтэй, цуварсан олон үйл явдлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, 3) монголд болсон түүхэн үйл явдлыг гадаад орчинтой холбоотой авч үзэх, 4) системийн хандлагыг ашиглах зэрэг зарчмуудыг ашигласан. Мөн хараахан түүх болж амжаагүй байгаа 1990-ээд оноос хойшхи үйл явдлуудыг огт хөндөөгүй. Уншигчдад таалагдах эсэх олон асуудал энд мэдээж үүснэ. Гэхдээ түүхэн үйл явдал бидэнд таалагдах эсэхээс үл хамааран болоод л өнгөрдөг. Энэ өгүүлэл бол хэн ч хөндөхийн аргагүй “мундаг” зүйл огт биш, харин системийн шинжилгээний нэг л хувилбар гэдгийг онцлон дурдаж байна. Иймээс олон юм руу “хадууралгүй” дээр дурдсан зарчмуудын хүрээнд шүүмжлэн хэлэлцэж, мэтгэлцвэл тун сайн гэж бодож байна. Ер нь түүхэн гүн ухааны шинжтэй дүгнэлтүүд байн байн хувираад байдаггүй юм шиг байна лээ. Read more of this post

ТӨР ХИЙГЭЭД БИДНИЙ ЭРСДЭЛ

Нийгэм унадаг дугуй шиг эд аж. Хэрэв хуучнаараа буюу “дөрөөгөө жийхгүй” бол эвдрэлд ордог. Эсвэл шинэчлэгдэнэ гээд “хар хурдаараа” давхивал бас л эвдрэлд ордог эд аж. Ийм нөхцөлд нийгэм, үндэстэн гээч зүйлийг яаж тогтвортой авч явахав гэдэг нь хамгийн чухал болоод байна. Энэ удаад нэгэнт цаг нь болсон учраас системийн түвшинд “ярих” оролдлого хийгээд үзье. Read more of this post

МОНГОЛЧУУД ТА НАР ЮУ ЮМ ?!

Түүх бол социологи, гүн ухаан, угсаатны зүй, газар зүй зэрэг нийгмийн олон шинжлэх ухаантай заавал хавсарч, мэргэжлийн хүмүүс багаараа судалдаг зүйл. Тэгээд ч үндэсний үзэл санааны тулгуур багана болдог. Сүүлийн үед манайхан “Нууц Товчоо”-г цээжилж, мэддэг хэлээрээ хэдэн ном уншингуутаа шууд л “түүхч” болчихдог болж. Биднийг түүхээ “мэднэ” гэж солиорч, чингэхдээ ганцхан Чингис, төрт ёс, уламжлал, дэлхийн талыг эзлэхдээ тэгж ингэж байлдаж, алж талж байсан гэж балайрч, гадаадын түүхээс хуулж байх хооронд чинь монголын түүх харсаар байтал устаж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье. Read more of this post

МОНГОЛЫН “НОМТОНГУУД”

Манай монголчуудын оюун санааны амьдрал, сэтгэлгээ нь их өвөрмөц. Нийгмийн оюун санааны амьдралыг шашны ухамсар, гүн ухаан, ёс суртахуун, гоо зүй болон урлаг, үзэл суртал, эрхийн ухамсар, шинжлэх ухаан зэрэг бүрдэл хэсэг тус бүрээр нь нь аваад үзвэл монгол хүний толгойд чухам аль нь илүү байж, тэрбээр алинийх нь дагуу үйлддэгийг ёстой Бурхан л мэдэх байх. Read more of this post