ИНФОМАНИ ГЭЖ БАЙДАГ ГЭНЭ ЭЭ…

VigodaVip төслийн удирдагч, бизнес-дасгалжуулагч Крис Стивен гэж нөхрийг саяхан Оросууд авчирч баахан лекц уншуулжээ. Энэ лекцийг нь уншсан чинь би л лав “өвчтэй” болж таарлаа. Өглөөний төрийн дууллаас оройн төрийн дуулал болтол нетэд суудаг миний танил бараг дүү болсон олон сайхан залуус байх. Лав л миний тэр хэдэн дүү “өвчний” ихээхэн “сэжигтэй” болоод явчихлаа. Цаана нь олон л залуус байгаа байлгүй. Тэгээд тэр хэдийгээ юм бодооч гэж энэ нөхрийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Та бүхэн өөрсдөө бодож тунгаана биз дээ. Read more of this post

ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 2

Нэрт түүхч З.Лонжид, түүхч Ж.Өлзий нарын бичсэн “Шударга баатар Бавуужав” товхимлын нэгдүгээр хэсгийг үргэлжлэлийг толилуулж байна. Read more of this post

ШУДАРГА БААТАР БАВУУЖАВ № 1

ХХ зууны Монголын эх орончдын дотроос Бавуужав баатар өдрийн од шиг харваад өнгөрсөн жинхэнэ эх оронч билээ. Манай нэрт түүхч З.Лонжид, Ж.Өлзий нар энэ эрхэм хүмүүний тухай “Шударга баатар Бавуужав” номыг аль 1996 онд бичсэн билээ. Гэтэл элдэв балай юманд элбэг дэлбэг олддог мөнгө нь тэдэнд олдсонгүй. Ингээд зургаан жил хүлээсний эцэст зохиогчид номоо хасаж танан 2002 онд “царай муутай” товхимол болгон арай ядан хэвлүүлсэн билээ. Одоо энэ нь ч олдохгүй болжээ. Ингээд эл товхимлын нэгдүгээр бүлгийг уншигчдад толилуулж байгаагийн учир нь энэ мэт бүтээлч түүхчдэд ивээн тэтгэгч олдоосой, залуу үеийнхэн судлаасай гэсэн чин хүсэл билээ. Read more of this post

ЕРТӨНЦ-СИСТЕМИЙН ОНОЛУУД № 6

Энэ бол “Нийгэм-түүхийн онолууд” цуврал өгүүллийн сүүлчийнх болно. Ингээд Та бид нийгмийн “бүх онолыг” үзэж судлаад “дуусгачихаж” байгаа нь энэ. Энэ нь нэг талаас нэрд гарсан том онолуудыг ингэж хэт хялбарчлах нь олон талаар тун бүдүүлэг, марзан хэрэг болсон нь эргэлзээгүй. Нөгөө талаас иймэрхүү товч тойм манай хүмүүсийн, ялангуяа залуусын цааш цаашаагаа үргэлжлүүлэн судлахад ямар нэг сэдэл, бас хөтөч болно гэж найдсан хэрэг юм. Дундуур нь боломжийн хэрээр монголтойгоо холбоотой зарим дүгнэлт хийснийг илүүтэй анхаараасай гэж хүсч байна. Оносон эсэхээ өөрөө ч мэдэхгүй байна, гэвч Та бүхэн тунгаана буй за… Read more of this post

ОЛОН ШУГАМТ ОНОЛУУД № 5.

Түүхэн үйл явцын шугаман тайлбар болон түүхийн иргэншлийн (тасралтат) тайлбарлал хоёрын завсарт байх бүлэг онолуудыг энд авч үзнэ. Яг нарийндаа бол хэд хэдэн хавтгайд, хэд хэдэн чиглэлд болж буй дэлхийн түүхийн янз бүрийн хэмжигдэхүүнт үйл явцыг тайлбарлах оролдлого болно. Read more of this post

ИРГЭНШЛИЙН ОНОЛУУД № 4

Энэ нь манайхны хамгийн сайн “мэддэг” боловч бас л мэддэггүй асар өргөн цар хүрээтэй бүлэг онолууд болно. Манайд 1990-ээд оноос моод болж, “хуучин” формацийн онолыг хаяж, “цоо шинэ” иргэншлийн онолыг бараг л “шидэт судар” мэт хүлээн авах болсон юм. Өөр “ном” мэдэхгүй юм чинь аргагүй байсан биз. Ингээд яагаад ч юм иргэншлийн онолыг “ардчиллын онолын” тулгуур гэж үзэх болсон нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй. Энэ хугацаанд манайхан бараг бүгдээрээ “иргэншлийн онолч” болон хувирсан ч сэтгэлгээ нь хэвээрээ байгаа нэг том “зовлон” бий. Харамсалтай нь энэ бүлэг онолд шийдлийн “бэлэн” хувилбар байхгүйгээс гадна баруундаа хямралд ороод даруй хагас зуун илүү жил болж байгааг монгол “онолчдод” сануулах нь миний үүрэг болой. Гэхдээ үүнийг битгий л марксизм шиг “нулимаад хаячихаж” үзээрэй дээ, учир нь энд хүн төрөлхтний сэтгэлгээний сор шим байсаар л байгаа… Read more of this post

НЕОЭВОЛЮЦИОНИЗМ № 3

Одоо нийгмийн (социал) хувьслын шинэ онолуудыг товч тоймыг үзнэ. Энэ онолын үндсийг Ч. Дарвины хувьслын ерөнхий онолоос бүр өмнө агуу социологич Н.Спенсер тавьсан юм. Энд нийгмийн хувьслын тухайлсан тохиолдол нь “нийгмийн хөгжил” гэсэн ойлголт байдгийг онцлон дурдаж байна. Манай нийгэмд болж буй асар олон үзэгдлийг тайлбарлахад энэ онолын нэлээд олон үндэслэл тохирдог юм. Read more of this post

МОДЕРНИЗАЦИЙН ОНОЛУУД № 2

Энд бид цар хүрээний хувьд ч, цаг хугацааны хувьд ч бараг 200 шахам жил хөгжиж ирсэн ихээхэн найрсал, зөрчил, маргаантай онолуудыг “бөөндөж” авч үзэх болно. Гэхдээ бүгдээрээ ав адилхан болохоор нь нэг бүлэгт оруулсан хэрэг биш. Уламжлалт нийгмээс капитализмд шилжих, улмаар капитализм төлөвшин хөгжих ихэд зөрчилтэй томоохон үйл явцыг тал талаас нь үзсэн болохоор ингэж байгаа юм. Read more of this post