ИНФОМАНИ ГЭЖ БАЙДАГ ГЭНЭ ЭЭ…

VigodaVip төслийн удирдагч, бизнес-дасгалжуулагч Крис Стивен гэж нөхрийг саяхан Оросууд авчирч баахан лекц уншуулжээ. Энэ лекцийг нь уншсан чинь би л лав “өвчтэй” болж таарлаа. Өглөөний төрийн дууллаас оройн төрийн дуулал болтол нетэд суудаг миний танил бараг дүү болсон олон сайхан залуус байх. Лав л миний тэр хэдэн дүү “өвчний” ихээхэн “сэжигтэй” болоод явчихлаа. Цаана нь олон л залуус байгаа байлгүй. Тэгээд тэр хэдийгээ юм бодооч гэж энэ нөхрийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Та бүхэн өөрсдөө бодож тунгаана биз дээ.
Нэг онигоо нь манай авгай энийг үзээд чи яг “өвчтэй” байна, одоо “наадахаасаа” салж үз гээд бараг “хэвтүүлэх юм” болов. Би юу гэж тэгж “ялагдаж” байдгийм ?! Чи ч гэсэн наад гар утас, солонгос киногоо больж үз гэж байж арай гэж “саллаа” шүү дээ. Та нарын эхнэрүүд “өвчингөөр” чинь дуудаад байвал “муу арга” зааж өгч байгаа юм шүү,”өвчингүүд” ээ. За тэр марзганах ч яахав, нээрээ бодууштай юм байна шүү, залуус аа…
-Та мэдээллийн хамааралт байдлыг өвчин гэж үзэж байгаа юм уу ?
Би тийм гэж бодож байна, учир нь аливаа хамааралт байдал бол өвчин юм. Эцсийн эцэст хүн өөрөө зорилгоо тодорхойлдог нь мэдээж хэрэг. Иймээс би юу нь сайн, юу нь мууг бүхний өмнөөс шийдэх эцсийн шүүгчийн үүргийг өөртөө авмааргүй байна. Гэхдээ лав л миний төсөөллөөр инфомани бол XXI зууны хамгийн аймшигт өвчин юм. СПИД-ээс ч илүү аймшигтай. Хэрэв СПИД-ийн тархалт нийгмийн тодорхой хэм хэмжээгээр хязгаарлагддаг бол инфомани бол ямар ч хязгаарлалтгүй. Бид бүхэнтэй учирдаг энэ зүйлийг бид хэвийн бус гэж үздэггүй, ийм учраас хэм хэмжээ нь бидний олонхийн зан үйлээр тодорхойлогдоод байгаа юм.
Инфомани бол телевиз, интернет, үүрэн утас, цифрийн харилцаа гэх мэтийн тусламжтайгаар мэдээлэл хэрэглэсний жам ёсны үр дагавар юм. Энэхүү хэрэглээ хүмүүсийн амьдралын чанарыг маш хүчтэй өөрчилдөг. Харин энэ хамаарлыг хэн, яаж ашиглаж байгаа, энэ нь хэнд ашигтай болох, хүн хэрэглээнээсээ хамааралтай болсны дараа юу болох зэрэг нь огт өөр асуудлууд болно.
– Энэ хамаарлын шинж тэмдгүүд нь юу юу байдаг юм бол ?
Хүнд мэдээллийн чанар чухал бус болж, харин мэдээллийн тоо хэмжээ чухал болж ирнэ. Хүн тодорхой хэмжээний мэдээлэл авч байж л сая санаа амарч, аюулгүй тайван болно. Хүн мэдээлэлд анализ, дүн шинжилгээ хийх чадвараа аажмаар алдаж эхэлнэ.
Мэдээлэл ашиглах, хэрэглэх хоёр бол ондоо зүйлс юм. Эдгээр нь өөр өөр процесс бөгөөд заримдаа л огтлолцдог, гэхдээ ихэнхдээ салангид байдаг. Судалгаанаас үзэхэд хэрэв хүн долоо хоногт нэг сая хоёр зуун мянган үг хэрэглэх бол түүнд энэ мэдээллээ ашиглах хугацаа бараг үлддэггүй. Мөн чанартаа хүн бол мэдээллийн дугуйд гүйж хэрэм юм. Хэрэв Та хэрэмний дугуйгаар гүйж байгаа бол байнгын хөдөлгөөнд байж, булчин шөрмөсөө байнга ажиллуулах хэрэгтэй, гэхдээ Та юу ч бодохгүй.
Энэхүү мэдээллийн дугуйд Та анализ хийх чадвараа алдаж, зөвхөн мэдээлэл хэрэглэгч болно. Энэ нь мэдээллийн инфарктад хүргэх бөгөөд энэ үед хүн мэдээлэлд анализ хийх чадвараа бүрэн мөсөн алдана. Энд хоёр хувилбар үүснэ. Нэг дэх нь хүн түүнд юу ярьж, юу хийхийг зааж өгч байгаа бусад хүмүүсээс хараат байдалд орно, удаах нь ямар аргаар амьдрах, ямар шийдвэр гаргахад нь тусалж байдаг төхөөрөмж, сервисээс хараат байдалд орно.
Өөрөөр хэлбэл инфомани нөхцөлд хүн ухамсартайгаар хувь хүний хувьд шийдвэр гаргах чадвараа алдана. Энэ нөхцөлд хүн компьютер, телефон, Facebook, Twitter-ийн боол болно.
– Таныхаар бол энэ хамаарал наркомани, тамхи татахтай адил хэрэг үү ?
Яг үнэн, тийм. Тэгэхдээ нэг чухал зүйлийг ойлго. Наркомани, тамхи татах юунд хүргэдэг бил ээ ? Үхэлд. Гэхдээ биет үхэлд. Харин мэдээллийн инфаркт гэж нэрлэгдэх инфомани бол оюун сэтгэлгээний үхэлд хүргэдэг.
Мэдээллийн инфаркт гэж яг юу юм бол ?
Мэдээллийн инфаркт бол мэдээллийн хэрэглээнээс хамааралт байдал бий болсны үр дүнд инфомани үүсч энэ нь оюун сэтгэлгээний үхэлд хүрэхийг хэлнэ. Ойрын 10-15 жилд инфоманууд ажлаа алдаж, цаашаагаа юу хийхээ мэдэхээ байсан нөхцөл байдалтай бид бүхэн тулгарах бололтой. Тэд хариу олж, шийдвэр гаргаж чадахгүй. Маш харамсалтай юм шүү.
Мэдээллийн инфарктын шалтгаан нь хүмүүс мэдээллийн хамаагүй замбараагүй хэрэглэдэгт байдаг. Өөрөөр хэлбэл, мэдээлэл ирсэн л бол бид хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг огт бодолгүйгээр энэ мэдээллийг хэрэглэж эхэлдэг. Ямар нэг гаднын үйл явдал болох бүрд бид энэ үйл явдалд хариу үзүүлэхээсээ өмнө энэ үйлд явдалд хандах харилцаагаа бүрдүүлдэг. Ийм идэвхийн шалтгаан нь цаг хугацааны хэрчимд гаднаас ирж буй дохиолол болон Таны зан үйл хоёрын дунд Та өөрөө болж буй үйл явдалд ухамсартай харьцаагаа бүрдүүлдэгт оршино. Хэрэв Та болж өнгөрсөн зүйлд өөрийн харьцаагаа бүрдүүлэхгүй юм бол энэ бол эсрэг үйлдэл гэдгийг Та шууд л мэдрэх болно.
Энэ нь хүнд зорилго бүрдээгүй байдагтай эргээд холбоотой. Хэрэв Та зүгээр л идэвхитэй байвал мэдээлэл ирэх үед Та эхлээд үүнийг өөрийн зорилготой харьцуулж, сонирхолтой юу үгүй юу, хэрэгтэй юу үгүй юу гэдгийг харьцуулж үзнэ. Хэрэв зорилго байхгүй бол Та энэ мэдээллийг зүгээр л хэрэглэж эхэлнэ.
Хоол идэхэд яадаг билээ ? Танд ямар нэг хоол санал болгоход Та хараад л амттай эсэхийг шийднэ. Харин мэдээлэлтэй бол дандаа ингэж болдоггүй. Ухаандаа Танд ямар нэг ном өгөхөд Та түүнийг уншихаас нааш энэ номын сайн эсэхийг мэдэхгүй. Та интернет дэх арван минутын ролик дуустал үзэх хүртлээ түүний инээдэмтэй эсэхийг мэдэж чадахгүй. Харамсалтай нь цаг хугацаа, анхаарлаа бид эргэлт буцалтгүй алдана.
Мэдээллийн зөв хооллолт байх уу ? Бид 24 цагийн турш мэдээллээр хүрээлсэн дэлхийд амьдарч байна ш дээ ?
Мэдээлэл биднийг хаа сайгүй дайрч байгаа гэдгийг би зөвшөөрөхгүй. Энэ бол худлаа. Та машиндаа радио буюу сонгодог хөгжим сонсох эсэх чинь зөвхөн Танаас хамаарна. Та амьдран буй дэд бүтцээ өөрөө бий болгодог. Гадаад орчин түрэмгий нь үнэн л дээ, гэхдээ л бид хэрэглэж буй мэдээллийнхээ ихэнхийг өөрөө хүсч байгаа учраас авдаг. Мэдээллийн цагаан хоол их ашигтай даа.
Та ямар цагаан хоол санал болгомоор байна ?
Бусад хүмүүст хамгийн бага уршигтайгаар нь хагас бүтэн сайн өдрүүдэд үүнийг туршаад үзэхийг санал болгож байна. Та инфоман мөн эсэхээ шалгаад үзэхийг би санал болгож байгаа юм. Энэ маш амархан л даа.
Та найз нөхөд, төрөлд садандаа бүх юм хэвийн гэж хэлээд энэ өдрүүдэд интернет, гар утас, компьютер, бүх форматын кинотеатраа “хаяж” орхи. Тэгээд театр, музей, аялал зугаалга, спортоор хичээллэх, юм оёх гэх мэт дурын өөр юм хийгээд үз. Харин гар утас, телевизор, компюьтер гурвыг л огт ашиглаж болохгүй. Зайлшгүй тохиолдолд гэрийн утсаар ярь гэж урьдчилан хэлж болно биз дээ.
Хэрэв Та инфоман бол өдрийн төгсгөл хирд их л эвгүй болно доо. Та чухам юу хийхээ ойлгохоо болино. Учир нь Та бид бүхий л чөлөөт цагаа тоглоом, интернет, социал сүлжээ, смс, утасдах гэх мэт мэдээллийн хэрэглээнд зарцуулаад сурчихсан байгаа. Маргааш нь Та сэрмэгцээ нөгөөх л утас руугаа гар чинь явж, интернет рүүгээ орохыг бодно. Ингэж ёстой болохгүй шүү.
Нэг дэх өдрийн өглөө Та юу мэдрэх чинь хамгийн сонирхолтой юм. Нэгдэхийн өглөө Та олон жил мэдрээгүй мэт сайхнаар өөрийгөө мэдэрч болох юм. Энэ бол гайхамшиг. Танд ухаантай толгой байна, Та сайхан амарч чадаж байна.
Магадгүй нэгдэхийн өглөө Танд ямар ч утас, интернет хэрэггүй мэтээр ч мэдэрч болно. Ийм туршилт явуулж байхад хүний толгойд их сонин санаанууд орж ирдэг юм, тэгэнгүүт л нөгөөх утас, интернет хоёр руугаа гар явна шүү дээ. Энэ үед тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёр байлгаж бай гэж би зөвлөмөөр байна.
Мэдээллийн цагаан хоол боломжтой бөгөөд маш хэрэгтэй юм шүү дээ.
– Хэрэв бид ийм цагаан хоол идэх юм бол бид амьдралаас салчихсан мэт санагдах юм биш үү ?
Энд хоёр хувилбар бий. Нэг дэх нь хэрэв Та зөөлөн хэлбэл инфоманаас мэдээллийн инфарктад шилжиж байгаа тохиолдол. Тэгвэл Танд мэдээллийн цагаан хоол ер нь юу болоод байгаа, тэгээд юу хийх тухайгаа ухамсарлах цорын ганц арга зам мөн. Хэрэв Та анхан шатандаа байгаа бол Та найз нөхөдтэйгээ уулзахаас татгалзсанаас өөр ямар ч асуудал үүсэхгүй. Өнөөдөр олонхи хүмүүс ийм байгаа гэж би бодож байна, би ч гэсэн өөрөө ийм байсан юм.
Маш чухал зүйлийг өнгөрөөж байгаа мэдрэмж бол хуурамч юм: практикаас үзэхэд ингэснээрээ амьдралаа дордуулсан юм юу ч байхгүй, Та юу ч өнгөрөөгөөгүй. Хэрэв Та гар утсаа үдийн хоолны үеэр унтраалаа гэхэд “хоосон утасдсаны” 30-40 хувь нь онц чухал биш байдаг. Тантай тангүй болсон гэсэн үг.
Гэхдээ Та тоон мэдээллийн талбайгаас гарлаа гэхэд энэ чинь мэдээллийн талбайгаас ерөөсөө гарлаа гэсэн хэрэг биш л дээ.
– Мэдээллийн хамааралтай тэмцэж болох уу ?
Аливаа хамааралтай тэмцэж болохын адил үүнтэй ч гэсэн тэмцэж болно. Тамхичны онигоо байдаг ш дээ: “Би хамааралгүй, тамхийг дуртай үедээ хаяж чадна, би арав дахь удаагаа хаяад байна гэсэн”. Тамхичин хүн хамааралтай эсэхээ мэдэхийн тулд хоёр өдөр татахгүй байх ёстой. Тэгээд л тамхигүй амьдарч чадахгүйгээ мэддэг. Энэ мэдээлэл ч гэсэн үүнтэй төстэй. Би амралтын өдрүүдийн туршилтыг санал болгож байна. Та интернет, гар утасгүй нэг, хоёр өдөр болоод өөрийгөө болон мэдрэмжээ чагнаад үз л дээ.
– Тэгвэл Таныхаар интернет, гар утас муу зүйл юм биз дээ ?
Би интернет, гар утас муу зүйл гэж хэлээгүй ш дээ. Би хэрэв эдгээр ресурсыг бодлогогүй ашиглавал ямар аюул болохыг Та ойлгохгүй байгаа бол л муу гэж хэлж байна. Тоон технологийн хөгжил анхнаасаа л нийтийн хэрэглээгээр дамжиж гарсан, гар утсыг ч, интернетийг ч, телевизорыг ч тэр ямар ч бэлтгэлгүй маш хурдан асар олон хүний хэрэглээ болгосон юм.
Хэрэв Та их идсэн бол цадсанаа мэднэ. Харин мэдээлэл дээр бол энэ нь бараг мэдэгдэхгүй. Та хэтэрхий их хэрэглэж ч болно, гэхдээ Та оюун санааны хувьд өлсгөлөн хэвээрээ үлдэнэ, гэхдээ Та мэдлэг олж авалгүй үлдэнэ. Та хамаг анхаарлаа зарцуулж энэхүү хэрэглээний үйл явцаас ихэд ядарна. Танд ямар нэг юм хийсэн мэт, ажил хэрэг нэг тийш хөдөлсөн мэт санагдаж Та ядарсан мэт байнга бодогдоно. Гэхдээ энэ бол биш л дээ.
Хэрэв хэн нэгэн хүн инфоманыг өвчин гэдгийг зөвшөөрөхгүй байвал түүнийг орчин үеийн ертөнцийн хамгийн аюултай үзэгдлүүдийн нэг гэж нэрлэж болно. Яагаад гэвэл Та мэдээллийг хэрэглэхээсээ өмнө устгаж чадахгүй, Та түүнийг хянаж чадахгүй, Та түүний чанартай эсэхийг нь оношлож, үнэлж дүгнэж чадахгүй.
Хүн ямар мэдээлэл авах, ямар мэдээлэл хэрэглэх өөрийн амьдралын хувийн мэдээллийн системийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ нь бэрхшээлтэй. Хэрэв хоолонд хүрч болдог бол мэдээлэл бол материаллаг биш зүйл юм. Хэрэглээний энэ төрөл мэдээж хэрэг хамгийн их аюултай.
Ихээхэн түгшүүртэй орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 5 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

42 Responses to ИНФОМАНИ ГЭЖ БАЙДАГ ГЭНЭ ЭЭ…

  1. mootsoo says:

    Би лав үүнийг хүлээн зөвшөөрдөг нилээн хүндээр өвдсөн өвчтөн. Донгүй хүн гэж байхгүй, дон нь хүнийг тодорхойлдог. Мэдээлэлд донтох гэхдээ гоё өвчин. Хагас жил гаруйн өмнө аавтайгаа энэ талаар ярихдаа, би чинь донтон, үүндээ дуртай гээл ярьсан. Хүмүүс архи тамхи, мансууруулах бодисонд донтож байна, насанд хүрээгүй байхдаа хүүхэдтэй болж байна. Хийх юмгүй гадуур сэлгүүцдэг хэсэг ч зөндөө. Ийм байхад бидний ийм өвчтэй хүмүүсийг бол харин ч сайнаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй 😀

  2. S says:

    Хувийн мэдээллийн системийг бүрдүүлж болно гэж бодож бна. Хайлт хийх хамгийн хэцүү нь бололтой. Тэгээд ч хэрэггүй мэдээллийг шууд алгасдаг шдээ хог уншихад толгой өвддөг дөө. Шинжлэх ухааны мэдээллийг peer-reviewed сэтгүүлээс уншина л даа. Мани байх нь ч байдаг байх, тэглээ гээд солонгос олон ангит үзэлтээ биш

  3. gankhuyag says:

    Би ч гэсэн ямар нэг хэмжээгээр өвчтэйгээ мэдээд л байна. Өвчин л юм хойно хөгшин залуу нь ялгаагүй байх. Гэхдээ чиний дүгнэлт арай биш байх аа. Миний хувьд энэ зөвлөгөөний дагуу бодит амьдрал руу хагас бүтэн сайнд явъя л гэж бодож байна ш дээ. “Дийлэх” эсэхээ мэдэхгүй л байна…

  4. Snow says:

    Neeree helchihejee, anhaarii baiz kk

  5. Baadai says:

    Залуучуудад сургамжтай лекц орчуулжээ. Бүтээлчээр сэтгэн бодож, судалж бичиж байгаа хүн ийм хамааралд автдаггүй болохоор аливаа зүйлийг мэдээллээр бэлэнчилж шийдэлгүй 2 чихнийхээ хооронд оршдог зүйлээ сайн ажиллуул гэсэн үг байнаа гэж. Ер нь Ганаа гуайн бүтээлийг уншиж байхдаа би нийгэм, улс төрийн системтей ойлголт авах, бичих арга барилаас нь суралцах г.м Тэрнээс дандаа олигархуудын тухай мэдээлэл мэтээр хүлээн авч болохгүй л дээ. Ер нь бэлэн мэдээллээс болгоомжил, ил ухамсрыг алгасаад далд ухамсарт чинь суулгаж орхивол олон юмнаас хамааралтай болно гэсэн үг шүү дээ. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  6. delgermaa says:

    bi lav GARC haij internet uhsaar NEEREE “dontoi” bolchihson, odoo buur zueer unshaad ongorohgui, yamar uchiraas ingeed bna uu gesen um bodood ih hartai bolson…GARC alga

  7. gankhuyag says:

    Дэлгэрмаа чамайг “өвчтэйг” чинь мэдээд байсан юм аа. Ер нь бол шинжлэх ухааны мэдээлэл л хэрэг болно ш дээ. Энэ чинь Та нарын сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ. Би зорилтот, чиглэсэн мэдээлэл олох, мөн өөрийн гэсэн мэдээллийн систем бүрдүүлэх аргуудын тухай бичдэг юм бил үү гэж бодож байна. Харин хэзээг мэдэхгүй…

  8. Tuvshin says:

    unexeer l unen dee. Ugluu bosood l gar utas, ipad. Muu zurshil shuu. Gexdee medeelleer ubchilj baij l xund xurteemjtei niitlel, analiz xiine biz dee. Ta ubchtei bishee.
    Ta internetees xumuust xeregtei gesen zuiliig garguun shuurdej olond tugeex um. Tand bayarlalaa. Tanii niitleluudiig unshixad unexeer sonirxoltoi baidag shuu.

  9. gankhuyag says:

    Би угаасаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил олон жил хийсэн болохоор мэдээлэл шүүж олох, хэрэгтэй, чиглэсэн, зорилтот мэдээлэл олох дадал, мэдрэмж суусан юм шиг байгаам. Би ч яахав. Харин залуусаа хараад байхад ихэнхи нь “мэдээллийн далайд живээд” байх шиг харагдах юм. Гэхдээ энэ нь би “цоо эрүүл” гэсэн үг биш шүү…

  10. Tuvshin says:

    Medeellin dalaid er ni bid jibex ni gartsaagui baixaa. Xarin medeelliin dalaigaas od shuurch suraxad tani xubi nemer mongoliin zaluust ix xeregtei. Tani bichsen niitlel, materialuudaas olon xun budaa idej amidarch baigaa. Tednii neg ni bi lab mun. Tedniig ta xumuujuulj, xooson tarxiig ni tseneglej, bolj baigaa uil yabdald undesleltei unelelt dugnelt xiix, ulmaar niigemteigee xul niiluulen zub alxaj yabaxad mash ix xubi nemer oruulj baigaa. Iimd ta Tanii xeldgeer Ta krantaa olon gazruudaar tugeegeerei.

  11. Санчир says:

    “Мэдээллийн далайд живээд” байгаа залуусийг ажиглаад байхад ихэнх тохиолдолд ертөнцийг харах үзэл нь тогтворжоогүйгээс болоод төөрөлдөн “учраа олохоо” болих шинжтэй. Нөгөө талаасаа бол тодорхой хэмжээгээр үзэл бодол нь тогтворжсон хүмүүс хэтэрхий их юм хайсны уршгаар “мэдээллийн далайд живдэг” юм шиг. Энэ тохиолдолд харин “ихийг мэдэх тусам бага мэддэгээ ойлгоно” маягийн үзэгдэл болдог байх. Одоо миний хэрэглэж байгаа мэдээлэлд шүүлтүүр хийх гол арга бол Google Reader мэтийн програм. Уншдаг бүх блог, мэдээний сайтуудаа энэ програм луу оруулаад л болоо. Шинэ бичлэг орж ирсэн бол тэд орж ирлээ гээд гараад ирнэ, элдэв хуудас уруу орж цаашаа “донтох” шаардлага байхгүй болно.

  12. Батжаргал says:

    Жаахан айдас хүрмээр л сэдэв байна. Олж авсан мэдээллээ байнга бага байна гэж голох талдаа байдаг тэгээд аль болох тунгаагдсан мэдээлэл олж авахаар Ганаа ахын сайт руу ордог хүн шүү дээ цаана нь улам их унших хэрэгтэй гэж бодож байгаа хүн өвчний хөрөнгө болоод дуусах хэрэг үү. Хөдөө гадаа яваад энэ бүхнээс холдох ч үе байдаг гэхдээ ирээд л хоцорсоноо нөхөх гээд л үзчихдэг шүү дээ.

  13. grandeura says:

    Програмист хүнийг бас “мэдээллийн өвчтэй” гэх үү?

  14. gankhuyag says:

    grandeura чи боль л доо. Би яаж мэдэхийм ?! Зүгээр л бодууштай юм гэж үзээд орчуулсныг чи сайн мэдэж байгаа ш дээ. Гэтэл ингэж асуухыг бодоход чи нэлээд хүнд “өвчтэй” л байна даа…

  15. Uuganaa says:

    Баярлалаа.

  16. Anonymous says:

    Өнөөдрийн нийтийг хамарсан хамгийн чухал сэдэв бол энэ мөн… Баярлалаа Амжилт

  17. Anonymous says:

    Энэ өвчний эсрэг тэмцэж байгаа. Аль болох системчлэгдсэн, чанартай мэдээлэл олж уншихийг хичээдэг болоод байгаа. Гэхдээ л янз бүрийн хэрэгтэй хэрэггүй мэдээллийн сайтаар орсоор л … Илааршихад бас л хүнд өвчин бололтой.

  18. gankhuyag says:

    Би гэхэд л илүүдэл, ашиггүй, хоёрдугаар эрэмбийн мэдээлэл хэрэггүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ л заримдаа ч хадуураад, тэнээд алга болж байгаа юм чинь. Гол нь хайран цаг, анхаарлаа (энерги) алдаж байгаа юм л даа. Энд би нэг их сургаад байх юм огт байхгүй ээ. Эрхбиш олон жил судалгааны ажил хийж мэдээлэл эрэмбэлж сурсан тулдаа л тэсч байна…

  19. Anonymous says:

    Өө нээрээ, энэ өвчний эсрэг хэрэглэж байгаа 2 аргаа хэлий, илүү сайн арга байвал бас хуваалцана биз.
    1-рт зурагтын нэг л суваг сонгож үзэх. Хэрвээ ингэж чадахгүй оройжин суваг солиод суугаа бол асуудал хүндэрсэн л байна.
    2-рт мэдээллийг бас л нэг сайтаас авч сурах. Хэрвээ 2, 3, 4-дэх сайтаараа дамжаад явчихдаг бол “чи” но-той.
    (мэдээж өөрийн их үнэлдэг телевизийн суваг болон мэдээллийн сайтаа сонгоно)

  20. org says:

    Би өөртөө хамааралтай мэдээллийг л хайж олдог. гэхдээ хадуурах тохиолдол их байна аа. сонирхолтой юм таарвал уншаад л явчихдаг. Анхандаа ч үүнийгээ амралт, таашаал маягаар боддог байсан бол сүүлдээ хэрэгтэй мэдээлэл хэрэггүй мэдээлэл хоёр ихэнхдээ холилдоод хүний анхаарлыг өөр тийш нь дагуулж урвуулж байгааг нь ажигладаг болсон. Тийм болохоор би ихэнхдээ номыг гарын авлага болгоод ойлгохгүй буюу нэмэлт шаардлагатай мэдээллээ нэт-ээс хайдаг болсон. Гар утас бол холбооны хэрэглэл болохоор нэг удаа 30секундээс илүү ярьдаггүй. Зурагтын хувьд асаагаад л болоо болохоор юм хийх үедээ л “сонсдог” болж дээ. ЗҮГЭЭР Л СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛМЭЭР САНАГДААД БИЧЧИХЛЭЭ. Ер нь энэ бүхэн тухайн хүний цэгцтэй байдал, зорилго, хувь хүний мөн чанараас их хамаарах байх. Хүнээс мэдээллээр дутуу байхгүйн тулд, цэцэрхэлцээд дийлдэхгүйн тулд энд тэндээс үнэн худлыг ч мэдэхгүй, хэрэгтэй хэрэггүй мэдээлэл тоо баримт цээжлээд ямар ч харьцуулсан судалгаагүйгээр эхний уншсандаа итгээд явж байдаг хүмүүс зөндөө байдаг. Тэгсэнээс үндсан зарчмыг нь уншиж ойлгоод тоо баримт-ийг мэдээллийн эх сурвалжуудаас хайгаад олчихдог чадвартай байхад л хангалттай гэж бодож байна.

  21. Бадма says:

    Загатнасан газар маажсан байна. Virtual амьдрал нь хүний байгалийн чанарыг алдагдуулах үндсэн арга зам гэж үзсэн байдаг. Үүнээс цагаан хоолтон, гаж донтон, ижил хүйстэн сэтгэхүй хөгжиж эхэлдэг. Энэ бол нэг ёсны хувьсал. Мэдээллийн бодит бус ертөнц нь хүний оршихуйн чадварыг дээшлүүлэхээс илүүгээр түүнийг сэтгэхүйн нэгэн адил хэв загварт “боолчууд” болгодог нь бодитой. Өрнөдийг шүтэх үзэлд дэлхий даяар бий болсон нь үүний үр дагавар юм. Цаашдаа юу болох вэ. Хүнд өөрийн байгалийн чадвараас дэвшилийг эрж хайхаа больж, харин сул талаа орлуулсан хэрэгсэлүүдэд найдсаар “хүлээс”-т орно, нэг ёсондоо хүний бодит чадварыг хөгжүүлэх “санаачлага” нь орлуулах “хэрэгсэлүүд”-эд байраа тавьж, мөрөөдөл “зогсоно”. “Орон зай, цаг хугацааны хамааралыг ялах” гэдэг бол хүн төрөлхтөний мөнхийн хүсэл. Харин энэ хүсэлээ машинаар гүйцэлдүүлэх үү, өөрийн уугуул чадвараасаа эрж хайх уу гэдэг нь үндсэн асуудал. Харин Өрнийхөн биднийг “хөтлөх”-дөө эхний замаар нь “чирч” байгаа билээ. Хамгийн энгийн жишээ байна. Энэ нь “Бидний харилцааны аргад хүний хөгжилийн гол саад оршиж байна” гэсэн томьёолол юм. Учир нь бидний хүсэлтэй харьцуулбал хэтэрхий болхи аргаар бид харьцсаар хэдэн мянган жилийг өнгөрөөжээ. “Орон зай, цаг хугацаа”-наас хэт хамааралтай авиат тогтолцоо (хэл яриа), түүний хоорондоо үл нэвтрэлцэхээргүй болхи олон янз байдал (олон хэл) нь бидэнд баялаг олон талт өв мэт санагдах боловч үнэндээ бидний харилцаа гол саад юм. Үүгээр ч барахгүй, хэлний олон янз байдал нь орон зайд дохио тэмдэгтээр (бичиг үсэгээр) орлуулан харилцахаас өөр аргагүйд тулгажээ. Бид бол энэ бүх зовлонгийн өв юм. Магадгүй бидний оршихуйн гол утга учир маань энэхүү хязгаарлагдмал шинж чанартаа байж болох юм. Үүнд гүн ухааны гаргалгаа аль хэдийн бий болсон байдаг. Энэ тухай бичвэл “наян юм” болно.
    Мэдээлэл-сүлжээний боол болох бол бидний эмгэнэлт хувь зохиол хэдий ч үүнээс илүү санаа зовоож байгаа зүйл миний хувьд бүх хүмүүст тулгарч байгаа байгалийн сонгодог зөн мэдрэмж, эрх чөлөө “дуусаж” байгаа явдал юм. Бүртгэлийн тогтолцоо, дэг журамаас өөрөөр зохицуулах аргагүй болсон “хүн сүрэг” цаашдаа зөвхөн зохиосон дүрэмийн хязгаарт захирагдан аж төрөх болно. Хууль биелүүлэхгүй бол та өөрөө нийтийн үнэт зүйлсийн “дайсан”, гэмт хэрэгтэн болно. Харилцааны үнэт зүйлс буюу ёс суртахуун нь хүмүүс бидний гол хууль байлаа. Гэтэл одоо бол та Нямдоржийн, эсвэл Барууны тулгалтын дор босож, суухаас өөр аргагүйд хүрнэ. Дүрэмийн хүлээсэнд амьдарна гэдэг нэг ёсондоо ялтаны сэтгэлзүйг төлөвшүүлдэг. Ялтанд өс хорсолын далд мэдрэмж аяндаа суудаг. Үүнээс өөрийгөө салгах арга ядалт бол аминчхан байх, орчиноо үл тоох цэвдэгшил тусалдаг. Хүмүүс цаашдаа улам бүр иймэрхүү төрхтэй болно. Энэ тохиолдолд, тодорхой дэглэм дүрэмийг нэгдсэн хөтөлбөр болгож болно. Программчилна гэсэн үг. Үүнээс хүмүүсийн аж төрөхүйг “программчилж” болох мөрдлөг бий болно. Сэтгэхүй ба аж төрөх хэв маягийг програмчилна гэдэг нь хүнийг машинаар орлуулах гэсэнтэй адил.
    Энэ бол бидний магад ирээдүй билээ… Таньд цаашдаа хангалттай хүчилтөрөгч, хөдөлгөөн, булчин махбодийн хэрэгцээ ийнхүү багасаад ирэхээр таньд товчлуур дарах урт уян хууруунууд, мэдээлэлээр дүүргэх данхар толгойноос өөр юу ч хэрэггүй болно. Идэш тэжээл өөрчлөгдөнө, уураг хэрэглэх бус шим тэжээлгүй орлуулагч, цаашдаа хуванцар, хадаас гэх мэт хоолтой болно.
    Мэдээлэлийн хорт хавдар тусаж эхлэх нь хувьсалын үйл явц болохоос төгсгөлийн дохио биш. Учир нь хүн өөрөө харх мэт хувьссаар “үнэт зүйлс” солигдсоор байх адал чадвартай билээ.
    Над мэтийн хоцрогдсон хүний хувьд энэ хувьсал аймаар боловч “амьдралын загвар”-аа өөрчилөх замаар энэ бүх аюулаас гэтэлгэх арга зам бийд найддаг. Гэвч ийм боломж үлдсэн эсэхэд эргэлзэж байна. Удахгүй та бид хээр тал, уул тайгаар дураараа давхих, агаарын сэрүүнд тайван зогсох сүүлчийн боломжоор дуусна. Учир нь материалллаг сонирхолын нийгэм маань тэнд хамгаалалт, хэрэмийг одооноос барьж эхэлжээ. Байгалиа хамгаалж эхэлж байгаа малчид биднийг зүгээр л амраад гэмгүй буцаад явна гэдэгт итгэхгүй болно. Тэд ч өөрчлөгдөнө. Тэгээд бид “бетон” ширэнгэд дүрэмээр чичлүүлэн хоригдохоос өөр аргагүй.
    Тиймээс бүгдээрээ байгаль явцгаая… тэнд сонгодог бүхэн, тайвширал үлджээ…

  22. Guranz says:

    Судлаач уг нь энд олж авч байгаа мэдээллээ эрэмбэлж цэгцтэй болгох нь чухал гэж сануулсан бололтой гэтэл зарим нь хүн төрөлхтний хувь заяаг зөгнөчих юмаа хэхэ

  23. bi says:

    bi ch bas ovchteil um bn yadardag gedeg ni unen shuu ouyn sanaanii yadargaa gedeg umuu da gehdeel gar deerh nomnoos iluu um haana ch bhguiee gej

  24. Bataa says:

    Зохистой Offline lifestyle-ын талаар багагүй хугацаанд зөвлөмжүүд гарах болсон. Япончууд гэхэд Бага ахлах ангийн хүүхдийг тооны машин ашиглахгүй байх, телевиз үзэх асуудлыг зохицуулж эхэлсэн хандлага зэрэг бий.

  25. Had says:

    Ene ch uneheer asuudal shuu. Mongold l zambaraagui bolohooos tsaad surhii gadnii ornuud chini irgedee hamgaalah, sergiileh arga hemjeeg avaad ehelchihsen yum bilee. Jishee ni Germany-d TV-iigeer eldev hogiin medeelel, kino savangiin duuri gargahiig horiglodog yum bilee. bur bidnii tom bagagui uzeed baidag Tom&Jerry geed huuheldein kinog hurtel gargadagui yum bilee. Za tegeed Gerrmand ajliin stagaar neted oroh, email yavuulahiig horiglodog geheer 1 yum heleed l baigaa yum daa.

  26. gankhuyag says:

    Тийм байх аа. Манай нэг найз Америкт байдаг юм. Тэнд “байгаа” сувгууд дээр нь “нэмж үзэх” ТВ сувгуудаа захидаг юм гэсэн. Манай хүн мэддэгээрээ оросыгоо “нэмээд” захиж. Гэтэл тэр нь яг орос нэвтрүүлэг биш, харин америк сурвалжлагчдын оросоос явуулсан сурвалжлага, нэвтрүүлэг энэ тэрийг л үзүүлдэг гэсэн. Манайх шиг дэлхийн бараг бүх сувгийг бүгдийг нь зэрэг нээчихээд том жижиггүй үзээд сууж байдаг газар байхгүй л болов уу. Телевизээс гадна энэ тэндгүй интернетэд ихээхэн хяналт тавьж эхэлж байх шиг. Энэ талаар мэддэг хүн байвал бусаддаа мэдээлэл хүргээрэй…

  27. Guranz says:

    Интернэтэд хяналт тавьдаггүй дураар нь гаргадаг ганц орон монгол байхаа. Европын Холбооны орнуудад интернэтэд цензур тавьчихсан байдаг юм билээ. Ялангуяа их сургуулиуд болон кампусуудад хууль бус вебсайтнаас (торрент сайтнуудаас) зохиогчийн эрхтэй холбоотой жишээ нь элдэв шалдав кино татах бол цаад хянадаг байгууллагаас нь тус сургуульд нь сануулга өгдөг олон удаа давтагдвал торгууль тавьдаг.

  28. Guranz says:

    Хэн нэгэн гэрээсээ интернэтээр дамжуулан бусдыг хараах доромжлох нэр төрд нь халдах тохиолдолд цагдаагийн газраас нь дууддаг барьдаг систем Өмнөд Солонгост байдаг. Адулт элдэв вебсайтруу нэвтрэх эрхийг тусгайд нь авдаг, тийм сайтуудруу нэвтрэхэд өндөр төлбөр авдаг систем бас тэнд бий. Бид нар энийг бас бодолцохгүй бол эрх чөлөө нэрийн дор нялх хүүхдүүдэд хүртэл элдэв шалдав юм үзэх боломжтой болгочихсон нь харамсалтай.

  29. gankhuyag says:

    Тэгж л харагдаад байгаа юм. Гэхдээ энэ чинь манайд “их зовлонтой” ш дээ. Интернетэд цензур тогтооно гэвэл манай эрх баригчид уухайн тас “ура” хашгираад “хаагаад” хаяна. Гэтэл нөгөө талд нь манайхан арай л хэтрээд байх шиг. Энийг хэлэхээр “эрх чөлөө”, “ардчиллын” эсрэг “болчих” гээд. Яг үнэндээ бол олигархуудын тавьсан хэдхэн ноход хэдхэн цэгээс манай интернетийн сүлжээг үймүүлж чадаад байгаа юм. Тэднээс жишээ болгож хэд хэдийг “дүүжилж” харуулахгүй бол манайхан “ойлгохгүй” байх аа. Тэр цаг дөхөж байгаа…Энд би мэддэгээрээ улс төрийн хүрээг ярьж байна. Биднийг “улс төр” ярьж тэнэгтэж байх хооронд энэ залуу үе “хордоод” гүйцэж байна. Хийсвэрлэвэл сексийн тухай Та нараас “асууж” байснаас 3-7 дугаар ангийн хүүхдээс “асуусан” нь хамаагүй “илүү дээр” болж байна ш дээ…”

  30. Guranz says:

    Таны зөв байхаа. Ер нь бид тийм “зовлон” үзэж байж төлөвшихгүй бол би яасан ч миний дур чи битгий хуц гэдэг юм руу нийтээрээ орчлоо л доо.

  31. delgermaa says:

    internetiin cenzur ARDCHILSAN evropt baina, buur evropin holbooni gishuuded baina, Amerikt evropaas iluu cenzur baigaa (Evrop chin’ amerik ah narinhaa UGEER yavdag um), 9 sarin 11-s hoish neleen hyanaj ehelsen (nogoo muu Apple gar utasaar chin’ hyanachihaj bgaa shuu dee, hehe), Hyatad, Singapour, IRAN mash nariin cenzurtei, Oros ch gesen hyanana, toriin hakeruud hurtel bna…bidniig bol “GADNAAS” uimuulj boloh shuu!!!! nogoo arabin havar shig um hiij bolohoor…

  32. gankhuyag says:

    Надад энэ талаар нэлээд их материал байна л даа. Гэхдээ ганц намайг хэлбэл бүгдээрээ намайг “ална” ш дээ. Би ямар мэдэхгүй биш, их л сайндаа 3-8 жилийн дараа Та “зөв” хэлж байжээ л гэнэ биз. Би одооны ухаарлыг ярьж байгаа болохоос олон жилийн “дараахийг” мэдээж яриагүй. Энийг зохицуулахгүй бол бид нэг их “хол явахгүй” ээ. Энэ бол уул уурхай, ашигт малтмалаас хамаагүй “том” асуудал ш дээ…

  33. grandeura says:

    Интернэт цензур заавал байх ёстой боловч манайхан зөв хийж чадахгүй л дээ, хэрвээ манай хэдэн “тэнэгүүд” далимдуулаад цензур энээ тэрээ тогтоох юм бол би хакер болох замаа сонгохоос өөр аргагүй болох юм. Хүн зөв хоолоо өөрөө сонгож идэх хэрэгтэй биз дээ…

  34. chinee says:

    ёооё нийтлэл сэтгэгдэлүүдийг уншсан чинь сайхан чанасан адууны өөхтэй мах идсэн юм шиг л санагдаж байна. би ч хүнд өвчтөн юм байна л дөө. хэхэхэ

  35. Anonymous says:

    buh torliin dontolt buyu addistion adilhan simptomtoi, adil ur dagavartai. dontoj baigaagaa medeed biye tataj avah asuudal.

  36. Anonymous says:

    addiction shuu

  37. Дорж says:

    Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ гэдэг энэ ээ

  38. S says:

    За өмнөх дүгнэлтээ сайжруулья: байн байн амсхийж мэдээллээ боловсруулдаг – үүнийг reflection гэж бас нэрлэдэг. Ингэснээр мэдээллийг мэдлэг болгохыг зорьж буй.

  39. ensa says:

    ганаа ах минь тантай уулзах гэсэн юм. намайг ууганбаатар гэдэг. миний утас 99991268. шинэ ном гаргасан юм. түүндээ ч бас нэг шүүмж авъя. тэгэх үү? баярлалаа.

  40. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  41. Orhon says:

    Энэ ч арай хэтэрнээ ийм юм гэж юу байсым. 2 өдөр интернэтээс хол байж чадку ч гэх шиг. Надад бол ой модон дунд хүүгээ тэврээд зугаалж явахаас илүү жаргал байхгүй. интернэт ухахыг энүүнтэй харьцуулж байгаа бол тэр амьд хүн биш робот л байх. Фэйсбүүкээр би сонирхолтой хүмүүсийн зургийг үздэг, Ганхуяг ах мэтийн блогуудыг уншдаг. Тэхдээ би номын санд сууж уран зохиолын ном унших илүү дуртай. Жаргаж буй нарны туяа үүлэнд тусахад үүл үнэхээр сайхан гэрэлтэж туяарахыг уулан дээрээс харж суухад зуны дулаан орой ямар сайхан билээ. Тэгтэл энэ амьдралыг дэлгэц ширтэж өнгрүүлэх гэжүүдээ. Хөгжсөн орнуудад бол тэгээд гараад суух уул бараг үлдээгүй болохоор хэцүү байх. Харин Монголчууд бол азтай хүмүүс байглаасаа хараахан холдчоогүй байгаа л гэж боджийн доо.

  42. Нацаг says:

    Саяхан германы spiegel.de хэмээх нэлээн нэр хүндтэй байсан сэтгүүлийг хэдэн хувь нь үнэн зөв мэдээлэл байна, хэдэн хувь нь цуурхал, хэдэн хувь нь зураг байна гэх мэтчилэн шалгуураар оруулаад албан ёсоор “шар сэтгүүл” болжээ гэж зарлаад баахан шуугисан юм даг. Радио зурагтаар бол хүүхдүүд чинь интернэт ертөнцөд ганцаараа найдвартай биш учраас хүүхдийн интернэт хайгч хэрэглүүл гэж их сурталчилдаг болсон. Дотор нь байгаа хүний хувьд 31 дүгээр сэтгэгдэлд бичсэн шиг америк ах нарын үгээр германд лав явдаггүй гэж би бодож байна. Бараг төрлөөр нь оюунлаг, мэдээллийн, арилжааны, зугаа цэнгээний гэж хувааж болохоор 24 суваг (бүгд герман хэл дээр) айл болгон хүлээж авдаг. Тэрнээс цаашаагаа кабель түгээгчээсээ хамаарч дуртай сувгаа төлбөртэй авдаг. 13 дугаар сэтгэгдэлд би бас хошуу дүрмээр санагдав. Програмист хүмүүс burn-out syndrom той болох 70 хувийн магадлалтай байдаг гэж энд нэг сэтгүүлнээс уншсан. Тийм хүмүүсд технологийн өөрчлөлтийн хурд, дагаж ирж байгаа мэдээлэл ердийн хүнээс хэд дахин их буудаг учраас шүү дээ. Үнэхээр мэдүүштэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: