ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨӨӨ ГЭЖ…
2012/02/03 15 Comments
МАН “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” батлав. Удахгүй АН “Монгол хүн-2020” хөтөлбөрөө батлана. Ингээд Монгол Улсад хэтийн төлөвлөгөө хөтөлбөрийн уралдаант сонгууль болох нь тодорхой байна. Одоо болж буй Давосын форумаас үзэхэд дэлхий даяараа юун хэтийг төлөвлөх манатай, маргааш нөгөөдрөө яая гэж байна. Дэлхийн практикаас харахад 5 жилийн төлөвлөгөөг хэтийн гэж үздэг байна. Би гүйцэд хайж чадаагүй байж магадгүй, энэ дэлхийд Казахстан, Ямайк хоёр л 2030 он хүртэлх алсын төлөвлөгөөтэй юм байна. Гурав дахь нь Монгол болох бололтой юм. Ингээд хэтийн төлөвлөгөөний тухай эхний өгүүллээ толилуулъя… Read more of this post