ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨӨӨ ГЭЖ…
2012/02/03 15 Comments
МАН “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” батлав. Удахгүй АН “Монгол хүн-2020” хөтөлбөрөө батлана. Ингээд Монгол Улсад хэтийн төлөвлөгөө хөтөлбөрийн уралдаант сонгууль болох нь тодорхой байна. Одоо болж буй Давосын форумаас үзэхэд дэлхий даяараа юун хэтийг төлөвлөх манатай, маргааш нөгөөдрөө яая гэж байна. Дэлхийн практикаас харахад 5 жилийн төлөвлөгөөг хэтийн гэж үздэг байна. Би гүйцэд хайж чадаагүй байж магадгүй, энэ дэлхийд Казахстан, Ямайк хоёр л 2030 он хүртэлх алсын төлөвлөгөөтэй юм байна. Гурав дахь нь Монгол болох бололтой юм. Ингээд хэтийн төлөвлөгөөний тухай эхний өгүүллээ толилуулъя…
Орос
Уг нь анхны стратегийн төлөвлөгөө 1920 онд Орост үүссэн юм. Энэ нь бидний сайн мэдэх Оросыг хөгжүүлэх болон цахилгаанжуулах төлөвлөгөө (ГОЭЛРО) юм. Ингээд Дэлхийн II дайны өмнө Н.А.Вознесенскийн удирдлагаар 1981-1985 он хүртэлх удаан хугацааны төлөвлөгөө хийж, зарим талаар 1990 он хүртэлх үзүүлэлтийг хүртэл боловсруулж байжээ. Энэ нь 40-50 жилийг тооцоолсон гэсэн хэрэг юм. Гэхдээ л Оросуудын удаан хугацааны төлөвлөгөө голдуу 15 жил байсан бөгөөд энэ нь хамгийн зохимжтой байсан аж. 1990 оноос төлөвлөхөө зогсож, жил, их сайндаа 2-3 жилээр төлөвлөх болсон боловч биелсэн нь цөөхөн байсан. Одоо Оросууд энэ хөгийн байдлаас гарахыг эрчимтэй оролдож байна.
Сүүлийн үед тодорхой салбар, чиглэлээр төлөвлөгөө гаргах болов. Жишээ нь эрчим хүчний стратеги, атомын эрчим хүчний хөгжлийн программ гэх мэт. Олон арван хүрээлэн, эрдэмтдийг нэгтгэсэн “Удаан хугацааны төлөвлөлт, стратеги боловсруулах” ажил эхлээд ид явж байна. Тэдэнд онолын суурь, дэлхийн түвшний бэлэн эрдэмтэд, олон арван хүрээлэн, институт байгаа болохоор үүнийг хийж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.
Ингээд 2006 онд “Оросын нийгэм-эдийн засгийг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулж 2008 онд баталжээ. Одоо шинийг хийж байна. Жишээ нь саяхан 2012 оны 1 дүгээр сарын 24-нд В.Путин “Оросын нүүрсний аж үйлдвэрийг 2030 он хүртэл хөгжүүлэх удаан хугацааны хөтөлбөр” баталж үүний санхүүжилтэд 3,7 триллион рубль гаргах болов. Яагаад гэвэл нүүрс, нефть Оросын эдийн засгийн тэргүүлэх чиглэл учраас тэрийгээ тодорхой болгож байна. Бусад төлөвлөгөө, хөтөлбөрүүд нь эндээс эх авч, уялдана гэсэн хэрэг. Ингэж шүтэн барилдлагыг хангаж байна.
Хятад
2007 онд болсон ХКН-ын XYII Их Хурал дээр “бие даасан, чөлөөт, ардчилсан, нэгдмэл, баян бөгөөд хүчирхэг Шинэ Хятадыг байгуулах” зорилт тавьжээ.
Энэ нь “Хятад-2050” стратегийн төлөвлөгөөг 5 жилээр тасалж хэрэгжүүлж байгаа бодлого юм байна. Завсрын хэмээх 2030 онд тэд ДНБ-ээр АНУ-ыг гүйцэнэ, харин эцсийн 2050 он гэхэд ДНБ-ээр АНУ-аас 2 дахин давж гарна гэж төлөвлөжээ. Энэ аварга хэтийн төлөвлөгөөг Хятадын Нийгмийн Ухааны Академийн Тооцоолол болон техник-эдийн засгийн Институт, Хятадын Төлөвлөлт хөгжлийн хорооны Прогнозын хэлтэс голлож, Бээжин болон бусад томоохон хотуудын тэргүүлэх эрдэмтэд оролцож хийсэн байна. Тэргүүлэх эрдэмтэд гэдэгт зөвхөн суурь судалгаагаар дэлхийд нэр гарсан эрдэмтдийг сонгон авчээ. Энэ ажлыг эдийн засгийн прогнозчлолын нэрт профессор Ли Цинвэн удирдаж байна.
Анх 1989 онд Дэн Сяопин “шинэ зууны эхний хагасын хөгжлийн стратеги боловсруулах”-ыг санал болгосноор энэ стратегийг боловсруулж эхэлжээ. Энэ нь НҮБ-аас даруй 10 гаруй жилээр түрүүлсэн хэрэг мөн.
Үүний тулд шинээр хэдэн арван институт байгуулжээ. Жишээлбэл, хэтийн төлөвлөгөөнд хаа хамаагүй мэт санагдах Чин гүрний Хятад Барууныханд ялагдсан шалтгааныг судлах хүрээлэн гэх мэт. Энэ хүрээлэн гэхэд л “Чин гүрний түүх (1644-1912) суурь бүтээл гаргаж, “Хятадын хил орчмын бүс нутгийн түүх ба газар зүй” гэсэн шинэ шинжлэх ухаан бий болгожээ. Энэ сэдвээр 40 боть бүхий нийт 6 цуврал гаргасан байна.
Гэтэл Монголын Ерөнхийлөгч Тусгаар Тогтнолынхоо 100 жилийн ойгоор “Монголчууд Чин гүрний дарлал, эрхшээлд байгаагүй” гэсэн “онолын” дүгнэлт хийгээд мэлийгээд зогсож байна. Ийм ахул тусгаар тогтнохын хэрэг юусан билээ ?! Хэрэв манайхаас өөр орны Төрийн тэргүүн ингэж хэлсэн бол маргааш нь шууд огцрох нь ямар ч эргэлзээгүй. Харин манайд бол төрийн “хар хайрцаг”, “гоё үг” гэх мэтээр хөөрцөглөх. Ямрав дээ ?!
Хятадын зөвхөн түүхийн нэг шинэ хүрээлэн нь стратегийн төлөвлөгөөндөө зориулж “ийм юм” хийсэн байхад бусад үй түмэн хүрээлэн нь “юу хийснийг” төсөөлөхөд толгойд багтамгүй. Энд системийн хандлага, синергетик арга зүйг үнэхээр бодитой ашиглаж байгаа нь тодорхой байна. 2050 он ч гэсэн тохиолдлын сонголт биш бөгөөд тэр үед Хятадын 100 жилийн ой болох юм.
АНУ
2007 онд АНУ-ын Губернаторуудын Үндэсний Холбоо (NGA) 5 жилийн хугацаатай “Инновацын Америк” хөтөлбөрийг боловсруулжээ. Зорилго нь даяар эдийн засагт АНУ-ын өрсөлдөх чадварыг инновацын үндсэн дээр хүчтэй болгох явдал аж. Энд АНУ-ын уламжлалаар нэр хүнд бүхий их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, голлох стратегичдыг татан оролцуулжээ.
АНУ-ын хувьд стратегийн төлөвлөлтийг “Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал” зэрэг том суурь баримт бичигт ерөнхий байдлаар суулгаж, түүнийгээ хэт оюунжсан, мэдээлэлжсэн бусад хөтөлбөрүүдээрээ тодотгож, нөхдөг юм байна. Эдийн засаг нь “өөрөө хөгждөг” учраас бусдыг гүйцэх биш, АНУ-ын ноёрхох, тэргүүлэх байр суурийг хамгаалах чиглэлүүдийг тодорхойлдог байна. Энэ нь харьцангуй “нууц” байх нь ойлгомжтой юм.
Бусад орнууд
Оросоос үүсэлтэй төлөвлөгөө эдүгээ дэлхийн ихэнх орны практикийн жирийн ажил болжээ. Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Франц, Герман, Сингапур, Малайзаас эхлээд ялангуяа постсоциалист орнууд заавал таван жилийн төлөвлөгөө хийдэг байна. Энэ нь социализмын төлөвлөлт хүн төрөлхтний жирийн хэрэгцээ болсныг харуулж байна.
Дээр Казахстан, Ямайк хоёр 2030 он хүртэлх хэтийн төлөвлөгөөтэйг дурдсан. Ямайк бол ямайк л учраас сонирхсонгүй, юу л шалиа аж. Харин Казахстаныг үзлээ. Тэд 1997 онд “Казахстан-2030” стратеги боловсруулжээ. Энэ дагуугаа хөгжиж 2003 онд 1991 оныхоо түвшинд “буцаж” хүрсэн амжилт үзүүлжээ. 2012 онд нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээг 5 мянган доллар болгоно гэжээ. Тэд одоогоор дэлхийд хөрөнгө оруулалтаар толгой цохиж байгаа боловч их даруухан байгаа нь илт харагдаж байна.
Судалж байнаа…
“Хөгжлийн хөтөлбөр”-ийн хураангуйг хэд хоногийн өмнө надад өгсөн юм. Хураангуйгаас дүгнэлт хийх боломжгүй. Тэгээд ч 20 жилд дэвшүүлсэн 360 гаруй хөтөлбөр, концепци, үзэл баримтлал, төлөвлөгөөнөөс ганц нь ч биелээгүйг “туулаад гарсан” хүн чинь хашир гэж аймаар болчих юм.
Манай дарга нар онол монол яриад эхэлбэл заавал нэг юм болохоо байдаг зүй тогтолтой. Ухаандаа Н.Энхбаяр гэхэд л “Хүн бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр мөн” гэсэн дэлхийд байхгүй “нээлт” хийж “Мянганы хөгжлийн Цогц бодлого” хийх жишээний. Хүний биеийг нь “алга болгочихсон” энэ балай юмыг нь энэ УИХ шууд батласан. Би л лав хэлэхээрээ нэг болсон. Нэг тэнэгийн юмыг хэдэн тэнэг зүгээр батлавал ч яая гэхэв. Гэтэл Монгол Улсаас 360.000 ам.доллар салхинд хийсгэж төлөвлөгөөгөөр тоглоно гэдэг бол гэмт хэрэг биш гэж үү ?! Одоо тэр нь хэрэггүй болсон юм байх аа, тэгж л таарна ш дээ…
Ер нь бол монголын нөхцөлд дарга нар төлөвлөгөө, ялангуяа хэтийн төлөвлөгөөнөөс холхон явсан нь өлзийтэй. Хэтийн төлөвлөгөөг эрдмийн цол хэргэмийн цуглуулгууд, гадаадад сургууль төгссөн нусгайчууд онолын номноос хуулсан загвараасаа гаргаад ирдэг юм биш л дээ. Гадаадын нэр хүндтэй энэ тэр байгууллагын судалгаагаар гэвэл бүр ч болохоо больж байгаагийн шинж. Гадаад судалгаанаас хуулбал монгол төлөвлөгөө болдог юм огт байхгүй шүү, нөхдүүд ээ…
Системийн онол, хандлага, синергетикийн зарчмуудыг зөрчсөн, кластерийн арга, сүйрлийн онол, тэнцвэргүй өөрийн зохион байгуулалт, шугаман бус динамик, системийн үе шатлаг шинж, үе шатлаг бус шинж, орон зайн фазын огтлолцол, фрактал, бифуркаци, аттрактор зэрэг ойлголтуудыг хэрэглээгүй бол ямар юмных нь хэтийн төлөвлөгөө хөтөлбөр болохов дээ.
МАН-ын “гарсан” хөтөлбөр, АН-ын “гараагүй” хөтөлбөр хоёр зарим нэг нэр томъёо, цөөн зарим тоо баримтаас өөр юугаараа ч үл ялгарна гэдгийг би судлаачийн хувьд батлан хэлж чадах байна.
Одоо ч гэсэн АН-ын Д.Эрдэнэбатаас эхлээд лекц мекц уншаад нэг л “сэжиг бүхий” байна. Тэр нөхрийн “лекц” гэсэн балайрлаас намынх нь “онол” ямар гээч новш гарахыг төсөөлөхөд нэг их ухаан хэрэггүй л дээ…
Монголыг хөгжүүлэх төлөвлөгөөнд хамгийн түрүүнд юу хэрэгтэйг мэдэх үү, Та нар ?! Энэ бол ердөө л МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ байдаг юм.
Энэ өгүүлэлд дургүй нь хүрч надтай үзэлцмээр санагдаад байгаа хүн эхлээд намынхаа нэрийг хэлэхээ мартав аа…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 03.
сонирхолтой мэдээллүүд оржээ, баярлалаа.
парламент засаглалтай орнуудад намууд төлөвлөгөө гаргаад авторитари засаглалтай газруудад улсын байгууллагууд төлөвлөгөө гаргаж байх шиг байна.
тэгэхээр улсад ямаршуу чанартай хэтийн төлөвлөгөө гарах нь тухайн улсын намуудын сэхээтнүүд, “think tank”-нууд, бодлого философи гаргагчид нь хэр чанартай, хэр ухаантай гэдгээс л шууд хамаарч байх шиг.
манай нөхцөлд бол тэдгээр нь хэр юм бол доо….
Орос, хятад, АНУ-ын төлөвлөгөөг зохиодог хүмүүстэй эн зэрэгцэх мэргэжилтнүүд манайд хангалттай бий болов уу? хэрэв хангалтгүй бол улс эхлээд ийм хүмүүсийг сургаж бэлдэхээс эхлэх хэрэгтэй гэж ойлголоо.
Нэг саваагүй зүйл асууя. Таныхаар МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ-тэй улс төрч байна уу? Тэднийг нэрлэж чадах уу?
Бий. Манай Төлөвлөгөөний Комисс онцгой сайн байсан. Зах зээлийн нийгэмд төлөвлөгөө огт хэрэггүй гээд олон жил бэлтгэсэн, ихээхэн туршлагатай олон сайн мэргэжилтнүүдээ тараагаад хаячихсан ш дээ. Манай төлөвлөгөө эдийн засгийнхан дэлхийн түвшинд гологдохгүй л дээ. Одоо тэдний зарим нь пүүс компанид, зарим нь халтуурын таксист, зарим нь Нарантуулд наймаачин хийж байгаа.
Бидний хувь заяанд онцгой ач холбогдолтой асуудалд Та саваагүй хандаж байвал би хариулах албагүй…
За би өөрийн зүгээс таван зоосоо хандивлая. Би өөрөө ямар нэгэн намын гишүүн биш, бас одооны намуудын доторх ухамсар болон оюуны элэгдлийг ажигласны эцэст, ямар нэгэн намд орно гэвэл ичиж үхнэ. Сэдвээсээ хазайх нь…
Саяхан нутагтаа байхдаа, үй түмэн асуудал хөндөлдчихөөд, нэн яаруу шийдэгдэх шаардлагатай байгааг ажигласан. Гэвч хаанаас эхлэх үү? Бүү мэд, дэндүү их юм сөнөлтийн байдалд байгаа нь ажиглагдсан. Наад захын залуучууд буюу ирээдүйн мэргэжилтнүүдийн асуудал- бүгд хуульчид, эрх зүйчид, эдийн засагч, орчуулагчид. Тэр их хуульч, орчуулагчдын ашиг нь юунд байгаа юм бол. Юунд ашиглах юм бол. Наад захын жорлон ч барьж чадахгүй шүү дээ…
Бодоод байвал, тэр хэтийн бодлого гээч нь яах арга үгүй, байгаа гэж бодогдоно. Гэвч тэр хэтийн бодлого нь хэний сонирхолд нийцдэг, хэнд ашигтай юм бол? гэдэг нь хамгийн их бодол төрүүлдэг юм. Тэр хэтийн бодлого нь чухам хэрхэн-яаж, ямар үе шаттайгаар, ямар үр дүнтэйгээр хэрэгжиж байгааг цонхоор толгойгоо цухуйлган харахад л хангалттай. Ухарч байна уу л гэхээс, урагшлахгүй байгаа.
Тэр чуулаад суугаад байдаг хэдэн хөнгөмсөг хэдэн хүмүүс юу хийж байгаагаа нэг бол ойлгохгүй байгаа, эсвэл бүрэн ухамсартайгаар хийж байгаа. Аль нь бэ гэдгийг, хүн бүр өөртөө өөртөө л бодит байдалтай харьцуулан хариулбал дээр байх. Бараг аль аль нь зөв байх.
neg sar heden humuus suugaad delhiin hogjiliin chig handlagiig hagas dutuu “oilgoson medsen” bolood shuud 2020on hurtelh hogjiliin tolovlogoo gargasan um shuu dee, hehe, ARD TUMNII HOGJIL hehe, ner ni hurtel ARD TUMEN, uhaandaa namaig hugjuuleh um baina shuu dee
tegehdee HOGJLIIN BODLOGO mash HEREGTEI , delhiin HOGJILIIN chig handlaga, tulgarch bui bersheeluud, hoer HORSHINHOO tolovlogoo umiig mash sain medej OORSDOO jinhene TORIIN Bodlogoo gargah chuhal, harin ITGELtei, ZUTGELtei, BUTEELtei ni hangalttai baina uu??????
АНУ-д чөлөөт зах зээл, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай тул төлөвлөгөө зохиох нь утгагүй. Гэхдээ АНУ-д хэтийн төлөвийг зүгээр орхилгүй системийн өөрчлөлт, төлөвийг хэд хэдэн хувилбараар гаргаж тооцдог олон судалгааны хүрээлэн, сангууд байдаг. Мэдээж олон хувилбараар гаргасан тул өөртээ ашигтай хувилбарыг жинжин шугам болгож бүх шугамаар бусад орнуудад “шахдаг”. Жишээлбэл, газрын тосны нийлүүлэлт багасах төлөв гарангуут Ирак, Афганистанд дайн дэгдээж, Чечений салан тусгаарлагчдыг дэмжиж, Кавказаар дамжуулах Оросын хий дамжуулах асар том төслийг саатуулах зэргээр “төлөвлөгөөгөө” хэрэгжүүлдэг. Япончууд бол 100 жилийн төлөвийг тооцож үнэлэхээс наана хөдлөх ч үгүй. Эдийн засгийн яам нь хэдэн томоохон корпораци, банкуудаа гар доор “удирдаад” явчихдаг. Гэх мэтчилэн, хараад байхад хэтийн төлөвийг бүгд л харж бэлтгэлтэй байхыг хүсдэг жамтай, ганц Казахстан, Ямайк хоёр биш.
МАН -нхан бол алаад өгөндөө АН 1,0 сая гэхээр 1,5 сая 2020 он гэхээр 2030 он гээд нэг хүнд ноогдох ДНБ хэд чбилээ болгоно . Би нэг ийм онигоо сонссон юм үргэлж давуудуулдаг дүлий нөхөр хуц гэснийг гуч гэж сонсоод дөч арваар давлаа гэдэг. Энэ нийтлэлийг олж уншихгүйл байх уншсан ч ойлгох сүвтэй хүн лав л МАН-д байхгүй.
Улс оронд маань төлөвлөлт хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Юуны өмнө улс орныхоо хөгжиж ирсэн түүх болон өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байх. Хөгжлийн маань суурь нь юу байна вэ? Хөрш орнууд, бүс нутаг, дэлхийн хөгжил хаашаа явж байна вэ гээд олон асуудалд санал нэгдэх шаардлагатай байна. Миний үзэж байгаагаар өгөгдөл үнэн байх, тэгээд өөрийн онцлог бүхий эдийн засгийн загварчлал хэрэгтэй юм шиг. Үүнийг хийхэд гадаад, дотоод орчны зөв үнэлэлт дүгнэлт хэрэгтэй. Судалгаа хийгээгүй ч нэг зүйл баттай. Цэвэр зах зээлийн эдийн засаг бидэнд тохирохгүй нь байна. Бага нээлттэй эдийн засгийн онол байгаа. Эдийн засгийн хязгаарлалтыг юугаар авах вэ? Систем хандлагаар авч үзэхэд оролт гаралт маань юу байх вэ? Системийн динамик загварчлал хийхэд Винсим ч юмуу программ хангамж ашиглаж болох ч маш их хөрөнгө хэрэгтэй болох байх. Монголчууд динамик загварчлал хийх хүний нөөц байгаа. Харин ЗГ-т үнэхээр хүсэл байгаа болов уу?
Хамгийн хэцүү статистик мэдээ худлаа байхаар бүх юм худлаа болох юм даа.
МАНАЙ улсын гаргаж байгаа мэдээлэлийг харьцуулсан үзүүлэлттэй болговол ямар вэ . 1980 оноос ч гэдэг юм уу . Гарааны цэгтэй болох тэгээд зэрэгцүүлсэн үнээр өссөн буурсан зэрэг . тэгэхгүй бол жил болгон л өссөн дүн харьцуулах , дүгнэлт байхгүй зөвхөн өмнөх сар , өмнөх жилтэйгээ харьцуулаад байхаар хөгжөөд байгаа зогсоод байгаа нь мэдэгдэхгүй байхын энэ сэдвээр та бичээч
Та их чухал, эмзэг асуудал хөндлөө. Манай статистик ёстой найгүй ш дээ. Жишээ нь тариалангийн талбай буурсан байхад ургац өссөн байх г.м. Миний анзаарсан нь энэ байхад цаашаагаа бол бүр их юм гарах нь мэдээж. Энийг би ганцаараа барахгүй байх аа. Яахав, ганц нэг юм бичиж болох л байх.
Монголыг хөгжүүлэх төлөвлөгөөнд хамгийн түрүүнд “МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮТГЭЛ” ХЭРЭГТЭЙ байдаг гэх таны энэ үг түүхэнд үлдэх аугаа аффоризм төдийгүй сэтгэл зүтгэлгүйгээр юуг ч төлөвлөөд мухардал! гэх нийгэм, шинжлэх ухаан дахь шинэ бодлго чиглэлийн эхийг жинхэнэ синергетик үүднээс гаргажээ хэмээн талархаж бнаа. Танд баярлалаа.
Ноён Ганаа,
Та хөгжлийн төлөвлөгөөний тухай мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна. Хоёрхон орон урт хугацааны төлөвлөөөтэй байгаа юм биш. Ганцхан жишээ татахад Япон улс ” Санзенсо” нэртэй 40 жилийн урт хугацааны цогц бодлоготой байв. Энэ бодлогоо олон 5 жилийн буюу дунд хугацааний төлөвлөгөөгөөр тодотгон хэрэгжүүлж өнөөгийн хүчирхэг Японыг бий болгосон юм. Нөхөрсөг зөвлөлгөө: Эхлээд мэдлэгээ сайжруул, дараа нь муул. Таны зорилго шүүмжлэх, муулах гэсэн бүтэлгүй агуулгатай байна.
Япон төлөвлөгөөтэй байхад чи онгирдог нь яаж байгаа юм. Чи чаддаг юм бол тэрийг ээ үзүүл л дээ. Ядахдаа линк, хаягийг нь за л даа. Чи чадахгүй ш дээ. Усан тэнэг чам шиг лалараар заалгуулахдаа тулаагүй…