ХЯТАДЫГ ДҮГНЭХ ТУН ХЭЦҮҮ…

Ухаант дүү Ч. Содбилэгийн хүргүүлсэн “Хятад мөрөөдөл” номыг (монограф) уншиж дуусгав. Хятадыг дүгнэсэн ном хорвоогоор дүүрэн бий. Харин монгол ном байхгүй. Ц.Батбаяр нарын эрдэмтдийн монгол-хятадын харилцааг шинжилсэн цөөн бүтээл бий ч хятадыг бүхэлд нь шинжилсэн монгол бүтээл анх удаа гарав. Энэ бол тун олзуурхууштай хэрэг. Хятадыг дүгнэх тун хэцүү. Учир нь Хятадыг сайнаар ч дүгнэж болно, муугаар ч дүгнэж болно. Дэлхийн хятад судлалын бүх утга зохиол энэ хоёр үзлийн дунд “зовж” сайн муугийн аль нэгийг илүүтэй баримтална. Эсвэл “төвийг сахисан байр” суурь баримтлахыг хичээх ч энэ нь голдуу бүтэлгүй болно. Ч.Содбилэгийн “Хятад мөрөөдөл” ном ч энэ зүй тогтлоос гажаагүй, гажих ч боломж байхгүй юм. Энэ удаад номын шүүмж биш, харин уг бүтээлд орчин үеийн улс төрийн антрапологийн үүднээс нэмэлт эрэгцүүлэл бичив. Ухаант дүүг ойлгоно гэж найдаж байна.     

Read more of this post

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН СҮЙРЭЛ

Монголын боловсролын систем уналтад орж үхлүүт байгааг монгол хүн бүр мэдэж байгаа. Гагцхүү яагаад ийм хөгийн байдалд оров гэдгийн учир шалтгааныг олохгүй байна. Зарим нь багшдаа байгаа, зарим нь хичээлийн програмд байгаа, зарим нь сургууль хүрэлцээгүй, зарим нь бодлогодоо байгаа гэж ярих боловч үнэндээ бол боловсролын систем суурь эвдрэл, нуралтад орсонд хамаг учир нь байгаа юм. Энэ талаар  системийн анализад тулгуурлан шинжлэх нь монгол судлаачийн үүрэг юм. Учир нь бид хойч үеэрээ байн байн туршилт хийж, тэдний оюун санааг хордуулж болохгүй…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: “Х” ПАРЛАМЕНТ

Их хурлын энгийн арифметик-2

Сонгуулийн үед “Х” сонгууль цуврал өгүүлэл бичсэн билээ. Сонгуулийн үргэлжлэл нь “Х” парламент болсон тул энэ талаар бичих ёстой, ирээдүйн дөрвөн жилийн улстөр энэ загвараар өрнөнө. Хууль нь энэ…

Read more of this post

А.БААТАРХУЯГ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “АЛСЫН ХАРАА” БУЮУ НИСЭЖ БУЙ ЛУУ, ГЭТЭГЧ БАР…

7 хоногийн өмнөх судалгаанаас хойш АН-ын рейтинг өсөхгүй байна. АН-ын рейтинг 19 орчмоос уруудаж байхад “Шинэ”, ИЗНН зэрэг намуудад өсөлт ажиглагджээ. Өөрөөр хэлбэл АН-ын дэмжигчид хэзээ ч МАН-д саналаа өгөхгүй тул бусад буюу гуравдагч намууд руу шилжиж байна. ХҮН нам руу хотынхон, залуучууд шилжиж эхэлжээ. Гэхдээ огцом шилжилт ажиглагдахгүй байгаа нь МАН-ын жагсаалт залуучуудыг татаад байж магадгүй. Нөгөө талаас энэ сонгуулийн системийн онцлогийг заавал харгалзаж үзэх ёстой. АН-ын рейтингийн бууралт зөвхөн жагсаалтад нөлөөлөх байх, харин тойрогт нам биш хүн сонгоно.

Read more of this post

А.БААТАРХУЯГ: ”Х” СОНГУУЛЬ…

Манай Х.Баатархуяг ойрд гараагүй ёстой жинхэнэ аналитик өгүүлэл бичжээ. Ямар ч гэсэн тойрч суугаад ярьж хөөрөлдөх юмтай боллоо.

Read more of this post

ЗАЛУУЖУУЛАХЫН САЙН МУУГИЙН ТУХАЙ

Одоо УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт эцэслэн гарч сурталчилгаа эхлэхээр монголчууд солиорч эхэлдэг. Аль нам, эвслийг дэмжих эсэх, хэн хэнийг дэмжих дэмжихгүй асуудлаас өөрийг үл анхаарна, маргана, хэрэлдэнэ. Гэтэл хамгийн гол бөгөөд чухал асуудал бол хулгайч, дээрэмчин, авилгач төр засаг халагдаж, солигдох уу, үгүй ядаж хулгай дээрэм нь багасах эсэх асуудал юм. Энэ асуултад би үгүй гэж хариулна. Учир нь маш их бохирдсон төр засаг нэг удаагийн сонгуулиар бүрэн цэвэршихгүй, тийм зүй тогтол дэлхийд байхгүй. Үүнийг тайлбарлахыг хичээе…

Read more of this post

ШҮҮР УНАСАН ШУЛМЫН ҮЛГЭР ОРШВОЙ…

Л.Мөнхбаясгалан маань УИХ-д нэр дэвшчээ. Энэ сэтгүүлч шар хүүхэнтэй эхлээд зайнаас, дараа нь биечлэн танилцсанаас хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ шар хүүхний алдаа оноо, өгсөж уруудсан тэмцлийн бүх үйлс нь миний төдийгүй монголчуудын нүдний өмнө болсон юм. Товчоор бол годойсон сэтгүүлч охиноос Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улс төрийн сэтгүүлч болсон замнал юм. Яагаад сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэв гэвэл Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүд улс төрийн шинжтэй, муухан улс төрчөөс илүү нөлөөтэй байдаг учраас  тэр. Одоо Баясаагийнхаа талаар мэдэх зүйлээ товч өгүүлье. 

Read more of this post

НЭР ДЭВШИЛТИЙН ХЭРҮҮЛ БА БОДИТ БАЙДАЛ

Намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан нь намуудын дотор ч, гадна ч бөөн маргаан дагуулав. Зарим нь авилгач, хулгайч, дээрэмчин “хуучин” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь цүнх баригч, тэрний энэний талын “шинэ” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь “яг адилхан” гэв. Нэр дэвшилт бол ердөө л сонгуулийн анхдагч нөхцөл буюу “байгаа” хүмүүс юм. Ард түмэн энэ “байгаа” дундаас сонгодог. Намууд нэр дэвшигчдээ азаа үзэх гэж биш, харин улс төрийн тодорхой тооцоогоор дэвшүүлдэг. Ямар ч муу нам зөв буруу, амжилттай амжилтгүй нь хамаагүй тооцоо хийдэг. Энэ тухай маш товч өгүүлсү…

Read more of this post