АЙГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч…

Би сүүлийн үед өвчин туссан юм шиг зэсийн үнэ хардаг “ажилтай” болсон хүн. Гэтэл өчигдөр сайхан мэдээ олж сонсоод түүнийгээ хүргэж байна. Дандаа заяа нь хаясан юм гэж хаашаа харсан юм байдаг юм. Гэхдээ нэг их онгирч болохгүй байх. Тэнэг шаарууд чинь мөнгөтэй болонгуутаа идэж уухаа боддог болохоор чинь ингэж хэлж байна. Ганцхан жилийн дотор 1,2 тэрбум доллар зүв зүгээр идчихдэг аймшигтай үндэстэн энэ дэлхийд байхгүй болохоор ингэж хэлж байна. Read more of this post

ЧУЛУУНБАТЫН “ӨВӨӨГИЙН” НАМТАР

Та бүхэн банкны О.Чулуунбатын “өвөөг” сайн мэдэхгүй байна. Монгол банкны О.Чулуунбат яг өвөөгөө дуурайсан, үйл хэргийг нь монголд “нэр төртэй” үргэлжлүүлж байгаа учраас түүний намтрыг Та бид заавал мэдэх ёстой юм. Тэр франц хүн байсан нэрийг нь Жасмин Жо гэдэг, XYII-XYIII зууны зааг үед Францад амьдарч байсан юм. Ингээд О.Чулуунбатын “өвөөгийн” намтар… Read more of this post

ГАНА-ЫН ЯВДЛЫГ ГАНАА ӨГҮҮЛЭХ НЬ

Энэ бол баруун Африкийн Гана улсад болсон явдал юм. Нетэд нэрээ хайж яваад ижил нэрээ санамсаргүй шагайтал нэг “сайхан зүйл” гарч ирэв. Энэ нь үнэхээр сонирхолтой учир өгүүлэхээр шийдэв. Улс үндэстнийхээ өмнө гавъяа байгуулсан олон эрхмийг бид зөвхөн түүхэнд л байдаг мэт төсөөлөх. Гэтэл тийм биш л дээ. Энд өгүүлэх Жерри Жон Ролингс (Jerry John Rawlings) гэдэг эрхэм Гана Улсын Ерөнхийлөгч байсан бөлгөө. Ёстой гавъяа байгуулна гэж энийг л хэлдэг байх… Read more of this post

МӨНГӨӨ ХАРУУЛ Л ДАА…

Монгол Улс мөнгөгүй болж гэнэ. Бид дэлхийд хамгийн их баялагтай гэж гайхуулдаг биш бил үү ?! Бид байгалийн баялгаа барьцаалан мөнгө олдог бус уу ?! Энэ олон уурхай чинь мөнгө олж чаддаггүй юм уу ?! Ер нь ингэхэд манай эдийн засаг мөнгө олж чаддаггүй юм уу ?! гэх мэт олон асуулт хөврөх. Монгол хүн болгон, нэн ялангуяа сэхээтэн нэртэй хэнээтүүд бүгдээрээ эдийн засаг, улс төр, геополитикоор чалчих боловч түүнийгээ мэддэг нь “ганц ч байхгүй.” Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post

ӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛЬ НЬ ЮМ ?!

Шинэ Засгийн Газар 2012 оны сүүлчээр мөнгөний эрэлд хатсан юм. Яагаад гэвэл өмнөх Хамтарсан Засгийн үед эдийн засгийг бүр сүг болгочихсон байлаа. Энд би “хамтарч сүг болгосон” гэдгийг онцлон дурдаж байна. Үүнийг нотлох нь ёстой илүү зан юм… Read more of this post

ХЯМРАЛ

Намар эдийн засаг сүйрнэ гэж намайг хэлэхэд манайхан сурснаараа намайг л хараасан. Үнэн тэнэг гарууд ш дээ, манайхан. Бүгдээрээ сонгуулийн өвчин тусаад, дараа нь наадамдаад. Одоо түмэн морьтон жагсааж солиорч байхад чинь эдийн засаг сүйрч байна. Энэ тухай товч өгүүлье. Read more of this post

ТУН ОЙЛГОМЖТОЙ…

Ө.Энхтүвшингийн илтгэлийг уншив. Гайхав. Уг нь гайгүй боловсролтой, чамгүй эрдэмтэй нэгэн юмсан, загнуулсаар байгаад тэнэг болчихдог юм байна. Ер нь МАН-д дарга болсон болгон тэнэг болдог ямар нэг зүй тогтол байна аа. Энэ тухай өгүүлье… Read more of this post

МОНГОЛД ЯАСАН ХҮНИЙГ ШИЙТГЭДЭГ ВЭ

Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг уучлав. Гэтэл хилсээр шийтгүүлсэн судлаач Ганхуягийн нэр төрөө цагаатгаж өгөөч гэсэн 2 удаагийн өргөдөлд Ц.Элбэгдорж “таг чиг” байж, “хуц” гэсний дэргэд энэ бол ичгүүргүй хоёр нүүр юм. Монголд хоёр төрлийн иргэн байдаг аж… Read more of this post