ОДОО Ч ХӨВӨРНӨ ДӨӨ, ХАРИН ХААШАА ХӨВРӨХ НЬ СОНИН…

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 5 хүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал дэвшүүлэв. Оюу Толгойн асуудлаар зөвлөгөө авахаар гадаад руу мөнгө шилжүүлжээ, нөгөө туучий нь. Энэ асуудал өвсөнд тавьсан түймэр мэт шуугиан дэгдээв. Асуудал ганц С.Баярцогттой холбоотой гэж олон хүн бодож байтал АН, Засгийн Газар үүнийг “бузар булай гүтгэлэг” хэмээн нэрлэж хариу “няцаалт” хийв. Асуудал ингээд ирэхээрээ цаана нь олон томчууд холбогдох нь нэн тодорхой юм. АН, Засгийн Газар “няцаалт” хийснээрээ өөрийнхөө болон зарим томчуудын маанийг унших ажилд давхин оров. Энэ талаар тун товч санаа өгүүлсү. Read more of this post

ХУВЬСГАЛД БЭЛТГЭХҮЙ…

Засгийн Газрын асуулгын дүн гарчээ. Монголын ард түмэн энэ асуулгад оролцож, “Оюу Толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжих” гэсэн нэгдүгээр “замыг” 56,1% нь дэмжсэн аж. Энэ бол сайтар бодож хэрэгжүүлж буй хорон төлөвлөгөөт үйл ажиллагааны тун өчүүхэн хэсэг юм. Энэ хорон үйл ажиллагааны цаад далд “тооцоог” илчлэн өгүүлсү… Read more of this post

ПАВЛОВЫН БАЙШИН БУЮУ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ

Энэ 2 дугаар сарын 2-нд Сталинградын тулалдааны агуу их ялалтын 72 жилийн ой болж байна. Сталинградад Зөвлөлтийн 1.129.600 цэрэг, Германы талаас 1500.000 цэрэг амь үрэгдсэн байдаг. Дэлхий II дайнд амь үрэгдсэн 4 герман цэргийн 1 нь Сталинградад амь үрэгдсэн тооцоо ч байдаг. Эндээс дэлхийн хуурай газрын хамгийн том Сталинградын тулалдааны аймшигт цар хүрээг төсөөлж болно. Манайхан саявтар Фёодор Бондарчукын найруулсан “Сталинград” киног амтархан үзсэн билээ. Сталинградын тулалдааны аймшигт, эмгэнэлт хийгээд бас агуу баатарлаг агшнуудыг өнөөгийн бидэнд нүдэнд харагдтал дүрслэн харуулж чадсанд энэ киноны гайхамшиг оршино. Энэ кино үнэхээр болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Кинонд гарах байшинг “Павловын байшин” гэж нэрлэдэг ба үүнийг Орос хүн болгон мэддэг юм. Энэ тухай товч өгүүлсү… Read more of this post

ШИЙД ГЭСЭН ЧИНЬ АСУУДАГ БАЙНА Ш ДЭЭ…

Ч.Сайханбилэг ард түмнээсээ “асуухаар” шийдэв. Уг нь түүнийг шийд гэж Ерөнхий сайд болгосон билээ. Тэр өөрөө ч гэсэн шийднэ гэж Ерөнхий сайд болсон биз. Тэгсэн чинь маниасаа асуудаг байна ш дээ. Энэ бол ердөө л хариуцлагаас зугтах гэсэн заль мэх юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

УНААТАЙ ХӨХ ХОТ

Дээхэн би Хөх хот яваад ирэв. Хөх хотод нэг ижил унадаг дугуй их олон болж. Би хятадууд дугуйнд дуртай болоод л тэр биз гээд эхэндээ нэг их тоосонгүй. Гэтэл тэд хотынхоо тээврийн асуудлыг үнэн ухаалаг шийдэж байна. Энэ туршлага манайд нэн хэрэгтэй учраас энэ тухай өгүүлэх гэсэн юм… Read more of this post

Г.УЯНГА: ХУВЬСГАЛААС ӨӨР ГАРЦ БАЙГАСАЙ ГЭЖ ЯМАР ИХ ХҮСЭЖ БАЙНА АА…

УИХ-ын гишүүн Г.Уянгын “Масс.мн” өгсөн ярилцлагыг уншигчдад хүргэж байна. Учир нь энэ ярилцлага манайд тулгамдсан зарчмын суурь асуудлуудыг хөндөж чадсан юм. Read more of this post

ЗОЛИОС БА ХҮЛЭЭС

Сүүлийн үед энэ засаг төрийн явдлыг мэдэх хүнгүй болов. Манайхан төсөв хэлэлцэж тоон дунд толгой эргэж гүйцэж байна. Угаасаа монгол хүн гурваас дээш тоо хэлэхээр толгой нь эргэдэг гэмтэй. Үүнийгээ маргааш нь баараггүй мартах бөгөөд тэгээд “сайхан тоо” хэлсэн хүнийг дагаж хошуурдаг өвчтэй. Ингээд бүгдээрээ “тоо” ярихаар бүгдээрээ дүүрдэг заншилтай. Энэ тохиолдолд тоо ярьж байгаа засаг нь ч, шүүмжилж байгаа УИХ нь ч гэсэн толгой нь эргэх бөлгөө. Иймээс гаднаас нь анализ хийж өгөх нь монгол судлаач миний үүрэг болой. Read more of this post

ХИЙН ХООЛОЙ ХИЙГЭЭД ЕВРОПЫН ДАРЬТАЙ ТОРХНЫ ТҮҮХ

Манайхан өөрсдийгөө Манжийн дарлалд 220 жил болсон гээд шүүрс алдах. Харин Болгар бол Османы эзэнт гүрэн буюу одооны Туркийн дарлалд 500 жил болсон юм. Энэний дэргэд манай 220 жил ёстой “хүүхдийн тоглоом” байхгүй юу. Гэсэн хэдий ч харийн дарлалд адилхан байсан болоод ч тэр үү, Монгол, Болгар хоёр улс нь ч, хүн нь ч их төстэй болохыг би тэнд суралцаж байхдаа анзаарсан юм. Тэгээд болгарын тухай товч өгүүлэхээр шийдэв. Дашрамд Балканы хойгийн нэн шинэ түүхээс хялбарчлан оруулахыг хичээв. Ингэж нурших нь манай уншигчдад сонирхолтой гэж санана. Учир нь Балканы хойг бол хамаг зөрчил тэмцэл, дайн самууны голомт юм. Энэ түүхэн өгүүлэл одооны үйл явдлууд хийгээд Монголд болж буй олон үзэгдлийг ухааран ойлгоход ихээхэн тустай гэж бодож байна. Read more of this post