ДАЙЧИЛГААНЫ ЭДИЙН ЗАСАГ
2018/02/02 10 Comments
Монголын ихэнхи сэхээтэн, түүний дотор эдийн засагчид “дайчилгааны эдийн засаг” гэдгийг одоо болтол огт ярьдаггүй, мэддэггүй. Ерөнхийдөө бол социалист баримжаатай сэхээтнүүд хатуу төвлөрөл, чанд төлөвлөлтөд найддаг бол либерал чиглэлийнхэн зах зээлийн “үл үзэгдэх гар”, гадаад хөрөнгө оруулалтад найддаг. Тэд үүнээс цааш үл сонирхох бөгөөд аль ч эдийн засаг өөрийн “хувь заяагаар” хөгждөг мэт санаж эл асуудлыг сүүлийн 20 гаруй жил огт сонирхоогүй. Гэвч Монгол сэхээтний мэдэхгүй, мэдэхийг хүсээгүй түүхэн болон олон улсын практикаас үзэхэд аль ч эдийн засаг заавал “дайчилгааны” үе шатыг туулдаг ажээ. Энэ тухай товч өгүүлсү. Read more of this post