Г.УЯНГА: МОНГОЛ ХЭН БЭ?! /Үндсэн хуулийн үндсэн асуудлууд-2/
2019/12/01 2 Comments
…”Аав аа, намайг ашиглаач, ий ий ий”…, “Бидэнд ийм сайхан хоол илгээсэн Есүс Христ Тандаа баярлалаа, Амин”,… “түрийвчээ гаргаад амсрыг нь дээш харуулаад даллаарай, мөнгө маань өснө өө, үржинэ ээ, тогтоно оо, ум биза ум аяа суухаа”… “Зөв ч бай буруу ч бай хамаагүй намтайгаа хамт байсаар үхэх минь”…
Ошо, манай хунтайжийн цэргүүд, тэнгэр үзэлтний цугларалтууд…, Сүүлийн гучин жилд бид зөвхөн эдийн засгийн зах зээлд орсонгүй ээ, “үзэл санаа”-ны зах зээл монголчуудад нээлттэй болсон төдийгүй, монголчууд ч бас энэ зах зээлд үүд хаалгаа цэлийтэл нээж өглөө. Read more of this post