ЛЮДВИГ ФЕЙЕРБАХ: ШАШНЫ МӨН ЧАНАР Y
2014/10/30 16 Comments
Ингээд суут Фейербахын “Шашны мөн чанар”-ын удаах 44-55 буюу сүүлчийн 11 тезисийг хүргэж байна. Ингээд нийт 55 тезис бүхий энэ суут туурвил дуусч байгаа юм. Социализмын үед ч, ардчиллын үед ч зориглон орчуулж байгаагүй энэ сод туурвилыг чадан ядан орчуулж чадсандаа би их баяртай байна. Энэ нь манай нийгмийн сэтгэлгээний түвшинг нэгэн алхам урагшлуулахад багагүй нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Бидний сэтгэлгээний түвшин ихээхэн хоцрогдсон гэдгийг сануулан хэлэх нь шудрага хэрэг болно. Харин Л.Фейербахын үндэслэлүүдийг зөвшөөрөх эс зөвшөөрөх, маргах маргахгүй олон асуудал гарах нь мэдээж боловч энэхүү маргаан мэтгэлцээний түвшинг ухрааж, хойшлуулж огт болохгүй гэдгийг онцлон сануулах нь бүр ч шударга хэрэг болно. Ядахдаа энэ түвшинд хүрэхийг бүгдээрээ хичээх ёстой л доо. Цаашаа бол энэхүү хүрсэн түвшинг алдахгүй, цааш ахисан ямар ч маргаан мэтгэлцээн манай нийгэм, үндэстэнд ашигтай нь эргэлзээгүй юм… Read more of this post