ЯНДАЖ БОЛШГҮЙ ДАЛАЙ ШИГ…№ 2

Судлаач хүн нийгэмд болж буй үзэгдлийн мөн чанарыг олохын тулд түүнд тал бүрийн анализ хийсний үндсэн дээр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ бичгээр хийдэг ёстой. Гэтэл асар их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргаж бичсэн өгүүллийг маань манайхны олонхи хэтэрхий оройтож ойлгох нь дэндүү харамсалтай. Оройтоно гэдэгт би хэдэн өдөр сар биш, хэдэн жил, чингэхдээ цөөнгүй жилийг хамаатуулан ярьж байна. Ингээд “албан ёсны” зургууд үзүүлэхээр шийдэв… Read more of this post

ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 1

2010 оны 11 дүгээр сарын 23–нд Москва хотод болсон бизнес уулзалт
дээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга А. Эрдэнэпүрэвийн хийсэн товч танилцуулгыг нийтэд дэлгэж байна. Яахаараа гадаадын хүмүүс үзээд монгол хүн үзэж болдоггүй юм. Энийгээ нуух гэж ядчихдаг юм, манай хэдэн “аваргууд”. Мэдээллийн зуунд ингэж нуух боломжгүй гэдгийг тэд огт ойлгодоггүй юм. Ингэхэд Таван Толгойн зураг тооцоог манай иргэдийн олонхи олж үзээгүй яваа байх. Цаашаагаа бол бүр олон гоё гоё зураг үзүүлнэ гэдгээ амлаж байна…
Read more of this post

АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм… Read more of this post

УРАНААР ХУТГАСАН БАНТАН

Бид нүүрс гэж давхисаар байгаад бараг бүгдээрээ “хав хар” мангуу болчихож. Өмнө нь зэс гэж давхиад зэс болтлоо “улайссанаа” нэгэнт мартчихаж. Харин нэг л асуудлыг бараг ярихгүй байгаа нь уран бөлгөө. Зүй нь энэ талаар цалин авч байгаа албан тушаалтнууд мэдээлэх ёстой. Тэд юу ч хийхгүй байгаа учраас үйлээ үзэж олон сар нухсан дэлхийн ураны тухай тоймыг хүргэж байна. Энд тэндээс авсан олон улсын тоо баримтууд ихээхэн зөрдгийг би анзаарсан. Гэхдээ надад энэ бүхнийг нягтлан шалгах зав зай, боломж байгаагүйг ойлгоно гэж найдаж байна. Монголчууд бид уран, зэс, төмөр, нүүрс, жонш зэрэг асар их ашигт малтмалаа цогцоор нь, шүтэн барилдуулж хамтад нь ашиглах асуудлыг ярих цаг аль хэдийн болсон. Үүнийг дан дангаар нь яривал тэнэглэл болдог, энэ нь даамжраад сүйрэл болдог гэдгийг ойлговол сайн л байна. Харин ийм шийдэл нь системийн онолын асуудал бөгөөд зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг юм. Ухаандаа нүүрс ярихаар уранаа мартчихдаг, уран ярихаар нүүрсээ мартчихдаг, эсвэл ашигт малтмал гэнгүүт эдийн засгийн бусад салбараа хаячихдаг, эсвэл нийгэм, оюун санааны бусад асуудлаа орхичихдог тэнэг зангаа татахад энэ өгүүлэл бидэнд чамгүй тус болно гэдэгт найдана… Read more of this post

БИДНИЙГ БАЛАЙРЧ БАЙХ ХООРОНД…

Биднийг нам мамын нэр мэр гээд балайрч, нүүрсээ зарна зарахгүй, өгнө өгөхгүй гэж тэнэгтэж байх хооронд наад дэлхийн нүүрсний баланс чинь маш өөр бүтэцтэй болчихлоо. Бид л тэнэг царайлчихаад хэдэн ногоон унагах гээд улс төр хийж байлдаж байна. Энэ чинь XXI зуун, алив эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байгааг харах, мэдрэх ёстой бус уу… Read more of this post

НАРНЫ ЧУЛУУ

Ирэх жил “нүүрсний” жил болох нь гарцаагүй юм. Би ч бусдын адил нүүрсийг шатаадаг, бас зардаг хэмжээнд л ойлгож ирсэн нөхөр. Саяхан геологи-минералогийн доктор Леонид Кизильштейны нэгэн сонирхолтой өгүүллийг олж үзсэн юм. Бодоод байхад манайхан баахан нүүрс, кокс, түүний үнэ цэнэ, хаана, хэнд, яаж зарах, ямар бэлэн ашиг олох тухай л ярина уу гэхээс чухам нүүрс гэж юу болох, түүнийг яаж боловсруулдаг, юу юу хийдгийг төдийлөн сайн мэддэггүй. Зарим нь нүүрсээ хурдан зарж идэхийн тулд нүүрс үнс болно гэж хүртэл номлох болсон. Гэтэл лав л ирэх жил коксны үнэ 30 гаруй хувь өснө гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Аливаа юмыг ярихын тулд түүнийхээ талаар ядахдаа анхан шатны мэдлэгтэй байх ёстой гэдэгт би судлаачийн хувьд хатуу итгэдэг юм. Чухам эндээс л бид ирээдүй, хувь заяагаа шийдвэрлэх нь гарцаагүй. Ингээд энэ сонирхолтой өгүүллийг орчуулж Шинэ жилийн бэлэг болгож байна… Read more of this post

ҮНС ҮҮ, АЛТ УУ…

Ноднин бараг өдийд “Баярлах уу, уйлах уу” өгүүллийг бичиж билээ. Энэ маань нэг талаас бодож эрэгцүүлэх гэсэн, нөгөө талаас дарга нартаа мэдэмхийрэх, далбигнах гэсэн олон хүнд тус болсон гэж санана. Манай хэдэн дарга нар глобал буюу даяар мэдээллийг хаах гэж үйлээ үзэж байгаа бөгөөд энэ нь ёстой хүүхдийн мөрөөдөл гэдгийг би батлан хэлж чадах байна. Read more of this post

БАЯРЛАХ УУ, УЙЛАХ УУ…

Бөөн дайн дажин болж байж Оюу Толгойн гэрээг баталж байх шиг. Ер нь бол толгой эргэм хурдтайгаар Монголын ашигт малтмал, эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд дэлхийн эргэлтэд орж байна. Зэс л гэнэ, уран л гэнэ, нүүрс л гэнэ….Ямар гэсэн одоо Таван Толгойн ээлж ирэв. Манайхан ашигт малтмалаа харамлаж хав дарах нэг тал, баруун солгойгүй зарж идэх гэсэн хоёр тал болчихжээ. Зарж идэх тал нь илүү давуу талтай байгаа бөгөөд харин хэнд өгөх буюу хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг дээр ахиад л дажин хийх шинжтэй. Юу ч үл мэдэх, юуг ч үл эрэгцүүлэх дүүрчихсэн тэнэгүүд хэвлэл мэдээллээр донгосоод асуудлыг шийддэг юм огт биш. Иймээс ерөнхий нөхцөл байдал ямар байгаа талаар зарим бодитой мэдээллийг хүргэсү. Энэ нь миний зунжингаа дуугай байсны гол шалтгаан гэдгийг манай уншигчид ойлгоно гэдэгт найдаж байна. Read more of this post