ҮНДЭСНИЙ ҮЗЛИЙН СУУРЬ ОЙЛГОЛТУУДЫН ТУХАЙ
2015/11/24 12 Comments
Манайхан үндэсний үзэл гэж их орилох боловч үндэстэн, угсаатнаа ч ялгадаггүй. Түүх гэж орилох боловч түүхэн зөрчил, түүхэн зөрчилтөт баримт дундаас гүн ухаан үзэл санааны нэгтгэн дүгнэлт хийх чадваргүй. Баахан гадаад “онол ном” харах боловч хаанахын ч, хэний ч гадаад ном зохиолд монголыг хэрхэн яаж хөгжүүлэх тухай зүйл огт байдаггүйг мэддэггүй. Иймээс Монголд үндэсний үзлийн суурь ойлголт байдаггүй. Үүний учир үндэсний үзлийн суурь ойлголтуудыг товч тайлбарлах гэсэн юм. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлаад цогц систем болговол сая үндэсний үзэл санаа гаргаж болно.
Мөнхийн зөрчил
Дэлхийн аль ч үндэстэн мөнхийн зөрчил дунд оршиж, тэдгээрээс сонголт хийж амьдардаг. Ийм зөрчил “үй түм” буй. Нэг тал нь нөгөөгүйгээр оршихгүй. Өөрөөр хэлбэл, философийн хэллэгээр эсрэг тэсрэгийн нэгдэл ба зөрчлийн хууль болж байгаа юм. Үй түмэн зөрчил дундаас гол, том, байнгын, мөнхийн шинжтэйг нь ялган үзвэл тийм ч олон биш. Энэ нь үлгэрлэвэл дараах хос категори байдалтай байж болно:
1. Хамтач ёс Аминч үзэл
2. Эх оронч үзэл Интернационализм
(космополитизм)
3. Шударга ёс Хууль сахих ёс
4. Нийгмийн өмнө гавъяа байгуулах Мөнгөтэй байх
5. Улс нийгмийн эрх ашиг Хүний эрх ашиг
6. Эдийн засгийн хангалттай байдал Даяаршил
Ингээд 12 хос категори болж байгаа юм. Бүх 12 категори оршин байх “эрхтэй”. Эрхтэй ч юу байхав, амьдрал дээр оршин байдаг. Гэхдээ нөгөө категорио үгүйсгэдэг. Эндээс л мөнхийн зөрчил үүсдэг. Мөн өөр хоорондоо үйлчилж асар олон хувилбар үүсгэдэг. Хамгийн дээд хувилбар нь 2-ын 6 зэрэгт буюу 108 болно. Ингэхлээр аль ч нийгэм 108 хувилбараар хөгждөг гэж маш бүдүүн тоймоор ойлгож болно.
Гэхдээ аль ч үндэстэн эдгээр хос категори дундаас түүхэн цаг үе, өөрийн ахуй байдал, зан заншилд тохирох “алтан тэнцвэрийг” олж хөгждөг. Энэ нь их хэцүү. Бүр маш их хэцүү…Дэлхийн бүх улс үндэстэнд энэ бүх асуудал “зовлон” болох бөгөөд “зөв” шийдлийг олох гэж улс гүрнүүд оршин байдаг. Үүний тулд хамаг оюун ухаан, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Мөн цорын ганц “зөв”, “мөнхийн” шийдвэр бас байхгүй. “Зөв” шийдвэрүүд цаг үеийн дуудлагад “зөв” хариу өгөхгүй бол маш амархан “буруу” болно. Хэцүү нь чухам ийм мөнхийн байдагтаа оршино. Эл асуудалд хандах “арга зүйг” манай дээдэс “төв үзэл” гэж зөв томъёолсон байж ч магадгүй.
Аль нь ч биш…
1.Ухаандаа хамтач ёс байна. Энэ бол аль ч үндэстэнд амин чухал хэрэгтэй. Чухам үүний ачаар л үндэстэн гэж оршин байдаг. Гэвч хамтач ёс нь эрх болон баялгийг “тэгш” хуваарилахыг шаардана. Хувь хүний эрх ашгийг үл хүндэтгэнэ. Мөн гаднаас баялгийг чинь гадныхан булаах гэнэ. Ингээд гадна болон дотроосоо хамтач ёс байнгын эвдрэлд орно. Үүний эсрэгээр хувь хүний эрх ашгийг дээдлэн аминч үзлийг тунхаглаж болно. Тэгвэл хэт цөөнх эрх мэдэл хийгээд баялгийг дангаар эзэмшин олонхийгоо шулан мөлжинө, дарлана. Ингээд хамтач ёс алдагдана. Үүний дүнд нийгэм атомжин хар амиа хичээсэн бэртэгчингүүд болон хувирна. Аль нь ч “цэвэр утгаараа” болохгүй байна. Энд ямар нэг “харьцааны асуудал” ярих ёстой нь мэдээж хэрэг. Мөн энэ “харьцаа” нь тухайн түүхэн нөхцөл, ард түмний соёл заншил болон бусад олон хүчин зүйлээс хамаарах нь нэн тодорхой. Үүнийг маш нарийн судалж байж ярих, үйлдэх ёстой. Гэтэл манайд “хамтач” болон “аминч” үзлийн аль нь “мундаг” болох тухай “онол ном” ярьж худал хоосон дүвчигнөдөг. Аминч үзэл мундаг нь гэсэн нь өөрийгөө либерал гэж боддог. Үнэн хэрэг дээрээ адгийн бэртэгчин юм. Баабарыг харахгүй юу. Хамтач үзэл гэснийгээ “коммунист” гэж хочилдог болсон. Ганцаараа гийгүүлээд хэнд гайхуулах ёстой гэж ?!
2.Манайд эх оронч үзэл хамгийн чухал нь юм. Эх оронч үзлийн цөм нь үндэсний үзэл мөн боловч энэ удаад нарийвчлан үзэхгүй, харин маш бүдүүн тоймоор “нэгтгэн авч үзсэнээ” учирлаж байна. Эх оронч үзлийн “эсрэг тал” нь интернационализм буюу космополитизм юм. Энэ бол диалектик буюу “мөнхийн” эсрэг тал юм. Өөрөөр хэлбэл нэг нь байхгүй бол нөгөө нь байхгүй.
Манай “эх болсон 6 зүйл, хамаг амьтны тусын тулд” гэдэг шарын шашин бол дээд зэргийн “интернационалч” сургааль юм. Гагцхүү шарын шашны тархсан хүрээ зааг нь үндэстний оршин амьдрах зааг хязгаартай давхцаж байсан учир шашин өөрөө “түгжигдмэл” байдалд орж, үндэсний эрх ашигт үйлчилсэн юм.
Үүний дараа “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэдэг хувьсгалт номлол удаалав. Энэ үед зөрчлийг дан ганц ангийн тэмцлийн үүднээс тайлбарлан хэрхэн шийдвэрлэснийг бид дэндүү сайн мэднэ. Зүй нь иргэншил хоорондын, шинэ хуучны, соёл хоорондын зөрчил байсан юм. Үүнийг бид одоо болтол тун бага анхаардаг, хуучин шинэ “бүдүүвчээрээ” хараадаг, зүхдэг.
Арай хожим “социалист интернационализм” гэсэн арай аядуу хувилбар сурталчилж байв. Үр дүн нь нийгмийн асар их дэвшил, гэхдээ “социалист интернационалч” монголчууд. Түүний дараа “даяарчлал”-ын уриа лоозонгоор 20 гаруй жил замнаж байна. Ингэхлээр монголчууд бараг 100 илүү жил, нарийн яривал 300 гаруй жил “интернационалч” болон “космополитизм” үзлээр явж иржээ. Эдгээр түүхэн бүх үеүдэд монголчуудын үзэл санаанд үндэсний гэсэн суурь ойлголтуудыг нухчин дарж байсан нь нэн тодорхой юм. Үүний “эсрэг тал” үндэсний үзлийн элементүүд олон зуун жил дарагдаж байсныхаа дараа сэргэн гарч ирэхдээ бүдүүлэг, гэнэн, гаж хэлбэрээр сэргэж гарч ирэх нь мэдээж хэрэг.
Харин одоо үүнийг “шороо тоосноос” нь цэвэрлэж, “хир буртгийг” нь арилгаж, “шижир алтыг” нь тунгаан авах ажил л үлдэж байна. Чингэхдээ “шижир алт” байсан тэр чигээр нь хэрэглэх боломжгүй. Учир нь энэ бол XXI зуун. Өөрөөр хэлбэл “эх оронч” болон “даяарчлах” үзлийн “зохист” харьцааны асуудлыг л ярьж болно. Харин аль нь “мундаг” тухай ярьж тэнэгтэж болохгүй.
3.“Шударга ёс”-ын тухай бид байнга ярьдаг боловч хэн ч ойлгодоггүй. Энэ нь аргагүй. Учир нь хүн төрөлхтөн одоо болтол “шударга ёс” хайсаар байгаа. Мөн “хууль дээдлэх” болон “шударга ёс”-ны харьцааг монголчууд бол ёстой ойлгодоггүй. Монгол хүн тэнэг болоод “ойлгохгүй” байгаа юм биш, харин нийгмийн ёс заншил, соёл, хувь хүний итгэл үнэмшил, менталитет нь цаанаасаа зөрчилд ороод байдаг юм.
Хамгийн ерөнхий утгаар “хууль” гэдэг бол ёс заншлыг буюу “зан үйлийн дүрэм журмыг” хэлбэржүүлсэн явдал мөн. Хэрэв “ёс заншил” болон “дадал зуршил” бүх хүнд адилхан байдаг бол хууль хийх шиг амархан юм байхгүй. Гэтэл хүн болгон нийгмийн бүлэг болгон өөр өөр учраас “дундажласан хууль”, “хэн нэгний эрх ашгийг хамгаалсан” хууль гардаг. Энэ нь “шударга ёс”-той үл нийцнэ. Хуулиас гажих нь аль ч нийгэмд түгээмэл ба “шударга ёсны шүүхээр” шалгагдах ёстой. Өөрөөр хэлбэл бодит байдалтай нийцэхгүй хуулийг засварлах нь өөрөө “шударга ёс” болно.
Барууны орнуудад хууль нь ёс заншлаасаа үүдэн гарсан, түүнтэйгээ адил байдаг. Иймээс тэнд “хууль дээдлэх” болон “шударга ёсыг сахих” хоёрыг адилхан гэж үздэг.
Харин Монголд бол манай нийгэм, иргэншил, соёл, суурь харилцаа, манай үндэстний суурь итгэл үнэмшил, ёс заншил, дадал зуршил зэргийг огт харгалзалгүй шууд барууны загвараар хуулиуд хийгээд хуулийн систем “үйлдвэрлэсэн” учраас “хууль”, “шударга ёс” хоёр үл давхцана. Тэр ч байтугай “хууль”, “шударга ёс” хоёр ихэнхи тохиолдолд эсрэг тэсрэг зүйл болон хувирдаг.
4. Нийгмийн төлөө зүтгэх нь хүний мөн чанар юм. Учир нь хүн угаасаа сүргийн амьтан. Арслан зааныг балар эртний хүй элгэн бүгдээрээ агнадаг. Гэхдээ түүний мөрийг олж, шархдуулж, амин газрыг онож алсан эр л гавъяатай. Тэр илүү их мах идэх эрхтэй. Энэхүү “илүү мах” бол түүнд нийгмийн зүгээс өгч буй зүй ёсны шагнал юм. Тэр үүнийг өөрийнхөө төлөө биш, хүй элгэнийхээ төлөө хийсэн. Нийгмийн энэ мөн чанар одоо ч хэвээр байгаа.
Харин капитализм бий болсноор ганцаараа гавъяа байгуулахыг эрмэлзэх болов. Махыг эхлээд гэр бүлээрээ олж иддэг болов. Дараа нь ганцаараа буруу харж суугаад иддэг болов. Харин “их махтайгаа” бусаддаа гайхуулдаг, түүгээр өрсөлдөх болов. “Үмх мах” өгч бусдаар арслан заан алуулаад “бүх мах”-ыг өөрөө авдаг, өмчилдөг болов. Хүмүүсийг үмх махны төлөө өөр хоорондоо өрсөлд гэв. Олж авсан махыг чинь өмч гэдгийм. Надад байгаа арслан зааны гулууз ч гэсэн миний халдашгүй өмч гэж зааж сургав. Энэ жишээнд мах мөнгө хоёр ялгаагүй байгааг Уншигч ажиглаж байгаа.
Манайд саяхан болтол “хөдөлмөр бол нэр төр, алдар гавъяаны хэрэг” гэж ярьж сурталчилдаг байв. Одоо дэлхийн аль ч нийгэмд энэ мөн чанар хэвээрээ атал Монголд “хөдөлмөр бол шившиг” гэж үздэг гаж үзэл тогтов. Шударга хөдөлмөрийг бол ярих ч юм биш. Хамгийн том “онолч” Баабар “шударга хүнээр манаач хийлгэдэг” гэж сурталчилж байна шүү дээ. Ингэхлээр ямар ч нийгэм, ямар ч үндэстэн үхэл, мөхөл рүүгээ замнах нь нэн тодорхой юм.
Гэхдээ манай үндэстэн энэ бузар үзэл суртал руу өөрөө гүйж ороогүй, харин гаднаас зориуд, санаатайгаар суулгаж, түүнд Баабар мэтийн нэр бүхий үзэл сурталчид идэвхийлэн зүтгэсэн.
Манайд богино хугацаанд хэвшиж тогтсон таваарын болон эдийн фетишизмийг устгаж, ариун шударга бүтээлч хөдөлмөрийг дээдлэх нь манай үндэстний амин зорилго мөн.
5. “Улс нийгмийн эрх ашиг” хийгээд “хувь хүний эрх ашиг”-ийн зөрчил.
Нийгэм бол бүхэл буюу систем. Харин хувь хүн бол түүний элемент. Иймээс хувь хүн нийгмийг хэзээ ч орлодоггүй. Хэрэв хүнийг хэт дарлавал дарангуйлал болно, хэрэв хүнийг нийгмээс дээгүүр тавибал нийгэм өөрөө атомжина. Энэ хоёрын алтан дунджыг олох гэж л зовдог болохоос “аль нь илүү мундаг болох” талаар ярих нь тэнэглэл юм. Манайх энэхүү тэнэглэлийн замаар 20 гаруй жил явж байна. Эдүгээ “хүний эрх”, эмэгтэйчүүдийн эрх”, “хүүхдүүдийн эрх” гэж хийрхэх нь тэнэглэл болно. Энэ бол монголын нийгмийг “хүний эрх”-ээр дайсагналцуулах нэн тодорхой үзэл суртал мөн.
6.“Эдийн засгийн хангалттай байдал” хийгээд “даяаршил”
Манай улс хийгээд эдийн засаг дэлхийг хөгжүүлэхэд зориулагдаагүй. Монгол Улс эхлээд өөрөө хөгжих ёстой. Тэгж байж эхлээд бүс нутагтаа, дараа нь дэлхий дахинд нөлөө үзүүлж, тус дэм болж болно. Гэтэл Монгол Улсыг дэлхийг хөгжүүлэх ёстой мэт, дэлхийн тавцангаас бүх зүйл эхлэх ёстой мэт эндүү сэтгэх болов.
Хэрэв дэлхийн хүн амыг авч үзэх юм бол тэднийг иргэншлүүдэд хувааж болно. Энэхүү хуваагдал өөрөө хамгийн ерөнхий менталитетыг бий болгодог. Наад зах нь Дорно хийгээд Өрнө гэсэн хуваагдал байна. Монгол харсаар байтал Дорнын орон байтал Өрнийн орон мэт зүтгэх нь наад зах нь хэтэрхий их эндүүрэл мөн. Үгүй ядаж Монгол Дорнын орон уу, Өрнийн орон уу гэдгийг тулхтай бодож байж үйлдэх ёстой.
Цаашилбал Барууны (АНУ болон Европ), Дорнын (Дундад Ази), Орос, Хятадын иргэншлийн алинд Монгол ойрхон бэ ? Яагаад одоо хүртэлх иргэншлийн бүх онол хийгээд ангилалд Монгол байдаггүй юм ? Монгол бие даасан иргэншил мөн үү ? Мөн бол “баруун зүүн” аль чиглэлд хөгжих ёстой вэ ? гэсэн асуултыг нухацтай бодсон байх ёстой. Ц.Элбэгдорж шиг “Нүүх үү, үлдэх үү” гэж тэнэг царайлчихаад орилоод байхаар болдог юм огт биш.
Цаашилбал монгол үндэсний язгуур үзэл юу юм, сэтгэл зүрх, оюун ухаан юу юм, менталитет юу юм, монголын нийгмийн суурь харилцаа ямар юм гэдгийг судалж мэдсэн болон одоо судалж байх ёстой.
Гэтэл энэ бүхнийг ултай суурьтай судалдаг, суурь судалгаа хийсэн хүн байтугай, байгууллага Монголд байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Яагаад гэвэл Монголын шинжлэх ухааныг бас л санаатайгаар устгаж, оронд нь хоосон чалчаа нусан буунууд гарч ирсэн.
Үүнийг хэлсэн, ярьсан хүнийг “номын цагаан солиотой”, “шизотой”, “амьдралаас тасархай”, “хоосон онол ярьсан”, “хоцрогдсон”, “коммунист” гэж дайрдаг, дайруулдаг харанхуй, мунхаг ёс манайд хэвшиж тогтсон, хүчээр тогтоосон. Харин одоо тэр харанхуй мунхаг үе чинь дуусч байна.
Одоо монголчууд бид Үндсэн Хууль биш, чухам үндэсний суурь үзэл санааны цөмийг ярих ёстой. Үндэсний үзэл санааны “араг яс”, “гол ноён нуруу”, уг цөмийг нь гаргаагүй байж Үндсэн Хууль зохионо гэвэл ахин тэнэглэж олон жил зовохын цондон.
Гэв гэнэт өнөөдөр ялаа жоом шиг олноороо төрж буй “үндсэн хууль судлаачид” бол ирж буй цагийн аясыг мэдэрчихээд ашиг завшаан олох гэсэн хамгийн арчаагүй шаарнууд мөн. Тэдэнд дээр өгүүлсэн суурь асуудлаар хийсэн, бичсэн ганц ч бүтээлч ажил байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Уур нь хүрсэн хүн яваад заргалдаж болно. Тэгвэл бүр ч сайн. Би тэднийг ёстой “нам нам шаагаад өгнө” гэдгээ амлаж байна.
Эдний цаана Эх орноо сөнөөсөн, худалдсан адгийн шаарууд Үндсэн Хууль “зохиосон” болж адгийн балиар жүжгийнхээ 2 дугаар үзэгдлийг тоглох гэвэл БИ БИД тийм боломж олгохгүй.
Дээр өгүүлсэн суурь асуудлыг олон жил судалж эрэгцүүлж Монгол үндэстний гэсэн суурь үзэл санаа гаргавал үүнийг сая “үндэсний үзэл санаа”, “төрийн үзэл суртал” гэж нэрлэж болно. Энэ нь нэг их олон хүнд байхгүй…
Энэ үйлсэд монгол хүн болгоныг оролцоосой гэсэндээ үндэсний үзлийн суурь ойлголтуудын талаар товч өгүүлэв. Мэдээж цааш нь задалж, бүгдээрээ ярилцах юм тун олон буй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 11 дүгээр сарын 24.
Сайн байна уу, Үндэсний үзлийн суурь ойлголтуудын тухай таны бичсэн нийтлэлийг уншлаа. Маш их баярлалаа. Хүмүүст үзэл санааны зөрчилтэй асуудлаа цэгцэлэхэд их тустай нийтлэл байна.
Харин 5-р ангиллын хос категори “Улс нийгмийн эрх ашиг, Хүний эрх ашиг” гэдэг дээр Хүний эрхийн үзэл суртал нийгмийн эрх ашгийг хохирооно гэсэн ойлголт төрүүлэхээр болсон мэт санагдлаа. Хүний эрх бусдын эрхийг хүндэтгэх, нийтийн эрх ашгийг тэр тусмаа улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэх эрэмбэтэй явдаг. Ингэж ажиллахад хүний эрхийн төлөө тэмцдэг хүмүүсийн хувьд үзэл санааны зөрчил гардаггүй гэдэгт итгэлтэй байна.
Таныг хүндэтгэсэн,
Г.Уранцоож
Unshlaa. masha sain, oilgomjtoi ilerhiljee. Bayarlalaa.
Сайн байна уу!
Н.Хавх гуайн “Төв үзэл”, “Алтан дундаж”-ыг уншихад гоё байдаг. Хоёр туйлын дундуур шугам татсан дүрслэлийг нь үзэхэд санааны орчинд амархан ч юм шиг. Гэхдээ их сонирхолтой, уншсаны дараа өөрийн эрхгүй “ийм л байх ёстой юм шүү дээ” гэж хэлмээр болдог оог.
Youtube -с Golden ratio гэж хайгаад ороход сонирхолтой бичлэгүүд пиг. Үнэхээр байгал дээр байгаа бодгалын бүтэц зүйд алтан харьцаа байна, бас л сонирхолтой. Үүн шиг, нийгмийн (юу ч байж болно, дангаараа, цогцоороо) орчилд “алтан харьцаа” байдаг болуу, байгаа байх л даа, тэр нь юу байж болох бол гэсэн гэнэн шоолмоор асуулт ахиад л сонирхол төрүүлээд байх юм. Дарвины биологийн эволюцийг Спенсер нийгмийн талбар луу хуулбарлан хэвлийлгэж тайлбар өгч чадсан л гэдэг биз дээ. Байгалийг өөрийг нь сайн аж! гэж Бекон хэлсэг гэдэг байхаа.
Хүнийг муулж байгаа юм биш, зүгээр л хүний талаар бодол байж болдог болохоор. Доржготов гуай яриандаа, “би өөрийгөө шаггүй антикоммунист гэж боддог байсан, гэтэл залуухан Баабартай уулзахад ётой улаан антикоммунист байж билээ” гэсэн байна лээ. Тэгээл дэмий бодож байхад, Баабар гуай бол антикоммунист комплексоос оо салж чадаагүй бие хүн мөн гээд хэлчихмээр санагдаад байдий. Коммунист дэг журам хүнд нэг тийм комплекс үлдээдэг юм шиг байгаа юм, даамай бүр чөлөөт сэтгэлгээтэй, өөрийнхөөрөө хүнд илүү гэмээр.
Ganaa ahad mash ih bayarlalaa saihan niitlel baina. Манайд богино хугацаанд хэвшиж тогтсон таваарын болон эдийн фетишизмийг устгаж, ариун шударга бүтээлч хөдөлмөрийг дээдлэх нь манай үндэстний амин зорилго мөн.
Yostoi hudulmur hvniig bii bolgodog bvteedeg gedeg vneheer saihan vg shvv. huvi hvnii huvid ch bie hvnii huvid ch hvn hudulmuruur l bii boldog shvv dee. Mongol hvn eh orondoo erh chuluutei ezenii yosoor amidrah ni gol asuudal. bid vndesnii yazguur suuri vzel philosophy gvigeer vvniig bvteej chadahgvi gedeg ni haragdsaar l baina
Ээ дээ. Таныг ийм гоё юмаа нийтлэхийг чинь хүлээж мөн ч их удлаа даа. Маш их баярлалаа. Та бүтээлээ ном болгох зайлшгүй хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол үндэсний үзэл, язгуур ухамсар гэдгийг эсэн бусын “академи”-ууд зохиогоод, галзуу хүний өдрийн тэмдэглэл болгочих гээд байна.
Yag unen. Undesnii uzel=galzuural gej oilgogddog bolchihood bn. Albaar medrel muutai yumnuudiig huurguud teneg haragduulaad undesnii uzel gheer iim shizo bdgiin gj oilgogddog bolloo.
Манайд богино хугацаанд хэвшиж тогтсон таваарын болон эдийн фетишизмийг устгаж, ариун шударга бүтээлч хөдөлмөрийг дээдлэх нь манай үндэстний амин зорилго мөн. Saihan heljee. Uneheeriin bodoj yvdag yum maani bn. Har bagaasaa unshsan Baabartaa durgui bolj chadahgui ee. Ghdee hashir arai hazaigaad bgaa ni odoo haragddag bolson.
Аминч үзэлтнүүдийн хамтач орон зайг бий болгож болох уу? зорилго нь эх орон буюу үрс хойчисдоо үлдээх ор мөр, түүний хязгаар буюу эн. харин тэр орон зайн зохицуулалтыг аминч үзэлтнүүдийн дотоодод үл оролцох тохиролцоо буюу эртнээс уламжилсан ёс заншлын хэлхээгээр аминч үзэлтнүүдийн болохгүйн хязгаарыг заан жаяглах. эдийн засгийн хангалттай байдал гэдэг бол сав шим буюу байгаа савныхаа хэмжээгээр хэрэглээгээ хянах ухамсарын асуудал
Сайн байна уу Ганаа ах. Хэдэн жилийн өмнө өөрөөс тань сонсож байсан зүйлээ дахиж сэргээж унших сайхан байлаа.
Хүндэтгэсэн: Б.Ганбаатар
hereg alga.Tov uzliig denduu buruu oilgoson bna..
Ганаа ахдаа баярлалаа, ёстой загнатнасан газар маажлаа гэдэг шиг чухам голыг нь олоод тун сайхан нийтлэл бичжээ. Үндэсний үзлийн суурь зарчим, үнэт зүйлээ тогтоож тодорхойлж байж үндсэн хуулиа гэхгүй бол бол ёстой 2-р ээлжийн хувхайруулах устгах жүжигт улсаараа автах нь баараггүйшд.
Үүнийг л хэн хүнгүй дээр дооргүй санаж хэрэгжүүлэх ёстой л доо.
sain baina uu bagshaa Tanii niitleliig unshij tolgoigoo tsenegleseer l ybna daa Ulam ih amjilt husie. Tanii niitleliig unshihad olon medeelel dund tuurulduj ybsnaa neeree ene l shuu dee gej bodogddog Bayarlalaa.