ЯМАР Ч НАМ МОНГОЛД БАЙХГҮЙ…

Манайхан сонгууль дөхөхөөр л нам мам гэж нэг их солиордог юм. Манайд ямар ч улс төрийн нам байхгүй. Үүнийг мөн ч олон жил хэлж байна даа. Миний хэлсэн хэлээгүй бүгдээрээ мэдэж л байгаа ш дээ, “бүгдээрээ новш”, эсвэл “хоёулаа новш” гэж хүн толгойтой болгон л ярьдаг биз дээ. Тэгээд одоо юу болоод нам мам гэж ахиад солиороод байгаам…
МАН
1990.04.10. Онц Их хурал. Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр 6 хүнийг, нарийн бичгийн даргаар 3 хүнийг сонгож Г.Очирбатыг МАХН-ын Төв Хорооны даргаар сонгожээ. Намын Төв Хорооны гишүүнээр 91 хүнийг, Хянан Шалгах Төв Комиссын гишүүнээр 31 хүнийг сонгожээ.
1991.02.25-27. ХХ Их хурал. 409 төлөөлөгч оролцсон. Тэргүүлэгч гишүүнээр 8 хүнийг, нарийн бичгийн даргаар 3 хүнийг сонгож, Төв Хорооны даргаар Б.Даш-Ёндонг сонгожээ. Төв Хороог 99 гишүүнтэйгээр сонгожээ.
1992.2.26-28. XXI Их Хурал. 631 төлөөлөгч оролцсон. Тэргүүлэгч гишүүнээр 10 хүнийг, дэд даргаар 3 хүнийг сонгож, Б.Даш-Ёндонг даргаар сонгожээ. Намын Төв Хороог 147 гишүүнтэйгээр сонгожээ.
1996.07.27-28. Бага Хурлын VIII хуралдаан. Нам сонгуульд ялагдсан учир “МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг” удирдагч Н.Энхбаяр Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Бага хурлын бүрэлдэхүүнийг дүрэм зөрчин 65 хүнээр өргөтгөн “сонгов”. Удирдах Зөвлөлийн гишүүнд 16 хүнийг сонгожээ.
1997.02.21-24. XXII Их Хурал. 591 төлөөлөгч оролцсон. 183 хүнийг Бага Хурлын гишүүнээр, 11 хүнийг Хяналтын Ерөнхий Хорооны гишүүнээр сонгов.
2001.02.28-03.04. XXIII Их Хурал. Энэ ч Их Хурал биш ялалтын баярын наадам болсон юм. 626 төлөөлөгч оролцсон. МАХН-ын Бага Хурлыг 244 гишүүнтэйгээр баталжээ. Удирдах Зөвлөлийн гишүүдийн тоо 15 болж, Н.Энхбаяр намын дарга, Б.Энэбиш ЕНБД, Ө.Энхтүвшин, Л.Амарсанаа нар НБД болжээ.
2005.06.17-18. XХIY Их Хурал. 1206 төлөөлөгч оролцсон. Ялагдлын хурал болов. Бага хурлын гишүүнээс 250 хүнийг сонгов. МАН-ын даргад М.Энхболд, Ч.Улаан, С.Баяр, Ц.Нямдорж нар нэр дэвшиж, Ч.Улаан, Ц.Нямдорж нар нэрээ татаж С.Баяр 51,2%-ийн саналаар намын дарга болжээ.
2005.06.20. Бага Хурлын анхдугаар хуралдаан. Орон тооны 3 нарийн бичгийн даргатай болов. Удирдах Зөвлөлд 27 хүний нэр дэвшүүлж, тэдний 19 хүнийг нь сонгосон ба үүний дээрээс Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн намын хорооны дарга нарыг нэмснээр Удирдах Зөвлөл 21 гишүүнтэй болжээ.
2007.10.22-29. XXY Их Хурал. 678 төлөөлөгч оролцсон. Бага Хурлын гишүүнээр 255 хүнийг сонгожээ.
2008.09.03. Бага Хурлын Y хуралдаан. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр “Нэг зууны дөрөв дэх сонголт” илтгэл тавьсан бөгөөд өөрийн дэвшүүлсэн “12 төгөлдөршлийн хөтөлбөр”, АН-ын дэвшүүлсэн “10 зөв хөтөлбөр” хоёрыг “нийлүүлж” байгаад эвслийн засгийн газар байгуулах саналыг дэвшүүлэв. Энэ саналыг хуралд оролцсон Бага Хурлын 228 гишүүний 213 нь буюу 90 хувь нь дэмжсэнээр МАХН эвслийн засгийн газар байгуулах санаачлагыг нэгэн дуугаар дэмжсэн юм.
2010.11.04-09. XXYI Их Хурал. 801 төлөөлөгч оролцсон. Сү.Батболдын “Тэрэлжийн тунхаглалын” үзэл санааны дагуу МАХН-ын уугуул МАН гэдэг нэрийг төлөөлөгчдийн 99,4 хувийн саналаар “сэргээхээр” шийдвэрлэв. МАН-ын Бага Хурлыг 310, Хяналтын Ерөнхий Хороог 23 гишүүнтэйгээр сонгож байгуулав.
МАН-ын Удирдах Зөвлөлийг 31 гишүүнтэйгээр байгуулав. Мөн МАН 5 нарийн бичгийн даргатай болов.
Энд нэг их тоо моо бодоод байх хэрэг огт байхгүй. Сүүлийн хориод жилийн дотор МАН-ын удирдах байгууллага Бага Хурал тооны хувьд бараг 4 дахин, удирдах дээд байгууллага Удирдах Зөвлөлийн гишүүдийн тоо 8 дахин өсчээ. Ингэхээр чинь ялагдаж л таараа ш дээ, хүн харахад л “дарга” болохоос мэддэг чаддаг юу ч байхгүй тэнэг лаларууд…
Энийг нь хэлэхээр нэг их нам намаасаа “хөөдөг” юм. Хөөж л байхгүй юу, миний аз ш дээ…
АН
АН-ынхан “ардчилсан” болохоороо үүнээс дээр гэж бодож байна уу ?! Ёстой нохойн бааснууд байдаг юм. Би мэдээж тэдний онигоог МАН-тай адил яг ингээд бичиж болно. Гэхдээ өдөр болгон эсвэл онигоо, эсвэл дайн дажин болохоор их хэцүү л дээ. АН яг дүрмийн хувьд МАН-ын бүтэцтэй яг адилхан, дуурайгаад авчихсан байдаг юм. Тоо моо нь хүртэл ав адилхан гээд л бодчих.
АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо (ҮЗХ) 230 гишүүнтэй. МАН-тай яг адил тоотой байгаа биз. Энд бүлэг бүлгийн 20-40 хүн байх. Нийт бүлэг нь 4. Байнга “бослого” гаргадаг нь 30-40 хүн. Заримдаа Женко Батттулга “мөнгө” өгдөг, заримдаа С.Эрдэнээ гэх мэт “мөнгө” өгдөг учраас дунд нь “хаягдчихдаг” юм шиг байгаам. Тэгээд тоо нь “хэлбэлзээд” байдгийм.
Зөвлөлдөх Хорооны 230 гишүүний 30-50 нь энд байдаг. Их мөнгө “өгсөн” тохиолдолд 80 орчим болно. АН Их хурал мурал гэдгээ аль хэдийн мартсан. ҮЗХ-ын ротацийн сонгууль явуулахаа байсан. Намын дотоод ардчилал сөнөсөн. Бусад нь яасан гэвэл байнга жирэмсэлдэг хэдэн хүүхэн, “кнопчин” гэсэн хочиндоо бүр дасчихсан хэдэн баагий байх. Ингээд л нам нь “дуусч” байгаа юм.
Харин “ардчилал” бол ёстой “алаад” хаяна. Хөөрхий муу Н.Алтанхуягийг номхон зогсоочихож байгаад чамайг одоо огцруулна, яг одоо шоронд хийнэ, бид ингэх гэж тэмцээгүй, ална шудна л гэнэ. Нөгөөдөх нь энэ “хаазалдаг” тэнэг зангий нь сайн мэддэг юм шиг байгаам, нүүрээ улайлгаж нүдээ бүлтийлгэж байгаад тэгэс ингэс гээд аргалаад өнгөрөөнө…
Орой нь хүлээн авалт болно. Нөгөөд “айхтар ална шудна” гэсэн нөхдүүд нь Н.Алтанхуяг руу дөхөж ирээд “Даргаа хоёулаа нэг цайрчих уу ?!” гэсэн “энх тайванч” санал тавина. Дарга нь “За тэр яах вэ, мартая”. Хундага “жин”… АН-ын ардчилал баяртай…
ИЗНН
Жижиг намыг ярих хэцүү л байна. Гэхдээ дандаа урвасаар байгаад хэдийд нь урваж, хэдийд нь долигнож байгаагаа ялгахаа байчихсан тэнэг лаларууд. Би Д.Энхбатыг тэндээс явснаас хойш дургүй хүрээд очихоо ч байсан. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй улстай ярих юм надад угаасаа байхгүй. Уур нь хүрсэн хүн байвал шүүхэд өгөөрэй, би намыг чинь илчилнэ, өөрийгөө гэж бодож байвал нэрээ бичээрэй, би нотлох л болно…
Монголчууд бид ийм хөгийн юмыг “нам” гэж нэрлээд тун олон жил болж байна. Итгэдэг ч гэх шиг, дэмждэг ч гэх шиг, усан тэнэг л биш бол бүх юм нь ойлгомжтой л байгаа ш дээ. Тийм биз дээ…
Тодорхой хэлбэл үзэл санааны утгаар, зохион байгуулалтын утгаар, нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэх утгаар, ёс суртахууны утгаар Монголд улс төрийн ямар ч нам байхгүй. Монголын нам гэдэг нь олигархи гэж нэрлэгдсэн хэдхэн бүлэглэлийн тоглоом байдаг юм.
Эд нараас болж, эд нарын тоглоомоос болж Монгол Улс мөнөх нь гарцаагүй…

Би Монголын судлаачийн хувьд зөвхөн үнэнийг хэлэх үүргээ л биелүүлж байна. Аль нэг “намын” талд орсонгүй. Зүгээр л байж байгаа царай чинь энэ байна. Харин ингэлээ гээд хараалгуулж чадахгүй шүү…
Тэгээд өөрсдөө бодохгүй юу даа, монголчуудаа…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

23 Responses to ЯМАР Ч НАМ МОНГОЛД БАЙХГҮЙ…

  1. 1 says:

    Санал нийлнээ. Нам бол өөрсдийгөө улс төрчид гэж нэрлэдэг бүлэг дээрэмчдийн албан тушаалд хүрэх шат гишгүүр нь. Өөр юу ч биш.

  2. bayanaa says:

    гэхдээ л намд саналаа өгөөд л сонгоод л бдаг яг ү
    нэндээ нам байтугай ард түмэн гэж бхгүй 18аас дээш насны 1 600 000 бэртэгчин бол бий

    • Бат says:

      Гоё хэллээ. Ямар нийгэм байна тийм л удирдагчид байна.

  3. Anonymous says:

    Sanal neg baina, huuchin tsagt “opportunistuud” gedeg baisan, yag l tiim baagiinuud bolson. Orchuulbal “bolomj haigchid” gesen ug. Dahin songogdoj, alban tushaal avch baival yamar ch nam, yamar ch uzel bodol hereggui. “Namuud” nertei bulegleliin dund saihan zugaalsan biye unelegchid. Business hiij mongo olj chadahgui bolohooroo uls torch bolj jujiglen toriin tsovoos huvalz shig sorj suudag bolson, suuldee soliorol ni dendeed busdyn horongiig toriin ner barij deeremdene. Mongolyn ard tumen teneg bish, lalaruudyn hen ni yu yarij, henii tald urvaj, Mongol Ulusyn tsusyg yaj sorj baigaag iv ilhen harj baigaa, ard tumen neg l odor tootsoo hiine!

  4. deaglefx says:

    Нөгөө “айхтар ална шудна” гэсэн нөхдүүд нь Н.Алтанхуяг руу дөхөж ирээд “Даргаа хоёулаа нэг цайрчих уу ?!” гэсэн “энх тайванч” санал тавина. Дарга нь “За тэр яах вэ, мартая”. Хундага “жин”… АН-ын ардчилал баяртай… hahahah

  5. Itgel says:

    Za daa, uls turiin nam geed baigaa heseg buleg nuhdiin unen dur turh neg iimerhuu baih aa?!

    Hun amyin itgel unemshil (worldview) -iin talaar neg iim sudalgaa hiisen yum bilee: 52 % ateist uzelten, 42 % sharyin shashing talarhagchid, 3% teist uzel – Hristos itgel unemshiltei irged, 0.9 % tenger uzelten, 0.2 % musulman shutlegten, uldsen n’ busad. (CIA)

  6. Anonymous says:

    Лалрууд л гэдэг байхдаа ?

  7. Anonymous says:

    Sudlaach Ganxyag axad: Ta zarim too barimtaa aldaj oruulsan baina.

    2005 ond M. Enxbold namiin darga bolson.

    Xarin 2007 onii Ix xurlaar ni S. Bayar namiin darga bolson sanagdana. Busdaar bol Tantai sanal neg baina,

    • Ганаа says:

      Чи яаж ч хичээгээд надаас алдаа олж чадахгүй. Одоо ч тэр, хойшид ч тэр. Надаас алдаа олох оюуны боломж чамд байхгүй. Би ямар ч алдаа гаргадаггүй. Энэ утгагүй, илүү зангаа татаж үз. Би дарга сонгосон Бага Хурал болгоныг бичиж амжаагүй юм. Би энэ “намуудын” түүхийг ямар ч дарга нараас нь, ямар ч гишүүдээс нь хамаагүй илүү мэддэг юм…

    • Эрдэнэ says:

      Яах аргагүй Н.Энхбаяр 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялаад МАХНамын даргаар Ц М.Энхболд сонгогдон улмаар .Элбэгдоржийн оронд Ерөнхий сайд болж байсан санагдана. С.Баяр сүүлд дарга болж байсан. Судлаач Ганаа ах та энэ удаа үнэхээр алдаж бичсэн байна

    • Ганаа says:

      Тийм байна. Би нэр сольж. Уучлаарай. Гэхдээ би энэ алдааг засахгүй. Би энэ зэргийн алдаа хийх “эрхтэй”. Та нар ч гэсэн засаад уншчих боловсролтой гэж бодож байна. Цаана чинь улстөрчид өдөр болгон гэмт хэрэг үйлдэж байна. Түүнийг илрүүлж, түүнтэй тэмцэж сурвал би ихэд баярлах байна…

    • Canadaas says:

      Tanii IQ undur gedegtei margahgui ee, gehdee tanii jaahan aldaag olj harj, yadaj l bichsenig chin tsag zavaa gargaj unshaad sanaa onoogoo helj baigaa zaluusiig buduulgeer haraah n tun zohisgui yum. Hervee ta namaasaa huugduugui bol MAHN-iig ta nam geh uu, ugui geh uu?

    • Ганаа says:

      1. Та нар надад тун өндөр шаардлага тавих юм. Энэ шаардлагаа төр засагтаа тавьж сур.
      2. Би хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй, бас хүлээхгүй. Харин төр засаг хүлээнэ гэж амласан ба бас хүлээх ёстой.
      3. Хариуцлага хүлээх ёстой нь өдөр болгон худал хэлээд хулгай хийгээд байхад юу ч ярихгүй байж надтай ярих чинь ямар утга байгаа юм.
      4. Миний алдааг олж яах гээд байгаа юм, хэнд хэрэгтэй юм. Харин төр засгийнхаа гажуудлыг засбал Та нарт л хэрэгтэй. Би л лав улс нийгэмд ямар ч хор хохирол учруулаагүй бөгөөд цаашид ч учруулахгүй.
      5. Намаас хөөгдөнө гэдэг чинь 7 удаа ажлаас халагдах, шүүхээр шийтгүүлэхтэйгээ холбоотой байдаг юм л даа. “Тусгай” байдаг юм биш. Амьдрал мэдэж байж юм асууж бай.
      6. Чи одоо гэмт хэрэгтэн илрүүлчихсэн юм шиг битгий тэнэгтээд бай…

  8. altaa says:

    Үнээн, үнэн. Хэсэг бүлэг луйварчид нэгдэж байгаад нам байгуулж тоглоод л төрийн эрх мэдлийг ард иргэдээсээ булаадаг энэ тоглоом гадаадын луйварчдынх л даа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогдох эрхийг намуудад өгчихсөн болохоор сонгогдох санаатай нөхдүүд нам бараадахаас өөр аргагүйд хүрч байгаа л даа. Нөгөө Лхагважав, Уянга, Батцогт нарын жишээ байгаа шүү дээ. Харин уламжлалт төрт ёсонд ах дүүгийн арван гэрийн дарга нар л ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхтэй байдаг нь жинхэнэ ардчилал, тэгш эрх юм билээ. Өөрсдийнхөө туулж ирснийг онолгүй гээд, гадныхыг болохоор онолтой гээд хөгөө чирээд байх юм.

  9. А says:

    Яг үнэн бичсэн байна, яг ямар хүмүүс байдгийг нь мэдсээр байж толгойгүй юм шиг үгээр нь яваад л ядуурсаар, доройтсоор, гундсаар, уусаар байгаад дууслаа. Энэ намыг дагахгүй болохоор дээшилж, дэвшдэггүй гэсэн бичигдээгүй “хууль” Монголд хэрэгжээд байгаа өнөөгийн нийгэмд яаж амьдрах ёстой вэ? Гаргалгаа байна уу?

  10. Лоохууз гуайн намтрыг уншиж байхад нэг юм ажиглагдсан. Мань хүн тухайн үеийн МАХН-ыг улстөрийн нам гэдэг ойлголт уруу дөхүүлэх гэж, намд шинэчлэл хийх гэж оролдсон юм байна билээ. Тэр айхтар үед байтугай, одоо тийм юм ярьсан хүн “нам”-аасаа “хөөгдөөд” байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг яаж ч бодсон Монголд улстөрийн нам байхгүйг бүгд мэднэ. Гэхдээ “нам”-ыг “тоглодог” завхрал бол бий. Гишүүд, дэмжигч ч гэх шиг. Ямар ч үзэл баримтлал, онол суртал, бодлого, систем байхгүй мөртөө нийгмийг сайхан үймүүлнэ. Төрийн эрх авахын төлөө “юу” ч хийж чаддаг. Төрд гарахаараа бас “юу” ч хийж чаддаг. Тиймээс энэ “нам”-ын асуудлыг яаж аль нэг тийш нь болгох вэ гэдэг л асуудал болоод байна. Нэг бол ор байхгүй болгох, аль эсвэл жинхэнэ утгаар нь бий болгох. Үүнд л харин тан шиг системийн судлаачийн судалгаа, дүгнэлтүүд хэрэгтэй.

  11. уншигч says:

    Сайн байна уу Таньд энэ өдрийн мэнд хүргэе

    Таны бичсэн хүүхэд залуусын боловсрол болон залуу хүмүүст зориулж бичсэн нийтлэл их таалагдлаа.

    Надад таньд хэлэх санал байна

    Та аль болохоор олон хүнд нийтлэлээ хүргэх нь чухал юм
    Тэхээр http://www.baabar.mn вэб сайтад өөрийн нийтлэлийг тавьж болох юм.
    аливаа зүйл дотроосоо эх үүсвэртэй байдаг учраас дотроос нь ардчилынхан гэж нэрлэгдэж байгаа шинэ үеийнхний үзэл санаа хаана яваад юу болоод байгааг ойлгуулах хэрэгтэй байна.

  12. би says:

    энэ хүн бол ямар ч байсан эх орноо гэсэн сэтгэлтэй,үнэний төлөө явдаг

  13. Nomin says:

    Bi tanii blogiig algasalgui unshdag..umnu oruulsan bichleguudiig tani bas unshij uuriin byatshan meglegiin hureeg telehiig hicheedeg gehuu dee.. Yunii turuund tani shig humuus zunduu bgaa gedegt itgeltei bna..getel yagaad tedgeer humuus tani shig zorigtoi uneniig helj chadahgui bna??? Zarimdaa bi taniig uneheer gantsaadaj, ene unen bodit zuiliig helj bichehee baichihvii gej sanaa zovdog um…
    ene udaagiin tanii bichlegiig unshaad ineej bgaa ch unendee gashuun l sanagdaj bna.. bid nar yag haashaa yavaad bna???

    • Ганаа says:

      Баярлалаа. Номион. Чи их л “хүнд” асуулт асуулаа. Хариулъя даа.
      Манайд ухаантай хүмүүс олон байвч албан тушаал, мөнгө хоёроор үнэнийг худалдаад дуугай болчихсон юм аа. Ах нь ганцаараа өөрийгөө худалдаагүй үлдчихсэн юм. Одоо ч худалдах юм олон үлдээгүй л дээ…
      Бид энэ чигээрээ явбал яг үндэстний мөхөл рүүгээ явж байна.

  14. Ганаа says:

    Чам шиг өөрийгөө “гүн ухаантан” гээд бодчихсон тэнэгийг “алмаар” л байна…

  15. Galdan says:

    “Манайд ухаантай хүмүүс олон байвч албан тушаал, мөнгө хоёроор үнэнийг худалдаад дуугай болчихсон юм аа. Ах нь ганцаараа өөрийгөө худалдаагүй үлдчихсэн юм. Одоо ч худалдах юм олон үлдээгүй л дээ…
    Бид энэ чигээрээ явбал яг үндэстний мөхөл рүүгээ явж байна.”
    Gashuun ch gesen unen ug gej bodokh um. Ene namchirkhal mania ulsiig khorduulj ekhleed lav l 2-3 songuuli (za khed ch baisan chukhal bish. Bid khogjloo, mongol khunii bukh l nandin zuilee, saikhan baigal-ongon dagshin gazar nutgaa er Mongol gesen um bugdee tcaashlaad uls ornoo ch aldaj ekhelj baigaa ni ayul) ongorch baina daa. Odoo MAN bus AN yalsan geed nogoo l nam dagasan yamar ch medleg, bolovsrolgui (gaigui ni tcookhon doo) doldoinuud khot khodoogui dargiin suudald zalarch, neg l um meddeg chaddag tcarailsan novshnuud dood deedgui ene uls orniig udirdaj baina daa. Nam l dagaagui bol hichneen ch bolovsrol medlegtei bailaa geed uls orniig udirdakhad oroltcoj chadakhgui um daa. Kharin tiim khumuus oorsdiin noloolokh khureend l ajillaj amidarch baikh shiv dee. Chinggis khaan doldoinuudiig bus erdem chadaltai khuneer khureeluulj ezent gurnee udirdaj baisniig sanakhiig khusdeggui l nokhduud dee. “Mongolchuud evtei baikhdaa khuchtei”- ene shig khudal ug baikhgui. Mongolchuud tuukhendee khezee ch evtei baigaagui. Bidnii tuukh notolno. Kharin zov khunii gart “bazagdsan” yedee l khuchtei baisan.
    Ugiin l “Bi” gesen ambitctai iim khumuust tegeed yamar gartc baikh ve-Lav iim olon nam bish gedegt bi itgeltei baina. Kharin neg boddog zuilee zaluus ta bukhend khelie : MAXN-ardiin khuvisgalaas khoish Mongol orniig yamar ch baisan khogjuulsen nam. Stalinii khelmegduulel-yargalliig communizmiin gegeen uzeltei bi khutgakhiig khusdeggui. 1921-1990 on : ovchin tembuundee barigdsan 500.000 khurekhtei uguitei khun amtai, ediin zasgiin mash doroi suuritai-barag l dan mal aj akhui uchir ediin zasgiin suuri ni khamkhuul l gesen ug, Mayskiin khelseneer udakhgui sonoj ertontciin tavtcangaas archigdaj Oros-China 2 t gazar nutgaa aldakh magadlaltai baisan ene orniig 1990 on gekhed yamar oron bolgosniig sanakhad ter yeiin khellegeer NAM-ZASAG maani ard tumnee, uls ornoo nen terguund boddog, bodsonoo bolomjooroo kheregjuuldeg (aldaj onoj yavsaan khoorkhii) baijdee. Undesnii bukhel buten sekheetnii davkharga, ajilchin angi, uildverjilt geed l odoogiin bukh zuiliin suuriig bolomjooroo l sain tavisan gej bi boddog. Ter yeiin khumuus (ta bidnii aav eej, emee ovoo nar) unen setgeleesee ekh orniikhoo toloo khodolmorloj chaddag baisan. (Ted maani ingej khodolmorloogui baisan bol onoodor ta bid yamarkhuu amidarch baisan bol) COTCIALIZMiig sanagalzlaa gej buu bodogtun. Ter niigem khunee, uls ornoo, tusgaar togtnoloo boddog niigem baij. Darga nariin baga zereg tansaglal, uzel surtliin aldaa zavkharlaliig es toocoe. Zov sain zuiliig ni ovlood odoogiin ‘Khunleg ardchilsan’ khemeegdekh ene cap[italist niigemdee ashiglaad yavbal buruu l bolokhgui bolov uu. Bidnii urd khorsh kharin iimerkhuu l zamaar yavaad baikh shig baigaam daa. Communist namtai, liberial ediin zasagtai ene uls onoodor delkhiid “21 r zuun bidniiklh” gej ilerkhii danalzaj chadaj baina daa. Bid khichneen hujaagaar ni duudavch “toosond” ni l uldej baina. (Muu hujaa novshnuudiig aria l magtchikhvuu daa gej kk)
    Odoo bugdeeree 1991-2011 oniig kharitcuulaad uzie. Bid khir ikh usrengui khogjil devshliig avchraa boloo. (khil khyazgaaraa neesnii achaar edelj khereglej baigaa importiin baraanuudaa l bitgii kharitcuulaarai daa-ter chin aria oor um)aa ulam Getel ooriin khar amia Tomookhon “macro” khemjeenii khogjil devshil nada kharagdakhgui l baigaam daa. Ecest ni MAXN (odoogiin MAXN bish shuu) bol nam baijee. Kharin MAN bol – ene bol bishee. AN-ardchilal, choloot ediin zasag, de;khiin niitiin khogjil devshliin uzel sanaa – ta bidnii bakharkhal khundlel. Ingeeed l zogsoe. Tednii uureg unendee odoo duussan l baigaa baikhgui you. Ene uls oron tcaashaa 21 r zuund yaj khogjikh ve? MANAN-Tedend belen jor, erdem medleg, (bolovsrol medlegtei ni oligarkhuudiin gar khol-zarim ni oligarkhi bolj yavaa) ekh oronch setgel ali ali ni alga daa.
    Ingeed Ganaa akhtai sanal negdev.
    Tegeed tcaashaa yakh ve? Khaant uls – tokhiromjgui tegekheer nam l uusgej, “mundag” khumeeseer selbej deer durdagdsan NAMUUDTAI uzeltcej uls ornoo avrakh uu? (Ene aimshgiin suljeeg kherkehn nuraakh ve?) Esvel namgui oor um bodoj olokh uu?

    • Anonymous says:

      МОНГОЛД ЯМАРЧ НАМ БАЙХГҮЙ НАМ НЭРТЭЙ НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАН
      ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛРУУ МӨНГӨӨР АВИРЧ ГАРСАН ЗҮСЭН БҮРИЙН ЛУЙВАРЧАДЫН
      БҮЛЭГ ЛЭЛ ӨНӨӨДӨР ОРШОН БАЙНА БАЙНА ЭНЭ БҮЛЭГЛЭЛҮҮД АРДЧАЛАЛЫН ШУУРГАНД ЭЗЭНГҮЙ БОЛСОН ТӨРИЙН ӨМӨЧИЙГ ХУЛГАЙЛАН ЖАВШАЖ ХУЛГАЙЛСАН ӨМЧӨӨРӨӨН ХӨРӨНГӨЖӨН НАМ НЭРИЙН ДОР СЭМ НЭГДЭЖ МӨНГӨӨР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУДАЛДАН АВСАН ЛУЙВАРЧАДЫН БҮЛЭГЛЭЛ ӨНӨӨДӨР НАМ НЭРЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО
      ЭД БАЯЛГИЙГ МИНЬ ЗҮСЭН БҮРИЙН ЛУЙВАРЫН АРГААР БУЛААН ЖАВШАЖ
      ЛУЙВАРЧАД ХАГАРТАЛААН БАЯЖАН АРД ТҮМЭН ЯДУУРСААР БАЙНА
      НАМ БОЛ НИЙГЭМИЙН ДОТРОХ ТОДОРХОЙ ХЭСЭГ БОЛОХ АНГИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН БАЙГУУЛАГ ӨӨРИЙН ТОДОРХОЙ ЗОРИЛОГ ҮЗЭЛ БОДОЛ ТҮҮНДЭЭН
      НИЙЦСЭН ТОДОРХОЙ ЁРТӨНЦИЙГ ҮЗЭХ ОНОЛТОЙ
      МОНГОЛД НАМ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ ХАРИН НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЫН ЛУЙВАРЧАДЫН БҮЛЭГЛЭЛ БИ

Leave a reply to altaa Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.