ЭРДЭМТНИЙ АЖИЛ

Манайд бол цагаан будаа бол зүгээр л хоолны хачир юм. Харин Хятад, Япон, Солонгос гээд бусад олон оронд амь амьдрал нь юм. Дэлхийн хүн амын тэн хагасын үндсэн хоол цагаан будаа. Азид гэхэд 3 миллиард шахам хүн амьдралынхаа эрчим хүчний 60-70 хувийг цагаан будаанаас авдаг. Заяагүй хогнууд, мах байхгүй юм чинь, өвс идээд л. Өлсөхөөрөө толгой нь ажилладаг юм шиг байгаа юм, харин монголчууд бид бол хутга тавихгүй мах идэж байхад толгой ажиллах ямар ч шаардлага байхгүй.
Хятадыг хоёр өвгөн аварсан
Нэг дэх нь Дэн Сяо Пин. Энэ хүнийг бид сайн мэднэ. Харин нөгөөхийг нь бараг мэдэхгүй. Түүх бол их сонин л доо. Яг Дэн Сяо Пинийг улс төрийн тавцанд гарч ирэх тэр үед Хятадын Хөдөө аж ахуйн таримал ургамлын үржил селекцийн салбарт ажилладаг бас нэгэн өвгөн бас гарч ирснийг хэн ч анзаарсангүй.
Хятад бол бүтэн миллиард хагас шахам хүн амтай, тэр нь тэр чигээрээ цагаан будаа иднэ. Ер нь бол тэд дэлхийн бүх цагаан будааны 40 орчим хувийг иддэг. Хятад дэлхийн цагаан будааны тариалангийн талбайн 20 хувийг эзлэн тариалдаг.
Ингээд Дэн Сяо Пин улс төрийн ямар ч өөрчлөлт хийсэн эхлээд ард түмнийхээ гэдсийг цатгах хамгийн энгийн мөртлөө, хамгийн тамтай зорилттой тулгарчээ. Яагаад тамтай гэвэл аль ч ард түмнийг цатгах их хэцүү ажил, харин хятадуудыг цатгана гэдэг бол ёстой тамын ажил гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Агроном Юань Лун Пин гэдэг суут өвгөний удирдлагын дор 1970-аад оны дундуур хятадууд цагаан будааны эрлийз сорт гаргаж, “супер цагаан будаа” бий болгожээ. Хятад био инженерчлэл, селекцийн технологийн гайхамшгийг дэлхий дахинаа үзүүлснээс гадна өөрийн хүн амыг төдийгүй дэлхийн хүн амын хүнс тэжээлд хувьсгал гаргажээ.
Үр дүн нь үнэхээр гайхамшигтай учраас үнэхээр хувьсгал л даа.
Шинэчлэлээс өмнө 1960-аад оны сүүлээр хятадад нэг му газраас 300 орчим килограмм ургац авдаг байжээ. 15 му нь 1 га-тай тэнцдэг. 1973 онд Юань Лун Пины гаргасан “супер сорт”-ын цагаан будаа нэг му-аас 500 килограмм ургац өгдөг болжээ. Энэ үзүүлэлтийг Лун Пин нэмсээр байгаад 2000 онд нэг му-аас 700 кило өгдөг цагаан будаа гаргасан байна.
Ингэхээр ганц энэ өвгөний ачаар хятадууд “зүгээр сууж” байгаад идэх хоолоо бараг 2 дахин нэмж чадсан байна.
Энэ амжилтыг ойлгомжтой хэллэгт оруулбал: 2000 онд га-аас 105 центнер, 2005 онд 120 центнер, 2011 онд 136 центнер авдаг болжээ.
Одоо болтол өөрийгөө тариачин гэж нэрлэдэг энэ өвгөний төлөвлөгөөг хэлбэл монгол хүний ухаан санаанд багтахгүй. Одоо Юань Лун Пингийн дөрөв дэх шатны ажил эхэлж га-аас 150 центнер авна гэдгээ зарлаж байна. Энэ бол гайхамшиг юм.
Цаг үе хоёр агуу хүнийг зэрэг төрүүлжээ. Нэг нь ард түмнийхээ хоолыг бэлтгэж өгчээ, нөгөө нь яаж амьдрахыг зааж өгчээ. Аль нэг нь байхгүй бол Хятадын их амжилт яах байсан бол гэдэг нь их сонин.
Энэ жишээгээр би нэг талаас эрдэмтэн улс гүрэндээ ямар хэрэгтэй, ач тустай байдгийг, нөгөө талаас улс гүрэн нэг эрдэмтнээ яаж ашигладгийг харуулах гэсэн юм.
Эрдмийн дэг сургууль
Надад мэдээлэл хомс ч гэсэн дараах байдлаар төсөөлж байна. 1970-аад оны дунд гэхэд Юань Лун Пин хэдхэн эрдэм шинжилгээний ажилтантай нэг сектор буюу салбар удирдаж байсан байх. Энэ хүртэл зөвхөн түүний ганц “толгой” л байсан. Супер сорт гарсны дараа энэ чиглэлийн судалгааг төр засгаас асар их дэмжсэн нь тодорхой байна.
1930 онд төрсөн тэрбээр 1953 онд Баруун-Өмнөдийн Агрономийн институтийг агрономич мэргэжлээр төгсч бүх насаараа энэ ажлаа хийж иржээ. Одоо ч гэсэн тариачин, агроном хоёроос өөрөөр дуудуулдаггүй гэнэ. Харин хятадууд түүнийг “эцэг” гэдэг гэнэ. Аргагүй ш дээ. Эрдэмтэн хүн гэж ийм л байдаг байна.
Манай хэд шиг нэр алдар, албан тушаалын хойноос үхэн хатан гүйдэг амьтдыг ямар юмных нь эрдэмтэн гэдэг юм !!!
Одоо бол хятадууд Юань Лун Пины “толгойг үржүүлж” байна. Одоо түүний “удирдлагын” дор 20 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Бүхэл бүтэн дэг сургууль бий болсон нь тодорхой байна. Шавь нар нь аль хэдийн академичид болж, харин багш нь “тариачин” хэвээрээ байгаа аж. Нэгэнт цагаан будааны генэд ихээхэн амжилт олсон тул эндээсээ залгуулаад ургамлын генетик, биологи, био инженерчлэл гээд суурь шинжлэх ухааны судалгаа эрчимтэй хөгждөг юм байна. Ингэж нэг салбараа дагалдуулан нийтлэг синергетик үр дүн гаргаж авдаг байна. Улс гүрэн ийм байж хөгжиж дэвждэг аж.
Манайд бол багш нь эхийн одонгоос бусад бүх алдар цолыг авч шавь нар нь түүний үхэхийг хүлээхээс өөр арга байдаггүй биз дээ.
Сая Хойт Солонгос хиймэл дагуул хөөргөв. Манайхан улс төрийг нь яриад сүйд. Доллараар цалинжсан Өмнөдийнхөн чадаагүй юмыг ихээхэн хүнд нөхцөлд “өлсөж” байгаа Умардын эрдэмтэд чадчих юм. Сэтгэл зүтгэл байвал эрдэмтэн хүн юу ч хийж болдгийг тэд дэлхий дахинд үзүүлж чадлаа. Нэгэнт төр засаг нь үүрэг өгсөн бол эрдэмтэн хүн биелүүлэх үүрэгтэй гэж санана. Дараахан нь Өмнөдийнхөн хиймэл дагуулаа хөөргөв. Ард түмэндээ магтуулах биш, бараг “загнуулаад” хаяж байна. Зарим тохиолдолд эрдэмтэн хүн нэг их “бодоод байх” шаардлагагүй цаг үеийн шаардлага ч гардаг юм байна…
Түүхийн өөр нэг жишээ. Дэлхийн II дайны үед Ленинградын бүслэлтийн үеэр Зөвлөлтийн генетикийн эрдэмтэд I Петр хааны байгуулсан Ботаникийн хүрээлэнгийн үрийн фондыг хамгаалж түүнийхээ дэргэд өлсөж үхэж байсан юм. Тэд энэ фондоосоо жаахан үр тариа аваад идвэл амьд үлдэж болох л байсан. Гэхдээ тэр үрийг бүрэн бүтнээр нь хойч үедээ үлдээхийн тулд тэдгээр эрдэмтэд өөрсдөө өлсөж үхэхийг илүүд үзсэн. Жинхэнэ эрдэмтэн гэж ийм хүмүүсийг хэлдэг юм.
Монгол эрдэм
Манайд ийм эрдэмтэн байна уу ?! Тэдний хийж бүтээгээд амьдралд нэвтрүүлээд бид бүхэн хэрэглээд бахархаад явж байгаа үзэгдэх харагдах юм байна уу ? Цөөхөн дөө…
Нэг л их цол гуншин, хэргэм зэрэгтэй, баахан одон медаль зүүсэн, тэгвэл ч зүгээр, ингэвэл ч сайн гэж хоосон ярьсан хүмүүс л байгаа ш дээ. Монголын эрдэмтдийн олонхи нь телевиз дотор л байдаг байх…
Монголд эрдэм ном гэж ярихын ч хэрэг байхгүй. Социализмын үед харин шинжлэх ухаан хөгжиж байсан юм шүү. Байхгүй юмыг бий болгохоор чинь хөгждөг юм байгаа биз дээ. Шинжлэх ухааны суурь гэж байдаг юм. Суурь нь Орост, хавсарга нь манайд байв. Оросууд гараад явчихаар Монголын шинжлэх ухаан суурьгүй болов. Энэ нь шинжлэх ухааны суурь судалгаа хийх боломж байхгүй гэсэн хэрэг. Шинжлэх ухааны тэргүүн ээлжинд явах боломжгүй боллоо гэсэн хэрэг.
Ямар нэг хэмжээгээр суурь байдлаар эхэлсэн судалгааны зах зух байсан юм. Ардчилал эхэлснээр тэрийгээ зарж амьдрах болов. Өөр нэг их гийгүүлсэн юм байхгүй. Ингэж 20 гаруй жил болсны дараа цэнэг нь дуусав. Ингээд уур нь хүрэв. Харааж болох ганц юм нь оросын шинжлэх ухаан болов. Ийм тэнэг байж болохгүй л дээ…
Хэрэв манай эрдэмтдийн олонхи шинжлэх ухаандаа үнэнч байсан бол, хэрэв шинжлэх ухааны ёс зүйг сайтар сахиж чадсан бол, хэрэв хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадсан бол манай шинжлэх ухаан ингэж их унахгүй байсан. Шинжлэх ухааны ажлын үр дүнд хүний олон цөөн онцгой их нөлөө байхгүй.
Ухаандаа дээр дурдсан Юань Лун Пин 1970-аад оны Хятадад бүх нөхцлөө хангуулчихсан, хамаг юм нь бэлэн, гэдэс цатгалан байсан гэж би бодохгүй л байна шүү.
Орчин үеийн шинжлэх ухаанд лаборатори, багаж хэрэгсэл, нөхцөл, мөнгө гээд олон юм хэрэгтэй, чухал байлгүй яахав, гэхдээ эрдэмтэн хүний сэтгэл зүтгэл, танин мэдэх агуу их хүслийг орлох юм гэж байхгүй л дээ. Энэ нь байхгүй байж нөхцөл нэхэх чинь утгагүй л байгүй юу монгол эрдэмтэд ээ.
Нөхцөл нэхэхээсээ өмнө өөрийн хийсэн бүтээснээ үзүүлэх ёстой. Аль “ардын хувьсгалаас” өмнө хийсэн юмаа гайхуулаад байх хэрэггүй л дээ. Ядахдаа хүмүүс уйдчихсан гэдгийг бодолцох ёстой байх.
Нийгмийн ухааныхан бол бүр ч амархан. Та нар жилд 2-4 судалгааны өгүүлэл бичиж болно биз дээ. Харин судалгааны өгүүлэл гэдэг бол өөрөө хийсэн судалгаатай юмыг хэлдэг юм ш дээ. Гадаадаас, чингэхдээ олон ном хольж байгаад хуулсан ч тэр чинь баригдахаас гадна монголтой холбогдох холбоог нь тэртэй тэргүй алдчихдаг юм. Одоо Монголоор дүүрэн оюуны хулгай, хуулбар л боллоо ш дээ. Монголоор сэтгэдэг хүнийг монгол эрдэмтэн гэдэг юм ш дээ…
Эрдэмтэд нь хулгайч худалч, дээрээс нь юу ч хийхгүй болохоор оронд нь сэтгүүлчид, сонирхогчид, лам, бөө нар шинжлэх ухааныг орлож байна ш дээ. Энэ одоо юу болж байгаа юм ?!
XXI зуунд харсаар үзсээр байтал нийт үндэстнээрээ мунхаг харанхуй дундад эртний үе рүү орж байна ш дээ. Энэ регресст Монгол “эрдэмтдийн олонхи” мөнгө, албан тушаал, нэр төр хөөцөлдөх үхээнц, арчаагүй, шунахай үйлдлээрээ жинтэй хувь нэмэр оруулсан гэж би дүгнэж байна. Худлаа юу ?!
Эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага, ёс суртахууныг уландаа гишгэхчихээд шинжлэх ухаан гэж ярих утгагүй хэрэг.
Манайх шиг утгагүй, мунхаг харанхуй төртэй болохоор шинжлэх ухаан сөнөх гарцаагүй юм. Төрийн түшээд шинжлэх ухааныг мэдэх албагүй ч шинжлэх ухааныг мэдэрдэг, түүнийг зохион байгуулж чаддаг байх ёстой.
Шинжлэх ухааны удирдлага бол бизнесийн удирдлагаас тэс өөр, үндэсний ирээдүйн стратегитэй холбоотой амин чухал чиглэл.
Үүнийг мэдэхгүй төр шинжлэх ухааны салбарыг удирдах нэрийн дор зальхай, луйварчдын бүхэл бүтэн монгол систем бий болгожээ. Тэр нь шинжлэх ухааныг “онол” зохиох, худал чалчих, мөнгө олох явдлаар орлуулж нийгэм, ард түмнийг хууран мэхлэх ганц ажилтай болсон бөлгөө.
Сүүлийн үед энэ гажгийг засна гэсэн нэрийн дор “барууны” шинжлэх ухаан ийм байдаг гэсэн “дарга” болох хэнээтнүүд хэт олшров. Энэ бол “нөгөө талын” хэт ноцтой бөгөөд давхар аюул юм. “Хуучин шинэ” энэ хоёр аюулын эсрэг тэмцэх нь шинжлэх ухааны нийгэмлэгийн үүрэг мөн. Яг цагаа тулбал, яг “улс төрийн” асуудалдаа тулбал жинхэнэ эрдэмтэн хүн шиг усан тэнэг амьтан энэ хорвоод байдаггүй юм. Үүнийг би нүдээрээ харсан, яс махаараа мэддэг болоод л хэлж байна…
Монголд шинжлэх ухаан сөнөх нэг хэрэг, яагаад гэвэл шинжлэх ухаан хэзээ ч сөнөхгүй. Харин шинжлэх ухаангүй төр өөрөө сөнөөд зогсохгүй, нийгэм үндэстнээ сөнөөх гол үндэс болж байгаад хэргийн учир оршино.
Өөрөө шинжлэх ухаан мэдэхгүй, мэддэг хүний үг авахгүй, шинжлэх ухааны нэр зүүсэн хамгийн тэнэг лаларуудыг цуглуулсан, дарга нар нь шинжлэх ухааныг орлодог ийм мунхаг харанхуй төр XXI зуунд байдаг л юм байна…
Худлаа гэвэл дурын улс төрч, дурын “эрдэмтнийхээ” 3 сарын дотор хэлсэн 3 үгийг аваад зэрэгцүүлээд үзээрэй. Харин 3 жилийнхийг харьцуулан судалж ч илүү ажил удав…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ЭРДЭМТНИЙ АЖИЛ

  1. Snow says:

    Goyo niitlel boljee. Tand amjilt!

  2. Цээгий says:

    Эрдэмтэдийн цаасан дээр гаргасан ажлыг амьдралд хэрэгжүүлэхийг гол чиг болгодог байгууллага баймаар юм шиг санагддаг. Тэр байгууллага нэг ёсондоо засаг, эрдэмтэн, хэрэглэгч гурвын хоорондох гүүр. Амьдралд хэрэгжүүлээд ашгаа өгөх бүтээлүүдэд төрөөс санхүүжилт олж өгөн бодит болгох. Ер нь зохиодог сэтгэдэг хүмүүс ньбүтээлдээ санхүүжилт хайж яваад олдохгүй бол шантраад залхдаг, ахин гараасаа юм гаргах сонирхолгүй болдог шинжтэй. Гэхдээ манай мундаг цол гуншинтай эрдэмтэд маань амьдралд хэрэгжүүлчихээр юм бодож олох толгойтойюм болуу даа. Ганц нэг хүн л харагдахын дотооддоо, даанч дэмжээд өгөх хүн байхгүй байна

  3. Aldar says:

    Энэ бүтээл магадгүй шинэ шинжлэх ухааны академийн үндсэн зарчим, дүрэм болох байх.
    Ер нь шинжлэх ухаан, боловсролын удирдлагыг улс төрийн албан томилгооноос тусгаарламаар байна. Оюуны өмчийг хамгаалах харилцаанд илүү бодиттой ажил хэрэгтэй байна. Залуусын сайхан олон сийрэг толгой тархийг урлаг шоу, улс төр, хэт хэрэглээний сонирхол амьдралаас ном, шинжлэх ухаанд амтласан тал руу явуулмаар байна. 20 жилийг ардчилал, чөлөөт байдал гэдгээр хэдэн сайхан үеийг алж орхисон доо. Их харамсалтай.

  4. Anonymous says:

    Ямар ч юм заавал хийсэн зүйл байж түүн дээрээ үндэслэн цааш томорч салаалж явдаг байх.Түүнээс биш тийм юм хийнэ гээд элдэв төрийн мөнгө сааж амьдарч байгаа бүхэл бүтэн /бүлэг/ хүмүүсийг цэгцлэх цаг нь болсон. Судлаач таны ухаан улам хурц байж ,улам олон нийтлэл бичээрай, танд амжилт хүсье.

  5. hi says:

    Эрдэмтэд гэсэн цол зүүсэн улсуудаа гэж.
    Ганц нэгхэн палентологичид, генетикийн чиглэлээр судалгаа хийж, гадаадад ажиллаж амьдардаг монгол хүмүүсээр л энэ эрдэмтдийн тухай ойлголт маань дуусч байна.
    Физикийн хүрээлэн, химийн хүрээлэн, ШУ-ны академи гээд сүртэй нэртэй том байшингууд байдаг ч дотор нь ажиллаж буй хүмүүс дунд чин сэтгэлээ ШУ-д зориулсан хүмүүс цөөн байгаа байх.
    Хэрвээ үнэхээр юу хиймээр байгаагаа ойлгуулаад, юу хийж чадахаа нотлочихсон эрдэмтэд байвал энэ томоохон компаниуд мөнгө хаяаад дэмжээд явчихна шдээ.
    Сэтгэл чухал шүү, ялангуяа ШУ-д.

  6. энээ says:

    21р зуун, шинжлэх ухаан гэснээс сүүлийн үед монгол ухаан гэж их ярьж судалж бичдэг болсон. Тэгээд ярих нь монголчууд одоогийн шинжлэх ухааны судалж нээж байгаа зүйлсийг эртнээс мэддэг байсан, ж нь дэлхий яг бөөрөнхий биш зуйван, бүх зүйл амьтай гээд л. чулуу хүртэл 14 хоногт 1 амьсгалдаг, сүнс байдаг гээд л нотолчихсон биз дээ. Огторгуй ертөнцөд хэдэн сая живаа од, гаригс, нарны аймаг, харь гариг байдаг ч гэнэ үү, гэтэл тэдгээрийг одоо шинжлэх ухаан нотлож байна. Хотод төрж өсөөд оросод сургууль төгсөн ажил төрөл дээр европын нөлөөгөөр одоо болтол явсан мань мэтийн хүнд энэ их сонин, шинэ юм сонсогдох юм. Бидний үзэж байсан монголын түүх, дагаж байсан үзэл суртал, шашин шүтлэг ч өөрчлөгдөж байна. Энэ талаар бусад хүмүүс юу уншиж судалж, ямар итгэл үнэмшилтэй явдгаа хуваалцвал тун их талархах болно.

  7. Orgilkhuu says:

    Баярлалаа. Үнэхээр санал нэг байна. Монголын байгаа байдал ийм л байна. Гэхдээ олонд танигдаагүй ч гэсэн өөрийн судалгааны ажлаа хийгээд явж хөгшин, залуу жинхэнэ сэхээтнүүд цөөнгүй байгаа гэдэгт итгэж байна.

  8. Anonymous says:

    Tanid sain saihnyg husiye. Zuv zuiluudiig hunddug yaridag hun tanaas uur tsuun baina. Oyunii hulgai gedeg zuil bur tsadigaa aldaj odoo eruul setgehuitei uuriin gesen uzel bodoltoi humuust nuluulj ehleed baina. Bugdeeree hulgaich, huuran mehlegch bolchihvol hendch hariutslaga onooh argagui. Tand amjilt husiye.

  9. bataa says:

    unen goe bichjee. zovhon erdemten geltgui buh torliin ajil mergejliin humuust ooriin mergejliin ur chadvaraa saijruulj sudalgaa hiij medeelel avch ajillah chanar barag bhgui bolson bn. 3han hongiin omno eregteichuudiin 2 ch emnelegt uzuulehed emch nar ni uneheer l medeelelees hotsorchihson bh um. ug ni emch hun bol baingiin l ovchin bolon tuunii emchilgeenii talaar sudalgaa hiij baimaar. engiin internet-s olood unshih umiig l medehguii l bh um.

  10. Enkhbold says:

    Yuan Long-Ping bol uneheer erdemtei hun daruu gedg-g buren utgaar ni haruulsan ih saihan ovoo baina lee bi 5 jil omno Hunan-d ene hunii uusgesen hybrid rice -n taniltsuulgad ochij bsan Changsha geed Hunan muj tovd ene hunii nereer nerlesen surguul hureelen bdag yum bilee ooroo bol gadnaas ni harahad turanhai jinhene tariachin shig ovoo gudamjind huuhduudtei toglood guij yavah ene hun-g aldar ner ed mongo evdej chadaagui geheer agui hun gedeg ni bas haragdaj bgaan

  11. Boldoo says:

    Haha, super heljee, erdemted bidniig ingej neg zagnah heregtei baisan yum. Bi germand olon jil sudalgaanii ajil hiij baigaad sayahan irsen. Mongoliin hogshin erdemted ih tushig muutai erdemted baidag yum bilee. Hool bulaah gej baina gesen baidlaar buh yumand khanddag. Ted nar hezee ch erdemted baigaagui bolov uu.

  12. tushig says:

    Эрдэмтэд эрдийн ажилаа олон нийтэд байнга сурталчилж өөрийн спонсоруудаа олдог байж болох болов уу? Мэдээж чанартай чадалтай эрдэмтэд, тэдний багийг санхүүжүүлэх газар олон л байгаа байх.

  13. amu says:

    Тийм шүү, Монгол улсын эрдэмтэддээ өгч болох бүх зэрэг дэв, цол гуншинтай хүмүүс ганданг тойроод хүний ирээдүйг хэлж, эхнэр нөхрийг салгаж, нийлүүлж өгч байна.

  14. Anonymous says:

    Яг тийм Эрдэм шинжилгээний тэмцээн гэж Илтгэлийн тэмцээн л болдог. Шинэ юм хийгээд ийм байна тийм байна гэхэд ойлгохгүй тэгээд хэлэлцэх биш зөвлөлдөж байр эзлүүлдэг. Маш их бухимдаж явдаг

    • L.Gankhulug says:

      Үнэн шүү. Бүр “Эрдэм шинжилгээний “хурал” гэж байгаа шүү. хэхэ

  15. L.Ankhbayar says:

    Саяхан 4 сард иймэрхүү илтгэлүүд танилцуулагууд болсон.

    http://sit.num.edu.mn/mmt/

    Нэлээд олон судалгаануудын талаар танилцуулагдаад өнгөрсөн. Миний сонирхож байдаг хэд хэдэн сэдэвүүд хөндөгдсөн хийгдсэн байгааг хараад их сэтгэл хөдөлсөн. Ороод Сонирхоод үзээрэй. Илтгэлийн эмхтгэлийг нь олж аваад үзвэл хэрэгтэй зүйл нэлээд байсан.

  16. Tvmnii neg says:

    Ерөөсөө үнэн л тэр

  17. yutyhr says:

    Mongold yadaj heden zuun erdemted ulsaa hugjuuleh boditoi shinjileh uhaanii ajil hiih husel ermelzeltei bas heden zuun huuramch erdemted hunii buteesniig hulgailj hooson alban tushaal hootsoldoj erdemiin ajiliin ner hundiig niigemd unagaaj baigaa n barimttai zuil. Hamgiin gol n niigemee udirdaad avch yavah yostoi toriig n hahuuli luivariin MAN -uud suuliin 20 jild niigemiig asar ih zevruulj niigemd tolgoinii chadaltai hun huchitei changa duutai bailgah yostoi baital hahuuli luivarchin oligarh humuust het ih erh medliig shiljuulsnees Mongoliin erdem shinjilgeenii ajil asar unaltand orson. Bur 2011 ond MAN-ii toroos erdemtediin tsaling hasah shiidver gargasan geheer niigemiig yamar ih uhraasang buren oilgoj bolno. AN-ii haranhui niigemiig zasahuu ugui yu sonin l asuudal.

  18. jakal says:

    Ёооё тас авсан. Жинхэнэ ШУ ны хүмүүс маш эрт чад хийдэг юм ш дээ энэ монголд

Leave a reply to Boldoo Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.