600.000

Өнөөдөр миний блогийн уншигчдын тоо 600.000 хүрэв. Саяхан л хагас сая болж байсан санагдана. Миний бичвэрийг уншиж надтай хамт байсан Та бүхэнд баярлалаа.
Олон хүн надаас Та блогоо хэний санхүүжилтээр хийдэг вэ гэж асуудаг юм. Би энэ блогийг аль нэг байгууллага, хэн нэгнээс сохор зоос ч авалгүй сайн дураараа хийдэг юм. Ингэж хэлэхэд олон хүн надад үнэмшдэггүй. Цаана нь “ямар нэг юм” байж л таараа гэж бодож байгаа нь илт байдаг. Гэхдээ л цаана нь юу ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна.

Дараа нь. Та тэгээд яаж амьдардаг вэ гэж асуудаг юм. Би өөрийн ажлын ачааллыг байнга нэмж одоо блогтоо сард 8-13 өгүүлэл бичиж байгааг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ бол зүгээр л нэг бодол санаа биш, дандаа шинжлэх ухааны аналитик өгүүллүүд, эрдэм шинжилгээний орчуулга байгаа. Ийм хэмжээний ажлыг бүтэн институт ч хийхэд хүнд гэдгийг би сайн мэднэ. Дээрээс нь би бараг сэдэв болгоноор бичиж байгаа гэж хэлбэл онгирсон гэж дүгнэх хүн гарахгүй л болов уу. Энэ нь надаас байнга бөгөөд цуцалтгүй ажиллахыг шаарддаг юм. Энэ тохиолдолд надаас байнга асуудаг дээрх асуулт нэг бодлын бодитой юм. Харин надад бол Та яагаад турж үхэхгүй байгаа юм гэсэнтэй адил сонсогддог юм.
Манай улс төрчид намайг гуйлгачин гэж шоолдгийг би сайн мэднэ. Харин тэднийг над шиг байдалд оруулсан бол тэд ёстойгоосоо турж үхэх байсныг би хэтэрхий сайн мэднэ.
Харин би бол худал хэлэхгүй, хулгай хийхгүй өөрийнхөө толгойгоор хэнээс ч дутахгүй амьдарч чадна. Байгаль дэлхий, аав ээж надад муугүй авъяас чадвар, толгой заяасан юм.
Би өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийнхөө толгойгоор өөрийнхөө талхыг олж иддэг юм. Үүгээрээ би бахархдаг. Энэ бол миний нэр төр. Үүнээс илүү үнэтэй, сайхан юм гэж энэ хорвоод байхгүй.
Тэгээд боломжийнхоо хэрээр энэ талхнаасаа Та нартай хуваалцдаг юм. Энэ бол миний блог. Монголд өөр нэг ч хүн ийм буянт үйл хийгээгүй байгаа. Цалин аваад ч хийхгүй байгаа. Гэтэл зарим хүн энэ талхыг минь өөдөөс чулуудаж, нулимдаг юм. Намайг худал хэлж, хулгай хийсэн луйварчдаас дутахааргүй харааж загнаж, доромжилж байгаа нь бодит баримт юм. Энэ тохиолдолд надад “сайхан зантай” байх зав өчүүхэн ч байхгүй. Ний нуугүй хэлэхэд манай залуусын дийлэнхи олонхид “сайхан үг”, “магтаал” биш, ердөө л “суран бүс” хэрэгтэй гэдэгт би эргэлзэхээ огт больсон…
Энэ чинь үнэгүй өгч байгаа энэ ертөнцийн хамгийн үнэтэй талх шүү дээ. Миний өгч байгаа оюуны зүсэм талх улс төрчид, баячуудын тарааж байгаа сая төгрөгөөс хамаагүй илүү үнэтэй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэдэн жилийн дараа бүр ч илүү үнэ хүрнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

57 Responses to 600.000

  1. batas says:

    Zuv zuitei hem hemjeetei, systemtei bhad tani buteel tusaldag shuu.

    Amjilt husie

    • USA-s bichiv says:

      Нэг ийм хүн байгаад баярлаж явдаг юмаа. Монголчууд ер нь арай дээр сэтгэдэг нэгнийгээ шизотой, хятад цустай, эрлийз хурлийз гээд л элдэв дээдээр нь дууддаг. Яг үнэндээ шизо гэж ямар өвчин байдгийг нь ч мэдэхгүй байж байгаа даа. Иймхэн элий балай юманд шантраад байх эр биш байхаа, Ганхуяг.
      Бас нэмж хэлэх нэг зүйл нь, эрх баригчид, ялангуяа но-той эрх баригчид иймэрхүү үндэсний сэхээтнүүдийг, үнэн үг аймшиггүйгээр хэлсэн хүмүүсийг сэмхэн далд хийчихийг эрмэлзэж байдаг. Ухаантай болгоомжтой байна биз дээ.
      Ард түмний нүдийг нээх гэж болоод байгаа энэ бүх бузар булайг монголчуудад ойлгуулах гэж оюун чадлаа зориулж яваа Ганхуягт Монголчууд үргэлж талархаж байх хэрэгтэй юм шүү.

  2. Болд says:

    Тиймээ хэдэн жилийн эрээд олдохгүй эрдэнэ сураад олдохгүй сувд гэгч болох бхаа. ТАНДАА эрүүл энх эрхэм сайн бүгдийг хүсэн ерөөе. Таны энэ их оюуны нүсэр их ажлыг үнэлэх төр, дэмжих олон түмэн гарахаар барахгүй эрхэм үр шимийг нь та болон таны гэр бүл үр хүүхэд мөнхөд хүртэж, номын цагаан буян, сэтгэлийн ариун өглөг тань МОНГОЛЫГ минь ГИЙГҮҮЛЖ гэрэлтүүлэх болтугай. Ганаа ахаа та шүү таныг дагасан бид шүү…….. БАЯРЛАЛАА

  3. Uuganaa says:

    Танд эрүүл энхийн жаргаланг хүсье.

  4. Баяр хүргье! Танд талархаж явдаг шүү.

  5. Өдөр бүр нээж үздэг, шинэ бичлэг бүрийг чинь анхааран уншдаг шүү. Танд баярлалаа.

  6. Anonymous says:

    таныг хүндэлье

    • USA-s bichiv says:

      Таныг эрхэмлэн хүндэлж явдаг шүү. Зоригтой, ухаалаг байгаарай.

  7. Anonymous says:

    Таны блогийг уншдаг болсноос хойш 6 сар өнгөрчээ. Надад их олон зөв өөрчлөлтүүд дүгнэлт шийдвэр гаргахад таны бичлэгүүд тус болдог юм. Танд амжилт хүсье. Р.Баяр

  8. Utuvshin says:

    600000 unshigchtai bolsond bayar xurgeye! Tanii uguulluudiig bainga ushij daraagiin uguulel xezee garx bol gej bituuxendee xuleedeg. Zarimdaa unegui oyunii talx xurtej baixdaa jooxon sanaa zobdog shuu. Zarim xumuus blogtoo dans tabichixsan baidgiig ta medex l baix l daa. Gexdee ta yagaad tabij boloxgui gej. Demii ch um bolob u.
    Tand amjilt xuseye!

  9. Anonymous says:

    unshaad l baigaa bodvol baga zereg yum orj l bgaa baihdaa manu tolgoid nen yalanguya tanii orchuulguud taalagddag shuu

  10. Ганаа says:

    Манайхны шаардлага ч “их өндөр” шүү дээ. Ухаандаа оросоос орчуулсан юмыг “англиар юу гэж байгаа юм, хэлээд өг” гэнэ. Хэлэхгүй бол “Энэ муу англи хэл мэддэггүй юм байна” гээд муулаад явах жишээний. Англиас орчуулбал “сурвалжийг нь хэлээд өг” гэнэ. Сурвалжийг нь викигээс хэлэхээр наад муу вики чинь “хүчингүй” гэнэ. Эсвэл наадахыг чинь “монголоор” Уилъям Шекспир биш, “Вилиаам Шэгспэаа” гэж хэлдэг байхгүй юу гэх мэтээр загнана шүү дээ. “Юм” орчуулсан биш, шууд л “хэрэгт” орж байгаа юм чинь. Ер нь бол загнуулахгүй өнгөрөх тохиолдол бараг байхгүй л дээ. Дундаж монгол хүн хоёроос дээш хэлээр “ойлгодог” шиг байгаа юм. Миний бодлоор эхлээд монгол хэлээ сурмаар юм шигээ. Уг нь бол шаардлага жигд байх ёстой л доо. Надад тавьдаг шаардлагаа улс төрч, лам, бөө мөөдөө тавьдаг байсан бол өдийд Монгол Улс хөгжчихсөн байхгүй юу. Гэтэл тэднээс бол гуйдаг надаас бол шаарддаг болчихоод л байна даа, манай монголчууд…

    • Baigalmaa says:

      Сайн байна уу? Саяхнаас таны бичвэрүүдийг мэйлээрээ хүлээж авч уншдаг болж байгаа. Одоохондоо өөрөө сурж байгаа тул зав муутай болохоор ихэнхийг нь хальт, юуны тухай байна гэж хараад өнгөрөх төдий байгаа ч дараа нь эргэж уншина гээд мэйл боксондоо хадгалаад байж байгаа. Дээр, манай далбаатай хөлөг онгоцны талаар зүгээр сенсац маягийн, хэвлэлээр манай сэтгүүлчдийн сэтгэлийн хөөрлөөр бичсэн үндэслэл муутай баримт дээр тулгуурлан их л тааруухан юм бичсэн харагдсан. Тэр болгон мэргэжлийн хүмүүс тантай уулзаад, яг ямар учиртай вэ гэдгийг хэлж өгөхгүй болохоор та бодит мэдээллийг ч яаж олохов дээ. Хэрэв танд зав гарвал, төгсөөд очихоороо энэ тал дээр санал бодлоо хуваалцаж, бодит мэдээлэл өгөх байдлаар зүгээр сайхан ярилцах боломжтой юм. Хүндэтгэсэн Д.Байгалмаа

    • Ганаа says:

      Эрхэм Байгалмаа. Би Таныг хэзээ сургуулиа төгсөхийг хүлээгээд, хэзээ “бодит мэдээлэл” өгөхийг хүлээж байж чадахгүй. Тэгээд ч Та мэргэжлээ хэлсэнгүй. Би мэдээллээ монгол сурвалжлагч, сенсациас авдаггүй, ямагт гадаадын нэр хүндтэй сурвалжаас авдаг. Би “үндэслэл муутай, тааруухан” бичсэн байж болно. Тэгвэл Та өөрийнхөө сайныг үзүүлэх буюу нотлох ёстой. Гэтэл Та тэгсэнгүй. Энэ бол зарчим шүү дээ…

  11. Dorj says:

    Tiim shuu, ta ted nariig bitgii too. amjilt husey

  12. Aldaraa says:

    600000 уншигчтай болсонд баяр хүргэе. Цаашид өшөө олон уншигчтай байх болтугай. Харин биеэ нь бодож, бага стрессдэж бухимдаарай, энэ ажлыг хуваалцаад хийдэг шавь, залгамж залуу халаа байвал зүгээр юмсан. Ийм оюуны бүтээлийг үнэгүй уншуулж байгаад баярладаг шүү.

  13. Өлзий says:

    Цагаан сараас өмнө 1 сая уншигчтай блок болохыг ерөөе өө.

  14. Өлзий says:

    Хэ хэ блок биш шүү блог.

  15. undarmaa says:

    Сайн байна уу Ганаа ахаа
    Өглөө бүр комьпютерээ нээх бүртээ таны блогийг үзчихээд л ажлаа эхэлдэг болсон, урьд нь өглөөний сонингоор эхэлдэг байлаа. Амжилт хүсье

  16. Ганчулуун says:

    Ганаа ахдаа олон уншигчтай болж байгаад баяр хүргэе. Энэ нь таны ажлын үр дүнг тов тодорхой илэрхийлж буй үзүүлэлт юм. Ахтайгаа удахгүй биечлэн уулзаж “суран бүс”-ний амтыг үзмээр санагдах юм. Таньд эрүүл энхийг хүсэн ерөөе.

  17. Удахгүй сая дахь уншигчтай болох байлгүй дээ. амжилт амжилт амжилт

  18. dk says:

    Судлаач таны судалгаа, шинжлэх ухааны бүтээлд тань өндөр амжилт хүсье. тун удахгүй тогтмол 1 сая үнэнч уншигчтай болох болноо.

  19. Gantumur says:

    Монголд шинжлэх ухааны үндэс дээр тулгуурласан соён гэгээрүүлэх чиглэлийн үнэгүй ,хараат бус мэдээлэл түгээгч цорын ганц блог 600000 аас давсан уншигчидтай болж байгаад жирийн Монгол би туйлын баяртай байна.”Оюуны талхыг” баригч та эрүүл байж,урт удаан цаашид ажиллахын ерөөл өргөе

  20. Batjargal says:

    Erhem tanii amriig erie. Tanii niitleluudiig unshihad uneheer uhaaral ugdug dalaitstai mundag umaa.Iim humuusee mongl mine ashiglaasai.Tanid eruul baij ihiig buteehiig husie.

  21. Tumenbayar says:

    600,000 уншигчтай болсонд баяр хүргэе. Бас эрүүл энх, урт удаан амьдрахыг хүсэн ерөөе.

  22. Batkhuyag says:

    Танд баяр хүргэе.
    Энэ бол таны нэр хүнд хэр өсөж байгааг харуулж байгаа хэрэг. Эрүүл ухаантай хүн таныг хараахгүй. Үнэн үг хэлсэн хүнд (зөвхөн монгол ч байж магадгүй) хүн өшөөтэй гэдэг шүү дээ. Та сонссон л байх. Иймээс үүнд бухимдах хэрэггүй. Тэнэг мугуйд хүнтэй тэмцэж битгий марга гэдэг юм. Та өөрийгөө хайрла.
    Би ч бас л танаас суралцаж байдаг нэгэн.
    Эрүүлийг л хүсье.

  23. DADDY says:

    ГАДНЫН ХӨЛСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛЧ ТАРХИ УГААГЧ БҮҮБУР ГАДААДАД ОЧИЖ МОНГОЛ УЛСЫГ ОЛОН НИЙТИЙН БОДОЛ САНАА ОЮУН САНААГААР НЬ ДАМЖУУЛЖ ХЭРХЭН ЯАЖ АЛЖ ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН ОДОО ЯАЖ ӨРИЙН ДӨНГӨНД ХИЙХ ГЭЖ БАЙГААГАА ТАЙЛАГНАЖ ЭЭЛЖИТ ДААЛГАВРАА АВСАН. МАН АН 2 БОЛ ХОЁУЛАА ГАДНЫН ГАР ХӨЛҮҮД ШҮҮ АРДЧИЛСАН НАМ БОЛ ХОНИЙН АРЬС НӨМӨРСӨН ЖИНХЭНЭ ЦӨӨВӨР ЧОНУУД. МОНГОЛЫН БҮХ БАЯЛАГИЙГ ЭД НАР ХАРИЙН ЭЗЭДТЭЙГЭЭ НИЙЛЭН ХУВААЖ АВСАН ОДОО ТА НАРЫГ АСАР ТОМ ӨРӨНД УНАГАХ ГЭЖ БАЙНА НҮДЭЭ НЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУД АА БАТ ҮҮЛ БОЛ БОЛОВСРОЛГҮЙ МУЙХАР БАС АСАР ШУНАЛТАЙ ТЭНЭГ ГАР ШҮҮ. БОЛЬШЕВИК АРДЧИЛАГЧИД ТА НАРТ ХОЖИМ БИД НАР САЙН МЭДЭХГҮЙ БАЙСАН ГЭХ ЭРХ БАЙХГҮЙ. ОРОСЫН БОЛЬШЕВИКУУД ЭРХ ОРНОО АНЖИСТАЙ БСНЫГ АТОМЫН БӨМБӨГТЭЙ БОЛГОСОН ЭРХ ОРОНЧИД БСАН БОЛ МОНГОЛЫН БОЛЬШЕВИК АРДЧИЛАГЧИД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ АЛСАН ХАРИЙНХНЫ ГАР ХӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН ДОТООДЫН АЛУУРЧИД. МОНГОЛЧУУД БИД НАР ЭНЭ ХЭДЭН АМБИЙЦТАЙ ТЭГЭЭД УРВАГЧ ШУНАЛТАЙ ТЭНЭГ ХЭДХЭН НӨХДИЙН ЛОББИГООР УДАХГҮЙ АСАР ИХ ӨРӨНД УНАЧИХААД УЛС ЭХ ОРНОО ХАРИЙХАНД ҮНЭГҮЙ ӨГӨХ БОЛОХООР ОЙЛГОХ УЛС ЮМ УУ. ЭДНИЙ 2013ТӨСӨВ МӨРӨӨДӨЛ ЭНЭ ТЭР ГЭЭД СУРТАЛЧИЛААД БГАА НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЭНЭ БУСАРМАГ ҮЙЛДЭЛДЭЭ ТАТАН ОРУУЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АСАР ТОМ ӨРӨНД УНАГАХ ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ ЭЭЛЖИТ НЭГ ХОРОН АРГА ШҮҮ!!!! ЦААШ НЬ

  24. Ganbayar says:

    Таны ажилд амжилт хүсье!

  25. delgermaa says:

    tand sain saihan buhniig husen erooe!!!! hezee negen cagt nuur tulan uulzahdaa ugee ewluulen baij tanigaa neg magtana gej bodoj yawdag shuu

  26. Ганаа says:

    Баярлалаа, Дэлгэрмаа. Ах нь ч гэсэн “үгээ эвлүүлж” байгаад хагаст нь дүүгээ магтаж, хагаст нь зэмлэнэ гэж бодож байгаа…

  27. Mongoljaal says:

    ГАДНЫНХАН ХАА ГАЗРЫН УРВАГЧДЫГ ДАНДАА ИВЭЭЛДЭЭ АВЧ МӨНГӨ ӨГЧ АВААЧИЖ ТАРХИ УГААГЧИЙН ДАМЖААНДАА СУРГАДАГ. ДАРАА НЬ ИХ ТОМ СУРГУУЛЬ ДҮҮРГЭСЭН ГЭЖ ПИАРДАЖ ЭСВЭЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ЭСВЭЛ ХАМГИЙН АУГАА НИЙТЛЭЛЧ БОЛГОЖ ПИРАДДАГ. АВСТРАЛИЙН ЭНЭ ГАЗАР НУТГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭД УНАГАН ИРГЭДИЙГ АМЬТАН МОД УРГАМАЛТАЙ АДИЛ ҮЗЭЖ УРГАМАЛ АН ОЙН ЯАМ НЬ ХАРИУЦДАГ БСАН МАШ ИХ СОЁЛТОЙ МАШ ИХ АРДЧИЛСАН ГАЗАР ШҮҮ ЭЭ. ТА НАР ЭНЭ БҮХНИЙГ НЕТЭЭС ҮЗЭЭРЭЙ. БҮҮБУРЫГ АВААЧИЖ ЭНЭ НӨЛӨӨНИЙ АГЕНТЫНХАА ТАЙЛАНГ ТАВИУЛЖ ДААЛГАВРАА ӨГЧ ЖААЛ ДОЙЛУУР ХАЯЖ ДЭЭ. ЭНЭ САЙТ БАС НЕПКО ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫГ ГАДНЫНХНЫ ТӨСӨЛ ГЭДЭГ. ЭНД МОНГОЛЧУУДЫГ БАСАМЖЛАН МУУЛЖ ГАДНЫНХНЫ БҮХ ЗҮЙЛИЙГ МАГТСАН НЭГ ЮМ САРААЧИХАД 50 НОГООН ӨГДӨГ ГЭДЭГ. ИЙМ Л УЛСУУД ЭНД ТА НАРЫН ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА ШҮҮ SOFT POWER PROXY WARFARE ГЭЭД ҮЗЭЭРЭЙ ЗАЛУУС АА

  28. Ганаа says:

    Наадахыг чинь сайн мэдэхгүй юм аа. Надад гадаадаас мөнгө өгөх нь бүү хэл “дотоодынхноо” нь гэгээрүүлэх гэж бичихээр өөдөөс хараагаад “алчих” гээд л байх юм байна ш дээ. Надад л лав гадаад, дотоод хэн ч мөнгө өгдөггүй, олонхи нь хараадаг, цөөнхи нь ердөө л баярлалаа, амжилт хүсье гэдэг…

  29. Dorj says:

    Юуны өмнө таньд баярлалаа. Хүүхэд залууст ийм л мэдээлэл очиж байвал уг нь зүгээр юмсан. Би ч ойрноос таны блогийг уншаад зөндөө л олон зүйлийн эргэцүүлж бодож байна.
    Бас таньд баяр хүргье. 600.000 гэдэг бас чамлахааргүй тоо шүү, цаашдаа өшөө олон олон залуучууд таны блогийг уншиж байгаасай.
    Хамгийн сүүлд нь нэг зүйл хэлэхэд та бол яах вэ Монголын нийгэм, эдийн засаг за тэгээд бүх зүйлийн тухай сайн муу, сайхан муухай, буруу зөвийг нь аль хэдийн мэдсэн хүн. Маргах зүйл алга. Гэтэл юугаа ч ойлгоогүй, ямар ч учираа мэдэхгүй зарим нь ” зөв зүйлийн талаар бичжээ” гэснээ л арай өөр үзэл бодолдой байгаа нэгэн рүүгээ муухай дайрах юмаа. Таньтай бол маргах зүйл байхгүй ч бусад хөөрөн баясагч учираа мэдэхгүй нөхдүүд өөрсдөө эхлээд жоохон ч гэсэн боловсорчихоод хүнийг доромжил гэж хэлмээо байна даа. За даа тэгээд энэ ч таньд уг нь ямар хамаа байхавдээ. Ямар ч байсан ийм олон зүйлийн тухай мэдээ баримт, жишээтэй нь ярьж чаддаг таньд баяр хүргье, бас амжилт хүсье, бас баярлалаа

  30. deaglefx says:

    баярлалаа эрүүл энхийг хүсье

  31. Tymnii Neg says:

    Өөрөө улаан блогчин байж таны сайтыг одоо л мэдэж байгаадаа өөрийгөө ихээр чамлаж байна. Гэхдээ оройтсон ч гэлээ мэдэж авсандаа өнөөдрийн өдөрт талархаж байна. Маш их баярлалаа. Та эрүүл энх байж энэ буянтай сайхан үйлсээ үргэлжлүүлэн Монголын залуучуудыг бас “хөгшчүүлийг” соён гэгээрүүлэх хүнд хөдөлмөрөөсөө бүү няцаарай гэж хүсэх байна. Таны гэр бүл үр хүүхдэд бас талархан аз жаргал сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье!

  32. Гүнээ says:

    Сайн байна уу Ганаа ахаа.. Танд болон танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таны судалгаа, нийтлэлүүдийг дүү нар чин амтархан уншиж, шинийг нь, аав ээжээсээ чихэр горьдсон хүүхэд шиг л тэсэн ядан хүлээдэг билээ. Бидний оюун санаа, сэтгэлгээнд олон эерэг өөрчлөлтүүд бий болж байна. Таныг хүндэтгэсэн, дүү нар нь.

  33. sukhee says:

    tand amjilt husie.

  34. дона says:

    энэ Баабар, Ганаа 2-г хооронд нь нэг яриулж үзэхсэн

  35. G.z says:

    Sayahan l 28.000 gej baisan bol 600.000 davsan blog boljee. Mongol sudlaach ahiin oron zaid olon niitlelyydiig amtarhan unshij suugaa bilee. Tun udahgyu 1.000.000 davsan baina gehed gaihahzyulgyu met. Tanii niitlelyydiig udur bolgon hyleedeg shyy.

  36. Dagiimaa Togtokh says:

    Tand bayar hurgej , amjilt husie. Tanii niitleluudiig bainga unshigchdiin neg , ehlen suraltsagch baina . Minii huvid, Tanii ene hiij buteej bui buyantai uilst sar bur baga hemjeenii togtmol handiv orgoh chin setgeleesee huseltei baina. Dalaid dusal nemer boloh bolov uu gej bodson yum. Haashaa shiljuulehiig helj ogno uu .

    P.S. Humuus ee namaig bitgii zagnaarai . Sudlaachaa hun bur oor oorinhooroo demjie!
    hamnaa1031@yahoo.com

  37. mongolzuu says:

    haaya, haraalguulj zagnuuldag ch gesen. bichsen bolgoniig chini unshdag shuu. tand amjilt husey.

    • Ганаа says:

      Баярлалаа чамд. Ха ха. Нэг загнаа л биз. Хэрэлдээ л биз. Би бол мартчихдаг юм. Чиний ийм гудиггүй зан үнэхээр таалагдаж байна шүү…

  38. Anonymous says:

    Tanid bayar hurgej sain saihnyg yuruuj baina. Tany unshigchiin too udahgui saya hurnee.

  39. Тошилоо says:

    баярлалаа судлаачид

  40. saihnaa says:

    Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд улс төрийг их сонирхдог хүмүүс. Учир нь бидний амьдрал улс төрөөс ихээхэн хамаардаг учраас тэр. Юу хэлэх гээд байна вэ гэхлээр тань шиг буруу зөвийг нь хэлдэг, шүүмжилдэг, ард түмэндээ нэгийг ойлгуулахыг зорьдог, эх орноо ард түмнээ гэх сэтгэлтэй, өнөөгийн зарим улс төрч, олигархиуд шиг түрийвчээ зузаалах гэж, нэр алдар, эрх мэдлийн төлөө биш улс орноо хөгжүүлчье, ард түмнээ гэгээрүүлье гэсэн хөдлөшгүй үзэл бодол бүхий, хүн улс төрд орж, 3 сая шахуу хүнийг удирдаад хөгжүүлж чадахгүй байгаа эрх баригчдыг шахан гаргаж, оронд нь иргэдийн оролцоог хангасан, монгол хүнээ дээдэлсэн шинжлэх ухаанч, нээлт бүтээл, үйлдвэрлэлийг дэмжсэн, судалгаа шинжилгээ, төлөвлөлттэй, зан заншил үндэсний онцлогоо харгалзсан гэх мэт бодлого дэвшүүлж, монгол хүн бүрт үхэр монгол биш, үнэ цэнэтэй монгол гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байна. Таныг болдогсон бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй, тань шиг хүн монголын ирээдүйг гэрэлтүүлж чадна гэдэгт итгэл төгс явдаг.

  41. haliun@yahoo.com says:

    Сайн байна уу? Таны блогоос маш их юм мэдэж авсан шүү. маш их баярладаг. Түүх нийгэм улс төр гээд бүх талын мэдээлэлийг авч байгаадаа их баярлаж байна. Монгол залуучуудын ихэнх нь уншихаа больсоноос больж сайн сэтгэхгүй байна. бас монгол хэл бичгээрээ их алдаатай бичиж байгаад их харамсаж байна.

  42. Гүнээ says:

    Ганаа ахаа, нөхдүүдийн хэлснээр 1 сая уншигч, цаашилбал 4,5,6 сая уншигчтай тун удахгүй болохыг ерөөе. Таны блогийн хаягийг найз нөхөд болон гадаадад амьдарч буй монголчууддаа хир чадлын хэрээр таниулж байгаа. Нөхдүүд ч мөн таниулж байгаа гэдэгт итгэлтэй байна аа.
    Ном бүтээлээ даруйхан хэвлүүлээрэй, хэвлэлийн зардлыг бий болгохын тулд энэ блогийг уншигч, дэмжигч залуучууд сэтгэлээсээ хандив өргөх аян зохион байгуулна аа.

  43. Enkhbold says:

    Sudlaach Ganaa akhad amjilt husie. Tanii ogch baigaa ene medeell-n talkhnaas ideltsdeg-n huvid tanid bayarlaj yavdagaa damjuulj baina. Zam-n nokhoi khutsaj l baidag Jing-n tsuvaa yavj l baidag gedgeer ta hutsaj baidag hun durstei nokhoinuud-n ug-g tookhguigeer ulam ikh-g bichij urt udaan naslaarai.

  44. GNS says:

    Ganaa ah ta eruul enh urt naslaarai.

  45. unshigch says:

    amjilt husie

  46. Батаа says:

    Таны хэлдэг зөв. Бүгдэд нь суран бүс хэрэгтэй. Одооны залуусыг яг өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй болсон. Массаар нь хэлэв.

  47. Ganba_S says:

    Баяр хүргэж улам их амжилт хүсье! Таны “барьсан” оюуны талхыг хүртэгчдийн нэг.

  48. Anonymous says:

    odoo tsagt hund itgeh n berh bolson nudeeree uzeegui haraagui zugeer bichlegiin ug sonsoj bgaa uunii tsaana taniig unench shudraga,enehuu blogoo ajiluulj bgaa gedegt yaj itgehuu?

  49. Ганаа says:

    Худалч хүн үнэнч шударга, тэнэг хүн ухаантай, улс төрийн сүржигнүүрүүд шинжлэх ухааны блог ажиллуулж чаддаггүй юм. Мөн энэ олон хагас дутуу гүн ухаантнууд, мэргэн цэцний үзүүлэнгүүдийн ганц нь ч блог ажиллуулж чадахгүй. Тэгээд л болоо. Чи бол блог ажиллуулах нь бүү хэл “зүгээр” уншигч ч байж чадахгүй. Учир нь чи нэрээ хэлж чадахгүй, хоёр үг холбож ч чадахгүй болтлоо тэнэг болсон байна…

  50. bi says:

    tand bayar hurgye

  51. Zochin says:

    Ugaasaa sanhuujilt avahgui bh ni tanii niitleluud hen negnii zahialgaar esvel hen negnii tusiin tuld bichigdej bgaa bish um bna gedeg itgeliig iluu toruulj bgaa um. Tiimees tsaashdaa ch hen negnees sanhuujilt avahguigeer iluu independent baidlaa hadgalah ni deer. Harin ooroo ooriigoo sanhuujuuleh tal bj bolno. HUmuus baga ch bolov mongo tolood unshihdaa durgui bhgui l boluu, hetdee.
    Tanii blogiig bolomjooroo bainga unshij baiy gej bodoj bgaa. Good luck with good health!

  52. Anonymous says:

    saihan blog shvv, mash ih hvch hudulmur gargaj baidagt tani bayarlalaa tand.

Leave a reply to DADDY Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.