Л.Н. ГУМИЛЕВ. НТӨ III-II ЗУУНЫ ХҮН-ХЯТАДЫН ДАЙН.

Л.Н. Гумилевын нэгэн суут өгүүллийг толилуулж байна. Шинжлэх ухааны анализ, хэвшиж тогтсон үзэл бодлыг оюун сэтгэлгээгээр ялна гэдэг юу байдгийн гайхамшгийг эндээс харж болно. Мөн Гумилев Монголчуудын төлөө ямар их гавъяа байгуулсныг мэдэрч болно. Сүүлийн үед Гумилевыг шүүмжлэх солиотнууд бий болж байна. Түүхээ мэдэхгүй мэдэмхий чалчаа мянган монголтой байснаас Гумилев шиг ганц гадаад хүнтэй байвал би ихэд баярлана. Энэ суут өгүүлэл академич В.В.Струвегийн дурсгалд зориулсан “Древный мир” эмхтгэлд 1962 онд анх Москвад хэвлэгдсэн юм.
Хятад болон тэдний нүүдэлчин хөрш хүнчүүдийн хилийн мөргөлдөөн соёлтой газар тариалангийн муж руу бүдүүлэгчүүдийн дээрмийн довтолгоо хэлбэрээр явж ирсэн гэж голдуу үзэж ирсэн юм. Ийм явдал түүхэнд олон адилтгалтай болохоор асуудлыг ингэж тайлбарлах нь ингэх тусмаа дэндүү харамсалтай юм.
Гэхдээ адилтгалын арга зам нь түүхэн бодит байдлыг гуйвуулахад цөөнгүй хүргэдэг. Юуны өмнө хүнчүүдийг дурдан буй нүүдлийн болон тэнэмэл ард түмнүүдтэй нэгэн эгнээнд тавьж болохгүй. Энэ тухай тэдний материаллаг өндөр соёл, нийгмийн нарийн зохион байгуулалт өгүүлдэг юм. Гэхдээ хамгийн гол зүйл нь НТӨ III зуунаас нарийн харагдах үйл явц өөрөө болно. Энэ үйл явц нь эмх замбараагүй хилийн дайны тухай таамаглалын боломжийг өөрийг нь үгүйсгэхээр үл барам Хань эзэнт гүрэн хийгээд Хүн гүрний гурван зуун жилийн тэмцлийн үнэн шалтгааныг тогтоох боломжийг олгодог юм.
Хэд хэдэн боломжит шалтгааныг шууд хаях хэрэгтэй. Хоёр талаас газар нутаг булаан эзлэх эрмэлзэл байгаагүй: хятадуудад газар тариалан эрхэлж болохгүй хүнчүүдийн тал нутаг хэрэггүй байсан, хүнчүүдэд мал маллахад тохиромжгүй хятадын тариалангийн хөндий бас л хэрэггүй байсан.
Хоёр ард түмэн соёлын гүн гүнзгий ялгаатай хэдий ч бүтээгдэхүүний худалдааны солилцоо хийх хөгжлийн хангалттай өндөр түвшинд байсан ба хүнчүүдэд оноодог төрөлхийн хэрцгий авирын үзэл утгагүй юм. Үнэн хэрэг дээрээ хүнчүүд умард, дорнод болон баруун хөршүүдтэйгээ нэн ховор дайн хийсэн, харин Хятадтай бол тэд гурван удаа л дайтсан. Энд судлан буй эхний дайн хүнчүүдэд ялалт авчирсан, хоёр дахь (133-90 он) тэнцэж дууссан, гурав дахь нь (I-II зуун) Хүн гүрэн мөхөснөөр дууссан. Энд авч үзэж буй асуудлаарх сурвалж ганцхан “Сыма Цяны Түүхэн тэмдэглэл” (Н.Бичурины орос хэлнээ орчуулсан) байгаа.
Хэдийгээр сонирхолтойгоор хамруулан бичсэн ч суут түүхчийн энэ бүтээл утга зохиолын хувьд түүхэн бодит байдалд зохих ёсоор ойртож чадаагүй юм. Сорбоннын профессор Дегинийн ажил хуучирсан. (Degulgnes. Histoire generate des Huns, des Turcs, des Mogols et des autres Tatares occidentaux avant et depuis J.C.Jusqu’a present. I. Paris, 1756-1758.) Паркерын ном сурвалжийн ишлэл байхгүй. (Parker. The thousand of the Tatars. Shanhay) Кордье болохоор зөвхөн Хятадын түүхийг сонирхоод түүний хөршийг бага анхаарсан. (Cordier H. Histoire generate de la Chine et ses relations aves les pays etrangers depuis les temps les plus anciensjusqu’a la chute de la dynastie mandchue. I. Paris, 1920) Макговерн түүхэн дэвсгэрийг нарийн гаргасан атлаа түүхчид татагдсан нь нэлээд тохиолдолд үйл явдлуудыг тайлбарлахад нь саад болсон. (Mc Govern. Early Empires of Central Asia. London, 1939) Г.Е. Грумм-Гржимайлогийн ажил голчлон түүхэн газар зүй, эртний угсаатны зүйн асуудалд анхаараад түүхийг анхаараагүй. (“Западная Монголия и Урянхайский край”. Т. II; “Исторический очерк этих стран в связи с историей Средней Азии”/ Составлен Г.Е. Грумм-Гржимайло. Л., 1926)
Ийм учраас шууд сурвалжид хандах нь учир утгатай байгаа юм. Нягт нямбай судалбал үйл явдлыг явцыг хангалттай бүрэн сэргээн тогтоож болно.
Хятад болон талын ханлигуудын хил Их Цагаан Хэрмийн шугамын дагуу гарч байсан. Хүнчүүд Инылянь нурууны салбарыг эзэмшиж байсан бөгөөд энэ нь тэдний цэрэг, эдийн засгийн бааз болж байв. Энэ газар нутгийн ач холбогдол маш их байсныг Хэу Ин түшмэдийн илтгэлийн санагалзсан хэсэгт тун товч тодорхой харуулсан байдаг. “Энэ уулс нь өвс, ойгоор баялаг, араатан, жигүүртнээр арвин. Модун шаньюй энэ ууланд бэхжиж, нум сум бэлтгэн, эндээс дайралт хийдэг. Энэ бол түүний үүр…Шамо-оос хойт зүг тэгш газар, ой өвс багатай, гэхдээ гүнзгий элстэй…Хүнчүүд дайралт хийх болоход зугтахаас нуугдах газар багатай. Бэхэлсэн хилээс өмнө зүг дөхөн очиход бэрхтэй уулсын гүнзгий хөндий бий. Хилийн өвгөд ярихдаа хүнчүүд Иньшаны нурууг алдсаны дараа түүний хажуугаар нулимс унагалгүй өнгөрч чаддаггүй”. (Бичурин Н.Я. (Иакинф). Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. I. М.; Л., 1950. С. 94.)
Байлдаант улсуудын үеийн тархай бутархай хятадын ванлигууд хүнчүүдийг энэ байрлалаас шахан гаргаж чадахгүй байв, харин нэгдсэн Хятад энэ зорилтыг хялбархан шийджээ. НТӨ 214 онд жанжин Мын Тянь Ордосыг эзэлж, хүнчүүдийг Иньшанаас умар зүг хөөж, Их Цагаан Хэрмийн байгуулалтыг дуусгажээ. (Там же. С.45.) Үүнийг тэр эрин үеийн хятадын цэргийн мэргэжилтнүүд учир утгагүй гэмт явдал гэж үзээд: “Цинь Ши хуанди өчүүхэн ч ичгүүргүйгээр ард түмний хүчийг үл хайрлан 10.000 ли урт хэрэм барьсан. Идэх хоол хүнсийг далайгаар хүртэл хүргэж байсан. Гэхдээ хилийн бэхлэлт дөнгөж дуусангуут Дундад улсын дотоод хүч бүрэн цуцаж Цингийн ордон суудлаа алдсан” гэдэг. (Там же. С. 107.)
Өөрөөр хэлбэл энэ ишлэлийг зохиогчийн бодлоор бол хамгаалж чадахгүй бол бэхлэлт байгуулах нь утгагүй байж, учир нь агуу их Хятад ч гэсэн ийм их урт хилийг хамгаалах байнгын гарнизоны албаны хангалттай тооны цэрэг гаргаж чадахгүй байжээ. Үнэхээр Их Цагаан Хэрэм хүнчүүдийг зогсоож чадаагүй юм.
НТӨ III зууны сүүлийн арван жилд хоёр язгуур том өөрчлөлт гарчээ. 209 онд хүнгийн хааны суудал залгамжлагч эцэг болон ахыгаа алж, эрх мэдэл булаан аваад диктатур маягийн зүйл тогтоов; хүнгийн 24 овог цэргийн хатуу сахилга батад захирагдав; үүнээс зайлсхийсэн оролдлогод цаазын ял оноох болов. “Зөвхөн шаньюйн төрөл, ахмад, албан хаасан дотно хүмүүсээс бүрдсэн зэрэг дэвийн систем тогтоов. Энд Хүн гүрэнд бүрдсэн зохион байгуулалтын бүх системийг хамрах боломжгүй, гэхдээ түүний бүх утга санаа нь оршин буй эцгийн эрхт-ураг төрлийн байгууллыг хадгалах, чингэхдээ хүчийг нь нийгмийн хөгжлийн замаар түлхэхэд чиглэж байв, энэ үеэс дорнод хөрш дунхуг эзлэх, юэчжэг баруун тийш хаях зэрэг гадагш чиглэсэн, өөрөөр хэлбэл гадаад булаан эзлэх бодлогод хандах болсон юм. (Там же. С. 88.)
Харин Хятадад Цинь Ши Хуандийн тогтоосон цэргийн диктатур хятадын хүн амын бүх давхрааг эзэнт гүрний эсрэг босгов. Булаан эзлэгч эзэн хаан нас барсны дараа ордны хуйвалдагч нарын тэмцэл эхэлж, дэглэм сулран улс орон даяар бослогын давалгаа өрнөв. Засгийн газрын цэргийн эсэргүүцэл дарагдаж, нийслэл шатаагдан, үүний дараа ялагчдын хооронд иргэний дайн удаалав.
Иргэний дайны үеэр Хятад эзэлсэн бүх газар нутгаа алдав. НТӨ 205 онд хүнчүүд Иньшаны нуруугаа эргүүлэн авч, тэр үед лоуфань, баянь хэмээх нүүдэлчин овог суурьшиж байсан Ордосыг эзлэв. Тэрхүү 205 онд, эсвэл дараах 204 онд байж магадгүй Модун Хөх нуурын орчмын уулын оронд нэвтэрч, түвд гаралт нүүдэлчин кян овог түүнд сайн дураараа захирагджээ. (Бичурин Н.Я. (Иакинф). История Тибета и Хухунора. Ч. I. СПб., 1883. С. 17.) Хятадыг зүүн хойт, хойт, баруунаас эзэлснээр хүнгийн шаньюй энх тайвны нөхцөл тулгахаар бэлтгэж байв. Харин үүнийг бол уламжлалаар бүх дэлхийн дээд эрх мэдэл болсон “Тэнгэрийн хүү” эзэн хаан яагаад ч хийж чадахгүй байв. Дайн гарцаагүй болов.
НТӨ 203-202 онд Модун умард хил дээрээ дайн явуулж, хүнчүүдтэй төрөл хуньюй, узюй-юэши, кипчак аймаг, Алтайн хойт талаар байрлах динлин овог, Енисейн дээд эхээс Ангар мөрөн хүртэлх Саяны нурууны хойт салбарт байсан динлины дорнод хөршүүд, Баруун хойт монголын нутагт Хар-Ус нуурын хавьд байсан гигун кыргыз, үл мэдэгдэх ард түмэн цайли нарыг дагуулав. (Киселев С.В. Древняя история Южной Сибири. М., 1951. С. 560-561. – Гигунийг заримдаа гянь-гун гэдэг)
Модун ингэж ар талаа хангаж аваад Хятадад ахин анхаарлаа хандуулав. 202 онд Хятад дахь иргэний дайн Гао Ди цолыг авсан Хань улсыг үндэслэгч Лю Баны ялалтаар дуусав. Гэхдээ улс орон сүйрлээс хараахан бэхжиж амжаагүй байхад умар зүгээс хүнчүүд нөмрөн ирэв. Тэд Май цайзыг бүсэлжээ, түүний комендант Хань Синь ван арга буюу бууж өгөв. Хятад төсөөллөөр бууж өгөх нь урвасантай адил бөгөөд ялагчийн албат болно гэсэн хэрэг юм. Бууж өгсөн хүнийг өршөөх ямар ч нөхцөлгүй бөгөөд тэр нь амиа хорлох ёстой, ингээгүй бол тэр үүргээ биелүүлээгүй болно. Ийм учраас Хань Синьд буцах зам байгаагүй учир тэр шинэ эзэндээ үнэнчээр зүтгэх болжээ. Хүнчүүд өмнө зүг амжилттай давшиж Гоучжу нурууг даван 200 оны өвөл Умарт Шаньсийн нийслэл Цзиньянь (одоогийн Тайюань) хотод дөхөн иржээ.
Гао Ди хаан өөрийн биеэр тэдний эсрэг цэргээ аван тоссон боловч их хүйтэрсний улмаас цэргийн бараг гуравны нэг нь гараа хөлдөөж нум сумаа татах аргагүй болжээ. Модун зальтай тактик хэрэглэжээ: тэр ухарч буй дүр үзүүлэн хятадын шилдэг хэсгийг отолтод оруулан хятадын армийн тэргүүн хэсгийг эзэн хааных нь хамт Пинчин хотоос холгүй Байдын тосгонд бүслэн авчээ.
Хятадын армийн нийт тоо 320 мянга гэж үздэг. Энэ тоонд дорнын армийн тэн хагасаас бие бүрэлдэхүүний дөрөвний нэгээс тавны нэг болж байсан цэргийн үйлчилгээний хэсгийг оруулдаг. Хүнгийн цэргийн тоог (400 мянга) гэсэн нь хэтэрхий ихэсгэсэн хэрэг. (Модун цэргийн ангиа адууных нь зүсээр хар, цагаан, саарал, буурал гэж ялгасан нь сонирхолтой юм)
Бүслэгдсэн хятадын цэрэг хүнчүүдийн тасралтгүй довтолгоог нойр хоолгүй долоон өдөр тэсвэрлэжээ. Эцэст нь хятадын туршуул Модуны эхнэрт хүрч түүнийг худалдан авч чадсан байна. Тэр хатан нөхөртөө хүнчүүд эзэлсэн хятадын нутагт тэртэй тэргүй амьдарч чадахгүй учраас Гао Дитэй эвлэрэхийг зөвлөж чадсан аж. (Там же.)
Энэ санаа нь амласан тусламжаа цаг нь илгээгээгүй Хань Синь вангийн үнэнч биш байдалд сэжиглэх явдлыг улам их нэмэгдүүлж Модунг ялалтаасаа татгалзахад хүргэж, тэрбээр Гао Дигийн цэрэгт гарц нээхийг тушаажээ. Хятад цэргүүд нум сумаа бэлэн агсаж татсан хүн цэргүүдийн дундуур гарч гол хүчтэйгээ нэгдэж, харин Модун гэдрэг буцжээ. Хүнчүүдийн энэ аян дайн хамгийн том аян дайн хэдий боловч хүнчүүд Хятадын нутаг руу тийм ч их гүн нэвтрээгүй юм. Дайны бүх кампани Шаньси мужид өрнөж, Май, Пинчин хотууд хилээс 90, 40 километр зайтай, харин Цзиньянь хот 250 км зайтай. Байлдааны гол ажиллагаа Пинчэний хажуугийн Байдын тосгонд төвлөрсөн, ингэхээр хүнгийн бүх арми уулын хотгорт байрлах ёстой (30х40 километр). Хүнчүүдэд сайн үүлдрийн морьд байгаагүй гэж тооцлоо ч гэсэн нэг морьтонд 30 хавтгай метр талбай ногдож байна. Эндээс утгагүй нь харагдаж байна: хэрэв хүнгийн цэрэг 400 мянга байсан юм бол энэ бол тулалдааны талбар биш, харин Ходыний талбай юм. Сыма Цянь хүнчүүдийн хүчийг арав-хорь дахин өсгөсөн нь илт байна.
Хэрэв Модунгийн хүчийг 20-40 мянган морьтон гэж үзвэл тэр яагаад энх тайвныг эрэлхийлсэн нь ойлгомжтой болно, бараг 600 километр сунасан хятадын асар том арми тэргүүн хэсгээ бүрэн алдсан ч гэсэн Модунгийн цэргээс хүчтэй байх юм. Гэхдээ Гао Дигийн байдал ч гэсэн бас л хүнд юм, түүнтэй хамт дөнгөж сая тогтсон засгийн үндсэн тулгуур болсон хувийн хамгаалалт нь бүслэгдсэн байгаа. Хэрэв хүнчүүд түүнийг нь ниргэчих юм бол түүний ар талд өөр эзэнт гүрэн хэн ч тунхаглаж болох байв, учир нь тэр үед Хятадад эрх мэдлийн төлөө өрсөлдөгчид хэтэрхий олон байсан юм.
Гао Ди цаашдын дайн утгагүйг олж хараад “энх тайван, ах дүүгийн” гэрээ хийх элч явуулсан нь “Модунг бага зэрэг зогсоожээ”. (Модун гүнжийг авч, бэлэг авч, өөрийгөө хятадын эзэн хаантай тэнцүү улсын эзэн гэдгийг зөвшөөрүүлсэн, гэхдээ Хань Синь болон бусад босогчдыг дэмжихээ үргэлжлүүлсээр байв.)
“Энх тайван, ах дүүгийн” гэрээ нь хятадын ордон гадаадын эзэнд хааны гүнжээ өгнө, жил тутам гэрээнд заасан хэмжээний бэлэг өгөхөд оршиж байв. Энэ бол далдалсан татвар байлаа.
Дайн үргэлжилсээр байв. Хань Синь болон түүний талынхан Хятадын хойт мужуудыг үгүйрүүлж байлаа. НТӨ 197 онд захын цэргийн ахлагч Чжао, Дай Ченхи нар хүнчүүдийн талд оров. Фань Кхуая-аар удирдуулсан хятадын цэрэг хоёр жил дайтаж байж бослогыг дарав, гэхдээ хил давахыг зүрхэлсэнгүй, учир нь Янь ванлигт (Хэбэй мужийн нутаг) шинэ үймээн гарчээ. Босогчдын удирдагч Лу Гуань хүнчүүдэд очиж, тэдний дайралтад Хятадын дорнод мужууд өртөх болов. Цэргийн дарга нарын урвалт байнгын бөгөөд хэвийн үзэгдэл болов.
Азгүй явдалд гутарсан Гао Ди НТӨ 195 онд үхжээ. Угсаа залгамжлагч насанд хүрээгүй учир эзэн хааны урвагч-эх Гао Хэу хатан хаан ширээ залгамжилжээ. Түүний үед эзэнт гүрний задрал бүр ч илүү үргэлжилжээ. 192 онд Модун хатан хааныг эхнэрээ болохыг санал болгожээ. Түүний ойлголтоор энэ нь хятадын эзэнт гүрэн нөхрийх нь мэдэлд ирэх ёстой гэсэн хэрэг байв, ингэж тэр бүх Хятадыг олж авахыг эрмэлзэв. Хатан хаан уурлаж элч нарыг цаазалж, дайныг сэргээхийг хүссэн боловч түүнд зэрлэг хүнд гомдох хэрэггүй гэдгийг ятгаж чадсан байна. Ингээд Модунд хатан хаан өндөр настай гэсэн эелдэг хариу өгчээ. Хятадын сайд нарын болгоомжилж байсны эсрэгээр Хүнгийн эзэн энэ хариунд сэтгэл ханаж, будлиан самуунд ядран зовж, хүч тамираа барсан Хятадыг цэргээрээ сүйтгэсэнгүй.
Ингээд найман жил өнгөрөв, гэхдээ л хүнчүүдээс айх айдас арилсангүй. Тэр үеийн дуунд: “Пин Пьхин чен хотод (Пенчэн-Л.Г.) үнэн зовлонтой: долоон өдөр хоолгүй, нумаа ч татах чадалгүй” гэж дуулдаг байжээ. (Бичурин Н.Я. (Иакинф). Собрание сведений… I. С. 53.)
Залуу бэхжиж амжаагүй эзэнт гүрэн гадаад дайсныг хараахан няцааж чадахгүй байв, тэр тусмаа Модун дайныг эхлэхгүй байлаа. Шалтгаан нь түүний энх тайванчид огтхон ч биш байлаа. Баруун хил дээр юэчжи нартай хатуу ширүүн дайн болж байв, үүний нарийн ширийн нь манай сурвалжуудад байдаггүй юм. Модун дунху, саян-алтайн овгуудыг хэр зэрэг амархан ялсан, хүчээ тархаалгүй, Хятадыг тайван байлгасан баруун зүгийн нүүдэлчидтэй хийсэн тэмцэл нь хэр хүнд болсон юм бол. Ийм маягаар тэр Хань эзэнт гүрэнд амсхийж бэхжих хугацаа өгчээ.
Хатан хааны засгийн газар захирагдаагүй байсан хил орчмын захирагчидтай дайтаж тэдний ихэнхи нь тэмцэлд үрэгджээ. Хамгийн зөрүүд нь Баруун Хойт Солонгост очиж тэнд Чосон улсыг үндэслэжээ. Хүнчүүд хүчээ хямгадах нь хэчнээн чухал байсныг дараах баримтаас мэдэж болно.
177 онд хүнгийн хилийн вангийн нэг Хятад руу довтолж хилийг сүйтгэж эхэлжээ. Эзэн хаан Сяо Ван Ди дайсныг няцаахын тулд 85 мянган морин цэрэг, тэрэгт цэрэг морин цэрэг дайчилжээ, гэтэл хүнчүүд хилээс дотогш явсан байжээ. Сяо Ван Ди дайныг Тал нутагт явуулах гэсэн боловч нутгийн ноёдын бослого гарч түүнийг нэн даруй дайрахаасаа татгалзахад хүргэжээ. Үүнээс өмнө хүнчүүдээс уучлал хүссэн элч ирж тэрхүү ноёныг хилээс зайлуулж баруун зүг илгээсэн, тэр тэнд юэчжи нарыг ялж гэмээ цайруулж байгаа гэдгийг тайлбарласан байна. Хүнгийн шаньюйгийн захидлаас улс орон даяар сунасан хүнгийн цэрэг юэчжи нарыг дөнгөж НТӨ 174 онд л ялж чадсан гэдгийг бид мэдэж авч байна. Хятадын ордон хүнчүүдийн хүчийг харгалзан уучлал хүссэн элчинг хүлээн авч НТӨ 174 онд тэдэнтэй энх тайвны харилцаа тогтоожээ. 174 оны гэрээгээр Хүн гүрнийг Хятадын эзэнт гүрэнтэй энэ чацуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба улсын эзэд бие биенээ ах дүү гэж нэрлэх болов. Энэ бол хүнчүүдийн хувьд зүйрлэшгүй амжилт юм: энэ болтол бүдүүлэгчүүдийн нэг ч хаан хятадын эзэн хаантай эн зэрэгцэхийг мөрөөдөж ч байгаагүй юм. Модун амьдралынхаа эхэнд бодож ч зүрхлэхгүй байсан агуу ихийн оргилд хүрээд тэрхүү 174 ондоо нас нөхчив.
Дурдан буй үйл явдалд анализийг анхаараад үзье. Хүнчүүдийн зүгээс хийсэн дайн жижиг бүлгийн дээрмийн замаар хийгдэж байгаагүйг бид харж байна. Судлаач хүнийг цэргийн дээд зэргийн хөдөлгөөнт чанарт үндэслэсэн хүнчүүдийн тактик төөрөгдүүлэх ёсгүй юм: тэд стратегийн биш зорилтыг тулалдах замаас багагүй шийдэмгий өрсөлдөгчөө цуцаах замаар шийддэг байжээ. Хятадууд тооны хувьд асар олон дахин давуу байсан атлаа ийм жижиг бүлгүүдийн өмнө ямар ч амжилт олж чаддаггүй байжээ.
Модун шаньюйн улс төрийн зорилт ойлгомжтой байна. Нэгдүгээрт, тэр “жам ёсны хил” тогтоох зайлшгүй гэж үзсэн байна, энэ зорилгодоо тэр хүрчээ. Дараа нь эх орон нь өгч чадахгүй байсан түүний хүрээллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг газар тариалангийн Хятадаас бүтээгдэхүүн албадан авч хангав. Энэ бүтээгдэхүүнийг бэлгийн хэлбэрээр илгээж байв. Эцэст нь түүнд талын албат нартаа нөлөөлөхийн тулд нэр хүнд хэрэгтэй байв. Модун энийгээ ч олж хятадын эзэн хаан түүнийг “ах дүү” гэж нэрлэх болов. Энэ бүхнийг олж авсны дараа тэр тэр сэтгэл амар энх тайван тогтоожээ. Харин Модун зөвхөн түүний төрөл төрөгсөд биш, харин бүх хүнчүүд торго дурданд умбаж, хятадын боов чихрэнд хорхойтоно гэдгийг тооцоогүй юм. Тэдний шаргуу хүслийг Модун шаньюйгийн хүү болон ач Лаошань болон Гюньчень шаньюй нар харгалзах хэрэгтэй болсон юм.
Нэгэн удаа Елюй-Чуцай “Морин дээрээс улсыг байгуулах амархан, мориноос буугаад улсыг удирдах хэцүү” гэж Чингис хааны эрин үед хэлж байсан билээ. Энэ үг Модун шаньюйн улсад бүрэн утгаар хамаарна. Үүнийг Хүн гүрнийг үндэслэгч ойлгож байсан юм. Өөрийн хүрээллийн дунд боловсролтой хүн байхгүй учраас тэр засаглах сүүлийн жилүүддээ хятадаас оргож ирсэн хүмүүсийг өргөнөөр ашиглаж хятадын ордон руу дипломат илгээлт явуулдаг байлаа. Лао шаньюй эцгийн замаар замнаж Хятадаас элчин сайдын бүрэлдэхүүнд түүн рүү хүчээр илгээсэн Юе гэгч тайган шаньюйн талд орохыг хүсэхэд нь хүлээн авч, дураар нь байлгасан байдаг. “Юе шаньюйн ойр дотныхныг…ард түмнээс мал, хөрөнгийн татвар авахад сургасан.” (Там же. С. 58.) Энэ нь Хүнгийн нийгмийн дотоод харилцаанд асар том эргэлт болсон юм. Шаньюй болон түүний ойр дотныхонд (тэд бүгд түүний хамаатан садангууд байв) орж буй татвар нь шаньюйн ураг төрлийнхнийг ялган өгч, түүнд илүү эрх мэдэл олгож байлаа.
Үүний шууд үр дагавар нь “Нар Сарнаас гарсан, Тэнгэр Газраас төрсөн Агуу Их Шаньюй” гэсэн цол байсан юм. (Там же.) Энд бид шаньюйн эрх мэдэл утга санаагаараа ард түмний биш, харин ч захирагдах ёстой, “бурхны нэр хүнд” дээр үндэслэж байгааг бид харж байна. Шаньюйн энэ шинэ нэр нь ард олон дургүйцэн эсэргүүцмээр, хуучин дэг дурамтай зөрчилдөж байлаа, гэвч ийм зүйл болсонгүй. Харин үүний эсрэгээр шаньюйн засаг халдашгүй дархан нэр хүндтэй болов. Хүнчүүд эртний хувь заяагаа талаар өгөөгүй юм. Тэд эрх чөлөөгөө харсаар байтал сэтгэл ханам их үнээр өгсөн юм. Эзлэн авсан овог аймгуудын олз, өргөл барьц дайчдын гар дээр үлдэж, хүнгийн эмэгтэйчүүд нэхийгээ торгон дээлээр солив. Хүнчүүд айраг, баялагныхаа зэрэгцээ дарс, талх, хятад амттанд дурлах болов.
Шинэ эзэндээ хязгааргүй үнэнч, гярхай Юе ийм өөрчлөлтийн аюулыг хэлж байсан юм. Тэрээр Лаошань шаньюйд: “Хүнчүүдийн тоог хятадын нэг мужийн хүн амтай ч зүйрлэх аргагүй, гэхдээ тэд хувцас хунар, хоол хүнсээрээ ялгаатай (өвөрмөц-Л.Г.) байдаг учраас хүчтэй, бас үүгээрээ Хятадаас хамааралгүй байдаг юм. Одоо Шаньюй чи заншлаа өөрчилж хятад эдэд дурлаж байна. Хэрэв Хятадын өөрийнх нь юмны зөвхөн аравны нэгийг хэрэглэхэд (худалдан авахад – Л.Г.) хүнчүүд ганц ч хүн үлдэхгүй Ханы ордны талд орно. Хэрэв Хятадаас торго, даавуун эд авбал өргөст бутан дундуур гүйж тэр хувцсыг нь урж, ийм хувцас ноосон болон арьсан хувцаснаас хэврэг гэдгийг харуулах хэрэгтэй. Хятадаас идэх юм авбал түүнийг бүү хэрэглэ, сүү цагаан идээгээ илүүд үздэгээ тэдэнд харуул.” (Там же. С. 57-58.)
Юе-гийн энэ хөтөлбөр биелэгдэшгүй байлаа. Гэхдээ ахуйн өөрчлөлтийн үр дагавар 50-75 жилийн дараа гарчээ, харин нөхцөл байдал аятай сайхан л байлаа. Хүнчүүдэд тийм их таатай бүтээгдэхүүний ихэнхи нь Хятадад байсан ба түүний урсгалыг ихэсгэх эрмэлзэл үүссэн нь жам ёсны хэрэг байв. Модун болон Лао нарын үед шаньюйд өгөх “бэлэг” хэлбэрээр нарийн урсгал орж, түүнийг өөрсдөө албатууддаа хуваадаг байжээ. Зайлшгүй хуваахаас зайлсхийхийн тулд шаньюй Хятадтай солилцооны зөв худалдаа тогтоохыг оролджээ, гэтэл энэ нь хятадын засгийн газрын эрс эсэргүүцэлтэй тулгарчээ.
Хань улсын ордон Хятадын дотоодод хүн амаасаа илүүдэл бүх бүтээгдэхүүнийг нь шахан авдаг татварын систем тогтоож, энэ хөрөнгөөрөө их цэргээ тэтгэх болжээ. Гадаад худалдааг өөрийн гарт төвлөрүүлсэн төр шаардлагатай орлогоо авч, үнээ зохицуулах нь бүрэн ойлгомжтой юм. Эндээс, нэгдүгээрт, хятадын албат хүн ам, хоёрдугаарт, энэ системээс болж бөс бараа, талх тариа ихээхэн бага авах болсон хүнчүүд нэрвэгдэв. Энэ зөрчил дайнгүйгээр шийдэгдэж чадахгүй байв, энэ дайн удаан хүлээлгээгүй билээ.
Юэчжи нарыг зүйл дуусгаж, гараа султгаж авсан Лаошань шаньюй НТӨ 166 онд 140 мянган морин цэргээ авч баруун хойт Хятад руу довтолж, “асар олон ард түмэн, мал сүрэг, эд хөрөнгө булаан авч”, эзэн хааны зуны ордонг шатаав. (Тоо баримтыг нь Сыма-Цян мэдэх хэрэг) Хүнчүүдийн морин цэргийн тархалт Чанъан нийслэлээс 40 километр зайд шурган оржээ. Эзэн хаан мянган морьт тэрэг, 100 мянган морин цэрэг, гурван туслах бүлэг (корпус) цуглуулжээ, гэхдээ цэрэг довтолгоонд бэлдсээр байтал хүнчүүд ганц ч хүнээ алдсангүй хамаг олзоо аваад явж одсон байна. (Бичурин Н.Я. (Иакинф). Собрание сведений… I. С. 59.)
Үүний дараа дөрвөн жилийн турш хүнчүүд дайралтаа давтаж, хилийн бүх мужуудыг үгүйрүүлэв, ялангуяа Ляодун муж их нэрвэгдэв. Үндсэн цохилтыг хүнчүүдийн саяхан эзэлсэн, хятад бус хүн ам суурьшсан мужууд болох баруун талаас хийсэн байна. Байлдааны ажиллагаа НТӨ III зуунд л эзлэгдсэн “икюйгийн жун” нарын орон Бэйди-д (дорнод Ганьсу) өрнөв. (Бичурин Н.Я. (Иакинф). Собрание сведений… III. Указатель. С. 13.)
Хүнчүүд орон нутгийн хүн амын тусламжтайгаар Хятадын төв хэсэг рүү цөмөрч чадах байсан уу гэсэн санаа гарч ирдэг юм. Аян дайн нь өөрөө хүччүүдэд их амжилт авчирч байгаагүй юм, гэхдээ тэр бүх хятадын морин цэргийг баруун тийш татан сунгаж, Иньшанаас бүх дорнод хилээр дээрэм хийх боломж олж авсан юм.
Эцэст нь Сяо Ван Ди эзэн хаан Лаошань шаньюйд хандан энх тайван тогтоох тухай хүсэлт гаргажээ, хариуд нь шаньюй данху (бага тушаалын түшмэл) явуулж үл тоомсорложээ. Тэр данху нь хятадын эзэн хаанд бэлэг болгож хоёр ширхэг морь өгсөн ба хятадын түүхчид энэ морины чанарын тухай ярьдаггүй юм. Хэдий ийм боловч Сяо Ван Ди үүнд гомдсонгүй, бэлгийг хүлээн авч энх тайван тогтоожээ.
Хятадын хувьд энэ энх тайван хүнд бөгөөд шившигтэй байлаа: Хятад, Хүн хоёр эрх тэгш хоёр улс гэж хүлээн зөвшөөрөв, чингэхдээ Хятад “өөрийн хөршийн хүйтэн уур амьсгалыг харж үзэн жил тутам умар зүг шаньюйд тодорхой тооны шар цагаан будаа, хоргой, торго, даавуу болон бусад олон зүйлийг нийлүүлж байх үүрэг авчээ”. (Бичурин Н.Я. (Иакинф). Собрание сведений… I. С. 60.) Энэ бол зүгээр л өргөл барьц юм. Гэрээ ёсоор оргон ирсэн хүмүүсийг буцаан өгөхгүй, гэхдээ шинээр нааш цааш дамжихыг цаазаар авах ялаар цээрлүүлэх болов. Энэ гэрээ Хүн гүрэн Хятадаас ямар ч эргэлзээгүй давуу болсныг харуулж байна, харин чөлөөт худалдааны тухай энд нэг үг байхгүй.
Лаошань шаньюй НТӨ 161 онд нас барж, өөрийн хүү Гюньчень-д Хятадтай худалдаа хийх шийдэгдээгүй асуудал үлдээсэн билээ. Гюнь-Чень дөрвөн жил энх тайвныг сахив, ингээд юунд ч хүрээгүй учраас НТӨ 158 онд дайныг сэргэжээ. Тус бүр нь 30 мянган хүнтэй (?!) хүнгийн хоёр отряд Хятадын хойт болон баруун талаас цөмөрч, хилийн бүсүүдийг хоослоод буцан оджээ. Хилийн галан дохиоллын систем довтолгоон эхэлсэн тухай мэдэгдсэн, гэтэл хятадын засгийн газар армиа хурдан дайчилж чадсангүй, хятадын цэрэг хил дээр дөхөж ирэхэд хүнчүүд аль хэдийн талын гүн рүү орсон байлаа. 157 онд Сяо Ван Ди нас барж, хааны суудалд Сяо Цинь Ди суув (156 он.)
Хаант засгийн дотор намуудын тэмцэл өрнөж байлаа. Ялагдсан нь цээрлэл хүлээдэг байсан, тэд бослого гаргаж, хүнчүүдээс тусламж гуйдаг байлаа. Гэхдээ шинэ засгийн газар дотоод хүндрэлээ давж чадсан юм. 154 онд бослогыг дарав, учир нь хүнчүүд түүнийг дэмжээгүй юм. Үүнийхээ төлөө тэд хүссэн юмандаа хүрч чаджээ. 152 оны гэрээгээр чөлөөт солилцооны хилийн зах зээл нээгдэж, түүний дээрээс шаньюйд асар их бэлэг, хятадын гүнж иржээ.
НТӨ 152 он бол Хүн гүрний хүчин чадлын оргил үе бөгөөд У-Ди хааны 133 онд эвдсэний дараа хорин жилийн энх тайвны эхлэл байлаа. Хятад НТӨ 90 оноос НТӨ болтол үргэлжилсэн шинэ дайныг эхлүүлсэн бөгөөд энэ нь хоёр талын хүч шавхагдсанаар дууссан юм. Гэхдээ энэ дайны онцлог нь огт өөр бөгөөд ийм учраас түүнийг онцгой авч үзэх ёстой юм.
Одоо анхдагч сэдэв рүүгээ эргэн оръё. Хэрэв хүнчүүд зүгээр л талын дээрэмчид байсан бол ийм их амжилт олчихоод дайн дээрмээ яагаад ч зогсоохгүй байсан. Гэтэл үнэн хэрэг дээр огт өөр зүйл болж байна, арилжааны солилцооны асуудал шийдэгдмэгц дайн зогсож, хоёр гүрний хувьд эдийн засгийн өсөлтийн үе эхэлж байна. Тогтсон нөхцөл байдал хүнчүүдийн ч, хятадын ард түмний ч өргөн давхрааны сэтгэлд нийцэж, харин Хань гүрний эзэн хааны засгийн газрын сэтгэлд огт нийцэхгүй байна.
Дээр хэлсэнд үндэслэн дараах ерөнхий дүгнэлт хийж болно: хүнчүүд бол “бүдүүлэгчүүд” биш, харин ард түмэн хийгээд түүний эрх ашгаас тасарсан Хань гүрний эрх баригч дээдэс цуст дайн өдөөсөн бөгөөд энэ нь хүнгийн ард түмнийг ниргэсэн хийгээд Хань гүрэн унаснаар дууссан юм.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to Л.Н. ГУМИЛЕВ. НТӨ III-II ЗУУНЫ ХҮН-ХЯТАДЫН ДАЙН.

  1. Эрболд says:

    Таниас нэг зүйл асуух гэсэн юм. Хүннү гүрний талаар одоог хүртэл маргаан байсаар л байгаа гээд байдаг. Хүннү гүрэн нь ерөнхийдөө монгол эсвэл түрэг гаралтай байсан нтр гээл. Түрэг гаралтай байсан гэх талыг барьдаг зөндөө л эрдэмтэд(одоогийн турк улс , оросын багууд) байдаг юм билээ нэтээс харж байхад. Монголоор материал харахаар монгол болох нь ойлгомжтой гэсэн зүйлүүд зөндөө л байхын.
    Тэгэхээр дэлхийн чиг хандлагыг илүү ихээр өөрчлөхийн тулд иймэрхүү таны нийтлэл шиг баримт материалуудыг англи хэлээр , эх сурвалжтай, ишлэлтэй нь, шинжлэх ухаанч үндэслэлтэй нь нийтэлдэг, нэтэд тавьдаг, тэрнийг нь иш татаад баримт болгоход логиктой зүйл ер нь монголд байдаг уу ?
    Яагаад гэвэл Хүннү гүрний талаар нэтэд харж байхад дандаа барууныхны материалаас иш татсан , эсвэл ганц 2 турк эрдэмтдийн нэр явж байдаг. Тэд нар нь ихэнхдээ түрэг талыг барьсан байдаг.
    Жишээ татахад, wiki дээр Б.Ринчин гуай, Г.Сүхбаатар нарын эрдэмтдийн нэр л байдаг.
    Ер нь Хүннү гүрний талаар монголд зөндөө л ном , нийтлэл , үүнийг судалдаг эрдэмтэд байдаг байх. Тэдгээр нь яагаад дэлхийд танигдаж өгөхгүй байна вэ ? 1.Эсвэл хийсэн ажил ,нийтлэл нь үндэслэл муутай байнуу ?
    2.Эсвэл магадгүй англи хэл дээр биш болохоор хүмүүст хүрч чаддаггүй гэсэн үг үү ?

  2. Anonymous says:

    TUWACHUUD BAIHOO

  3. Батжаргал says:

    Баярлалаа. Ганаа ах. Эх хэл дээрээ уншиж байж л ойлголоо. Үнэхээр агуу түүх.

  4. Tumenbayar says:

    Сайн байна уу?
    Юуны түрүүнд таны блогийг байнга уншдаг, унших дуртай гэдгээ хэлэхийн зэрэгцээ олон сайхан нийтлэлээрээ ухаан бодлыг маань цэнэглэж өгч байдаг баярлаж явдгаа хэлмээр байна. Өнөөдөр таны блогийн дезайн өөрчлөгдсөнд бүр их баяртай байна. Сайхан болж.
    Харин нэг санал байна. Энэ бараг танд гэхээсээ таны блогийн дезайныг хийсэн админд хамаатай байх. Хамгийн сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл (сomment)-ийг шууд харж болохоор байвал их сайн байна. Тэгвэл шууд тэдгээр сэтгэгдлүүдийг үзэж болмоор байна. Тэгэхгүй болохоор сүүлд хэдэн сэтгэгдэл байлаа, сэтгэгдлийн тоо нь нэмэгдэж үү? гээд дахин дахин эхнээс нь шалгах гээд байдаг зовлонтой юм билээ. Хүмүүсийн сэтгэгдэл болон Ганхуяг судлаачийн хариултаас бас их юм суралцдаг шүү.

    • Chintsogt says:

      ёстой загатанасан газар маажсан хүсэлт байна шүү надад бас тийм проблем тулгардаг

  5. irgen says:

    Ganaa axad talarxaj baina. Blog shinechilsniig olzuurxaj baina. 2008, 2009 onii bichlegees ergej tuux suxux shig bolov.

  6. amaraa says:

    Хүн гүрэн нь Монгол, Түрэг, Афин гаралтай гэсэн санаа байсан бөгөөд одоо бол Афин гаралтай гэдэг нь судалгааны хүрээнээс гарч Монгол, Түрэгийн тухай асуудал байдаг гэсэн. Манай нэрт эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар гуай Монгол гаралтай гэдгийг ШУ-ны үндэслэлтэй гаргасан байдаг талаар мэр сэр уншиж сонсож байсын байна.

  7. мөнхболд says:

    Эрболдод: Я.ГАНБААТАР, ДЭЛГЭРЖАРГАЛ ГЭЭД САЙН СУДЛААЧИД БАЙГАА. ТЭДНИЙ НОМЫГ УНШ. БАРИМТТАЙГАА БАЙГАА. 2-РТ ХҮННҮГИЙН БУЛШ МОНГОЛООР НЭГ БАЙГАА. ДНК-ИЙН СУДАЛГААГААР ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДТАЙ ГЕНЕТИКИЙН ХУВЬД НЭГ ГЭДГИЙГ 2007 ОНД БАТАЛЧИХСАН. ЯАЛТ Ч ҮГҮЙ МАНАЙ ӨВӨГ ДЭЭДЭС. ТҮРЭГҮҮД БАЙСАН Л БАЙХ. ГЭХДЭЭ БУНХЛАГДСАН ДЭЭДЭС ЯЗГУУРТНУУД НЬ МОНГОЛЧУУД БАЙЖ ДЭЭ ГЭСЭН ЛОГИК БАЙГААД БАЙНА Л ДАА. СУДАЛГААНЫ МАТЕРИАЛЫГ ИНТЕРНЕТ ДЭЭР БАЙГАА

    • Эрболд says:

      Миний бичсэнийг сайн уншсан бол баталгаа нотолгоо бага байна гээгүй. Интэрнэээр ийм материал монголоор байхгүй байна гээгүй. Миний асуух гэсэн гол юм нь
      1. Ийм олон баталгаа нотолгоо байгаад байхад үүнийг дэлхийн бусад орон, за бүр болий интэрнээр хүмүүсийн мэдлэг, мэдээлэл бага, буруу, муу байгаа. Бусад орон Хүннү гүрнийг тэр бүү хэл Чингис хааныг маань өөриймчилж байна шдээ. Чингис хааныг монгол биш гэвэл бид нар чинь цус харвачихдаг юм байгаа биз дээ? Гэтэл тэгээл байна шдээ. Тэр болгонд ЯАГААД ГАДААД ХЭЛ ДЭЭР, ЭХ СУРВАЛЖ БОЛГООД ХЭЛЧИХЭЭР МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ХОВОР БАЙГААН БЭ ? гэснийг асуух гэсэн юм.
      2. Эсвэл БИДНИЙ БАТАЛГАА НОТОЛГОО ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛ НЬ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХАНГАЛТГҮЙ байгаа юмуу ? Хангалттай байж ч болох юм Гэхдээ ЯАГААД ТЭР МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БИШ БАЙГААН БЭ ? Эдгээрийг нь асуух гэсэн юм

  8. Anonymous says:

    Ganaa ahaa shinjleh ukhaan tanin medehuin setguul gargaval ymar be Bid sanhuugiin taliig n buren daah bolomj baina Ta sanalaa tursuldtenger@yahoo.com ilgeenuu.J.Enkhbayar

  9. Sanaa says:

    Manai unuugiin tyyxchid tyyyxee hudaldash mayagaar ami zogooj yavj baina. Odoo manai erdemted Hunnu-g Solongos baisan gedgiig uursduu mash huchtei surtalchilaad baina. Academiin Tsebeendorj guai, MUIS-iin anthropologich Tumen geh met humuus. Tseveendorj Solongos Hunny garaltai gej tom hural deer zarlasan baisan. Ted Solongosoos mungu avchihsan tusuld ni orood yavaad baigaa yum. Unendee Mongolood arai gaigui sudalsan hun ni G Suhbaatar gej hun baisan. Tuunees uur Hunnu sudlaach Mongol barag baihgui baih aa. harin yaridag morinuud Baabaraas avhuulaad zunduu. Ted dandaa guivuuldag.

  10. Ганаа says:

    Эрболдоо. Би ганцхан чамтай харьцдаггүй. Чамайг харсаар байтал би маш олон сэдвээр сард 8-13 өгүүлэл бичиж байна. Энэ бол мангар их ачаалал. Гэтэл чи миний асуултыг сайн унш гэж байна. Би чиний асуулт болгонд хариулж байх ч албагүй. Би ямар чиний хүсэлтийн хариу нэвтрүүлэг байгаа биш.

    • Эрболд says:

      Миний эхний сэтгэгдэл таньд зориулж бичсэн байсым… магадгүй надад хариу бичих байх гэж горьдоод… Танийг заавал надад хариу бич гээгүй , бичихгүй байсан ч бичсэнгүй нтр гэхгүй. Харин сүүлчийнх нь надад зориулж бичсэн хүнд бичсэн сэтгэгдэл юм. Үүнийг та ялгаж салгаж ойлгоорой. Миний асуусан зүйлийг ойлгоогүй байсан болоор тэрнийг нь тодотгох зорилгоор тэр хүнд бичсэн юм reply маягаар… Энд байгаа үл ойлголцол арилсан байх гэж бодож байна.

    • batjargal says:

      Ganaa ah tand talarhlaa. iim saihan zuil bichij baigaad.tanii bichsen bolgoniig amtarhan unshdag. bi uuruu gadaad orond amidarch baigaa bolovch eh orondoo bolj baigaa buhniig mash anhaaraltai harj baidag.gants bi bus end baigaa buh mongolchuud mongol orontoigoo zurh setgel urgelj hamt baidag. mongold bolj baigaa uls tur uneheer avah um algaa.zarimdaa tend eruul saruul uhaantai hun uldsen um uu gemeer sanagdah um. tanii blogoos bolj baigaa process-iin unen mun chanar,shaltgaaniig oilgoj avch baigaa. nadad mongol hund iim setgegdel turj baigaa um chin gadnii humuusd mongol uls yamar haragdah n todorhoi bus uu?
      neg zuil helehed,end turj ussun mongol huuhed zun mongol yavj ireed,dahin mongold ochihgui,mongol muuhai gej baigaa um daa.argagui tenger gazar shig yalgaa n haragdaj baigaa um chin

  11. Болд says:

    Хүннү нарыг их талын нүүдэлчин угсаадын нэгэн цаг үе дэх хүчирхэгжин тодорсон овог аймгуудын нэгдсэн нэршил болуу гэж хувьдаа санадаг. Тиймээс өвөг дээдсийнхээ өмнөх хөгжил, гарал үүсэл, угсаа холбоог судлах, тодруулах багагүй ажил эрдэмтдэд маань түүхэн шаардлага, нөхцөл болон хүлээж бгаа билээ. Энэхүү нөр их ажилд цучил нэмэн бид бүхэндээ хандан ихийг хийж бгаа судлаач ахдаа талархаад баршгүй ээ. Танд болон танай гэр бүлд сайн сайхан эрүүл энхийг ерөөхийн хамт уран бүтээл эрдмийн цаглашгүй ажилд тань өндөр амжилт хүсье.

  12. Suren says:

    Чингис хаан манай хаан мөн биз дээ, гадныханд хэлэх хариу олдохгүй байна гээд байгаа Эрболдод:

    Япон улсын монгол судлаач эрдэмтний “Чингис хаан хэний баатар вэ? : Монгол, Япон, Хятад, Евро-Америк, Оросын үзлийг харьцуулах нь” номыг уншихыг зөвлөе. Зохиогч нь Шига их сургуулийн багш Шимамүра Иппэй. Ном нь ноднин монгол хэлнээ орчуулагдаж хэвлэгдсэн.

  13. Galdan says:

    Unekheer saikhan. Bi tuukhiig sonirkhon amtarkhan unshigchdiin neg. Younii omno Tand talarkhal ilerkhiilei. Setgegdlee ekhnii niitlel deer ni uldeei gej shiidsen uma. Unekheer bakharkhamaar khodolmor, bileg chadvar um. Tanii site-aar ochigdor l orsonoos khoish barag l bukh niitleluudiig chin amtarkhan unshiv. (Ochigdor l iim site baidgiig medsen bilee) Odoo ch khiikh ajil ikh baigaa ch tuuniigee khoish tavin setgegdel bichij suugaadaa ogtkhon ch kharamsakhgui baina. Ene nor ikh bas saikhan ajil buteeleeree olon zaluusiin setgeliig khodolgoj, olon khumuust medleg, medeelel, ajliin uram zorig ogch, khariud ni talarkhal khuleej baigaag chin kharakhad saikhan sanagdaj baina. Tand dakhin talarkhakhiin tcasuu erdmiin ikh ajild tani amjilt erooe.
    Bi bas l toorood baina. L. Gumileviin “Khar domog”-iig khuukhed baikhdaa olj unshij baisan. Tukhain yedee nariin gargalgaa, dugneltuudiig ni unshaad kherkhen oilgokh bile. Kharin odoo setgeld uldsen ni : Evropt Mongolchuudiig kherkhen “Khar domog” bolgon “doosh ni khiisniig” l tailbarlasan baisan shig sanagdana. Ter yedee khuukhdiin setgelgeegeer l manai Mongolchuudiig maani ter yeiin “khetcuu tcagt” erdemten khunii zurkh setgeleer omoorch bichij baisniig l ooriinkhoo khereer oilgon bakharkhakh setgel tor baisnaa l sanadag um. Tor zasgiin terguunuud maani ene ikh khuniig Mongoldoo uridaggui um baikhdaa gej bas bodoj baisan um baina.
    Zaluustaa khuvaaltcakh gantc neg zuil :
    Neg sanaand uldsen zuil ni (Ene nomoo odoo khaigaad oldoggui uma): MNT-d Temujin Khasar khoeriin Begteriig kharvaj alsan shaltgaaniig – akh duu khoeriin barisan zagas bas bus olziig ni bulaasnii toloo alaagui. Ene bol shaltag. Gol shaltgaan ni Begter bol taichuudiin turshuul buyu Temujinii ger buliinkhend bolj bui bukhii l uil yavdliig medeeldeg turshuul baisniig ni medeed kharvaj alsan gesen gargalgaa khiisen baisniig sanadag um.
    Bas negen zuil : Temujinii osoj yavaa ider yeiin tuukhiin kheseg MNT-d baidagguig tailbarlakhdaa – ter yed Temujin Altan ulsad olzond baisan gej tailsan baidag.
    S.Bodrov magadgui ene gargalgaagar “Mongol” kinondoo Tangud ulsad olzond baisan gej uzuulsen ch baij bolokh um.

    • batjargal says:

      gumileviin drevnaya rossiya i velikii step gedeg nom deer baigaa.behteriig harvasan talaar behter urvagch-medeelegch baisan gesen taamaglal hiisen baigaa. mun NUUTS TOVCHOOND CHINGIS HAANII AMIDRALIIN 15 JIL HAANA BAISAN N GARDAGGUI. HARIN HAYATADIIN EH SURVALJ DEER OLZOND BAISAN GEJ TEMDEGLESEN TALAAR ENE NOMD BICHSEN BAIGAA. GUMILEV ERDEMTEND MONGOLCHUUD TALARHAH YOSTOI GEJ BODDOG. SOHOR BOGDOD BISH GUMILEVD HUSHUU BARIH YOSTOI UM.
      TURIIN MELMII SOHORCH,TENEGUUD TOLGOI DEER GArahaar iimboldog um baina.EE HALAG

  14. batjargal says:

    mash saihan material baina.ter rtnii ued ochson met sanagdlaa.mongoliin tur zasgiin zugees demjleg,bodlogo baihgui n emgenel umaa. chingis haan olzond baisan n unen um bilee

  15. amar says:

    sain bainuu ?
    tanii huvid ene nomiig unshaad tursun setgegdel yuve?
    ene nomin tuhai tovchhon bicheeh gevel ta yu bichih ve?

  16. Anonymous says:

    Нэрт эрдэмтэн Л.Гумилевийн талаар санаа бодол нэг байна.Харилцан ярилцаж санал бодолоо хуваалцаж байх~г хусэж байна

Leave a reply to Suren Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.