АРДЧИЛЛЫН ОНОЛЫН ТУХАЙД

Манайхан юм л бол нэг их “онол монол” ярьдаг хууч өвчтэй. Сая америкийн гурван профессор ирсэн биш Ерөнхийлөгчөөсөө эхлээд “онолдож” гарч байна. Ерөнхийлөгч болоогүй байсан бол судлаач болох байсан гэнэ. Монгол судлаачийнхаа шүүхийн хилс шийтгэлийг цагаатгаж өгөхгүй “хатаачихаад” гадаад судлаачийн үгийг “сонсоно” гэдэг шог л асуудал байхгүй юу. Ц.Элбэгдорж тулдаа л ийм юм ярьж зүрхэлдэг байх. Ямар ч хүн “онол” ярихаасаа өмнө практикаа ямар байгааг харчих хэрэгтэй л дээ…
Чехийн ардчилагчийн үнэн үг
Агуу их ардчилагч, Чехийн Ерөнхийлөгч, манай Ц.Элбэгдорж, Баабар нарын “сайн найз” Вацлав Клаусыг Монголд мэдэхгүй хэн байх билээ. Гэтэл саяхан Вацлав Клаус коммунист дэглэм нурсны дараах Европын хөгжилд сэтгэл алдарч байгаагаа илэрхийлж “Баруун одоо удирдлагын социалист загвар руу эргэн орж байна” гэж дүгнэжээ. Үүнийгээ тэр Прагт болсон олон улсын бага хурал дээр хэлжээ.
Төв болон Дорнод Европын орнууд коммунизм унасан хувьсгалт өөрчлөлтийн дараа “өнөөгийн Европ хийгээд бүх Баруун социализм, нийгмийг удирдах төрийн аргад буцан орж байна” гэж тэр дүгнэжээ.
Өнөө үед Европт либерал ардчилал, зах зээлийн эдийн засагт ноцтой аюул занал бий болсон бөгөөд түүний дотроос “уламжлалт үнэт зүйлс алдагдсан, ардчилсан улс төрчдийн популизм, шүүх, засгийн газрын бус байгууллага, хэвлэл мэдээллийн хүч өсч буй явдал” онцгой гэж үзсэн байна.
“Улс төр, эдийн засгийн эрс өөрчлөлтөд бэлтгэж идэвхитэй оролцсон миний хувьд орчин үеийн ертөнц сэтгэл алдрах зүйлээр дүүрэн байна. Бид өмнө нь төсөөлж ч байгаагүй төрийн удирдлагат хавьгүй илүү социалист нийгэмд амьдарч байна” гэж Вацлав Клаус нэмж хэлсэн байна. Чехийн удирдагчийн үзэж байгаагаар европын удирдагчид “эрх чөлөөг ахиулахад” илүү идэвхтэй ажиллах ёстой аж.
Ингээд хамгийн сонин нь Вацлав Клаус Европын Холбоо, түүний орчин үеийн хөгжлийг сөргөөр үзэх болсноо нуусангүй. Тэр Европын Холбоог Зөвлөлт Холбоот Улстай адилтган үзэж, Чех улс түүнд уусах вий гэхээс санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Эндээс хэдэн дүгнэлт гарч байна. Вацлав Клаус европ хүн болохоороо үнэнийг хэлж байна. Түүнийг хэлсэн ярьсан бүтсэнгүй. Ердөө хэдхэн жилийн өмнө 1989 оноос эхлэн энэ хүн Чехословакын коммунизмыг булшилсан ардчилал, зах зээлд шилжүүлсэн гэж яаж дэлхий дахинд мандаж байлаа. Одоо яав ?! Чех нэг их муудсан юм бид ажиглаагүй байгаа. Вацлав Клаус яг Баабар шиг Сангийн сайд хийж шилжилтийн үеийг туулаад өнгөрсөн гэж бид үздэг. Гэтэл “туулаагүй” байсан юмсанж.
Энд олон асуулт үүснэ. Вацлавын “сайхан хийсэн” юмыг дараагийн хүмүүс “алдав” уу ?! Үгүй байх. Яагаад гэвэл тэр Европын Холбоо, Барууныг хэлээд байна. Тэгвэл Барууны системд “нэг юм” байна. Эндээс л нөгөө “онол монол” чинь гарна л даа. Ийм юмыг америк профессоруудаас асуучих сөхөөтэй хүн манайд гараагүй л болов уу. Шууд хэлэхэд барууны систем нэг л биш байгааг тэнэг хүн ч гэсэн харж л байгаа ш дээ…
Маш бүдүүн тоймоор зүйрлэвэл АНУ хуучны ЗХУ шиг болж хаа дуртай газраа дайн хийж явдаг, эдийн засаг нь унаж буй улс болов, Хятад бас л хуучны ЗХУ шиг болж дэлхийд тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөх болж, улам бүр амжилт олох болов, Орос хуучны Хятад шиг болж, “зүүн тийшээ” тэнцвэр барьж сэргэхийг хичээж байна. Европ бол бүр хөгширч гүйцэж байна. Энэ дэлхийн хамаг юм холилдож гүйцэж байна. Эндээс ямар нэг “шинэ юм” болох нь ойлгомжтой байна…
Онол гуйвуулдаг монгол туршлага
Монголд ямар ч “онол” байхгүй юм чинь юуг нь ярихав. Онол ярьсан хүнийг номын цагаан солиотой, шизотой гэж ажлаас нь халж, шүүхээр шийтгэж, аль муугий нь үзэж байгаа юм чинь. Харин энд би “онол” биш, харин онол хэрхэн гуйвуулдаг монгол өвчнийг ганцхан жишээгээр нотлох гэсэн юм. Энэ жишээ их сургамжтай…
Маркс 1843 онд бичсэн “Гегелийн эрхийн философийг шүүмжлэх нь” бүтээлдээ:
“Шашин бол нүнжиггүй дэг журмын сэтгэл лугаа адилаар зүрх сэтгэлгүй ертөнцийн зүрх, дарлагдсан амьтны авах амьсгал юм. Шашин бол ард түмний хар тамхи” гэж өгүүлсэн байдаг.
Энд шашныг муулсан агуулга огт байхгүй. Яагаад гэвэл тухайн үед хар тамхийг эмчилгээ, өвчин намдаах, тайвшруулах зорилгоор өргөн хэрэглэдэг байсан юм. Маркс их л муудаа шашныг түр тайвшруулагч гэсэн утгаар хэрэглэсэн. К.Марксын бусад бүтээлд шашныг хараасан муулсан зүйл ерөөсөө байдаггүй.
Харин В.И.Ленин 1909 онд бичсэн “Социализм ба шашин” өгүүлэлдээ: “Шашин бол оюун санааны хор (совс)”гэж дүгнэхийн хамт Марксын дээр хэлснийг “Шашин бол ард түмэнд зориулсан хар тамхи” гэж “зассан” юм. Ленин орос хэлний “для” гэсэн ганц богино үг нэмсэн боловч Марксын санааг хачин гайхалтай гуйвуулж чадсан билээ.
Үүнийг Монголын хувьсгалчид бүр ч сүр бадруулан “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” гэж Та биднийг “сурган хүмүүжүүлсэн” билээ. Үгийн сонголт гэж ёстой янзтай.
Ингээд энэ үгийг Маркс “хэлсэн” гэдгийг бид хэдэн үеэрээ дамжуулан цээжээрээ мэддэг болсон ба үүнийг залруулах гэсэн оролдлого бүрийг төрөлх зөн билгээрээ эсэргүүцэх бөлгөө. Монгол хүн нэг юм тогтоовол мартана гэж ёстой байхгүй юм билээ. Ум маани… гээд цээжлээд сурчихсан улс чинь их зовлонтой ш дээ…
Шашин бол ард түмний хар тамхи (герман), Шашин бол ард түмэнд зориулсан хар тамхи (орос), Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи (монгол)…
Бүхэл бүтэн ард түмэн хэдэн арван жил шүтэж, дараа нь харааж ирсэн “онолын” алдаа чинь энэ л байна.
Монголд ганцхан үг, өгүүлбэрээр “онол”-ыг хэрхэн гуйвуулж болдгийг Та бид харж байна. Хамгийн инээдэмтэй нь энэ “алдааг” олон арван жил харсан үзсэн “онолч” Монголд бараг байгаагүйд бидний эмгэнэл оршдог юм. Энэ нь Монголын “марксистууд” Марксаа хэр зэрэг уншсан хэмжээг хамгийн тод харуулдаг юм.
Үүнийг хориод жилийн өмнө хэлсэн чинь “ардчилагчид” нь Марксыг “өмөөрөх” гэлээ, ардын намынхан нь “Марксын алдааг заах” гэлээ гээд болоогүй юм. Саяхан нэг “ардчилсан” найз сэтгүүлчдээ хэлсэн чинь “Яадгийм, тэр чигээрээ явж байг, тэр муу” гэж л байна лээ. “Тэр муу” нь бодвол үйлтэйгээрээ Маркс болж таарч байгаа юм…
Одоо ч гэсэн монголын “ардчиллын” онолчид “марксист” онолчдоосоо дээрдээд байх юу ч байхгүй нь нэн тодорхой. Нэг их хоосон сүржигнэсэн нусан буунууд, хэдэн эрдэмтний нэр, ганц хоёрхон ишлэл цээжилсэн чалчаа новшнууд. Тэд 1930-аад онд төрсөн бол жинхнээсээ “ард түмнийг мунхруулагч хар тамхи” байх нь гарцаагүй…
Вацлав Клаус ингээд байхад чинь манайд ардчиллын “онолын амжилт” ярихаар чинь болохгүй болчихоод байна л даа. Энэ тохиолдолд би гээч амьтан “онол” ярих бол ёстой дэмий ажил болж таарч байгаа юм. Гэхдээ яахав нурсан, нураахаас нь өмнө амжаад хэлээд л байна даа, өөр яахав…
Хараад ажаад байхад энэ улсад чинь “онол ном” бүрэн сүйрсэн байна. АН “ардчиллын онол” ярьж баахан сүржигнэнэ. Хүн харахад арай “онол номтой” харагддаг шиг байгаа юм. Гэхдээ ямар элэнцэг нь байхав. Хорин жил сурж хэвтэхгүй ямар үхснээ хийж байсийм. Одоо “хөгширсөн хойноо” америкуудаар заалгаад “онол” сурна гэж байхгүй л дээ…
Лаларууд чинь хорь гаруй жил юу ч сурдаггүй үнэхээр өрөвдөлтэй амьтад гэдгийг одоо бол би бүрэн нотолж чадна…
Тэдний залуу нь ч гэсэн тэрний энэний онол “сайн муу” гэж ярина. Яг үнэндээ бол “ганц бүтэн онол” уншсан хүн бараг байхгүй. Байвал нэр усаа хэлээд ярьж болно ш дээ. “Онол” унших яахав, өөрөө судалгаа хийж “бичсэн юм” байх ёстой биз дээ. Уншсан номоо буцааж ярих магнитофон маягийн “шог ажлыг” энд би яриагүй байна…
МАН нь сүүлийн үед “онол ном” гэж ганц үг гон гэхээ болив. Бүр долоон дор болж. Сүүлийн хэдэн жил дээл хувцас шиг сольсон “олон онол” дундаа толгой нь эргэчихэж. Эрдэмтэн биш, эрдмийн цол хэргэм, нэр алдрын хэнээтнүүд цуглуулахаар тэгдэг юм. “Онолоор” улс орныг удирддаг болохоос бизнес болон намыг “чимэглэж” болдоггүй. Бас “орчин үеэс” биш, өнгөрснөө “зөв” дүгнэвэл “онол” гардаг юм. Гайхаж байна уу ?! Жишээ авъя. “Боловсон хүчнийг шилж хуваарилах зарчимд харш хандлага болох гэр бүл, садан төрөлхөг байдал, хувийн талаар бие биедээ тал засах, нэг нутгийн байдлаар ажилтан нарыг ажилд томилох явдлыг намын бүх шатны байгууллагууд хатуу цээрлэж байвал зохино”. Үүнийг орчин үеийн менежментийн сурах бичгээс аваагүй. Танай намын “Төв Хорооны заавар”-ын нэг заалт гэхэд л ийм байсан юм. Хэдэн оных гэж үү ?! 1962 оных. Энийгээ мэдэхгүй байж манай нам гавъяатай энэ тэр гэж орилох бол илжиг ч чаддаг ажил. Үүнийг уншвал тэр “онол” чинь гараад ирдэг юм…
Та нар өөрийгөө “орчин үеийн хүн” гэж магтдаг. Тэгвэл одооны менежментийн сурах бичиг, хуучны “Намын байгуулалт” сурах бичиг хоёрыг аваад харьцуулаад үзээрэй. Энэ дэлхийн удирдахуйн ухаан хаана ч адилхан байдаг учраас 90 хувь нь давхцана. Нээрээ шүү ! Та нар шиг мангуу толгойнууд “ойлгох” талаасаа бол “Намын байгуулалт” нь хамаагүй амархан хэллэгтэй байдаг юм.
Ер нь бол хэн нь гэсэн, аль ч нам нь гэсэн ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ САНАА БАЙХГҮЙ хэвтэж нам мам гэж давхиж үхснээ хийнэ. Тэнэг царайлчихаад баахан телевиз, радио, нет худалдаж авна. “Дотор” нь ярих хэлэх юм байхгүй бол тэр чинь “хоосон төмөр” болдог юм. Та нар мянга имиж, пиар гэж орилсон ч тэр чинь “амилдаггүй” юм. Хар чадлаараа уран гоёор “шууд ардчилал” гэж орилохоор “ардчилал” болчихдог юм байхгүй л дээ…
Үүнийг хийхийг хуучнаар бол намын ажил, үзэл суртлын ажил, одооныхоор бол төрийн бодлого, мэдээллийн болон сэтгэл зүйн дайн, хаосын удирдлага гэдэг юм. Шинжлэх ухаан л даа. Энийг мэдэхгүй бол ямар ч нам сөнөдөг юм, костюмтай сармагчингуудаа…
Тэгээд сүүлийн хорь гаруй жил Монголд юу болсныг дүгнээд ойрын үед юу хийх ёстойг хэлэх гээд үз л дээ !!! Орон нутгийн сонгууль, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн хүнээр “туг тахихаа тоолж” суугаа Монголын улстөрчид үүнийг мэднэ гэж ёстой гонжгор нь…
“Ардчилал сайхан” гэж худлаа ярих, “ашигт малтмал хулгай хийх”-ээс өөр юм мэдэх юм тэдэнд ер нь байдгийм уу, еэ еэ бөө вөө…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

38 Responses to АРДЧИЛЛЫН ОНОЛЫН ТУХАЙД

  1. Odloi says:

    Бид өөрсдөө нэг зүйлийг машид буруугаар ойлгодог. Тэр бол боловсорлыг сурцаар олж авдаг хэмээсэн түгээмэл ойлголт. Сурцаар олж авсан боловсрол нь тухайн хүний төрлөх зангийн зэвсэг л болдог. Улайрсан шуналыг хэрэгжүүлэхсэн гэсэн галзуурсан хүсэл байваас тэрхүү галзуурсан хүсэлд ганцхан боловсрол л туслаж, тэр биелэнэ. Ингэхлээр боловсрол шиг хортой юм байхгүй. Жинхэнэ боловсрол хувь хүний цусанд шингэж төрдөг нь байгалын хууль. Батэрдэнэ аваргын бяр тэнхээ, Нацагдоржийн сод авьяас, эд бол байгалаас төрж гарсан жинхэнэ боловсрол, байгаль эхийн үйлдвэрлэсэн ориг бүтээл, брэнд бараа.

    Нийтэд форм болсон өнөөгийн энэ сурцаар олж авдаг “олдмол боловсрол” нь жинхэнэ брэнд боловсролыг шахан зайлуулж, хужаа бараа шиг олдмол боловсролыг мандуулах цаг үүссэн тул хожмын түүхнээ “Аймшигт эрин” ээрээ дуудуулах энэ цагийн бас нэгэн хүчин мөн. Жишээлэхэд З. Энхболд энгийн тайван үедээ ч дандаа шазуураа зууж байдаг. Түүний энэ төрлөх ариншинг мянган боловсрол дийлэхгүй. Шазуур зуух занг нь байгалаас заяасан брэнд боловсрол гээд бод л доо. Одоо брэнд боловсрол өөрөө ямар гайхам хүчтэй вэ гэдгээ танд тодхон харуулсан байхаа гэж найдна.

  2. gankhuyag says:

    Уг нь энд боловсрол яриагүй л юмсан.

  3. Odloi says:

    Тийм л дээ. Би л муудаа дутуу орхиж. Би дээр байгаа хужаа бараанууд шиг хүмүүсээс Вацлавын ухаарал шиг ухаарлыг хүлээгээд хэрэггүй л гэж хэлэх гэсийн. Эдний ухаарахых хүлээвэл түүнээс бухын доодох түрүүлээд тасар ч мэднэ.

  4. gankhuyag says:

    Би ойлгож байна аа. Гэхдээ ингэж сануулахгүй бол хүмүүс Таныг дагаад боловсрол яриад хадуураад явчихна гэдгийг Та бас ойлгоно байх…

  5. Anonymous says:

    ta ooroo iim ten eg uslad tegej nuursee zar ingej yumaa zarval ashigtai gej zovlood baidag biz dee. ug ni iim hogjij devsheed baina uu, hund deeremduuleed yavna uu gedgiig ni odoo l helj bn sh dee

  6. gankhuyag says:

    “Энэ чинь буруу” гэж хэлснээсээ болж ажлаас 7 удаа халагдаж, шүүхээр шийтгүүлж, намаас хөөгдсөн. Энэнээс өөр яаж “хэлэх” ёстой юм. Тухайн үед намайг хэн ч тоогоогүй. Би “одоо” хэлээгүй. Би ардчиллыг эсэргүүцээгүй, Монголд “буруу ардчилал” тогтлоо гэсэн. Иймээс наадах чинь нурна гэж 1998 онд ном бичсэн. Системийн хямрал боллоо гэдгийг Монголд анх удаа сануулсан. Онол гэж энийг хэлдэг юм…

  7. Anonymous says:

    jinhene yosoor ni sanuulj anhaaruulaad yavaa hun Bolorbold l baina sh dee. System shen gedeg europiin uzegdel manaid hezee ch tohirohgui baij bolomgui. ashigt maltmal gedeg bol hunii ashiglah yostoi zuil bishee gedgiig ali ertnees Byambiin Rinchin, Damdinsuren Nagaanbuu Bayarhuu nar helseer irsen. odoo baigal ehee hamaagui suitgesnees bolj baigal eh neg hariugaa avna. tegeheer ta bid bugd sonono. eneniig l ta heleh yostoi ch d. yun systeme schema ve

  8. gankhuyag says:

    Нэг. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар энд ямар ч хамаагүй. Балайрахад хүртэл хэмжээ байдаг. Хоёр. Харин Болорболд, Нагаанбуу, Баярхүү нарын системийн хямралаар бичсэн зүйлсийг гаргаад ирвэл би тун их баярлана. Гурав. Тархи толгой нь хэвийн ажилладаг хүн энэ хэдийг миний “эсрэг”биш, төрийн “буруу онолын” эсрэг тавих ёстой. Дөрөв. Наад “ёстой” гэсэн сүржин шаардах үгээ төсөвтэй, төсөлтэй, цалинг нь авдаг хоолны савнуудаасаа эхлээд нэхэж сур. Тав. Чи үнэхээр усан тэнэг юм…

  9. Gantulga says:

    bi yapond surdag oyutan hun l dee tegeed tanii ene niitleluudiig anh udaagaa l unshij uzlee, odoogiin ene gishuuded itgeh talaar bol bi erooso bodoh oo bolison oiriin heden jild bol oligtoi mongoloo gesen hun garch irne gej boddogui ene minii l bodol l doo mini ueiinhnees mash olon huuhduud gadaadad surch bn. Tiim bolhoor herew hiie gewel jinhen minii ueiinhen bh bolow uu gej boddog bolson. End tend baahan l yarisan humuus bh yum Mongoliinhoo toloo eniig hij bn teriig ch hiij bn geed l yag tsagaa tulhaar Oyu tolgoi d nemelt oorchlolt oruulah huuliig shuud eserguutsdeg garuud bdag yum daa,Teren deer bur uram hugarsan. Arai ch de l gej bodsoon. Odoogiin ene humuust henden ch itgehee boliod oortoo bas ue tengiihendee l itgii dee gej bodoj yawdag ta Yu gej bodoj bn we?

  10. dk says:

    Uneheer gaihaltai niitlel bna, Sudlaach Ganaa ahad ajliin undur amjilt husie,

  11. мөнхболд says:

    Одоо ч онол, үзэл бодлоор биш түрийвчээрээ нийлсэн хэдэн гарууд нам гээд гүйгээд байгаа.

  12. Anonymous says:

    nuuren deeree ardchilal, sain sahan amidral, erkh chuluu, unen chanartaa hulgai l hiine, zalit hamsaatnaa hamgaalna. Ene chini bur barag irgen buriin mun chanar ni bolchihoj. odoo tegeed yah ve? buruug ni helsen negnee hamtraad chichleed baihuu, esvel uuruur setgetsgeeh uu?

  13. Нацаг says:

    Ёстой Еэ Еэ Бөө Вөө!

  14. Aldaraa says:

    Судлаач П.Ганхуяг гуай зөвхөн нэг нийтлэлдээ оюуны өндөр багтаамжийг яаж ингэж нягтралтай багтааж шингээсэн болов уу гэмээр бас нийтлэл судалгааны ажил задаргааныхаа тулах цэгээ зөвхөн Монголдоо хатгаж, энэ сайтыг уншсан хүн хожим нь өмнөх алдаагаа эргэн харамсаж бодогдохоор, бас оюуны цангаа тайлах оюуны тэжээл өгч байна. Хамгийн гол энэ хүний өөрийн сэтгэлгээний потенциалаа бусдад үнэгүй харамгүй ингэж өгч байгааг нь эрх мэдэлтэн тэр тутмаа нийгэмд нөлөөлж чадах төрийн тодорхой эрх мэдэлтэн уншиж, шийдвэр гаргахдаа ашиглах байвал зүгээр байна. Ер нь бусад нийтлэлээс Судлаач П.Ганхуяг шиг тэс өөр санаанд оромгүй өнцгөөр харж анализжсан нийтлэл олж харахгүй.

  15. bi says:

    iim l uchraas tani shig *orig*mongol sudlaach ene tord altnaas iluu heregtei baigaa um shde tegsen mortloo iim humuus ni mash hovorhon tand eruul enh hamgiin sain saihniig husye

  16. Adonis says:

    Tegeheer 5n mahbodiin onoloor bol manai system iim bval bolj bga ym…Gal: UIH, Yronhiilogch, Shoroo: Zasgiin gazar, Tomor: Shuuh zasaglal, Us: Toriin albanii zovlol, Mod: Songuuliin yronhii horoo…Elment bolgon UNDSEN, SHILJUULEH, HYNAH gesen 3 n uureg bna…UIH hural undsen uureg: huuli batlah, Shiljuuleh uureg: zasgiin gazariin udirdlagiin bureldehuuniig tomiloh, hynah uureg ni: Shuuh zasaglaliig huuliin daguu shiidver gargaj bna uu gedegt hynalt tavih… Zasgiin gazariin undsen uureg ni: Huuliig heregjuulne, shiljuuleh uureg ni: Shuuh zasaglaliig buren bureldehuuneer ni tomilno… hynah uureg ni: Toriin albanii zovloliin tomilgoog batalgaajuulna…Shuuh zasaglal undsen uureg ni: Huuliin heregjiltend garsan alivaa asuudluudiig etseslen shiidverlene…shiljuuleh uureg ni: toriin albanii zovloliin udirdlagiig tomilno… hynah uureg ni: Songuuliin yronhii horoonii UIH, Yronhiilogchiin songuuliin dung batalgaajuulna…Toriin albanii zovlol undsen uureg ni: zasgiin gazariin udirdah bus bureldehuuniig tomilno…shiljuuleh uureg ni: Songuuliin yronhii horoonii bureldehuuniig tomilno…hynah uureg ni: UIH sudalgaa shinjilgeend tulguuralsan undesleltei huuli batalj bna u gedeg deer hynalt tavina…Songuuliin yronhii horoonii undsen uureg ni UIH, Yronhiilogchiin songuuliig zohion baiguulna…shiljuuleh uureg ni songuuliin dungeer UIH gishuud bolon Yronhiilgchiig uuregt ajild ni tomilno…Hynah uureg ni: zasgiin gazar shuukh bureldehuuniig tomiloh tomilgoog batalgaajuulna…ene deer neg asuudal uuseed bgaa ni toriin albanii zovlol, zasgiin gazariin hoorondiin hariltsaa ni hariltsan tentsuu erhtei bolchihood bga ni systemiin gatsaa uusgeh magadlaltai bolgood bga ym…oor zagvar zohiono geheer Ardchilsan bus Socialist zagvarluu orno…neg ysnii buh niitiin sanal asuulgaar bish gesen ug…neg ysnii toriin albanii zovlol zasgiin gazariin bureldehuund tomilgoo hiihgui…harin shalgalt, shalgaruulaltaar tentssen humuusiig Songuuliin yronhii horoond sanal bolgono…sanal bolgoson humuusees Songuuliin yronhii horoo UIH-iin gishuudiig tomilno…harin UIH zasgiin gazariin bureldehuuniig ooriin huneer bish toriin albanii zovloliin shalgaltand tentssen bolovch Songuuliin yronhii horoo gishuun bolgoogui humuuseer burduulne…iimerhuu zagvar gargaval iluu onovchtoi bolovch manai ulsiig ardchilsan uls gej heleh bolomjgui bolgoh ym

  17. Ганболд says:

    Хэ хэ Ганаа ахаа баярлалаа. Ёстой еэ еэ бөө вөө нь гоёдож алдар чимэг болохоор костьюмтай сармагчингуудын тухай олн түмэндээ ухаан сэхээ оруулахаар гайхалтай бичжээ. Тандаа ийм олон үнэлж болшгүй олон оюуны хийгээд эрдмийн сэтгэл харамгүй өглөг нөр их хөдөлмөрийг тань аймшиггүй хүртэж бгаа даа уучлал хүсээд зогсохгүй орилоо илжигнүүдийн өмнөөс өршөөл эрье. Мартсанаас МАРКС агаа андуурч уншаагүй явсандаа хүлцэл өчилгүй бол болохгүйн бноо. Барууны систем болохгүй болоол тэргүүлэгч нэртэй 20н улсууд нийлээд ч нийгмийн дэлхийн өнөөгийн гажгийг засах бүү хэл дордуулаад бантсандаа Ванга Нострадамус Майя нар үнэн хэлжээ дэлхий цаанаасаа болохгүй сөнөх гээд хэцүүдээд бна гэх шиг солиорч бгааг яолтай өрөвдөм хөөрхийлж өширхөн үзэн яадалтай биш болохоороо хийнэ дээ. Тэгж бхад тэднийг дагасан салбадай онол монол бүү хэл өнөө маргааш мэддэггүй балайрсан хар тамхичид эх сайхан Монголд маань жоом шиг язганаж бгаан харамсалтай. Гэвч нутгаа шавьжнуудаас цэвэрлэнэ дээ.

  18. Adonis says:

    .Ardchilsan nam odoo toriin albanii zovloliig ugui hiivel dongon dangan mulhuj bga system zadrahaas oor argagui bdald orno…system zadarval bid goviin busee hun am baylagtai ni aldah bolno…Eniig l huseegui bol toriin albanii zovloliig avch uldeh heregtei…huvisgal hiih tsag bish gedgiig oilgooroi sudlaachaa…system zadarval saihan zuil bolohgui…bid systemiin hymralaa davj tuulah heregtei

  19. gankhuyag says:

    Эрхэм Adonis оо. Таван махбодийн “онол” мэддэгээрээ чи л мэдэж таарна даа.

  20. Ганболд says:

    Адонис гуай? Төрийн албаны зөвлөл задарчихвал монгол говийн бүсээ алдан системийн хямралд орчихдог өрөвдөм өчүүхэн өөрийнхөө онолтойгоо өөр газар очиж бүлтэр хө. Энэ системийн хямрал сүйрлийн талаар аль эртнээс баримтаар судлаач Ганаа ах хэлээд сануулаад бхад ойлгохгүй бгаамуу өөрөөр мөөрөөд байх шигээ хэхэ. Бас судлаач хаана хувьсгал хийе гэээд бгаан хө??? хямрал задрал сүйрлийг хэн ч хүсэхгүй тэр тусмаа Ганаа ах сэрэмжлүүлээд ойлгуулах гэж ядаж бхад онож донгод хө. Ам нээснийх “шууд ардчилал”, “төсвийн орон нутгийн эрх мэдэл” гэгч гоё нэр зүүн хэн, ямар улсууд Монгол улсыг жинхэнэ задралд оруулж, бие даасан америкын мужуудыг дууриалгасан өөрсдийн бяцхан вант улсуудад хувааж идэх гэж бгааг тархи чинь ялзарчаагүй бол сэхээрч мэдмээрсэн хө.

  21. Ганболд says:

    Бид бүхэл цул нэг үндэстэн бхад үүнд тохирсон зөв онолгүйгээр худал хошгоруулан 22 жил өөр тийш өнхрүүлчихээд, өнөөдөр өрнөдөөс улс амьтанг залж өндөг бөмбөг ярьж бгааг юу гэлтэй. Ардчилал эрх чөлөө иргэний оролцоо бүхий зөв нийгмийн байгуулал хэрэгтэйг хэн хүнгүй мэдэж хүсэж бгаа ч тэрхүү нэрээр олны мөрөөдөл тэмүүлэлээр тоглож тархийн угаан өчүүхэн ашгаа хангагч айж ичихээ мартсан луйварчидаас эх орноо хэрхэн салгаж авах нь чухал бна даа.

  22. Adonis says:

    Ene systemees ali neg elment ni undsen uuregee guitsetgej chadahgui esvel sul bj bolno…gol zuil ni shiljuuleh uureg bga ym…UIH->zasgiin gazar->shuuh zasaglal-> toriin albanii zovlol-> songuuliin yronhii horoo–> daraachiin UIH..geh maygaar shiljih uuregiig zov daraalald ni oruulah heregtei ym bol uu?…Toriin albanii zovloliig tatan buulgaval ene system oilgogdoh heleer bol boorgui bolno gesen ug…ymar ch shalgalt shuultuurguigeer uls toriin namiin ot horhoinuud tord shurgalj orno ulmaar boor muudval elegee muutagadag zarchmaar songuuliin yronhii horoog oorsdiin humuuseer duurgene….tegeed Mongolchuud songuuli ogoh shaardlagagui bolno…shinchleliin zasgiin gazar vs toriin albanii zovlol? Uun deer mongol tor orshih uu? Gui yu gedgiig shiideh geed bna…anhaaraldaa avna uu

  23. Ганболд says:

    Адонис санаа чинь зөвдүү гэмээр ч хэлж бгаа чинь бүрхэг юмоо. Төрийн мэргэшсэн албатай байж хянадаг сонгодог сайжруулдаг алба зөвлөл хэрэгтэй ч өнөөдрийн мөн л бодлогогүй хэн нэгний дохиур болдог зөвлөл өөрчлөгдөх солигдох нь нээх сүр болгох юм биш. Нийт систем сууриараа ганхаж онол номгүй ардчилал ч, капитал ч үгүй болоод бнаа гэж судлаач хэлээд бхад тэмээ гэхээр ямаа гэгч болоод байхын. Юм хэлмээр бгаа бол ядахдаа судлаачийн бичсэн “Ардын 3-н зарчим…”-ыг сайн уншчихаад олон юм яриул яасийн.

  24. gankhuyag says:

    Adonis-ын санааг ойлгож байна аа. Орлуулах “юм” байхгүй байж эвдэхээс эхэлнэ гэдэг бол манай нөхцөлд гамшиг байдаг. Гэхдээ Ганболдын хэлдгээр сууриараа ганхсан юм чинь их зовлонтой л доо. Энэ бол үнэхээр нухацтай бодмоор асуудал мөнөөсөө мөн.

  25. Adonis says:

    Odoo end duremgui toglood bga gazar bol UIH…khyzgaargui erh medeltei zasgiin gazar, shuuh, toriin albanii zovlol, songuuliin yronhii horoo bugdiig ni barag dangaaraa tomildog…ene ih erh medeliig ni shiljuuleh heregtei bga ym…Medeej ymar ch organism jijgerehiig husehgui bolohoor ted iim huuli batlahgui…hervee uneheer l batlahgui ni unen ym bol geed uziye…tegvel tednii emzeg gazariig ni oloh heregtei…ter bol songuuliin yronhii horoo, songuuliin yronhii horoo tednii tald ajillaj luivar hiij bj l ted UIH-daa uldej chadna…tegvel UIH erh medelee busad zasaglaluuddaa shiljuuleh huuli batlahgui gevel niiteeree songuuli ogohgui bj bolj bna…songuuliin irts burdehgui udah tusam UIH-iin huch sulrah bolno

  26. Adonis says:

    Uun deer toriin albanii zovloliin 4n gishuunii 1iig ni UIH iin tamgiin gazar yronhii nariin bichig, 1 iig yronhiilogchiin tamgiin gazarIin ded darga, 1 iig ni deed shuuhiin yronhii zovloliin nariin bichigiin darga, 1 iig zasgiin gazariin hereg erhleh gazariin Ded darga hashdag ym bna…uunii haritsaag oorchilj deed shuuh 3 n huniig zasgiin gazar 1 huniig tomildog bh heregtei…yronhiilogch, UIH uun deer hynalt tavih ysgui ym bgaan…harin ch oorsdoo ene baiguullagaar hynuulj bh ystoi ym

  27. Adonis says:

    Shuuhiin huvid bol…UIH deed shuuhiin shuugchiig, yronhiilogch busad shiigchdiig bataldagiig halaad UIH deed shuugchiig soyrhood harin zasgiin gazar uldsen shuugchidiig tomildog boloh heregtei ym

  28. Adonis says:

    Songuuliin yronhii horoonii huvid…UIH 2 hun, Yronhiilogch 1 hun, Ulsiin deed shuuh 2 huniig tomildogiig… Toriin albanii zovlol 3n huniig, ulsiin deed shuuh 1 huniig, yronhiilogch 1 huniig tomildog bolgoh heregtei

  29. Adonis says:

    Zasgiin gazariin huvid UIH tomilgoo hiine , harin zasgiin gazar shuugchdiig tomilohod Songuuliin yronhii horoo batalgaajuuldag bhaar huulichlah heregtei

  30. Adonis says:

    UIH-iig Songuuliin yronhii horoo batalgaajuulna, harin UIH dargiig toriin albanii zovlol batalgaajuulna, mun yronhiilogchiig songuuliin yronhii horoo bolon toriin albanii zovlol batalgaajuuldag bval system tentsveree oloh bh

  31. Adonis says:

    UIH, Yronhiilogch hoyriin erh medel davhardaad bgaa bolohoor hyzgaargui erh medeltei bolchihood bga ym bna

  32. Adonis says:

    Batalgaajuulna gedeg ni bas batalgaajuulahgui boikotolj bolno gesen utgatai ym shuu

  33. Anonymous says:

    elbegdorj bol jinhene novshiin amitan. ter erh medeliin toloo eh ornoo hudaldah, hun alahaas butsahgui hun. erh medeltei bolchihood hiij baigaa zuil ni uneheer jul, golduu l gadaadaar juulchildag hun bolchihloo

  34. Anonymous says:

    elbegdorjiig dahin songohgui baihiig urialj bna.

  35. gankhuyag says:

    Ингэж бичээд судлаач Ганаагийн блогт “төрийн эсрэг” уриалга гаргаж, “түгээн дэлгэрүүлж” байна гээд намайг шоронд хиймээр санагдаад байгаа биз. Хөлдүү толгойтууд минь Та нараас дор сэтгэнэ гэж байхгүй. Та нар имиж, пиар хийнэ гэж хүний мөнгө авчихаад ингэж дундад зууны юм хийж болохгүй ш дээ. Надаар ингэж тэнэг оролдвол наад төрд чинь ч, чамд ч “сайн юм” болохгүйг амлаж байна…

  36. Ganaa says:

    Хэ хэ, та нээрээ донжыг нь тааруулж хариу барих юмаа. Инээж үхлээ…

  37. erdene says:

    англичууд бид сарын дотор социализм байгуулсан амархан юм байна лээ, харин та нар гээд шоолох янзтай…

  38. Anonymous says:

    ёстой л резкий безжалостный жесткий удар по яйцам гэж хэлмээр нийтлэл болжээ

Leave a reply to gankhuyag Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.