НАНАМ

Одоо улс төрд НАНАМ үүсэв. Нэгэнт ард түмэн сонголт хийснээс хойш одоо зөв бурууг ярихгүй, ярих ч ёсгүй. Тавин хувьд нь таалагдана, тавин хувьд нь үл таалагдана. Ном ёсоороо бол баяр хүргээд тахимаа өгөх ёстой. Харин улс төрийн ерөнхий байдалд шинжилгээ хийж, өмнө нь хийж байсан алдаа оноог сануулах ёстой, нэн ялангуяа хийж болох болохгүй зүйлийг нь хэлж өгөх ёстой.
1996 онд яалаа…
1996 оны 6 дугаар сарын 30-нд явагдсан парламентын сонгуульд 5 нам, 2 эсвэл болон бие даагчид оролцсон юм. Сонгох эрх бүхий 1.217.227 иргэдээс 1.147.260 иргэн нэрсийн жагсаалтад бүртгэгдэж, 1.057.182 иргэн саналаа өгч ирц 92,15 хувь байсан юм. Дашрамд дурдахад 2012 оны энэ сонгуулиас харахад манай улсын хүн ам өсөөгүй юм шиг байна лээ.
1996 оны сонгуулийн үр дүн гайхмаар байсан юм. Ер нь нэг их олон хүн тааж байгаагүй шиг санагдана.
МАХН (тэр үеийн) 40,48 хувийн санал авч 25 суудал, “Ардчилсан-Холбоо” эвсэл 46,48 хувийн санал авч 50 суудал, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 2,21 хувийн санал авч 1 суудал (талийгаач О.Дашбалбар) авч билээ.
Үүнээс хойш ердөө л гурван сарын дараа 1996 оны 10 дугаар сарын 6-нд болсон орон нутгийн сонгуулиар МАХН 12 аймаг, Улаанбаатарт ялалт байгуулж, “Ардчилсан Холбоо” эвсэл ердөө л 6 аймагт ялсан юм.
Ингээд төр барьсан түүхийн товчоог дахин сануулъя:
1996.07.19. М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилов.
1998.04.22. М.Энхсайханыг огцруулав.
1998.04.23. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов.
1998.07.24. Ц.Элбэгдоржийг огцруулав.
1998.12.09. Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар томилов.
1999.07.22. Ж.Наранцацралтыг огцруулав.
1999.07.30. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилов.
Статистик: “Ардчилсан Холбоо” эвсэл дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайдад УИХ-ын 5, гишүүн бус 2, бүгд 7 хүний нэрийг 13 удаа дэвшүүлж, 4 нь Ерөнхий сайдаар томилогдон ажиллав.
Засгийн Газрын гишүүн бөгөөд сайдаар давхардсан тоогоор 55 хүний нэр дэвшүүлж, 28 нь томилогдон ажиллав.
УИХ дахь 49 гишүүнээс 21 нь Ерөнхий сайд, сайдад нэр дэвшиж, 11 нь хавсран томилогдож ажиллав.
Үүнийг дурдахын учир ойлгомжтой. Мэдээж энэ балай “ажилд” МАХН оролцсон ч гэсэн АН дангаараа үүнийг хариуцах ёстой.
Би л лав хувьдаа эртхэн шиг мууг нь сануулах гэсэн юм. Ер нь юм шулуухан нь дээр байдаг. Иймээс энэ балай өвчнөө эртхэн шиг эдгээж байсан нь АН-д л хэрэгтэй байх.
Бодлогоо хий
Хоёр намын сонгуулийн хөтөлбөр хоёулаа жонхуу. Шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв уур чинь хүрээд байвал би үүнийг хялбархан нотолж чадна. Сонгуулийн өмнөхөн найз сэтгүүлч Д.Дашрэнцэнд энэ талаар ярьтал мань эр “Чи л ганцаараа солиотойгоороо сонгуулийн хөтөлбөр уншдаг байх” гээд манай хэд намайг шоолж бөөн инээдэм болж билээ. Үнэнийг хэлж байгаа хүнийг чинь би яахийм ?!
Тэгэхлээр одоо боломж байгаа. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрөө хөтөлбөр шиг болгож болно оо доо. Бүх худал хэлсэн юмаа ичээд байлгүй авч хая. Би Та нарт нэг их найдахгүй байгаа ч дөрвөн жилийн дараа “амласнаа биелүүлэх” гэж үйл тамаа үзэж байснаас ямааны мах халуун дээрээ гэж байдаг. Яахав, дэлхийн хямрал руу чихэхгүй юу, чихэх ч юу байхав, худал, ямар ч тооцоогүй амалсан чигээрээ байвал сонгуулийн амлалт чинь биелэх ямар ч бололцоогүй шүү дээ…
Гэв гэнэт нэг их сүрхий хүн болж жолоогоо огцом мушгивал машин, машин ч гэж дээ, Та бид бүгд онхолдоно. Яагаад гэвэл Та нарт боловсон хүчний нөөц хийгээд чадавхи сул. Төр удирдахад ном уншсан, ном ярьдаг хүн биш, эрхбиш практиктай хүн хэрэгтэй байдаг.
Ардчилсан намынх бол бүгдээрээ “ардчилсан” байдаг гэж ёстой тийм юм байхгүй. Та нар дунд коммунист, фашист, феодалууд дүүрэн байгаа. Энэ талаар МАН-аас илүү гараад дутаад байх юм юу ч байхгүй. Яагаад гэвэл Та нар бүгдээрээ адилхан олигархууд…
НАНАМ
Ер нь бол МАН, АН-ын ил далд холбоо сүлбээ бүр ардчиллын эхэн үеэс улбаатай. Эхний урвалт 1998 онд эхэлсэн, дараа нь 2004 онд “Үндэсний эв нэгдлийн Засгийн Газар” байгуулсан, 2008 онд “Эвслийн Засгийн Газар” байгуулсан. Энд би зөвхөн “томуудыг” нь дурдаж байна. Жижгүүдийг бол тоолохын аргагүй. Иймээс МАН, АН хоёр хүйн холбоотой. Ямар сайндаа л сэтгүүлч А.Баатархуягийн гаргасан МАНАН хэмээх нэр томъёо ардын үг хэллэг болж байхав дээ. Тун ч оновчтой олсон жинхэнэ монгол нэр томъёо л доо.
Энэ дашрамд ард түмний тухай хэдэн үг хэлье. Жил гаруйн өмнөөс МАНАН-тай үзэж тарна, олигархуудтай нэгийгээ үзнэ гэсэн дуу энд тэндгүй хадаж байж билээ. Сонголт хийхэд хэцүү байсан л даа. МАНАН-тай үзнэ гэхээр Н.Энхбаяр “саад” болоод болоогүй юм. Яг ч Н.Энхбаяр биш юмаа, ийм юмыг эрх баригчид ашиглахгүй бол өөр хэн ашиглах билээ. Ингээд Энхбаярыг саармагжуулангуут, бас ИЗНН-ын Д.Энхбатыг хүчээр саатуулмагц нөгөө лайтай хоёрынхоо аль нэгийг сонгохоос өөр арга үлдээгүй юм.
Ингээд “бүх” олигархи сөнөтүгэй гэсэн лоозон “манай” олигархи мандтугай болон хувирав.
Хүн л өөрийгөө ухаантай гээд байдаг болохоос түүний үйлдлийн 80 хувь нь ухамсаргүйн түвшинд хийгддэг, мөн хүн мэдээллийнхээ 70 хувийг нүдээрээ, 20 хувийг чихээрээ, 10 хувийг толгойгоороо хүлээж авдаг гэсэн сэтгэл зүйн ухааны дүгнэлт байдаг.
Миний бодлоор хамгийн ухаалаг шийдвэр нь МАНАН-гийн олигархийг зайлуулах байв. Гэтэл тийм боломж ч байсангүй, бас олгосонгүй…
Одоо бол АН ялснаар МАНАН НАНАМ болж хувирав. Ийм монгол үг байхгүй, харин ийм монгол төр бий болж байна. Иймээс тогтворгүй байдал гарцаагүй үргэлжилнэ. Би муу ёрлож байгаа юм биш…
НАНАМ дахь хүчний хуваарилалт манайдаа л “их хачин”. Хүчтэй сөрөг хүчин МАН-тай, гэхдээ хамгийн гол нь Улаанбаатарт АН анх удаа олонхи болж байна. Энэ бол асар том амжилт юм.
Одоо АН-д албан тушаалын дажин дэгдэнэ. Улмаар төрийн боловсон хүчний хоморголсон цэвэрлэгээ болно. Энэ нь асар олон фракци жигүүрийн дажин болон өргөжнө. Ялагдсан нь ямар үзээгүй, сураагүй юм биш МАН-аас “туслалцаа” авна. МАН ямар ч гэсэн хүчтэй, туршлагатай сөрөг хүчин шүү дээ, АН-ын алдаа гаргахыг зүгээр өнгөрөөнө гэж бодож байна уу ? Тийм юм огт байхгүй. Энэ бол гарцаагүй…
МАХН-д буруутныг шүүн таслах үйл ажиллагаа болно. Намын дотоод цэвэрлэгээ хийнэ. Бодвол намаа шинэчлэнэ гэх байлгүй дээ. Ялсан ч шинэчлэгдэж байдаг, ялагдсан ч шинэчлэгдэж байх ч сайн юм биш л дээ. Уг нь шинэчлэх юм олон л бий дээ. Гэхдээ тэд мөнгөтэй хүний үг сонсоно уу гэхээс номтой хүний үг сонсоно гэж байхгүй нь даанч сайхан. Хаа очиж АН энэ талаараа арай чих зөөлөн.
Энэ нөхцөлд орон нутгийн сонгууль болно. МАН даагаа нэхнэ. Ёстой үзэж тарна. МАН сонгуулийн дүн дээр новширч байхынхаа оронд томоор сэтгэж гарц хайсан нь дээр л дээ. Уужуу тайвуу харвал байж л байна ш дээ, харах эсэх чинь Та нарын л хэрэг…
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Ц.Элбэгдорж шоронд хийх хүнийхээ нэрсийн жагсаалтыг хойно урд нь оруулах ганц л ажилтай үлдэнэ…
Үнэн хэрэгтээ бол НАНАМ хийгээд МАНАН-гийн ялгаа гэж байхгүй л дээ. Олигархуудын тоглоом л байхгүй юу.
Энэ тоглоом төрийн байгууламжийг орвонгоор нь өөрчлөхөөс нааш зогсохгүй. Гэхдээ нэг их удахгүй нь ойлгомжтой л доо. Бас ард түмэн “сайн” олигархи гэж ямар байдгийг ухаарч амжина биз…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

37 Responses to НАНАМ

  1. angaragb says:

    Sain bna uu? Ta IZNNamiin ene songuulid herhen oroltsson talaar yu gej bodoj bna? Mongold 3dagch ulstoriin huchin garah bolomj bga bolvuu? Tand bayrlalaa.

  2. ана says:

    Өө яасан үнэн юм бичээ вэ энэ сонгуулиар нг их өөрчлөлт хүлээгээгүйлдээ, гэхдээ л урмгүй байна, энэ залуучууд, монголчууд ямар муухай харалган бэ

  3. Odloi says:

    Уулын оройд суусан МАНАН гийн суултын үргэлжлэх хугацаа дуусаагүй л байж дээ. Аргагүй биз дээ. Коммунизм 70 жил болж байж арилсан бхад МАНАН 4 хөн жилд цамхарна гэж байхгүй. Олигархийн хор хөнөөл ард түмний ясанд хараахан тулаагүй байгааг энэ сонгууль харууллаа. Гэвч хэзээ нэгэн цагт тулна. Тэр цагт толгойгоо шаав ч “оройтсон байна” биз дээ. Одоо яая гэхэв. Ард түмний сонголтыг хүндэтгэж таны хэлээр МАНАЙ ОЛИГАРХ МАНДТУГАЙ гээд л сууж байхаас

  4. Bilgee says:

    Энэ улсууд нэг луйварчныг нөгөөгөөр нь л солиод хаялаа ш д. Хохь нь гээд л сууж байхаас…

  5. Зоригоо says:

    АН арай ч дээр л дээ. Ёстой таны хэлээр арай чих зөөлөн. Мэдээж тэнд бас муу муухай улсууд зөндөө бий. Гэхдээ хэрэв Энхбаяр шиг засагаар нь тоглож 11 гишүүнийг нь элсүүлээд огцор гээд эхлэхгүй бол шүү дээ. Баатар арай ч өмнөх нөхдүүд шиг хотын газарыг зарж баяжих замыг сонгохгүй байх.

  6. Anonymous says:

    Ug ni hunee harj songoson ymsan minii songolt garsangui. IZNN

  7. enkhbat says:

    энэ сонгууль үнэхээр нэг л биш ээ. эд нар үнэндээ луйвар хийж сурсан бололтой чухам яаж хийдэг нь л их сонин байна. эргэн тойрны хүмүүс дунд ядахдаа ман-д өгнө гэсэн хүн хуруу дарам цөөхөн л байсан юмсан. өнөөдөр ч гэсэн хэнд өгсөн гээд асуухаар бараг бүгд л Шударга Эвсэл эсвэл ИЗНН, АН гэсэн улсууд байхийн тэгээд яахаараа ийм үр дүн гарчихдаг байна аа үнэхээр гайхмаар. Үнэхээр МАН-д өгнө гэсэн хүн бараг байгаагүй дээ. Та нар ч гэсэн эргэн тойрны улсуудаасаа тандаад үзээрэй.

  8. Munkhbayar says:

    МАНАН=НАНАТ хэхэ

  9. Munkhbayar says:

    МАНАН=НАНАМ

  10. Bat says:

    Би ч бас энэ 2н алинд нь ч өгөхгүй гэж бодож ИЗНН-д саналаа өгсөн юм. Гэтэл улсын хэмжээгээр ганц ч гуравдагч намын хүн байхгүй байдаг арай л бишээ.

  11. dk says:

    ямар үзэж хараагүй юм биш хөгийн амьтасыг биеэ үнэлж нэг хөнжилд хамтдаа шургахыг нь хүлээж л суухаас, тэд ч энэ тал дээрээ үнэн туршлагатай да,

  12. delgermaa says:

    haha “sain oligarhi” gej …ted chini odoo hodoo nisdeg tergeer buudag, salut buduuldag boljee…za ter yahaw hurdan zasgaa burduuleh boltugai…

  13. Anonymous says:

    tiim l bhdoo, nemegdehuunii bairiig solivol gdg shig l…, dundaj davhargiinhan tgl nileed gabchigdah um bizdee, huurhiis. urchir ni oldohgui olon um boloh ni dee.

  14. S says:

    намууд нь хөгжлийн хөтөлбөр гэж юү ярихаа мэдэхгүй ч юм шиг; сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг нь хэрхэн саналын хуудас бөглөх вэ гэдэг

  15. Bat says:

    tegeed turd heniig gargah ge.d bgan???

  16. Anonymous says:

    za bolio setgegdel gargahgyi,

  17. Anonymous says:

    enhbayar surug hychniig saarmagjuulaad, bi lav herev enhbayar bgaagyi bol jijig namuudad sanal uguh bsan

  18. Mendee says:

    Mungu l gol uureg guitsetgechih shig bolloo doo. Odoo harin MAH bolon MAHN hoyor gar bariad, deer ni bie daagch nariig elsuulchih geed uzeh dur turh garch irj baina daa.

  19. bi says:

    ardchilsan namiig yaluulsan shig yaluulchihgui ingeed oiroltsoo hachin saarmag baidaltai ur dun chin ulstoriin hor nairuulalt urvalt sharvalt geed l bohir muuhai bolgoniig delgeruulne dee yalanguya ter hodoogiin toirguud uvsiihanii songolt uneheer ingej garavuu luivar orov uu esvel buuur hodoogiin ard tumen mini aihtar gun hotsrogdoltoi bnuu

  20. Bilgee says:

    Маш цэвэрхэн луйвардалт болоод өнгөрлөө. Ялагдагчид хэл ам хийлгүй дуугай ялагдалаа хүлээн зөвшөөр гэсэн тархи угаалт маш хүчтэй явагдаж байна.

  21. Соёмбо says:

    Сонгуулийн сонирхолтой ДҮГНЭЛТ

    Хэрвээ 100% ПРОПОРЦИОНАЛЬ буюу ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН сонгуулийн системээр 76 суудлыг бүрдүүлэх сонгуулийн хуультай байсан бол
    1..Ардчилсан нам нийт сонгогчдын 32.24% санал авсан тул 26 суудал авах байлаа.
    2..МАН нийт сонгогчдын 28.38% санал авсан тул 23 суудал авах байлаа.
    3..МАХН нийт сонгогчдын 20.51% санал авсан тул 17 суудал авах байлаа.
    4..ИЗНН нийт сонгогчдын 5.9% санал авсан тул 6 суудал авах байлаа.
    5..Гурав дахь эвсэл нийт сонгогчдын 4.36% санал авсан тул 4 суудал авах байлаа.

    Гэтэл МАЖОРИТАР –аар 48 суудал ХУВЬ ТЭНЦҮҮЛСНЭЭР 28 суудал авах сонгуулийн хуультай тул
    АН = 32 : МАН = 29 : МАХН = 9 : ИЗНН = 3 : Бие даагч = 3
    Болоод байна . Иймд МАНАН буюу НАНАМ энэ сонгуулийн хуулиа цаашид бараг өөрчлөхгүй болов уу?

  22. Галаа says:

    Сонирхолтой л дүгнэлт байна.

    Би хувьдаа энэ сонгуульд МА(Х)НАН-аас өөр юу ч байсан яах вэ гэдэг бодолтойгоор ИЗНН-ийг дэмжсэн. Гэсэн ч өнөөх хэдийгээ гүйж очоод сонгодог фанатууд байгаа цагт яалтай ч билээ. Уг нь энэ удаагийн сонгуулиар “ингэвэл” уначихдаг юм байна шүү гэх “мсж”-ийг намуудад өгөх ёстой байсан гэж бодож байна. Ийм мсж авсан хэнбугай ч эхний удаад шударга, удаахад нь хариуцлагатай яваандаа ном ёсоороо ажиллаад эхлэх биз ээ. Өөрөөр хэлбэл миний бодлоор төрийн машин номоороо ажиллаж эхэлтэл дор хаяж 3 удаагийн сонгууль дамжина. Энэ зөв үү? Уул нь 2012 оны сонгууль ийм сонгуулиудын эхлэл байгаасай гэж их л хүссэн юм сан. Даан ч.. Одоо ахиад л хүлээхээс.

  23. Anonymous says:

    Дахиад л МАНАН…
    Харин МАХН сонгуулийн үр дүнг төсөөлөөгүй бололтой, томчуудыгаа өгөөш болгоод жагсаалтанд байгаа хүмүүс гарахаар болж. Жагсаалтанд байгаа хүмүүс:
    Н.Энхбаяр
    УИХ-ын гишүүн Ч.Улаан,
    Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл,
    Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар,
    хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү,
    гавьяат эдийн засагч Ч.Хурц,
    С.Авирмэд,
    Э.Батшугар
    Эдгээр 8 хүнээс 4-г нь сонгуулийн ерөнхий хороо хассан байхаа? Гэтэл 5-6 хүн жагсаалтаар орох гээд байдаг

  24. Соёмбо says:

    399 194 Монгол хүн АН-д , 353 839 Монгол хүн МАН-д , 252 077 МАХН-д , 62 310 Монгол хүн ИЗНН-д саналаа өгөх замаар зүрх сэтгэлээ илчилжээ.

    Могой 3 тасравч гүрвэлийн дайтай. Монгол 3 тасравч Францын дайтай. (газар нутгийн хэмжээгээрээ) МАХН хоёр тасравч АН дайтай ажээ.

    Бие дааж дэвшээд гишүүн болсон Даваасүрэн Болорчулуун нар МАН гишүүд ажээ.

    28 суудал (МАН) + 11 суудал (МАХН) + 2 суудал (Бие даагч) = 41 суудал буюу олонх

    Сонирхолтой л арифметик байна.

  25. delgermaa says:

    hamgiin ih emeej baisan dun garlaa…zasgiin gazar burdeh gej cag aldasaar owoltoi zolgoh wii…ardchilsan namin huwid bol yalalt ni miniiheer “Pyrrthus”iin yalalt adil gemeer haragdaad baina…hohirogchid ni ard olon doo…yaltai ni bilee

  26. Соёмбо says:

    Сонирхолтой л арифметик байна.

    28 суудал (МАН) + 11 суудал (МАХН) + 2 суудал (Бие даагч) = 41 суудал буюу олонх

    Бие дааж дэвшээд гишүүн болох болзол хангасан Даваасүрэн Болорчулуун нар МАН гишүүд ажээ.

    Сонирхолтой л арифметик байна.

  27. tsogoo says:

    Гэхдээ л гомдолтой байна. Зарим хүмүүсийг үнэхээр л гаргамааргүй байхын гэтэл ард түмний санал аваад гарчихдаг. Жишээ нь: Номтойбаяр, Оюунгэрэл, Наранхүү, Ажнай Батэрдэнэ, Чойжилсүрэн, одоо дээр нь жагсаалтаар баахан хуучин нөхдүүд ороод ирнэ. За тэгээд улсаа худалдаад идчихгүй, ард түмнээ бэлэн мөнгө халамжаар бологтуулаад ажил хийх чадваргүй араб шиг болгочихгүй бол яахавдээ.

  28. Соёмбо says:

    27 буюу Цогоо-д

    Бүх нийтийн сонгууль буюу ХАРАНХУЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ хэзээ ч олигтой хүмүүс гаргаж ирүүлдэггүй зүй тогтол буйг дараах нийтлэлийг уншиж ойлгоорой.
    http://www.ubman.mn/policy-and-economica-in-our-life/37-our-present-a-future/183-ardchilsansonguuligejjuve
    Баярлалаа

  29. Соёмбо says:

    27 буюу Цогоо-д

    ХАРАНХУЙ ОЛОНХИ баян эд хөрөнгөтэй , гоё бренд хувцас өмссөн , худлаа ярьчихдаг , хулгай хийчихдэг , нууц амрагуудтай , 10 жилдээ сурлага муутай байсан , дундаж боловсролтой нэг иймэрхүү хүнийг ” жинхэнэ эр хүн ” гэж үздэг юм аа.

    Бүх цаг үед ХАРАНХУЙ ОЛОНХИ төр барих ёстой хүнийг “улаан коммун” “ёоёотой” “номын солиот” гэх мэтээр элэглэн даапаалж байдаг билээ.

    Иймд БҮХ НИЙТИЙН СОНГУУЛЬ-г таягдан хаях хэрэгтэй

  30. Болд says:

    Тийм шүү Соёмбоо харанхуй олонхи олигтой улсыг сонгодоггүй түүхтэй чинь санал адил бна. Бас төрд хэрэгтэй хүнийг ч элдвээр хэлж бодон өөрөөр храж чаддаггүйн үнэн тул гэгээрүүлэхээс илүүтэй зөв мэдээлэл байлгах нөхцөлд хүргэхээс өөр зүйл алга даа.

  31. Соёмбо says:

    Яаж БҮХ НИЙТИЙН СОНГУУЛЬ-г таягдан хаях вэ?

    А бүлэг арга — Хязгаарлалт хийнэ.

    Тухайлбал ::::

    1..Гэрлэлтээ батлуулж байгаагүй , хүүхэдгүй хүний сонгууль өгөх , сонгуульд дэвших эрхийг хаана

    2..Насан туршдаа улсад төлсөн орлогын татварын нийлбэр нь 10 сая төгрөг хүрэхгүй хүнийг сонгууль өгөх , сонгуульд дэвших эрхийг хаана ( хэмжээг сонгуулийн жил бүр тодотгоно )

    3..??????????

    Б бүлэг арга — Өвөг дээдсийн уламжлуулсан , зохион байгуулалтын 10-тын тогтолцоог төгөлдөршүүлнэ.

    Тухайлбал ::::

    1.. ???????????
    2.. ???????????
    3.. ??????????

  32. Alimaa says:

    Энэ Соёмбо чинь харин овоо муу гар уу, үгүй юу? Үндсэн хуулиа дахиад нэг уншчихаарай хө.

  33. Билгээ says:

    Ганц үнэн юм яриад яваа залуу байгаам даа. Болорболд гэж. Тэрнийг нь тэнэг монголчууд ойлгохгүй үзэгдэл төдий юмаар оролдсоор л.

  34. Anonymous says:

    Тэнэг монголчууд бишдээ Билгээ минь, толгойгоо угаалгасан гэвэл зохих байх…
    Жишээлбэл бидэнд хойд зүг гэж урд зүгийг зааж өгөөд нэг тийм ОЙЛГОЛТ суулгацан гэж бодъё. Гэтэл нэг хүн гарч ирээд хойд зүг чинь эсрэг зүгт юм байнаа гэж яриад байхаар хэн итгэхэв дээ, уг нь баталгаа нотолгоо хамаг юмыг нь дэлгээд яриад байгаам.
    Бид энэ ОЙЛГОЛТОО юу билээ гээд хараад эхлэх юм бол болох гээд байх шиг.

  35. Anonymous says:

    “их удахгүй” энэ яг хэдийн хэрийг хугацаа вэ нэг жил үү арван жил үү эсхүл зуун жил үү Энэ асуултыг асуусан учир нь таны нийтлэдүүдэд (бараг талд нь) энэ үг байнга давтагдах юм.

  36. gankhuyag says:

    Чи намайг мөн ч олон жил сахиж байна. Чи намайг хулгайн аргаар судлаж чадахгүй. Яагаад гэвэл чи наймаагаа хийгээд явж байсан чинь дээр. Яг хугацааг заавал чамд хэлэх албагүй. УДАХГҮЙ, тэгээд л гүйцээ…

  37. Anonymous says:

    яг бичжээ. одоо уншихад

Leave a reply to Bat Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.